Бүсгүйчүүдийн секс зурхай

Хонь

Хонины ордны хүүхнүүд амьдрал дээр бол жүжигчид байдаг. Харин орон дотроо болохоор амьдрал дээр байдаг шигээ тийм ч сайн жүжигчид биш юм. Яг үнэндээ бол хонины ордны хүүхнүүд орондоо ормогцоо ямар нэгэн мэдрэмж, хүсэл таашаал, сэтгэлийн хөдөлгөөн мэдрэгдэхийг хүлээн хэвтдэг идэвхигүй нэгэн. Ний нуугүй хэлэхэд тэд ердийн бүдүүлэг сексэд дуртай. Эрчүүдийг байгалийн, бодгаль, муухан хэлэхэд адгуусны шинжээр нь илүү таалдаг бөгөөд тийм эрчүүдтэй хамт байх дуртай төдийгүй тэднээс таашаал авч чаддаг.

Үхэр

Үхрийн ордныхныг эрхлүүлж, өхөөрдөж, сонирхлыг нь татах гэж хичээх хэрэггүй. Үхрийн ордынхныг өөрийнхөө хамтрагчийг зөвхөн өөрөө онгож авдаг. Тэгээд түүнтэйгээ аз жаргалтай байх болно.Үхрийн ордны бүсгүйтэй харьцана гэдэг эр хүнээс багагүй тэвчээр шаардаж мэднэ. Тэд олон нууц амрагаар хэрэгцээгээ хангах бөгөөд бүгдээс нь салахгүй зууралдаж чаддаг онцлогтой улс. Секс нь таалагддаагүй эрчүүдээр даажин тохуу хийхдээ сийхгүй. Сексийн хувьд удаан үргэлжлүүлэх дуртай. Түүгээр ч барахгүй тэр хэдэн хоногоор ч хамаагүй сэрэл нь хөдөлсөн хэвээрээ байж чаддаг.

Хамтатгах

Хамтатгахын ордонд төрсөн хүүхнүүд аз жаргалтай байх нь тун ховор. Тэд бүх л насаараа өв тэгш эрийг хайсаар ганихрал дунд амьдрах болно. Хачирхалтай нь тэд амьдралдаа хэзээ ч сэтгэл хангалуун байж чаддаггүй. Хамтатгахын бүсгүйчүүд мэдрэмтгий, авьяаслаг мөртлөө ямагт хэн нэгэнд хаягдсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Секс түүнд таалагддаггүй гэсэн үг биш, зүгээр л тэр ямагт илүү боломжийг хэн нэгнийг хайж сексийн хамтрагчаа ойр ойрхон сольдог. Секс түүнд зөвхөн биеийн таашаал өгөхөөс аз жаргал өгч чаддаггүй. Харин он цаг урссаар, гунигтай саарал он жилүүд өнгөрч одоход жинхэнэ аз жаргалаа эрж олох гэсэн их хүсэл эрмэлзэл нь түүнийг туйлдуулан, өөрийгөө хөнөөхөд ч хүргэж болзошгүй.

Мэлхий

Мэлхийн ордны хүүхнүүд бусдыг эзэрхийлэн захирах хүсэлтэй хүмүүс байдаг. Энэ нь эрчүүдийн хувьд сексийн байнгын эсэргүүцэлтэй тулгарна гэсэн үг. Тэдний бие махбодь тун мэдрэмжтэй, ялангуяа хөх, хондлой, дагзны хэсэг нь бусдаас онцгой мэдрэмжтэй. Тэд юуны түрүүн иөөрөө таашаал авахыг хүсдэг. Тийм болохоор сексийн хамтрагчаа зүгээр л дур тавих хэрэгсэл мэт үздэг. Орон дотроо тэр тун амархан сэрэл нь хөдөлдөг. Дур тачаалд шунамхай, санаачилгыг гартаа авч тэргүүлэх үүрэг гүйцэтгэх дуртай. Мэлхийн ордын хүүхнүүд ихэмсэг зантай. Тэд сексийн амьдралд хэн ихийг авсан нь биш, ихийг өгсөн нь ялагч болдог гэдгийг ойлгох юм бол сая аз жаргалтай байж чаддаг.

