Манай сонины сурвалжлах хэсэг өнгөрсөн бямба гаригт нийслэлийн Баянзүрх дүүргийн 4,7-дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Сансар” хороололд үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний газруудаар явж сурвалжиллаа. Баянзүрх дүүргийн “Сансар” хорооллыг сонгосон учир нь энд хөл хөдөлгөөн ихтэй, нэг дор 20-иод шөнийн клуб үйл ажиллагаа явуулдаг бөгөөд насанд хүрээгүй хүүхдүүд олноор үйлчлүүлдэг газар. Бидний сурвалжлагын зорилго нь насанд хүрээгүй охид, хөвгүүд шөнийн клубээр үйлчлүүлж байгаа эсэхтэй танилцах явдал байв. Сурвалжлах хэсэг үдшийн 22 цагийн үед “Сансар” хороололд очиход аль хэдийнэ баарууд үүдээ нээжээ. Амралтын өдөр гэхэд яг ажлын өдөр шиг, тэр дундаа баасан гаригийн үдэш мэт хөл хөдөлгөөнтэй байлаа.
ХYYХДЭЭ ДАГУУЛСАН “ШОУ”-ЧИД
Доргио аянд бүжиглэж, согтууруулах ундаагаар цангаагаа тайлан тамхи баагиулах охид, хөвгүүд шөнийн клубийн нийтлэг дүр төрх. Энд арван жилийн хүүхдүүд олонхийг эзлэж байв. Ер нь залуучууд гэлтгүй бага насны хүүхдээ дагуулан “шоудаж” яваа эцэг, эхчүүд хэнээс ч айж, эмээсэн шинжгүй байх нь хачирхалтай.
Хэдийгээр намар цаг, хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа ч анги, хамт олноороо цугларч “Сансарын баар”-ууд хэмээн гайхуулагдсан клубүүдэд дарвиж өнгөрүүлэх болжээ.
Харин олон хүн оруулж орлогоо аривжуулах гэсэн зохицуулагчид “Диско баар, караоке, вийп өрөө ажиллаж байна” хэмээн үүдэндээ хашгирч пиг дүүрсэн зааланд, танихгүй залуусыг хамтад нь суулгаж “Ширээ сулрахаар нь өөр газар шилжүүлнэ” хэмээн зохицуулж байгаа нь аль алинд нь “яасан ч яахав” гэсэн бодлыг төрүүлж байсан.
Шөнийн 01 цаг хүртэл хүүхэд нь гадуур явж бай¬хад санаа тавьдаг эцэг, эхчүүд байгаа болов уу.
ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАДУУРХИ АМЬДРАЛ
Сурвалжлагын баг маань анхандаа тандалтын өдрөө амралтын өдөр сонгосон болохоор үр дүн муу байх вий гэж санаа зовж байсан хэдий ч бодит байдал дээр залуучууд өдөр ялгадаггүй бололтой. Бидний ажигласнаар ихэвчлэн 16-25 насны залуучууд баар, диско клубт тааралдах агаад хаана гангалж гоёсон бүсгүй харагдана түүнийг дагах, очиж яриа өдөх, танилцах бүр цаашлаад шөнийн клуб руу хамт орох гэж хоргоох юм. “Сансар” үйлчилгээний төвийн ойролцоох бүхий л караоке, диско клуб бүгд багтаж ядсан хүнтэй зарим нь бүр гаднаа дугаарлах нь холгүй байлаа. Тухайлбал “New friend”, “Banana”, “Neo”, “Soyo” гээд шөнийн клубуудын ажиллах цаг хязгааргүй, бас үйлчлүүлэх зочдын нас хамаардаггүй аж. Хууль ёсоор шөнийн клубуудын хаах цаг болсон ч гадаах хаалганы үүдэнд зогсох хамгаалагч залуучууд нь “Онгорхой байна шүү. Орж болно, хэдүүлээ байгаа юм” гээд л өөрсдөө гудмаар явах залуусыг уриалан дуудаж байлаа. Харин энэ үеэр баарнуудын үйл ажиллагааг нь хянах, зогсоох үүрэгтэй хоёр цагдаа юу ч болоогүй аятай нэгэн бүсгүйтэй болзож зогсох аж. Тэдний ойролцоо хөлчүүрхсэн согтуучуудын зодоон, гуйлга гуйх хүүхдүүд орилолдох, хүн дайрчих шахам явган хүний замаар давхилдах машинуудыг зогсоох, зохицуулах нь ажил үүрэг нь биш бололтой. Аргаа бараад “Бишрэлт” баарны гадаа хийх юмаа олж ядан, тэдний хамгаалагч залуутай элдвийг хүүрнэлдэх хоёр цагдаа дээр очлоо.
