Эмэгтэйчүүдийн дур ханахгүй байх

Бэлгийн хавьтлын үед дур тавих чадваргүй, дур ханахгүй байх хямрал (female orgazmic disorder) эмэгтэйчүүдэд ч тохиолддог. Ийм байдлыг дур ханах үйл ажиллагааны хямрал, дур ханахгүй байх, эмэгтэйн дур ханалтын саатал гэх мэтээр олон янзаар нэрлэдэг. Зарим хүн хямралын энэ хэлбэрийг “бэлгийн хөрөлтийн” (frigidity) нэг хэлбэр гэж үздэг ч секс судлаачид “хөрөлт” гэдэг нь бэлгийн сэрэл, дур хүсэл дутмаг байдал гэж үзэх нь илүү байдаг. Иймээс энэ байдлыг “хөрөлт” биш харин “дур ханахгүй байх хямрал” хэмээн нэрлэх нь зүйтэй юм.

Бэлгийн бусад хэлбэрийн хямралын нэгэн адил эмэгтэй дур ханахгүй байхыг анхдагч ба хоёрдогч хэмээн ангилдаг. Эмэгтэй амьдралдаа хэзээ ч дур ханаж үзээгүй тохиолдлыг дур ханахгүй байхын анхдагч хямрал гэнэ.

Эмэгтэй дур ханаж чаддаг байснаа дур ханахаа больсон тохиолдлыг дур ханахгүй байхын хоёрдогч хямралд хамааруулдаг. Гэхдээ эмэгтэй хүн заримдаа дур ханаж, өөр бусад нөхцөлд дур ханахгүй байх тохиолдол нь нэгэн түгээмэл хэлбэр билээ. жишээ нь, зарим эмэгтэй хүн гар хангалга хийж дур ханадаг ч бэлгийн хавьталд ороод ханаж чаддаггүй нь үүний нэгэн жишээ юм.

Дур ханахгүй байх хямрал эмэгтэйчүүдийн дунд нэлээд түгээмэл тохиолддог. Өмнө дурдсан судалгааны дүнгээс харахад түүңд хамрагдсан эмэгтэйчүүдийн 24 хувь асуумж авахаас өмнөх 12 сарын хугацаанд дур ханах нь байх бэрхшээлтэй учирч байсан гэж хариулжээ.

Бэлгийн хямралын улмаас эмчлүүлэх хүсэлтэй байгаа эмэгтэйчүүдийн 25-35 хувь нь дур ханаж чаддаггүй тухайгаа мэдээлжээ (Spector & Carey, 1990). Энэ нь бэлгийн хямралын уг хэлбэр эмэгтэйчүүдийн дунд цөөнгүй байдгийг харуулж байна.

Бэлгийн хямралын янз бүрийн тодорхойлолтоос харахад энэ асуудал хялбар мэт боловч яг практикт тухайн үүнийг бэлгийн хямралтай эсэхийг тогтоох нъ хялбар байдаггүй тухай бид өмнө нь дурдсан. Энэ нь эмэгтэйчүүд дур ханахгүй байх хямралын жишээн дээр тодхон харагддаг. Тухайлбал, гар хангалга болон амаар чавьтал хийхэд дур ханадаг мөртлөө бэлгийн хавьтлаар дур ханаж чаддаггүй эмэгтэйчүүдийг бэлгийн хямралтай гэж үзэх үү? Ихэнх хүн эрэгтэй хүний шодой эмэгтэй хүний үтрээнд орж байж дур ханахыг зөв хэлбэр гэж.