Арслан

Арслангийн ордны хүүхнүүд сексийн хүсэл сонирхол багатай хүмүүс байдаг. Тэд сексийн хувьд үлбэгэр, идэвхгүй атлаа бусдын харааг булаасан, гайхалтай секс хүүхэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тэдэнд өөрсдийг нь эзэмдэхийг хүссэн эрчүүдийн санаархал зугаатай санагддаг. Энэ нь тэдний ихэмсэг занг илтгэж буй хэрэг. Тэд өөрсдөө огт хүсэхгүй, утга учрыг нь ч сайн ойлгохгүй байгаа юм шиг хайр дурлал, сексээр наадаж байдаг. Маш тачаангуй биш мөртлөө сексэд их дуртай. Гэсэн ч тун амархан ханамж таашаал авдаг. Секс түүний хувьд тийм чухал биш байдаг тул эрчүүд түүнийг огт өөр хүн гэж бодож эндүүрч явсандаа сэтгэл дундуур хоцордог.

Охин

Охины ордны хүүхнүүд сексэд дуртай. Гэхдээ ганц хамтрагчтай байхыг илүүд үздэг. Тэд цаг хугацаа, орон зай, нөхцөл байдлаас үл хамааран сексийн хувьд хэзээд ч бэлэн байдалд байдаг. Тэд ямар нэгэн асуудал тэлгүй сексийн янз бүрийн байрлалыг өөрөө туршин үзэх дуртай. Секс түүний хувьд шинэхэн мэдрэмж таашаал болж өгдөг. Хэрвээ тэдэнд сексийн хамтрагч байхгүй бол дотно сэтгэл, халуун дулаан өврийг байнга үгүйлэн шаналдаг. Охины ордынхон дотнын найз, гайхамшигтай эхнэр, амраг бүсгүй, сайн ээж, гэрийн сайхан эзэгтэй байж чаддаг ховор хүмүүс.

Жинлүүр

Жинлүүрийн ордныхон бие махбодийн хувьд дээд зэргийн таашаал авч чаддаг хүмүүс. Гэсэн ч энэ үедээ сэтгэхүйн хувьд таашаал авдаггүйгээр сексийг зөвтгөж чаддаггүй. Хайр дурлалын үйл явдалд тэр хэзээ ч санаачилга гаргадаггүй. Тэд сексийн асуудлаар ярилцах дургүй, учир нь тэд өөрийнхөө мэдрэмжийг үгээр илэрхийлэх чадваргүй байдаг.Тэр өөрийнхөө сэрэл, сэтгэл хөдлөлийг огт илэрхийлдэггүй тул түүнийг сексийн хэр зэрэг мэдрэмжтэй хүн болохыг мэдэхэд хэцүү. Сэтгэл хөдөлгөм сексийн дараахан өглөө юу ч болоогүй мэт, эелдэг зөөлөн үг, эсвэл дулаан харц инээмсэглэл ч үгүй хүйтэн царайлаад зогсч байх нь энүүхэнд.

Хилэнц

Хилэнцийн ордныхон бүх ордынхноос сексийн мэдрэмж хамгийн өндөртэй хүүхнүүд юм. Сексэд дуртай, хэрвээ шаал аваагүй бол үүнийгээ илэн далангүй хэлж чаддаг. Секс нь тэдний хувьд зорилго бүхий үйл явдал бөгөөд амьдралын эрч хүчээ олж авдаг нэгэн хэрэгсэл юм. Удаан хугацаагаар секс хийхгүй байх нь түүнд муугаар нөлөөлдөг.Тэд ямагт дур булаам байдаг бөгөөд ямар нэг хэв загварт баригдах дургүй. Орондоо жинхэнэ аз жаргал , таашаал, цэнгэл эдлэх хүсэлтэй эрчүүд тэдэнтэй учирвал аз жаргал дүүрэн байна.Түүний гэр бүлээсээ гадаарх хайр дурлалын адал явдал нь нөхрийн сексийн ханамжгүй байдлаас биш, гагцхүү цоо шинэ сэрэл, мэдрэмж хайснаас үүдсэн байдаг. Хилэнцийн бүсгүйчүүд олон эмэгтэйн хувьд дутагддаг чанар болох сексийг хайр сэтгэлээс ялгаж салгаж чаддаг хүмүүс юм.

Нум

Нумын ордны хүүхнүүд амтлаг сайхан бүхнийг мэдрэх мэдрэмж, шинийг эрэлхийлэх чадвар хосолсон хүмүүс. Тэд амьдралын баяр баясгалантай. Тэдний сексийн боломжийг гүйцэх хүн ховор. Тэд сексийн нарийн мэдрэмж, таашаалтай хүмүүс. Эрч хүчнийхээ ихээхэн хэсгийг хамтрагчдаа зориулдаг түүндээ үнэнч байж чаддаг. Тэрээр өөрийнхөө урт удаан хугацаагаар хамт байхаар шийдсэн хүнийхээ сэтгэл зүйн болон бие махбодийн боломжийг сайтар судлахыг хүсдэг. Хэрвээ нумын бүсгүй дунд зэргийн юм уу сул зан ааштай хүнтэй холбогдсон бол түүнийг сэтгэл мэдрэлийн өвчин юм уу гэр бүлийн гадуурх эцэс төгсгөлгүй дурлалын адал явдал, эсвэл салалт хүлээх болно.

