Хардалт

Хайртай бол хартай гэдэг үгийг бид мэдэх билээ. Хардах, хардуулах хоёрын аль алинд хэцүү байдаг тул хардаж сэрдсэн харилцаа хэнд ч таатай байдаггүй. Ер нь хардалт гэж юу болох, ийм мэдрэмж хүнд яагаад төрдөг талаар сонирхъё.

Гэр бүлийн хосын нэг нь өөр хүнтэй харилцаа тогтоосноос (бодит эсвэл, бодит бус таамаглал байж болно) нөгөөд нь илрэх сөрөг сэтгэл хөдлөлийг хардалт гэж тодорхойлсон байна. Анхдагч харилцаа оршин тогтноход гэр бүлээс гадуур тогтоосон харилцаа аль хэр аюултай байхаас хардалтын хэмжээ шалтгаалдаг байна.

Хардалт нь хүмүүсийн дотно харилцаанд хил, хязгаар тогтоох нэгэн арга зам болдог гэж нийгэм судлаачид үздэг байна. Өөрөөр хэлбэл, аливаа нийгэмд эрхэмлэгддэг харилцааг эвдэхгүй хадгалахад хардалт зохих үүрэгтэй ажээ. Тэр ч утгаараа гэр бүлийн хардалт нь аль ч нийгэмд байдаг гэж нийгэм судлаачид үздэг. Ялангуяа гэр бүлийн хүмүүсийн хамгийн хувийн бөгөөд нандин харилцаа болох бэлгийн харилцаанд гаднаас аюул заналхийлэх тохиолдолд маш хүчтэй хардах сэтгэл хүнд үүсдэг байна.

Хардалт нь мөн хүйсийн хувьд ялгаатай байдгийг судлаачид ажиглажээ. Эхнэрээ өөр хүнтэй бэлгийн харилцаа үүсгэх вий гэж эрэгтэй хүн харддаг байхад нөхрөө өөр эмэгтэйд сайн болох вий гэхээс эмэгтэй хүнд хардах сэтгэл төрдөг ажээ. Үүнийг эрэгтэй хүний үр удмын цусыг “цэвэр” үлдээх гэсэн байгалийн зөн совинтой холбож тайлбарладаг байна. Харин эмэгтэй хүний хувьд нөхрөө өөр хүүхэнд сайн болбол үр хүүхэд, гэр бүлдээ зориулдаг нөөц баялаг нь багасна гэж эмээснээс харддаг гэж үздэг ажээ.

Хардалт яагаад нийтлэг байдаг вэ? Хартай нөхөр эхнэртээ өөр эрэгтэйг ойртуулахгүй байснаар өөрийн үр удмаа “цэвэр” үлдээдэг бол хартай эмэгтэй нөхрөөсөө илүү эд баялагхүртэж үр хүүхдээ эсэн мэнд өсгөдөг байна. Ийм учраас хардалт их бага хэмжээгээр дотно харилцаанд байх шалтгаан байдаг гэж нийгэм судлаачид үздэг. Харин хардах сэтгэл сэргэхэд хоёр өөр нөхцөл байдал үүсэхэд хүргэдэг болохыг нэгэн судалгаа харуулжээ.

Аз жаргалтай гэр бүлийн хосууд сэтгэл тайван, амьдрах урамтай, өөртөө итгэлтэй байдаг. Харин хүний өөртөө итгэх итгэлд гадны “аюул” учирвал хардах сэтгэл сэргэнэ. Тухайлбал, хайртай хүн нь өөр хүнийг сонирхож буй нь мэдэгдвэл “Тэр надаас илүү түүний сэтгэлийг булааж байна” гэдэг бодол төрдөг нь өөрийгөө голоход хүргэж болно. Энэ үзэгдэл гэр бүлийн хардалтад зонхилдог бөгөөд өөртөө итгэх итгэл тааруу хүмүүс ийнхүү хардаж, сэрдэх нь илүү байдаг гэж судлаачид үздэг.

Дараагийн нөхцөл байдал нь дээрхээс арай хүнд, хайртай хүнээ алдчих вий гэхээс хардалт төрдөг байна. Хүн өөрийн хүсэж, хайрлаж байсан хүнээ алдана, хамтдаа хийж бүтээсэн бүх сайхан зүйлсээ нураана гэж бодоход хардах сэтгэл төрөх нь зүйн хэрэг билээ. Нөгөөтэйгүүр, гэрлэсэн хосын ойр дотны болон ажил төрлийн хүрээний нь хүмүүсийн гэр бүлийн асуудал, салалт зэрэг нь зарим гэр бүлийн хосуудад хардалт төрүүлэх сэтгэл зүйн нэгэн шалтгаан болно.