Эмэгтэй хүний дур ханахгүй байх хямрал – эмэгтэй хүн дур ханах чадваргүй байдал

Эмэгтэй хүний дур ханахгүй байх анхдагч хямрал – эмэгтэй амьдралдаа хэзээ ч дур ханаж үзээгүй байдал

Эмэгтэй хүний дур ханахгүй байх хоёрдогч хямрал – эмэгтэй өмнө нь дур ханаж байсан боловч дур ханаж чадахаа больсон байдал

Нөцөл байдлаас хамаарсан дур ханалтын хямрал – эмэгтэй зарим тодорхой нөхцөлд дур ханаж, бусад нөхцөдд дур ханах чадваргүй байх байдал үзсээр байдаг. Гэвч үтрээг шодойгоор сэдээсэн ч хэлүү хангалттай сэдээгдээгүй тохиолдолд эмэгтэй хүн дур ханах магадлал бага байдаг нь тогтоогдсон. Эмэгтэйчүудийг дур ханахад хэлүү хамгийн чухал ба энэ нь физиологийн хэвийн үзэгдэл. Тэгвэл шодой – үтрээний хавьтлаар дур ханахгүй байгаа боловч гар хангалга хийж дур ханаж байгааг юу гэж үзэх вэ? Бэлгийн хямрал уу, эсвэл эрэгтэйн ур чадвар дутсан уу, эсвэл эмэгтэй өөрийгөө хэрхэн сэдээхийг хэлж өгч чадахгүй байгаа байдал гэж үзэх үү? Энэ олон асуудлыг зарим судлаач дэвшүүлсэн хэдий ч өнөөг хүртэл нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй байна.

Харин нэг тодорхой болсон зүйл бол шодойгоор бүлэх хөдөлгөөн хийхэд дур ханадаггүй эмэгтэйн хэлүүг нь давхар сэдэхэд ихэнхдээ дур ханадаг бөгөөд үүнийг нөхцөл байдлаас хамаарсан дур ханахгүй байх хямрал гэж үзэж бопох юм. Ийм эмэгтэйчүүд зөвхөн шодойн сэдээлтээс дур ханахгүй байгаадаа сэтгэл дундуур байж болох ч тохирсон эмчипгээ хийж, арга замыг зааснаар эмчилж болдог.

Эмэгтэйн дур ханахгүй байх хямралын шалтгаан. Биеийн ерөнхий эрүүл мэнд муудах, ядарч туйлдах, тамир тэнхээ доройтоход эмэгтэй хүн дур ханахгүй байх хямрал тохиолддог. Гэлээ ч ихэнх тохиолдол нь сэтгэл зүйн хүчин зүйлтэй холбоотой байдаг.

SOURCE: Хүний бэлгийн амьдрал

11 Comments

  1. erkamon says:

    hi all nadtai untsan busgui ta yaj taviulaad bn aa yamar id shid bn geh yum uur hutei untaad taivj uzeegui gesen unen eshiig medehgui gehdee nadad bol saihan sanagdsan shuu

  2. hvn says:

    bi 29tei. hvntei hamt amidraad 3 jil bolj bn. bi gar hangalgaar l tawidag yruusuu tawij vzeegvi er hvntei. manai nuhuriin sex 3 minut l boloh ym. bi sexiig ih hvseh ym hair halamjiig ch bas. yah ystoi we. bi uur hvntei untaj vzeh bodol dandaa turj bsan gehdee chadku n. vrgelj setgeld neg har chuluu teegleestei. uilmaar ch ym shig hen negentei suuj yriltsmaar ch ym shig yahaa medehgvi ym

  3. yumid says:

    Би яг чам шиг л гар хангалга хийж тавидаг. найз залуугуй бж бгаад саяханаас нэг залуутай болсон. тэр сэкс дээ маш сайн. тэрэнтэй уулзаж унтаж эхэлснээсээ хойш гар хангалага хийх маани багассан. миний хэлэх гээд бгаа юм бол хамтрагчаа зув сонгох хэрэгтэй бх. би урд нио еруусуу тавиж чадахгуй дараа ни заавал гар хангалаг хийдэг бсан одоо бол зугээр.

  4. Намуун... says:

    Hi zaluusaa bi hen negnees oort tulgarsan ene zuiliig asuuh gej interneted ih suulaa.Uul ni yg mergejliin emchees asuuj zovlogoo avmaar bdag.Gehdee tiim sain emch haana bdagiig medehgui bolohoor ta bugded handahaar shiidlee.Bi naiz hovguunteigee 3jil uerhej bna.Ene jil 18tai.Bid 2 gurvan sariin omno anh udaa belgiin haritsand orson yumaa.Anhniih ni yg nom ysooroo ih ovdoj bas tsus garsan.Tegeed ovdsondoo ch ter yum uu bi dur hanaagui.Anhniih ni bolohoor tegsen bh gej bodson bolovch ternees hoish ogt dur hanahgui bna.Minii naiziin huvid yamar neg asuudal bhgui.Harin nadad l bh shig sanagdaad bhiin.Ta buhen ene talaar baga ch gesen zuil medeh bol nadad tuslaach.

