Секс хичээл

1. Дур ханамж төрүүлэхийн баяр баясгалан

Хэрэв та өөрийнхөө биеийн сэрлийн мэдрэмжийг төвлөрүүлж чадах юм бол энэ нь ямар ч харилцааг шинэ сайхан болгоход нөлөөлнө.Энэ нь ялангуяа бэлгийн хавьтлаас дур ханамж авч үрийн шингэнээ гадагшлуулахдаа хүндрэлтэй байдаг эрчүүдэд илүү хамааралтай. Учир нь эдгээр эрчүүд нь биеэр ойртох ойртолтоос тааламжтай мэдрэмж авч чадахгүй гэж боддог. Эрчүүд заримдаа найз бүсгүйдээ түүний хүсч хүлээсэн тэр жаргалыгөгч чаддаггүй гэж өөрсдийгөө үзсэнээс үүссэн сэтгэл түгшилт нь тэднийг дарамтанд оруулдаг байна. Иймд доорхи дасгалуудад бэлгийн хавьтлыг огт тусгаагүй ( амаар хурьцах хурьцал хүртэл) . Гол зорилго нь – биеэр ойртох ойртолтын дүнд ямар нэгэн тодорхой үр дүнтэйгээр дур ханамж авах юм., Бэлгийн хавьталд орохгүй байх нь таныг “зиндаагаа үзүүлэх” албанаас чөлөөлж та зөвхөн энхрийлэн таалах болно. Энэ нь “торгууль” биш билээ. Ганцхан танаас шаардах нь өөрт таалагддаг бүсгүйтэйгээ хоёулханаа байж, цаг зав гарган нилээд хугацаа заран, дасгалаа тайван хийх л юм. Ингэхийн тулд та хоёулаа нүцгэн байж, хоёул хамтдаа ванн, дүшэнд орж илүү их тайвшрал авч болно.

Тогтмол дасгал хийх нь

Дасгалыг гурван шат дарааллаар хийнэ. Энэ бүхнээс хангалттай үр дүн авахын тулд үе шат бүрийн дасгалыг долоо хоногт 3 удаа 2-3 долоон хоногийн турш тогтмол хийгээд дараагийнхаа шатанд орно. Ингэхдээ идвэхжилтийн хэлбэрээ тогтмол өөрчлөн эхний удаад сэтгэл ханамж авсан хэн нэг нь дараагийн удаад түүнийг нөгөөдөө өгөх гэх мэтээр. Эдгээр дасгал нь хэдийгээр эмчилгээний гол арга хэлбэрийн нэг боловч үүнийг үр дүнтэйгээр энхрий уран сэтгэмжтэй, бэлгийн тоглоом болгох нь хосуудад бэлгийн хавьталд орж дур ханамж авахаас илүүтэйгээрөөрсдийн бие цогцсоос дур ханамж ийг шинээр авах мэдрэмжийг бий болгоно.

Өөр хүний биеийг энхрийлэх

Энэ нь – сэтгэл ханамжийн онцгой эх үүсвэр юм. Энд бэлгийн харилцааны ханамж шаардлагагүй тул 1-р шатны дасгалын үед таны анхаарал нь бэлэг эрхтэний орчимд төвлөрөхгүй байх болно.Хэрэв хэн нэг нь гараа тосон түрхлэгээр тосолсон тохиолдолд хоёулангийх нь дур ханамж улам ихсэх болно.

