ДОХ-ын халдвар авсан 46 дахь тохиолдол илэрчээ

-Энэ өвчнөөр сүүлийн 20 жилд 20 сая хүн амиа алдсан-

Манай улсад ДОХ-ын халдвар авсан нь тогтоогдсон 46 дахь тохиолдол илэрлээ. Өнгөрөгч наймдугаар сард уг өвчний халдвар тээгч 43 хүн байсан ч сүүлийн 20 хоногийн дотор гурван хүн нэмж халдвар авсан гэнэ. Энэ нь ДОХ-ын халдвар гадаадад төдийгүй манай оронд ямар түргэн тархаж байгааг харуулж байна. Халдвар авсан дээрх гурван хүн 25-45 насны хүмүүс аж. Өнгөрсөн наймдугаар сарын 26-28-ны Филиппиний Манила хотод ДОХ болон бэлгийн замын халдварт өвчний талаар Ази номхон далайн бүсийн зөвлөлдөх уулзалт болсон байна. ХДХВ-ийн тархалт багатай орнуудыг халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай уг хоёрдугаар бага хуралд манай улсаас эрүүл мэндийн салбарын арав гаруй төлөөлөгч оролцоод иржээ. ХДХВ-ийн тархалт багатай 11 улс байдаг ажээ. Хурлын гол зорилго нь халдвар багатай орнуудыг дэлхийн нийтийг нөмрөөд байгаа дархлалын олдмол хомсдолын вирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай асуудлыг хэлэлцсэн байна. Өвчний тархалт сүүлийн хэдэн жилд огцом хурдсаж байгаа бөгөөд өнгөрөгч 2007 онд л гэхэд эмчилгээ авалгүй нас барсан дөрвөн сая тохиолдол бүртгэгдсэн аж.

2 Comments

  1. ... says:

    Burhan MIne humuuseee ooroo oorsdinhoo toloo ariun tsever, ayulgui sexee urital bolgooroi, zugeer neg onoo margaashiin jargal tsengeliin toloo ooriigoo bolon busdiig ayuld nuurluuuleh viii

    Be carefull,zaluusaa must use condom

  2. oyunaa says:

    geriin chini haalgiig DOX togchij bgaa iim ued mongolchuud mini bie biendee unench baij hun bur ooroo oorsdiigoo ene ayulaas hamgaalaarai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.