  5. Yumi says:

    Hi sainuu zaluusaa bi neg yum gaihaas asuuj bn?

    Bi odoo 26tai, togtson nz zaluu yag odoog hurtel bhgui bgaa.
    bi nelen baga bhdaa anh ehelj uuriiguu dur taviulj uzsen bugud terneesee hoish tegdeg bolson,eniigee hayaj chadahgui l bn,gehde uye uye zaluuchuudtai taniltsaad untah uye garhad gar hangalgaar uuriiguu dur taviulj bgaa shigee medremjiig mederch chadahgui yum,gehdee shingen yalgarsan bg l da medeej.
    Ene yuutai holbootoi yum boloo gej ih gaihaj bas sanaa zovdog bolloo, neg asuusan hun nadad helehdee, ihenh emegteichuud ehendee tiim bg , huuhed gargasaniihaa daraagaar tseguud n dooshlood jinhene tavij uzej medremj avch eheldeg gej helsen,gevch bi tiim bish bj magadgui gej bodood bh yuma, gar hangalga hiij uuriiguu muu zan surgachihvuu gej bodood bh yum,eregtei huntei untahaar medrehgui murtluu, uuriiguu gar han-r taviulj bolood bh yum,nadad ene talaar zuvluguu ugch chadah hun bval bichij uldegeerei bayarlah bolno shu,see ya.(Yumi-d gej garchiglaarai plz)

  6. hehe says:

    sex husch bn

  7. anii says:

    minii bodloor sex,iin medremj gdg bol baigaliin aranshin boloxoor iluu dutuu em beldmel tiim ch chuxal bishee,
    zovxon ooriinxoo instinkteer l medremjee taashaalaa avbal goe shuu dee,

  8. anii says:

    hi,
    oor zaluutai untaad uzdee, taaramjgui xosuud gj bdgiin, xervee chi oor zaluutai untaad taashaal abch bwl chinii buruu gj yu bxav, zugeerl ta 2 taaramjgui belgiin taaramjgui xaritsaa bn gsn ug shuu dee, za ene deer bichsen xuuxnii ter beldmel ch gx shig neg ix unene yum bxgui dee,
    minii bodloor belgiin taaramj gj mash chuxal zuil bdgiimaa, xichneen saixan zaluutai bsn ch taashaal avaxgui toxioldol bn, zovxon sex,dj bga xun ta 2iin beleg erxtnii toxirson xaritsaa gj ix chuxal zuil bdgiig amidraliin turshlagaas olj medsnee bichlee,
    turshaad uzeerei, bid gantsxan amidarna shuu dee, saixan taashaal avaad saixan amidrax l xeregtei

  9. uyanga says:

    hi zaluusaa.nadad tuslaach.bi naiz zaluutaigaa 6 jil bol bgaa hamt amidraad,Getel odoo hurtel neg ch udaa tawij uzsenguie.buh l arga hereglej uzlee.nadaas bolj bgaa bolwuu gj bi bodood bhin bi yah yostoi we

  10. nemehee says:

    ene talaar nadad handaj bolnoshuu chi yu husej bn ter chini bie bh bolno busguichuudee zalgaarai 96667398

  11. Maagii says:

    Bi naiz zaluutaigaa belgin haritsaand orood ogt dur hanaj uzeegu, aman sex eer ch mun dur hanadaggu. Setgel hanaagu bolohoor gantsaaraa baih uydee gar hangalag hiij dur hanadag. Iim baidaltai uchnuu sar bolj bn a. Tsaashid uuniig arai uurchilmuur baih yum. Sex sunjrah tusam bur yamarch naidvargu bolchdog yum, huuraishaad, heluugeer horsood l. Yaavuul deer ve? Zuvluguu ugch tuslaach? Please??????????

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.