Матар

Матрын ордны хүүхнүүд сексийг хайр дурлалаас ялгаж чаддаггүй. Тиймээс сексийн хамтрагч болгондоо шууд л дурлачихдаг. Энэ нь түүнийг аз жаргалд хүрэх замд үргэлж саад болж байдаг. Гэхдээ тэр сэтгэл булаам, нарийн мэдрэмжтэй бөгөөд түүнээсээ болж дандаа бэрхшээлтэй тулгардаг, тэр болгон жинхэнэ ханамж аваад байж чаддаггүй. Түүнд хэр баргийн эрчүүл таалагддаггүй. Матрын ордын хүүхнүүдийн дур хүсэл агуу их. Тэд ууртай, бас хартай. Гэсэн хэрнээ хамтрагчийнхаа ийм зан чанарыг тэвчиж чаддаггүй. Тэр сексийн сонгомол цөөн байрлалд дур тавьж сэтгэл ханамжтай байж чаддаг.

Бумба

Бумбын ордны хүүхнүүд сексийн хувьд тийм ч хурц тачаангуй биш. Гэхдээ бас тийм ч хүйтэн биш. Гэсэн ч түүний сексийн амьдралд эзлэх байр суурийг бууруулахыг оролдсон ямар ч зүйлийн эсрэг тууштай тэмцдэг. Сэтгэлийн хөдөлгөөн, хүсэл тачаалын тухай тэр ямар ч ойлголт байхгүй. Гэр бүлийн секс гэдэг түүний хувьд шөнийн нэг ёсны ёслол юм. Нөхрийнхөө төлөө олон зүйл хийж чаддаг боловч харин нөхрөө ийм зүйл хүсвэл хэзээ ч биелүүлэхгүй яагаад гэвэл өөрөө тэгж хүсдэггүй учраас. Нөхрөө хуурна гэж барагтай байдаггүй.

Загас

Загасны ордны хүүхнүүд мөрөөдөмтгий. Гэхдээ энэ ордны хүүхнүүд хоёр хэсэгт хамаарагддаг. Эхний хэсэгт багтдаг загасны ордны хүүхнүүд тийм ч их тачаангуй биш. Гэхдээ эрчүүдтэй бат бэх холбоо тогтоож чаддаг. Тэд хамтдаа он удаан жил аз жаргалтай амьдардаг. Хоёрдугаар хэсэгт багтдаг хүүхнүүд тайван бус зантай, соёлтой, романтик залуугийн оронд “далайн дээрэмчин”-г илүү таалдаг. Хэрэв түүнд тийм эрчүүдтэй холбогдох зориг хүрэх юм бол эргэлзээгүй аз жаргалтай амьдарна. Гэхдээ тэр ухаалаг, жинхэнэ эрчүүдээс зугтдаг, сэтгэл санааны хувьд чанга биш, ядмаг эрчүүдийн дэргэд өөрийгөө аюулгүй байгааг мэдэрдэг.

13 Comments

  1. bi bol bi says:

    хумх шал худлаа юм бна,ухэр ни унэн бж магадгуй хахаха..

  2. sua says:

    saihan sanagdlaa,uneheer unen baina shuu.sex hair durlal 2 hariltsan hamaaraltai ch negen tsul bish,kk.

  3. Qt Embeded says:

    This guys nuts. Thanks for the link

  4. Penrovich says:

    Действительно это непросто тут у вас спам, а какаято война спамеров, кто кого пересрет
    ___________
    http://vithol.ru

  5. anu says:

    miniihiig lav yag helsen baina gehdee haramsaltail ym vneheer vnen baisaar baival

  6. zooz says:

    hehe. yg unen zurhai bna aa. tnx a lot of

  7. he he says:

    Huuh 3 -n huniig uzsen yag l taarch bna daa. Sonin um aa.

  8. zaya says:

    miniih ch gesen taarkuu bna shdee, bi medremjtei

  9. soko says:

    yooooo yamar aimar zurhai vee, ene zurhaigaar bi bol mair zambal boljiin shdee yu ch taarku yum bn

  10. vika says:

    sanal niilehgui bna miniih lav taarsangui arga ch gui bizdee ene olon say hun u gej 1 hun shig bv gej

  11. Izaura says:

    bvvr setgeleer unachlaa,shal sonin bolchloo….

  12. Юльча says:

    Спасибо за пост. Позновательно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.