Нууц амраг

Хаалттай бүхэн …

Та хүүхэдтэйгээ сексийн харилцааны тухай ярьдаг уу? Ийм асуултаар энэ сэдвийг ярьж эхлэх нь зөв байх. Энэ асуултад олон эцэг, эх ярьдаггүйгээр барахгүй тас нуухыг хичээдэг гэж хариулах байх. Тэр байтугай хүүхэд хаанаас гардаг, яаж бүтэж бүрэлддэг тухай ч ярихыг зүгээр л хүсдэггүй. Ингэж явсаар хүүхэд насанд хүрэх цагт физилогийн шаардлага, орчлонгийн жамаар хэн нэгнийг сонгож сексийн харилцаанд ордог. Ихэнх залуус өнөөдөр сэтгэлийнхээ хөөрлөөр ханиа сонгож, аав ээжийнхээ өврөөс гараагүй шахам байхдаа хүүхэдтэй болцгоож эцэст нь үүрэх ёстой хариуцлага гэсэн сэтгэхүйгээр гэрлэлтээ батлуулах нь түгээмэл болж.

Тухайн үедээ сайхан бүсгүйтэй, боломжийн залуутай суучихлаа хэмээн бодож байсан ч хугацаа өнгөрөх тусам оюун санаа, үзэл бодол нь таарахгүй улмаас бие биенээсээ хөндийрцгөөж, амьдралаас өөр ямар нэгэн зүйлийг хайж эхэлдэг ажээ. Ингээд бодохоор бидний хүнтэй харилцах харьцаа, хань нөхрөө сонгох сонголт, олж авсан санамсаргүй “муу” мэдээлэл нь гэр бүлийн харилцааны дэвсгэр суурь болж зарим талаар “нууц амраг” гэж хорьж болдоггүй, хаалгаа нээгээд оруулж болдоггүй амьдралын суурь болчихдог юм шиг.

Ээжийнхээ нуусан амттанг хүү ямар нэгэн аргаар олоод идчихдэг. Эцэг, эх, сургуулиасаа авч чадахгүй байгаа бэлгийн амьдралын талаарх мэдээллийг хүүхдүүд найз нөхдийнхөө хүрээлэл, кино жүжигээс л бараг авдаг. Ээж, аав энэ талаар ярьдаг бол үнэн бодитой мэдээлэл авч чадна. Харамсалтай нь тийм биш байгаагаас сонирхож хүсч буй зүйлээ аль болж бүтэхгүй эх сурвалжаас авдаг. Секс бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааны том багана. Энэ зүйлийн талаар бага мэдэх тусмаа эсрэг хүйстнээ таньж чадахгүй зүгээр зөвхөн байгалийн “амьтныхаа” шаардлагаар дур хүслээ хангадаг.

Ямар ч араатан амьтан үр удмаа үлдээх зорилгоор эсрэг хүйстнээ сонирхдог бол хүн гээч амьтан сексийн харилцаанаас сэтгэлийн таашаал авдагаараа дээд төвшинд хүрсэн ч гэж ойлгож болох юм. Харамсалтай нь өнөөдөр манайд нөхөн үржихүйн болоод бэлгийн боловсролын талаар хүүхдүүд нь бүү хэл эцэг эх нь ч ямар ч мэдлэггүй. Мэдсэн ч мэдэхгүй царайлаад л явцгаана.

Ёс суртахууны доройтол ба амрагийн холбоо

Социалист нийгмийн үед амрагийн элдэв явдалтай хүмүүс хэл аманд өртөж, өсөж дэвжих замд нь бул хар чулуу тээгэлдэн, ажил албан тушаалаасаа буудаг байсан. Өөрөөр хэлбэл нийгмийн ёс суртахуун ямар нэгэн хэмжээгээр гэр бүлийн харьцаанд нөлөө үзүүлдэг байв. Социализмд байсан ёс суртахуун 1990-ээд оноос арчигдаж, гэр бүлд үзүүлж байсан сайн, муу ёс суртахууны нөлөөлөл алга болжээ. Хий хоосон орон зайд хүмүүс ёс суртахууны ямар нэгэн баримжаагүй болж, өөрийн эрхгүй дур зоргоороо загнах л үлдсэн. Үүний гол баталгаа нь тухайн үед олонолон гэр бүл салж, ил тодоор нууц амрагтай болж эхэлсэн явдал юм.

