Хэрхэн эрчүүлийг “гартаа оруулах” вэ. Мэдээж байнга хэлсэн болгоноо хийлгээд байх уйтгартай, дэндүү залхмаар байх болно. Тийм утсан хүүхэлдэйнээс бүсгүйчүүл тун удалгүй залхдаг. Хэт биеэ даасан эрчүүл хэнээс ч хамааралгүй шийд гаргадаг. Танд ямар байгааг ч асуулгүй найз залуу чинь хүссэнээрээ бүгдийг хийнэ гэдэг аймшиг. Гэхдээ та тэрэнд хайртай байлдаг. Энэ тохиоллолд асуудлыг нэг л аргаар шийдэж болно. Тэр нь секс. Сексийн дараах дотно харилцаа маргах ямар ч боломж олгодоггүй. Үүний сацуу дур ханасны дараа эрэгтэй хүн бие махбодийн хувьд төдийгүй сэтгэл санаагаар сул дорой байдаг учир өөрийн үзэл бодлоо нэг их хүндрэлгүйгээр ойлгуулах боломжтой байдаг. Энэ нь эмэгтэйчүүдэд асар их боломж байгааг харуулж буй хэрэг. Гэхдээ тэглээ гээд хүссэнээ бүгдийг нь хийлгэнэ гэсэн үг биш.
Сексийн дараа амжилттай шийдэгддэг асуудлууд
Сексийн дараа ирээдүйн төлөвлөлтийн асуудлууд илүү сайн шийдэгддэг. Амралтаа хэрхэн өнгөрүүлэх, баярыг хэрхэн тэмдэглэх, аялах эсвэл айлд зочлох тухай асуудлыг орон дотор хэлэлцвэл төвөггүй зөвшилцөлд хүрнэ. Сексийн дараа хэдэн хүүхэдтэй болох, хэн хэн гэж нэрлэх, ямар сургуульд явуулах зэрэг яриа заавал өрнөдөг. Анх удаа сексдэж байгаа бол бүхэл бүтэн долоо хоногийн турш шинэ танилаа ярихыг хүлээн суух зовлонгүйгээр дараагийн болзоогоо төлөвлөж болно. Хоёр дахь том асуудал болох их зарлагатай худалдан авалт хийх тухай асуудал сексийн дараа амжилттай шийддэгддэг. Та хоёр хамтдаа амьдардаг бол чи угаалгын машин, чиний хань систем хөгжим авахыг хүсч байгаа бол энэ тухай дур ханасны дараа л тохиролц.
Сексийн дараа ярилтгүй сэдвүүд
Сексийн дараа шийдэх хэрэггүй асуудлууд бол хурим, гэрлэлт, мөнгө юм. “Хонгор минь, чи надтай унтсан л бол одоо чи надтай гэрлэх ёстой” гэсэн үг хэнд ч айдас төрүүлнэ. Хошигнол ойлгодог эрэгтэйчүүд ч үүнд цочирдоно. Харин мөнгөний тухай аливаа яриа /хамтран худалдан авалт хийхтэй хольж ойлгож болохгүй!/ биеэ үнэлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хэрэв ийм сэтгэгдэл төрүүлвэл дараагийн удаад та хоёрын бүх харыдаа дуусгавар болно. Унтсан л бол өртэй юм шиг ямар нэг юм төлөх ёстой гэж тулгах нь эрчүүдэд таалагддаггүй.
Юм уух хэрэгтэй
Хагас цаг үргэлжилсэн секс алдсан чийгийн хэмжээгээр таван км зайд гүйсэнтэй тэнцдэг гэнэ. Ер нь бие махбодийн алдсан чийгээ нөхөхгүй бол өглөө толгой өвдөж, бие булардаг. Тиймээс эмч нар сексийн дараа заавал шингэн уухыг зөвлөдөг. Гэтэл мэргэжилтнүүдийн тооцоолсноор хүмүүсийн ердөө 42 хувь нь сексийн дараа ус уудаг. Хэрвээ юм уух хүсэл төрөхгүй бол яах вэ? Тэгвэл зүгээр л яриа өдөж эхэл! Их ярих үед заавал ам цангадаг. Уран илтгэгчдийг үг хэлэхээс нь өмнө зүгээр нэг ус тавьдаггүй.
Унтахаас татгалз
-Сексийн дараа шууд л хурхирч эхэлдэг эрэгтэйчүүдийг ямар нэг чих дэлдийлгэм мэдээгээр сэргээх хэрэгтэй. Жишээ нь хөл бөмбөгийн алдартай багийн ялалтын тухай сонины мэдээ уншиж өгөх, зүйрмэглэж эхэлмэгц нь дахин ярьж эхлэх хэрэгтэй. Чи хөл бөмбөгийн тухай сонирхдоггүй мэддэггүй хэрнээ хөл бөмбөг ярьж байгаа чинь түүний гайхлыг нь төрүүлнэ.
-Эрэгтэй хүнийг ярихад хүргэх хамгийн шилдэг арга бол түүний өөрийнх нь тухай яриа өдөх явдал юм. Хэрэв чи түүний тухай юу ч мэдэхгүй бол түүнээс асууж эхэл. Түүний хийдэг ажлын тухай ярьж болно. Яаж хүлээж авч байгааг анхаар. Тэр үнэхээр сэргэж байгаа бол сэдэв сонирхолтой байна гэсэн үг юм.
-Гэхдээ сексийн дараа түүнээс шууд л “Битгий унт, би ганцаардаад байна. Жаахан эрхлэлдье” гэж хэлж болно. Тэр эрүүл ухаантай л бол хэлснийг чинь хүлээж авна.
Монголын нэг өдөр
4 Comments
тэнэг амисгаа вэ?
зөб хэлжээ
ehehehhe
manaihaan erotic kino hamtarch hiih hvnbnu