1. Дасгалыг эхлэхдээ та өөрийн найз бүсгүйтэйгээ доош нь харуулан хэвтүүлээд өөрөө хажууд нь өвдөг дээрээ суух эсвэл дээр нь гарч сууна. Эелдэг зөөлнөөр түүний бүх биеийг нь толгойноос нь хөлийг нь хүртэл илж таалаарай.
2. Энэ дасгалыг хийхдээ өөрийгөө бүрэн захирч эзэмдэх хэрэгтэй. Найз бүсгүйнхээ биеийг гараараа илэх энхрийлэхийн зэрэгцээ түүнийг өөрт нь таалагдахуйцаар өөрийнхөө хүслээр үнсэн таал. Хэрэв түүнд таалагдахгүй ямар нэгэн зүйл гарсан бол таны гарыг аяархан түлхэх болно.
3. 10 минутын дараа байрлалаа өөрчил. Одоо тайван байж зөвхөн таны найз тань таныг илэн таалж энхрийлэх үед төрөх аз жаргалыг мэдэр. Бүх анхаарлаа төвлөрүүлэн таны аль хэсэгт хүрэхэд илүү сэрэл мэдрэмжтэй байгааг мэдэр. Ингэхдээ анхаарлааөөр зүйлд сарниулах эсвэл түүний хөдөлгөөнийг ажиглаж болохгүй.
4. Таны найз бүсгүй тань дээшээ харж хэвтэнэ. Та түүний нүүр, биеийг илэн таал, гэхдээ цээж, хөх, бэлэг эрхтэнд нь битгий хүрээрэй.
5. Одоо арагшаа гэдий. Найз тань таны бэлэг эрхтэнг оролдохгүйгээр таныг илэн таалж энхрийлэн сэрэл мэдрэмж төрүүлэх болно. Хэрэв танд түүний хийж байгаа үйлдлийн ямар нэгэн байдал нь эвгүй сэрэл мэдрэмж төрүүлвэл түүнийг удирдан чиглүүлэх гэсний хэрэггүй зөвхөн гарыг нь гараараа аяархан түлх.
6. Хэрэв та ядарч эцсэн сэтгэл тавгүй байгаа бол түүнийг түр хугацаанд зогсохыг хүсээрэй. Найз тань таныг тайвширсаны дараа дахин үргэлжлүүлэг.
7. Дасгалуудын дараа танд хүчтэй сэрэл мэдрэмж үүссэн бол гар хангалаг хийхийг бод / найз чинь таныөмнөөс үүнийг хийж болохгүй/. Дасгалуудын дараа л таны хэрхэн тайвширч сайхан болж байгаа нь мэдрэгдэн шууд унтах болно.

2. Ханамж таашаал авахын баяр баясгалан

Дээрхи дасгалуудыг хоёроос гурван долоо хоног хийсний дараа доор бичсэн хоёрдугаар хэсэг дасгалд шилжээрэй. Найзынхаа илэн таалахуйд хамаг анхаарлаа төвлөрүүлэн сэрэл мэдрэмжээөндөрсөг. Илэн таалахын хажуугаар энэ нь хичнээн тааламжтай мэдрэмж төрүүлж байгааг найз тань танд хэлж байг. Бэлгийн харилцаанд орох бэлэг эрхтэнээ оролдох нь мөн арай л болоогүй

1. Найз бүсгүйгээ дээш нь дараа нь доош нь харуулан хэвтүүлээд түрүүний нэгэн адил түүний биеийг илэн таалахдаа сэрэл мэдрэмж илүү ихээр төрүүлэх биеийн тэр хэсэг болон түүнд илүү ихээр таалагдаж сэрэл төрүүлж байгаа тэр хөдөлгөөнөө тогтоо.
2. Одоо байраа солиод танд тааламж төрүүлсэн бүхнийг үгээрээ буюу дохио зангаагаар ойлгуул. Хэрэв хүсвэл түүний гарыгөөрийнхөө гараар чиглүүлж үнэсүүлэхэд тааламжтай байгаа тэр газраа заах буюу хэлжөгөөрэй.Өөрийн мэдрэмждээ анхаарлаа төвлөрүүл ингэхдээ найзынхаа ядарч байгаа эсэх, залхуурч байгаа эсэхийг нь асуух гэж цаг алдсаны хэрэггүй. 10 минут орчим болоод байраа солиорой.
3. Дасгалын дараа ямар сэтгэгдэлтэй байгаагаа харилцан ярилцаад та хоёрын хэнд нь ямар байдал илүү таалагдаж байгаа болохыг шүүн ярилц.

Олсон амжилтаа шүүмжлэлтэйгээр үнэлэх нь

2-3 долоо хоногийн дараа энэ дасгалуудыг хийх нь та хоёрт хоёуланд нь хөнгөн болж тааламжтай санагдах болсон бол энэ нь 3-р үедээ буюу хэн хэнийхээ бэлэг эрхтэнд хүрэлцэх, дээд хэмжээний сэрэл мэдрэмж төрүүлэн түүнийг илэн таалах энхрийлэх суралцах цаг болсоныг харуулна. Дасгалыг гүйцэтгэхдээ та хоёрын аль нэг нь бага зэрэг сандарч байгаа ч бүү ай. Энэ тохиолдолд дахин 1 эсвэл 2 долоо хоног дээрхи дасгалаа давтаад дараагийн дасгалдаа ороорой.

