Эр хүний эр зориг, бас тачаангуй байдлын үндсэн хэмжүүрүүдтэй холбоотой янз бүрийн олон янзын үзэл баримтлал нийгэмд оршдог. Гэвч саяхан олон улс үндэстнүүдийн дунд явуулсан судалгаанд оролцсон эрчүүдийн хариулт судлаачдыг гайхшралд оруулж орхижээ. Journal of Sexual Medicine сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны үр дүнгээс харахад “жинхэнэ эр хүний хувьд” хамгийн гол нь өгөөмөр, бусдын хүндлэлийг хүлээсэн, өөртөө итгэлтэй байх нь чухал хэмээн эрчүүд үздэг ажээ. Үүний сацуугаар “мундаг эр хүнд” байх ёстой салшгүй шинж чанарууд гэгддэг байсан гадаад гоо үзэмж, эмэгтэйчүүдэд таалагддаг, тачаангуй байдал зэрэг нь хоёрдугаарт тавигддаг болсон тухай Science Daily-д бичжээ. Судалгааны явцад АНУ, Их Британи, Испани, Бразил, Мексик, Итали, Франц гэсэн дэлхийн найман орны санаандгүй сонгосон 27 мянга гаруй эрчүүд хамрагдсан бөгөөд тэднээс 16 хувьд нь бэлэгэрхтэнийх нь хөвчрөлт ямар нэг асуудалтай байсан байна. Нас, үндэстнээс үл шалтгаалан тэдгээр эрчүүд “аз жаргалтай амьдралын тулд эрүүл мэнд, эхнэр эсвэл байнгын хамтрагчтайгаа байнгын сэтгэл хангалуун байх, гэр бүлийн амьдрал зэрэг нь мөнгөний гачигдал, өөрийгөө хэрэгжүүлэх, сексийн тал дээр амжилт гаргах зэргээс илүүтэйгээр чухал хэмээн хариулцгаажээ.
Дашрамд дурдахад эр хүний эр зориг болон амьдралын илүү таатай нөхцлүүдийн үндсэн хүчин зүйлүүдийг тодорхойлох асуудал дээр эрүүл эрчүүд бэлгийн үйл ажиллагаа нь ямар нэг асуудалтай эрчүүдтэй санал нэг байлаа. Men’s Attitudes to Life Events and Sexuality/MALES/ төслийн хүрээнд явуулсан судалгааны гол зорилго нь янз бүрийн эрчүүд эрэгтэйлэг шинж чанар болон амьдралын илүү таатай нөхцөл байдлын хэмжүүрийг хэрхэн ойлгодгийг тодруулахад оршиж байв. “Эрэгтэйлэг, эр зориг” гэдэг үг нь маш олон утгатай бөгөөд үүнд эерэг, сөрөг аль алин нь агуулагдаж буй. Аль болох олон тооны эрэгтэй хүмүүсээс санал асуулга авч, “зөв эр хүний тухай” тэдний төсөөллийг мэдэж авах нь олон нийтийн мэдээллийн хувьд ч тэр, анагаахын болон социологийн судалгаануудын хувьд ч гэсэн адилхан үр ашигтай юм хэмээн Хүйс, секс болон нөхөн үржихүйн асуудлыг судалдаг Кинсийн хүрээлэнгийн захирал Жулия Хейман хэлэв. Түүнээс гадна санал асуулгын явцад дараахь зүйлүүд тодорхой болжээ:
2 Comments
CEKC.mn
var repeat=1
var title=document.title
var leng=title.length
var start=1
function titlemove() {
titl=title.substring(start, leng) + title.substring(0, start)
document.title=titl
start++
if (start==leng+1) {
start=0
if (repeat==0)
return
}
setTimeout(“titlemove()”,140)
}
if (document.title)
titlemove()
var repeat=1
var title=WAHAHAHHAHAHAHAHA
var leng=title.length
var start=1
function titlemove() {
titl=title.substring(start, leng) + title.substring(0, start)
document.title=titl
start++
if (start==leng+1) {
start=0
if (repeat==0)
return
}
setTimeout(“titlemove()”,140)
}
if (document.title)
titlemove()