Социализмын үед зөвхөн нийтийн өмч л гэж байсан. Бүгдээрээ улсын төлөө ажиллаж эх орондоо ихийг бүтээж байна гэж боддог байв. Харин зах зээлийн харилцаа, капиталист нийгэм нь хувийн өмч дээр суурилсан байдаг. Улсын төлөө гэсэн сэтгэхүйгээс өөрийнхөө эрх ашгийн төлөө ажиллаж эхлэхэд амьдралд хандах хандлага ёзоороороо өөрчлөгдөхөд хүрсэн. Ингэж орвонгоороо юм хувирч өөрчлөгдөхөд хүмүүсийн харилцаа ч шал өөр болж ирнэ. Өөрөөр хэлбэл нийгэмд амьдрах арга барил өөрчлөгдөхийн зэрэгцээгээр ёс суртахууны хэм хэмжээ өөрчлөгддөг. Жишээ нь, авгайгаа хаях нь ажил ажил төрөлд падгүй гэж ойлгогдно. Гэвч аль ч нийгэм төлөвшөөд ирэхийн цагт, ямар ч нийгэм хүмүүсийн харилцаан дээр тогтдог болохоор хүн хүнээ хүндлэх, хүний харилцааны эерэг шинж төлөвийг улам бэхжүүлж, нийгмээ эрүүлжүүлж, улам төгс төгөлдөр, хүнлэг болгож байхыг зорих ёстой. Үүнд нийгмийн зүтгэлтэн, олны танил, олон түмэнд байнга харагдаж байдаг хүмүүст олон нийтийн зүгээс ёс суртахууны өндөр шаардлага тавих нь маш чухал бөгөөд зүйн хэрэг.

Ганцхан жишээ дурдъя. АНУ-д ерөнхийлөгч болохын тулд гэр бүлийн асуудал хамгийн том шалгуур болдог. Хуульд ийм заалт байхгүй ч нийгмийн сэтгэлгээнд бүрдсэн ёс зүй юм. Мөн нийгэмд тэргүүлэх байр суурь эзэлж буй төрийн албан хаагчид ч ёс суртахууны хувьд зөв үлгэр дууриал үзүүлэх ёстой байдаг. Тэр ч байтугай эдгээр хүмүүс нийгмийн сэтгэл зүйд нөлөөлдөг гэсэн утгаар хуулийн тусгай заалт үйлчилдэг. хэрвээ тухайн хүн буруу зүйл хийлээ гэхэд хийсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээгээд зогсохгүй, өөрийг нь хүлээн зөвшөөрч байсан хүмүүсийн итгэлийг алдсаныхаа төлөө, түүнийг даган дуурайж буй хэсгийг муу зүйлд “уруу татсан” учир давхар хариуцлага хүлээнэ гэсэн үг юм. Хэрвээ ёс суртахууны алдаа гаргаж, олон нийтийн өмнө хормой хотны асуудалд орооцолдвол албан тушаалаа шууд өгч, ард түмнээсээ уучлал хүсэх нь ард түмнээ хүндэлж байгаа хэрэг.

Харин манайд гэр бүлийн эрүүл бус уур амьсгал, тогтворгүй байдлыг албан тушаал хашихад нөлөөлөх шалгуур гэж огт үздэггүй. Хэн нэгэн албан тушаалтан хэдэн эхнэр сольж авгай хүүхний асуудалд орооцолдсон ч олон нийт нэг их тоодоггүй. Төрийн албан хаагч, хариуцлагатай ажил хийдэг хүмүүсийг сонгохдоо гэр бүлийн тогтвортой байдал гэсэн чухал зүйлийг авч хэлэлцдэггүй. Энэ хоёр хандлагыг харьцуулах юм бол манай нийгмийн тэднээс хэр их зөрүүтэй байгааг харж болно.

Энэ нь нийгэм ухамсрын доройтолд орж өөрийн гэсэн ёс суртахууны хэм хэмжээ байхгүй болсныг гэрчилдэг. Бидний бахархан дуурайх хүн гэр бүлийн хувьд тогтворгүй байгааг хүлээн зөвшөөрч байна гэдэг жирийн иргэдийн дунд хэр баргийн ийм асуудлыг тоохгүй, гэр бүлийн дунд ч ийм уур амьсгал үүсэхэд цочирдохгүй байх ёс суртахууны доройтолд хүргэж байна.

Нууцхан амраглал үгүй болчихвол…

Нэгэн захиа миний ширээн дээр байна. Буруутгаж болдоггүй, магтан сайшааж болдоггүй далд хүслийг, нууц амрагийг өөрийнхөөрөө бичжээ.