Ханамж төрөхөд учирсан саад

Таөөрийн найз бүсгүйн илэн таалахуйг хүлээн авахаас илүүтэйгээр түүнийг илэн таалж энхрийлэхийг хүсдэг байж болох юм. Магадгүй та найз бүсгүйдээ төдийлөн тааламжтай санагдахгүй байгаа эсвэл дасгал нь түүнийг залхуутай санагдуулж магадгүй гэж та айж байж болох юм. Аль ч тохиолдолд та энэхүүөөрийн мэдрэмждээ анхаарлаа төвлөрүүлэхгүй байх ёстой. Дараагийн 4 – дасгалд та найзаасаа юу хүсч түүгээр юу хийлгэхийг хүсч байгаагаа хэлж хийлгүүлэх хэрэгтэй. Зарим эрчүүд зөвхөн л нуруугаараа налж суугаадөөрийгөө энхрийлүүлэхийг хүсдэг. Энэ нь таны харилцааг илүү ойроос харагдуулахад тустай байдаг бөгөөд ингэснээрээ тандөөрийн найз бүсгүйдээөшөөрхөх санаа байгаа эсэх эсвэл харилцаандаа хоёрдмол сэтгэлтэй байгаад танд энхрий дотно харилцаа тогтооход саад болж байгааг харуулах болно. “ таарамж”, “ Бэлгийн ханамжтай байдаг уу?” сэдвүүд болон “та нарын харилцаанд юу болсон вэ?” карт нь танд туслах болно. Дасгал нь таны ойртон дотносох харилцааг улам батжуулахад чиглэсэн болно. Хэрэв та энэхүү дасгалыг гүйцэтгэхээсээөмнө дааж давшгүй эсэргүүцэлтэй тулгарах мэт санагдвал, ойртон дотносох бодол нь танд аймшиг төрүүлж болох юм. Энэ тохиолдолд маш их хөндий болснооөөрөө мэдрэх, уйтгартай залхуутай байхаасөөр ямарч мэдрэмж байхгүй болох зэрэгт мэргэжлийн хүнд хандан зөвлөлгөөн авчөөрийн сэтгэлийн хөдөлгөөний оролцоогоо идэвхижүүлэх хэрэгтэй.

3. Бэлэг эрхтэнд хүрэлцэх нь

Одоо та болон таны найз тань ээлж дараалан бие биенийхээ бүх биеийг болон бэлэг эрхтэнг илэн таалснаар сэрэл мэдрэмжийг төрүүлэхэд бэлэн болно.Гэхдээ мөн л бэлгийн харилцаанд орохоос түдгэлзээрэй.Дасгалын зорилго нь – зөвхөн энэ хэлбэрийн харилцаанаас бүрэн таашаал авахад чиглэгдэнэ.

1. Найз тань дээш харан хэвтсэн үед түүний цээжин дээр хөхийг нь үнсэх, хөхний толгойг нь энхрийгээр хөхөх боломжтойгоор гараа тавь. Найз тань энэ үйлдэлд шууд мэдрэмж авч байгаа эсэхийг нь хөхний толгой нь хир зэрэг томрон хатуурч байгаагаар мэдрэх болно.
2. Гараараа хэвлийг болон бэлэг эрхтэнг дагуулан ил. Гарынхаа хуруунуудыг умдагны үсэн дээгүүр зөөлөн, хөнгөнөөр явуулаарай. Хэрэв найз тань дургүйцах, эвгүйцэх хөдөлгөөн хийвэл илэн таалахаа түр азнаад дахин үргэлжлүүлээрэй.Энэхүү халуун дотно энхрийллээ хэдэн минут үргэлжлүүл.
3. Гартаа тос түрхэн энхрий зөөлнөөр илэн таалах хөдөлгөөнөө гарынхаа хурууг үтрээнд оруулалгүйгээр үтрээг тойруулан хий. Дараа нь хэлүүнд хүр. Ингэхдээ маш чангаар битгий үр, шууд даралт бүү үзүүл, зөвхөн энхрий ялдмаар илэн таалаарай. Хэлүү нь- маш мэдрэмжтэй мэдрэлийн эд эсийн төгсгөлүүд байдаг эрхтэн юм.
4. Одоо таныг илэн таалах болно. Найз тань таны цээж хэвлийг илэн таалж , хуруугаараа умдагны үсийг оролдон, гуяны дотор талыг илж аажмаар төмсөг бэлэг эрхтэнд дөхөж түүнийг атгана.
5. Өөрийнхөө биед анхаарлаа төвлөрүүлж, илж таалахад ямар мэдрэмж төрж байгаагаа ажигла. Ямраар аль хэсэгт тань илэн таалах нь танд илүү таалагдаж байгаа болохыг түүнд хэлж хэрэв эвгүй сэрэл төрүүлж байгаа бол шууд хэлж түр болиул. Бэлэг эрхтэн хөвчирч байгаа үгүй нь хамаагүй зөвхөн бэлэг эрхтэндээ энхрий зөөлнөөр иллэг хийхийг найзаасаа хүс.
6. Эвтэйхэн байрлалаар орон дээр суу.Дэр эсвэлөөр зөөлөн зүйл хэрэглэж болно. Найз тань таны хоёр гуяны хооронд хэвтэн таны гарын хуруугаар хэлүүгээ илүүлж сэрэл мэдрэмж авна. Хэлүү нь танд харагдахгүй байна гэдгийг сана. Хэлүүг оролдохдоо тусгай түрхлэг, эсвэл шүлсээ ч хэрэглэсэн болно. Учир нь энэ нь даралтыг зөөллөж тааламжтай болгож өгнө Янз бүрийн хүч хэмжээтэйгээр даржөгнө. Биеийн бусад хэсгийг орхиж болохгүй сул байгаа гараараа мөн илэн таал.
7. Байрлалаа солиод тэр сууж байхаар та түүний хоёр хөлний хооронд хэвтэж байхаар байрла. Түүний гарыг өөрийн бэлэг эрхтэнд хүргэн дээд зэргийн сэрэл мэдрэмж төрүүлэхээр хэрхэн өдөөлт хийхийг хэлж өгөх,өөрт тань яавал аятай санагдах болохыг ойлгуул. Магадгүй онц ач холбогдолтой биш ч танд бэлэг эрхтэний хөвчрөлт шууд ажиглагдан давхар таашаал авах болно.
8. Хэрэв бэлэг эрхтэн тань хөвчирсөн бол найз тань түүгээр бага зэрэг оролдож байгаад дараа нь гараа гүйлгэн өөр газрыг илж таалан бэлэг эрхтэний хөвчрөлтийг сулартал хүлээнэ. Ингэсний дараа дахин бэлэг эрхтэнг оролдож эхлэнэ.
9. Дур тавих нь тухайн дасгалын гол зорилго биш. Гэхдээ та хоёрын хэн нэг нь маш их сэтгэл хөөрлийн байдалд орсон бол дур тавилт үүстэл гараараа өдөөлт хийж болно.
10. Та хоёрт хоёуланд нь дасгал маш тааламжтай санагдах үед хэрэв хүсвэл хэл уруулаа оролцуулан бие биенээ илүү өдөөж болно. Найз тань үүнд бэлэн биш бол танд хэлэх эсвэл таныг зөөлөн түлхэж болно.

