БЭЛГИЙН ТУРШЛАГАГҮЙ БАЙДЛААС УЙДАХ ХҮРТЭЛ

Ихэнх хүн залуудаа бэлгийн туршлагагүй байхын зэрэгцээ ихэнх хүн нэгэн хэвийн бэлгийн хавьтлаас уйдаж байна гэдэг. Энэ асуудлаас хэрхэн гарах вэ?

Туршлагагүй байдал

Гэр бүлийн хосуудын эрэгтэй нь бэлгийн харилцааны хувьд эмэгтэйгээсээ илүү туршлагатай тєдийгүй эмэгтэйдээ заах ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Үүнээс болж бэлгийн харилцаанд огт ороогүй буюу цєєхєн удаа орсон эрэгтэйчүүд “чадах болов уу, яах бол” хэмээн айдастай явдаг нь нууц биш билээ. Харин орчин үед эмэгтэйчүүд нєхєртєє “онгон” очих ёстой ч туршлагагүй байх нь бахархал тєрүүлэхээс илүү “зовлон” болж болно гэж үздэг болжээ. Үүнийг зєвтгєх зарим шалтгаан бий. Эмэгтэй хүн нєхрєє татах “олон увидастай” байх ёстой, үгүй бол нєхєртєє “гологдоно” гэсэн ойлголт үүсээд багагүй хугацаа єнгєрч байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, ном хэвлэлээр тааралдсан эрэгтэй хүн бүрийг татдаг секс эмэгтэйг дүрслэх нь нэмэгдэж байгаа нь үүнд зохих нєлєєтэй нь мэдээж билээ.

Гэхдээ хүн бүхэн бэлгийн харилцааг хэзээ нэгэн цагт эхэлдэг тул туршлагагүй байхын буруу гэж үгүй юм. Нєгєє талаар туршлагагүй байдал нь юу ч мэдэхгүй байхын нэр биш бєгєєд хувь хүн хичээвэл єєрийгєє нэлээд бэлтгэх боломж бий болоод байна. Хэвлэл мэдээллийн найдвартай эх үүсвэрийг олох, єєрийнхєє биеийг нээх, судлах зэргээр бэлгийн харилцаа, сексийн талаар мэдээлэл авах боломжтой болжээ.

Энэ бүлэгт єгүүлсэн эерэг харилцааны аргуудыг эзэмших нь хамгийн том бэлтгэл гэдгийг санаарай. Єєрєєр хэлбэл, хэчнээн туршлагагүй ч, илэн далангүй нээлттэй, харилцаагаар эхэн үед гарах хүндрэлийг давж болно.

Бэлгийн харилцаанд орох тоогоор туршлага нэмэгддэг гэж үзэх нь буруу бєгєєд тооноос илүү чанар нь чухал юм. Хүн бүрийн бэлгийн хэрэгцээ адилгүй тул хүн єєрийгєє их туршлагатай гэж бодсон ч шинэ танилцсан хүндээ “мэргэжилтэн” болж чадахгүй билээ. Нэг нэгэндээ таашаал єгєх хамгийн сайн арга нь түүний юу хүсэж байгааг асуух бєгєєд энэ нь ємнє цуглуулсан туршлагаас илүү үр дүнтэй байдаг.

Уйдах

Туршлагагүй байхын нєгєє туйл нь бие биеэсээ уйдах байдаг. Энэ байдал нь заавал удаан жилийн бэлгийн харилцааны үр дагавар байх албагүй юм. Мэдээжийн хэрэг 40, 50 жил амьдарсан ч бие биедээ хайртай, бэлгийн амьдрал нь халуун хэвээр байгаа хосууд байгаа шүү дээ.

Гэрлэсэн хүмүүсээс бэлгийн амьдралаасаа уйдсан эсэхийг асуусан судалгаа байхгүй тул хосуудын хэдэн хувь нь бие биеэсээ уйддагийг таах боломжгүй юм. Гэсэн хэдий ч ийнхүү уйдах үзэгдэл хосуудын амьдралд цєєнгүй тохиолддог гэдгийг бид мэднэ. Үүнээс гарах арга зам байдаг эсэхийг хосууд сонирхдог нь мэдээж.

Гэр бүлийн хосуудын бэлгийн ажил нэгэн хэвийн хэмнэлд орох, энэ нь хэн нэгний нь санаанд нийцэхгүй болоход хосууд уйдаж эхэлдэг ажээ. Үүнээс гарах арга зам бол бэлгийн харилцаагаа ямар байлгах хүсэлтэйгээ ярилцах, түүнийгээ хэрэгжүүлэх явдал юм.

Түүнчлэн, бэлгийн харилцаанаас уйдах үзэгдэл нь гэр бүлийн харилцааны бусад хүндрэлтэй асуудлын илрэл болдгийг хосууд санах хэрэгтэй. Єєрєєр хэлбэл, хосууд ерєнхийдєє бие биеэсээ уйдаж, залхсаны үр дагавар гэж ойлгож болно. Ээлжийн амралтаа шинэ орчинд єнгєрєєх, хамтдаа сонирхдог зүйлс олох, нэгийгээ санаандгүй баярлуулах зэргээр бие биедээ зориулах цагаа нэмэх нь харилцаагаа сайжруулахад тусална. Энэ нь эргээд бэлгийн харилцаанд эерэг єєрчлєлт гарахад нєлєєлєх болно.

Эцэст нь “уйдах” үзэгдлийн нарийн учрын талаар дахин эргэцүүлье. Бэлгийн харилцааны талаарх нийгэмд оршдог тєсєєлєл, бодит байдал хоёр хол зєрєєтэй байдагт гол учир нь байдаг гэж мэргэжлийн зарим хүн үздэг байна. Єєрєєр хэлбэл, бэлгийн хавьталд орохын эцсийн зорилгыг дур ханах буюу тавих гэдгээр ойлгож хэвшсэн тул хосууд бэлгийн хавьтал хийх бүрд л газар дэлхий доргих ёстой мэт санадаг. Гэвч амьдрал дандаа ийм байх боломжгүй билээ. Идсэн хоол бүхэн амттай, дандаа хоол идэх дуршилтай, зажлах тоолонд жаргалтай байх албагүйг хүн бүр мэднэ.

Гэтэл бэлгийн амьдралдаа ингэж бодитоор хандахгүй байгаа нь хосууд бие биеэсээ уйдах бас нэг шалтгаан болдог байна.

SOURCE: Хүний бэлгийн амьдрал

1 Comment

  1. zochin says:

    Tsarailag uurtuu itgeltei ohiduudtai taniltsah 3-n zaluu bn togloom hiihgui bhiig husey unen setgeleesee taniltsan utas 99964222, 96011794, 98988568

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.