Эрчүүдийг хүүхнүүдтэй харьцах байдлаар нь 7 бүлэгт хуваадаг гэнэОлонхи эмэгтэйчүүд бүх эрчүүдийг адилхан хэмээн тооцдог. Бүх эрчүүдийг эмэгтэйчүүдэд хандах байдлаар нь долоон бүлэгт хуваадаг ажээ.
Секс эр
Ийм эрчүүд олон хүүхэнтэй дотно холбоотой байдаг. Тэрээр ойртож дотносдог хүүхнүүдийнхээ тоогоор өөрийгөө ямар эр гэдгээ баримжаалдаг. Түүнд үнэнч зан гэж байхгүй. Тэр янз бүрийн хүүхнүүдийн хөнжилд хөлбөрч явдаг. Түүнийг сонгох эсэхээ бүсгүй та өөрөө шийдээрэй.
Хиа эр
Ийм эрчүүд ямагт хүүхнүүдийн гарын дор байдаг. Өөрөөр хэлбэл хүүхнүүдийн хэрэгцээс хангаж, санаж бодсоныг нь гүйцэлдүүлэх зорилготой гэсэн үг. Тэд гэр цэвэрлэж дэлгүүр рүү явна. Харин оронд орсон хойноо эмэгтэй хүнд яавал сайхан байж болох бүхнийг хийнэ. Ингээд л болоо. Хэрэв таалагдаж байвал ийм эрчүүдийг олоход тун амархан.
Янаг эр
Ийм эрчүүд гол төлөв дур булаам байх нь бий. Янаг эр амрагийн явдалд ихээхэн санаа таьдаг хүн. Хүүхнүүдийг жаргаах увьдистай. Тэрээр эмэгтэй хүнд өгч буй жаргал, цэнгэлээрээ бахархаж түүнийгээ ид хав болгох дуртай. Тэр эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаагаар холбогдохыг л гол үндэс болгодог. Хэрэв бүсгүй та ийм эртэй учирвал таны хүсэл мөрөөдөл амжилттай биелэх болно.
Найз хархүү
Ийм эрчүүд гол төлөв нас тогтсон хүүхнүүдтэй бүх талаараа ойртон нягтарч харьцаа тогтоох эрмэлзлэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл ийм эрчүүд бүх насны хүүхнүүдийн мөрөөдөж явдаг хүн яах аргагүй мөн. 35-50 насны ганц бие эмэгтэйчүүд олон байдаг. Найз хархүү бол тэдний л найз юм. Эмэгтэйчүүд их мөрөөдөмтгий улс. Тэдэнд зочин маягийн ийм эрчүүд яг таарна.
Зочин эр
Ийм эрчүүд тийм ч гэр амьтай хүмүүс биш. Тэд гэр орныг зүгээр л зочид буудал мэт хүлээж авдаг. Тэд их эелдэг зантай. Зочин эрчүүд бүсгүй хүний хүсэл бодол, хэрэгцээг юман чинээ тоохгүй: Тэд гэрээс гарч хэд хоногоор ч хамаагүй гадуур хонохдоо сийхгүй. Хэрэв тэгж тэнэж яваад гэдэс нь өвдвөл харин ч бүр гэр орноо тоож үгүйлж эхэлдэг.
Мунхаг эр
Ийм эртэй амьдралаа хогбосон хүүхнүүд ихээхэн түгшүүртэй амьдрах нь мэдээж. Мунаг эрчүүд эмэгтэй хүнд бэлгийн хэрэгцээ гэж байдгийг огт мэддэггүй. Мэдсэн ч тоодоггүй. Ийм эрчүүд эмэгтэй хүнийг бэлгийн таагүй байдалд оруулж мэднэ. Хэрэв бүсгүй та ийм эрийг сонгосон бол түүнд бэлгийн харьцааны тухай сайн ярих сэнхрүүлэх хэрэгтэй.
Мэргэжилтэн эр
Ийм эрчүүд сексийн талаар их өргөн мэдлэгтэй байдаг. Тэд сексийн талаар хэт их юм уншдаг. Мэргэжилтэнгүүд бэлгийн харьцаанд шинжлэх ухааны үндэслэлтэй ханддаг улс. Тэд их хүйтэн харьцаатай, бас их тооцоотой няхуур улс. Гэхдээ ийм эрчүүд дангаараа бус, гол төлөв зочин маягийн эрчүүдтэй холимог шинжтэй байдаг.
/Хань/
3 Comments
ямар сонин юм. тэгээд аль нь гэдгийн яаж мэдэх юм. гол нь тэр нь байх хэрэгтэй ш дэ
bi ch yanag er yum bn l da