Хүрсэн амжилтаа шүүмжлэн үнэлэхүй

Дээрхи дасгалаас та хоёр хэн хэн нь ямар ч түгшүүр , дарамт байхгүйгээр маш их сэтгэл ханамж авсан бол эдгээрийг цаашидөөрсдийн бэлгийн ажлын урьдал үедээ хэрэглээрэй. Дараа нь та бэлгийн хавьталд дур нэг их хүрээгүй үедээ ч бэлэг эрхтэнээ илэн таалуулж сайхан ханамж авах байж ч мэднэ. Хэрэв та дасгалын явцад өөрийн анхаарлаа төвлөрүүлж чадахгүйгээр огт өөр зүйлийн талаар бодох эсвэл, дасгал нь танд дарамттай хүнд санагдвал дасгалынхаа урьд нилээн хугацаанд амарч байхыг бодоорой. Дасгал эхэлж байх үед бага зэрэг санаа зовох зүйл гарч болно. Магадгүй энэ нь зөвхөн таныг энхрийлж илэн таалж байх үед илүү мэдрэгдэж болох юм. Хэрэв энэ нь тийм байгаа бол дараагийн удаадөөрийнхөө найзаа илэн таалах хугацаагаа уртасгаарай. Энэ маягаар та нилээн итгэлтэй болох болно. Хэрэв танд бэлэг эрхтэнээс ялгарах үнэр нь таалагдахгүй байгаа бол “Бэлэг эрхтэнээс ялгарах үнэр болон шингэн” сэдвийг сайн үз. Дасгалыг 4-6 долоо хоног хийсний дараа танд ямар ч сайжрал ажиглагдахгүй, мөн л хэцүү хүнд санагдаж байгаа бол та мэргэжлийн эмчид хандан зөвлөлгөө аваарай.

4 Comments

  1. javkhaa says:

    сайхан эрүүл чөлөөтэй секс хийж хачин сайхан таашаал эдлэхийг хүсвэл энэ хаягаар хандаарай бүсгүйчүүдээ. жавкаа0711

  2. javkhaa says:

    тийм гэж үү. чамтай таарсан эрчүүд л тийм байсан юм байлгүй дээ. орондоо хачин эвлэг мэдрэмжтэй эрчүүд алийг тэр гэх вэ дээ. надаас эхлээд.

  3. Zanger says:

    http://prizebg.net/Deathwing <– Vote and win a prize 🙂

  4. hey says:

    Mongol erchuud yamar ch orshil bhgui halit uunssen bolood shuud dairdag

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.