Хүн өөрийн бэлэгийн хэрэгцээгээ нөгөө хүндээ ойлгомжтой, тодорхой илэрхийлж сурахаасаа өмнө өөрийнхөө биеийн бэлгийн мэдрэмж төрүүлдэг хэсгийг мэдэх ёстой гэж судлаачид үздэг.
Хүн өөриигөө илүү мэдэхэд дараах дасгал туслах ба энэ дасгалыг хийхэд ойролцоогоор 30 минут шаардагдана. Хэрэв боломжтой бол томхон толь, мөн хэн ч саад болохгүй орчин бүрдүүлбэл илүү үр дүнтэй болно. Харахад энгийн боловч, энэ дасгал нь олон хүнд ач тусаа өгсөн гэдгийг санаарай.
1. Биеэ нүцгэлээд, толины өмнө зогс.
2. Хөлнөөсөө толгой хүртэл бүх биеэ тайван, сайн ажигаа. Арьс, үс, мэнгэ, биеийн галбир, урьд нь анзаардаггүй байсан зүйлсийг ч олж харахыг хичээ. Биеийн аль хэсэг илүү таапагдаж байна? Аль хэсэг нь таалагдахгүй байна? Үүнийгээ чанга дуугаар өөртөө хэл.
3. Биеэ дахин сайн ажигаа. Аль хэсэг нь бэлгийн харилцаанд илүү чухал гэж бодож байна?
4. Хөлөөсөө толгой хүртэлх биеийн арьсан дээгүүр хурууныхаа ондгийг салгалгүй, аажим гүйлгэ. Ямар санагдаж байна? Биеийн зарим хэсэг тань илүү мэдрэмжтэй байна уу? Зарим хэсэгт хуруугаа хурдан гүйлгэсэн үү? Ингэхэд ямар санагдаж байна?
5. Дараа нь бэлэг эрхтнээ ажигла Гадаад байдал нь ямар санагдаж байyа? Гарын хуруугаар шодой томсог, томсогний ар талаар аажим ил. Ямар, ямар мэдрэмж төрж байгааг ялгахыг хичээ. Аль хэсэгт хамгийн сайхан мэдрэмж төрж байна? Хуруугаа хөнгөн, хурдан, удаан, ширүүн янз бүрийн байдлаар хүргэж ил. Аль нь сайхан байна? Энэ үед шодой хөвчирч болно. Дур хөдөлсөн болон ходлөөгүй үед ямар ямар өөрчлөлт гарч байна? Аль болохоор өөртөө цаг зарцуулж, өөрийгөө нээхийг хичээ. Эмэгтэй хүн бол жижиг толины тусламжтай бэлэг эрхтнээ ажигла. Ямар санагдаж байна? Бэлгийн гадна болон дотно уруул, хэлүү, үтрээний үүдэвч орчмыг хуруугаараа оролд. Хуруугаа хөнгөн, хурдан, удаан, ширүүн янз бүрийн байдлаар хүргэж ил. Апь нь гоё байна? Энэ үед дур хөдөлж болно. Дур хөдөлсөн болон хөдлөөгүй үед ямар ямар өөрчлөлт гарч байна? Аль болохоор оортоо цаг зарцуулж, өөрийгөө нээхийг хичээ.
6. Өөрийн биеийн талаар мэдэж авсан шинэ мэдлэгтээ тулгуурлан, бэлгийн хэрэгцээгээ хайртай хүндээ илэрхийл.