Амраглал ахуйн хэлбэртээ орох цагт бидний хайр унтарч эхэлдэг. Бага багаар, тун тунгаар хайр дутагдсаар нэгэн цагт хэн нэгний нүднээс гэрэлтэх хайр өөр дээр нь тусах үед дахин дурлана. Дурлал биднийг өөрийн эрхгүй татдаг. Харин хайранд бид аяндаа л уусчихдаг. Бид хайрлаж амьлдрах боловч дурлалбиднийг хэзээ цочроож, хэзээ сэрээхийг хорьж үл чадна. Учир нь дурлал хамгаас хүчтэй нь. Ахуйн хайр дэндүү дорой, иймд нууцхан амраглал үгүй болчихвол хайр яахин агуу гэгдэх билээ… гэсэн үгтэй энэ захиа гашуун үнэнийг хэлэх шиг.

Ганцаардлын мананд төөрч, сэтгэл санаагаа хуваалцах хүнгүй болвол та яах вэ? Эхнэр тань /нөхөр/ өдөржин ажиллаж ирчихээд, орой нь ядарснаа гайхан орондоо ороод нам унтчихдаг бол та яах вэ? Үр хүүхэд, ханьдаа гомдоллон та нарын төлөө би ингэж өдөр шөнөгүй ажиллаж байна, та нарыг тэжээж байна гэхчилэн үглэх хүн зөндөө бий. Хайртай гэж хэлдэг тоо нь цөөрөөд, өдөр тутмын амьдралын хэрэгцээ, материаллаг зүйлийг бүрдүүлэх гэсээр гэр бүлийн аз жаргалаа хойш тавиад байдаг.

Амьдрал дардан шулуун байдаггүй гэж ярьдаг мөртлөө өчүүхэн саад, бэрхшээлийг давж чадахгүй зөрчилдөж, эцэстээ өөрийгөө өмгөөлөх өчүүхэн сэтгэлтэй л хоцордог. Тохиолдож буй бэрхшээлийг хэн хэрхэн даван туулж байгаагаар нь үнэлэж дүгнэж болно. Хоорондын үл ойлголцлоо ярилцаж шийдвэрлэх чадвартай байх ёстой бөгөөл хэрэв ингэж л чадахгүй бол сэтгэлийн дарамт шаналал, өөрийгөө илэрхийлэх боломж, хүн хэмээн ойлгож баярлах, гомдох цагт түшиж тулах нэгнийг амьдралдаа шууд хүлээн авдаг гэж сэтгэл зүйчид дүгнэжээ.

Хүний аливаад хандах хандлага багын төлөвшил, хүмүүжил, төрж өссөн орчин нөхцөл нөлөөлдөг. Эхнэр нь үглээ, өөлөх муулах бүхнийг анддаггүй байхад нөхөр нь үг дуу цөөтэй, хэрийн зүйлд оролцоод байдаггүй бол тэр хоёр аажмаар зөрчилддөг. Хамгийн наад зах нь нөхөр нь гэр бүлийн хэрүүл маргааныг тэвчдэггүй байвал эхнэрийн муухай ааш нууц амраг руу түлхэж орхидог.

Гадаад руу гарна, гадаад руу явуулна…

Амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр гадаад руу явах хүн олон байгаа ч тийм нэрийн доор нэг хэвийн амьдралаас зугатсан, залхсан, холдохын хүсэлд автсан хүмүүс явж байгаа нь нууц биш. “Нөхөр маань Солонгос яваад тэндээ нэг юмтай болчихож…” гэх яриаг та бид сонсож байсан. Ахиухан цалин авч, гэр орноо өөд татах зорилго өвөрлөгсөд, тэдний хажуугаар амьдарч буй нийгэм, амьдралын хэв маяг, гэр бүлийн харьцаанаасаа залхаж гадаадыг зоригсод нь идэвхтэй гэрлэлтийн болон хөдөлмөрийн насныхан байдаг. Өчигдөрхөн үрийн зулай үнэрлэсэн эцэг өнөөдөр амьдралын төлөө гэсэн нэрийн доор гадагшаа гарч, төд удалгүй сураг алдрах тохиолдол элбэг. Монгол Улсын 200 мянга орчим залуу гадаадад ажиллаж амьдрач буй. Ойрын үед гадагшаа гарахаар төлөвлөж, бүртгүүлсэн хүний тоо ч үүнээс дутахгүй. Тэр тусмаа гэр бүл болж, орон байраа бэлдсэн хойноо бус “хар нялхаараа” хүүхэдтэй болж, түүнийхээ дараа нэг гэртээ ордог монголчуудад унаа тэрэг, гэр орон хэрэг болно. Тэгээд л гадагшаа гарч ажиллахаар зорьдог. Эцэст нь тэндээ нэг юмтай болно. Эсвэл энд үлдсэн нь хэн нэгнийг сонгоно. Ерөнхийдөө зарим гэр бүлийн амьдрал нэг л ийм жимээр яваад байх шиг. Зарим нь амьдралын эрхээр явж байхад нэг хэсэг нь шинэ орчин, шуудхан хэлэхэд чөлөөтэй байх гэж гадагш гарч байна.

