Хайртай бол хартай гэдэг. Багахан хардалт хайрыг бэхжүүлдэг ч гэх нь бий. Гэвч хэмжээнээсээ хэтэрсэн “даварсан” хардалт гэр бүлд сайн сайхан зүйл авчрахгүй нь тодорхой. Хардалтанд хүйсийн онцлог гэж байна. Эрэгтэй хүн хардахаараа эхнэр рүүгээ дайрдаг бол эмэгтэйчүүд голдуу нөхрийнхеө “нууц амраг” руу халддаг. Хар нь дэндсэн эр нөхөр яадаг вэ?
1. Хардахаараа ухаанаа алдаж, өөрийн ухаан мэдрэлгүй юм шиг болдог аж. Гар хөл нь салганах, чичрэх, царай нь улайх, барайх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
2. Хэт хартай нөхөр хүний тоож анзаарамгүй, яльгүй юмыг ч хардана. Хамт явж байгаад эхнэртэй нь таньдаг хүн нь тааралдаад мэндлээд өнгөрөхөд л “Юун хүн бэ?” хэзээ, яаж танилцсан юм бэ?… гэхчилэн байцааж гарах жишээтэй.
3. Хартай хүн эхнэртээ гоё ганган хувцас хунар ч авч өгөхөөс айна
4. Ийм эрчүүд солиотой юм шиг хардах мөртлөө эхнэрээ ч, өөр бусад эмэгтэйчүүдийг ч жинхэнэ ёсоор хайрлаж чадахгүй, тэднийг бүгдээрээ худалч, хууран мэхлэгчид гэж бодож явдаг.
5. Аажимдаа хэтэрсэн хардалт солиорол, сэтгэцийн эмгэг болж хувирах нь бий.
Хардалтын хор уршиг:
1. Хартай нөхрийн гэр орны уур амьсгал дэндүү уйтгартай болно. Учир нь эхнэр нь нөхрийхөө хардалтаас айгаад найз нөхдөөсөө хapьцaa холбоогоо таслах,таньдаг мэддэг хүнтэйгээ ч үг солих, мэндлэх эрхгүй болдог.
2. Хардалт бэлгийн амьдралд ч муугаар нөлөөлнө. Хартай хүний эхнэр сексийн харьцаанд сонирхолгүй болж, дур хөрөх нь олонтаа байдгийг секс зүйчид тогтоожээ.
3. Хэтэрсэн хардалт хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө. Хартай аав юм уу ээжтэй айлын хүүхэд ч багаасаа хүнд итгэхээ байж, хожим нь ханилснаа хардаж зовоодог байна. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд эмэгтэйчүүд яагаад ч юм хартай нөхрөөсөө салах нь ховор байдаг. үр хүүхдээ ч боддог биз. Гэвч хартай хүн яаж ч хэлээд хэзээ ч засрахгүйгээр үл барам нас ахих тусам “өвчин” нь улам архагшдаг юм шүү.
3 Comments
hardalt barigdalt 2 bol 2 ondoo asuudal Yalanguya erchuud barigdchihlaaraa terniigee manai avgai hardaad baina gej yaridag baihgui yu Barigdchihlaa gej yarij er zurhlehgui Teriig ni sonsson hun ni uurt ni chamaig yagaad hardsan yum boloo chi chine tsaas shig tsever amitan sh dee gej helchiheed ergeed nuuree buruulaad busadtai haritsahaaraa manai hun barigdchihsan baina lee ter ni unen l dee geed yariad yavdag Getel nuguu nuhur maani namaig ed nar meddeggui yum baina Chi chine terentei ymarch holboogui sh dee avgaid chine helj ognoo gej baina geed l goridood ongordog Ene met yavsaar garduulj baij l neg dotroo huleen zovshoordog Gevch avgai ruugaa bitgii hudlaa yari bi tend baisan ene end baisan geh meteer ulger yariad eheldeg Tegj yavsaar etsest ni amindaa hureh ni ch bii Ingej yavj yadag yum boldoo huurhii Uheesei
xardaj yugaa xiideg yum be. uvchin geed xeleed baina shuu dee tsaana chini. yarshig zugeer uur yumtai bolood sevelzexeer bol xardsan xardaagui l tegne.
aliwaa yum hetrewel hor boldog gedeg bi chhewiin hemjeenees ilvv harddag yum bain gech gehdee zarimdaa hardah heregtei biz de manaihan yu gej bodoj baina