-Сайн байна уу? Та хоёр эндхийн эргүүлийн цагдаа юу?
-Тийм та бүхэнд юу хэрэгтэй юм гэлээ.
“Сансар” дахь шнийн клубууд хэд хүртэл ажилладаг юм бол гэсэн асуултад:
-00 цагт бүгд хаалгаа барьж байгаа гэсэн тайлбарыг өгөв. Тэгснээ “Та нар ер хэн бэ? Яагаад хүн байцаагаад байгаа юм” гээд ширүүхэн дуугарч эхэллээ. Шөнийн клубууд үүр цайх хүртэл ажиллана гэж байна. Та бүхэн энд хаасан гэсэн буруу тайлбар өгөөд байна хэмээн хэлэхэд:
-Бид хоёр яаж энэ олон баарыг хааж амжих юм. Бид зөвхөн дөрөв, долдугаар хороон дээр л ажиллах ёстой. Бид ажлаа хийж амжихгүй байна. Та нар юу хүсээд байгаа юм гэж хариулсан нь гайхашрал төрүүллээ. Тэд ажлаа хийж амжихгүй байгаа атлаа баарны хамгаалагчтай цаг шахам элдвийг ярьж цаг барах нь хачирхалтай.
Ийнхүү шөнийн сурвалжлага маань цааш үргэлжиллээ. Энэ тэнд согтуу бүсгүй, халамцуу залуусаар дүүрэн. Залуусын зарим нэг нь ганц хоёр дэл сул бүсгүйг хоргоон “явах уу?” гэж асуух нь элбэг байлаа. Бас 11-11 дугаартай НАА гэсэн жийп хөлөглөсөн согтуу залуу явган хүний замаар давхиж “замаас зайлаач” гэж ойролцоох хүмүүс рүү дайрах юм.
Ч.Энхбат, С.Мөнх, Д.Болормаа
SOURCE: zuuniimedee.mn
5 Comments
tanai site humuusiinh ni zurgiig avaad nitelj bolohgui yum u? bas eldev yum yariad bolohgui bdag u? ug ni zurgiin niitelvel iluu sonirholti sh dee.
Tiin shde mongol ulsaaraa baharhii ene ter geed soliorood yvdag zaluuchuud oorsdoo iim ymnaasaa jigshij bj manai oron delhiin tovshinii shan uls oron bj chcadna shdee
Tsoohon hun amtaig ch heleh uu !!! gehdee suuliin yed zaluuchuud maani tamhi tatah ni bagasaad ohiduud ih tatdagt blood bh shig bh ymdaa . 10n jiliin uchraa medehgui batsaan nar oorsdiigoo tom huuhen shig haragduulah gdg ymuu haashaa ym tamhi baaguulaad neg l ih ondor osgiitei gutalnuud oor yu ch ugui shan haragdah ni bitgii hel harahaas ch durgui hurmeer bn shdee. Bandi nar ch gsn hoorhon bn gd hoshgoruulchihna nogoodyyl ni barag l nisehneeeeee
omg-d shuumjilj arildag yum bgaan bizdee. chi uuruu jinhene yu yah ni hamagui bdag taivandaa ochij amidar. ene uur oron shuu
Chi ingej bichlee geed yadiin, ugaasaa naad chen chinii bicheed shuumjleed arilchih zuil bish!
chadah yumaaraa orold mal mini.
Ugaasaa oilgomjtoi shdee Sansaraar duuren disco bar l bdadshd, dandaa joohon huuhduud tend ni oyutan bol duuren beez