Гэр бүл дэх харьцааны хямрал тодорхой үе шаттайгаар явагддаг.
Нэгдэх хямрал /20-22 нас /
Гэр бүл болон партнёрын талаархи төгөлдүүлжилсэн романтик төсөөлөл, “нуран унах”. Бодит байдал илүү нарийн төвөгтэй билээ.
Хоёрдах хямрал /24-26 нас/
Залуу хүмүүсийн ажил амьдралын оргил үе. Далайцтай шийдвэр гаргах нас. Хэдэн хүүхэдтэй болох, албан тушаал ахих, ажил төрлөө сайжруулах, гэр бүлийн хэтийн төлөвлөлт зэрэг хамтдаа шийдвэрлэх олон асуудал гарч ирдэг. Үүн дээр үл ойлголцол, маргаан зөрчил гарах нь их байдаг. Буулт хийх, уян хатан хандлага дутагддаг.
Гуравдах хямрал /30-33 нас/
Сексийн тал дээр ч хямралтай үе. Эмэгтэйчүүдийн сексийн идэвх оргилдоо хүрэхэд эрчүүдийнх жаахан буурна. Энэ насанд эрчүүд нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлж, албан тушаалын карьер хөөгөөд явчихдаг тул сексийн асуудал хоёрт тавигдана. Эмэгтэйчүүд сексийн хэрэгцээг бүрэн авахын тулд гэр бүлийн бус харьцаа тогтоох нь бий. Гэр бүлийн хямрал зайлшгүй бий болно.
Дөрөв дэх хямрал /37-40 нас/
Ухаарал хайрладаг нас. Хүн туулсан амьдралдаа дүгнэлт хийдэг. Гэр бүлийн хосууд бие биенээсээ залхах “тусгаар” байхыг эрхэмлэдэг. Хэдийгээр салж сарнихгүй ч харьцаанд хүйтрэл мэдрэгдэнэ.
Тавдахь хямрал /44-50нас/
“Хоосон үүрийн хямрал” ч гэдэг. Том болсон хүүхдүүд биеэ даан тусдаа гарах үе. Халамжилж, сургах боломжоо алдсан хосуудын амьдралын утга учир алдагдана.
Зургаа дахь хямрал /50-65 нас /
“Үлдсэн амьдрал үхэлд ойртуулж байна” гэсэн хамгийн буруу дүгнэлт хийдэг. Ингэснээр амьдралын эрч хүчээ алдах, ойр дотны хүмүүсээс хэтэрсэн анхаарал, халамж шаардах, өвчин зовиураа өсгөж ярих, байнга гомдоллох зэрэг сэтгэл санааны гүнзгий хямралд орох нь бий. Энэ бүхэнд юун түрүүн хань ижил нь шаналдаг.
3 Comments
huntei suuval bainag hyamaraastai baih um baina da Хоосон үүрийн хямрал” ч гэдэг. Том болсон хүүхдүүд биеэ даан тусдаа гарах үе. Халамжилж, сургах боломжоо алдсан хосуудын амьдралын утга учир алдагдана. aav eej 2 min yanaa hyamraastai l um baina 5 jil hyamrah um uu haashaa um bete1umaa
Nadad bol ene erunhii zuil teneg sanagddag bi hedteidee yahaa uuruu medmeer bna. Bi uheh tsag n bolson bol odoo ch uhne zaaval 50-65 naslaad bodoh bolj bna uu:) bi 24-26taidaa bish 26-30taidaa huuhedtei bolmoor bna:) Eniig unshiad zarim humuus n ingteh yostoi yum bna geed oilgoh baihdaa ineedtei sanagdchihlaa…
nadad lav ogthon ch taarahgui yum bna