Харин судлаачдын үзэж буйгаар хардалт нь гэнэт эхэлдэг боловч тодорхой хэдэн үе шатыг дамждаг ажээ. Эхлээд хүн гэр бүлийн харилцаанд аливаа нэг аюул нүүрлэж буйг мэдэрч, өөртөө итгэх итгэл алдран, улмаар юу болоод буйг тогтоодог байна. Дараа нь үүсээд буй “аюулын” талаар сэтгэл хөдлөлд автдаг ба энэ нь маш огцом, хүчтэй бухимдал болон яваандаа болж буй нөхцөл байдлыг дахин үнэлж, юу хийхээ шийдэх гэсэн хоёр үе шатаар илэрдэг ажээ. Энэ үед “тун аюултай” гэж үзэж байсан нөхцөл байдал нь арай хөнгөрч “хэцүү асуудал” мэт санагдах тул анх үүссэн хүчтэй бухимдал бага зэрэг тайлагдана.

Ийнхүү үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх гэж байгаагаас болж хардаж буй хүмүүс янз бүрийн зан үйл хийдэг. Зарим хүн хайртай хүнтэйгээ илэн далангүй ярилцаж, эвээр зохицуулахыг оролдоно. Энэ үед хос хоёр өөрсдийн харилцааны доголдож байгаа асуудлыг тогтоох, шийдвэрлэх арга замын талаар ярилцах боломжтой болох бөгөөд улмаар харилцаагаа улам сайжруулж болно.

Зарим хүний хувьд хардалт нь хүсээгүй үр дагаварт хүргэж болно. Өөртөө итгэх итгэл буурснаас сэтгэл гутрах, архи тамхи хэрэглэж, улмаар амиа хорлоход ч хүргэж болно. Эсвэл уур хилэнгээ барилгүй, гэр бүлийн хүнээ, эсвэл түүнтэй холбогдсон хүнийг зодож нүдэх зэргээр хүч хэрэглэх, зарим тохиолдолд хүн амины хэрэг гарахад хүргэдэг билээ.

Хардалтаас үүдэн хүний амь хохирдог жишээ олон байдаг нь “хар ихэдвэл өвчин болно” гэсэн яриа үүнээс улбаатай байх талтай.

SOURCE: Хүний бэлгийн амьдрал

10 Comments

  1. ххэхэ says:

    бүхнийг орхиод уучилсан уучилсаар л байх болно.

  2. sonin shu says:

    bi ugn hardahiiig bododgumo hardahleer neeh yadargata sanagdaad segeld ch tugshuurte bdg hernee ng medhed l hardah setgel torood bdiin gehdee yg tej bdhoor ng yumta bltson bdiin ugn itgeel yawaad bhd teheer bur alchmar bdg ch ng mdhd buruga oilgod butsaad hured irdiin

  3. svhee says:

    hi sexiin hamtragch boloh hvn bwal holboo bariarai svhee_9876@yahoo.com

  4. zolboo says:

    tegeheer ni yu bolood bainaa geed ajiglaad ireheer zaaval l gaduur uur yumtai bolson baidag yum daa tegeed teren luugee burmoson yavahgui zartslagdaad l oir zuuriin yumiig ni daagaad l Chaavaas daa Uheesei ingej amid yavahaar

  5. zolboo says:

    Baidag l zuil Andash baihgui l dee Ger bul ur huheddee handah hadlaga ni shal oor bolood l irdeg yum

  6. ...... says:

    bi eroosoo xarddaggui shd.Teglee geed xairgui bish.Zugeer l tuund itgedeg.Tegeed ch xun xardaad bval ooroo l yadraxiin nemer gej bodood bdii shd.

  7. Izaura says:

    Har ch bai,yu ch bai hemjeeg ne l taaruulah heregtei sht,hetervel ovchin,harin or hardahgvi bol hairgvi gej boddog bizdee…?

  8. 247 says:

    eo xardalt gedeg chini estoi teneg zvil teren shig aimaar ym bgvi boon tam setgeld sewtei bdag ym zvgeer l sxan bie bieniigee xairlaj amidaraya l daa mgluudee

  9. MATR says:

    YADIIN PSDA 2 ULANG NE ALAAD BULCHUUL TAARNA NUUSAIN HUURAMCH YM NARIIG

  10. 900 says:

    xairtai gd hardah onch shigee uzej bolohgui ee, bi ter aimaar hardaltiig chine medersen, hunii tevcheeriig bardag yum bna lee, zuger l bie bienee shn hairlaj yagad bolohgui bga yum ve?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.