Үүнийг батлах мэт НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн газраас “Монгол иргэдийн гадаад хөдөлмөр эрхлэлтийн байдал, үр дагавар”-т судалгаа хийжээ. Судалгаанд 20-40 насны гэр бүлийг хамруулсан байна.

Мэдээж хэрэг мөнгө төгрөгөөр гачигдахгүй хэсэг нь мөн л ийм “хэрэгцээгээ” гүйцэлдүүлэх зорил­гоор энхэр хүүхдээ “Улаанбаатараас өөр газар амьдар, утаа униар хэтэрлээ, стресс бухимдал, хүүхдэд сайн боловсрол хэрэгтэй” гээд өндөр хөгжилтэй орнууд руу “хөөчихдөг”. Үнэндээ бол Монголдоо эрх чөлөөгөө эдлэн, амрагийн явдлаа амар тайван хөөцөлдөх боломж хайж байгаа хэрэг ч юм шиг. Олны танил гэгддэг хүмүүсээс иймэрхүү байдлаар хуучин эхнэрээ шинэчилсэн тохиолдол хэд хэд байгааг та ч бас хэлүүлэлтгүй мэдэх байх.

Утаанаас хол бай, хүүхдээ сайхан боловсролтой болгоё гэхэд ямар ч эмэгтэй хүн хүлээн зөвшөөрдөг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь нийгмийн уруу, дорой байдлыг овжин ашиглаж хөндийхөн байх, өөрийнхөө жаргалыг хайх гэсэн оролдлого байдаг.

Үглэж янших эхнэрээс илүү өөрийг нь хүлээдэг би эрхэм

Бидний эргэн тойронд алхах хүмүүс дотроо юу тээж явдгийг тайлж хэлэхийн аргагүй. Гэсэн ч өрөөлөөс хайр гуйн, эхнэр хүүхдээс нь “хулгайлан” амьдрач, түүндээ шаналж, заримдаа хоргоддог нэгэн бүсгүйтэй ярилцлаа.

– Нууц амраг амьдралд байх ёстой гэж үү?
– Байх ёстой эсэхийг би дүгнэх утгагүй л дээ. Ганцаардал намайг энэ амьдрал руу түлхсэн. Хэнд ч гэсэн үр хүүхэд, хань ижилтэйгээ элэг бүтэн амьдрах шиг жаргал байхгүй. Өөрийгөө ганцаардуулахгүй гэхдээ өрөөлийн нөхөртэй уулзаж байгаа минь амиа бодсон бэртэгчин зан. Гэсэн ч бид хоёр нэг нэгнээсээ эрч хүч авдаг. Тэр минь эхнэртэй, том болсон хоёр хүүтэй. Олон жил ажил, амьдрал гэж явсаар эхнэртэйгээ чин сэтгэлээсээ ярилцдаггүй, ойлголцохгүй байна гэж надад тайлбарладаг. Нэр төр, үр хүүхдээ бодоод хэзээ ч эхнэрээсээ салж чадахгүй гэдэг. Ингэж бодохоор би түүний нэр хүнд, үр хүүхдийнх нь дэргэд юу ч биш.

– Та түүнээс салж чадах уу?
– Амьдралаа аваад явчих, сайхан хүнтэй учирвал салнаа. Одоохондоо гэр бүлгүй болохоор салъя гэж хичээсэн ч чаддаггүй юм. Эхнэрийнх нь өврөөс нөхрийг нь булаагаад арчаагүй амьтан гэж өөрийгөө буруутган болъё гэдэг ч маргааш надад эр хүний түшиг, нөмөр хэрэгтэй болдог.

– “Нууц” гэсэн тодотголтой амьдралд хэцүү зүйл олон тохиолддог байх?
– Гэр бүлтэй хүн чинь баяр ёслолоор надтай хамт байна гэж үгүй. Тэр үед л хамгийн ихээр ганцаардаж, дахиад уулзахгүй дээ гэж үзэн яддаг. Гадуур салхинд цуг алхаж болохгүй, хамт суугаад ресторанд хоол идэхгүй, хүссэн цагтаа утсаар ярьж болохгүй, эхнэртээ худал хэлээд ирснийг нь мэдсээр байж инээдэг далд, давхар амьдрал заримдаа чихээ дараад зугатмаар хэцүү байдаг. Миний зугатсан ганцаардал эргээд улам хүчтэй болж, хэн нэгнийг үгүйлэх орон зай үлдээгээд байгаад дахиад л гуньдаг.

– Та нөхөртэй болно. Тэр үед нөхөр тань хэн нэгнийг нууц амрагаараа сонговол яана?
– Би хажуудахдаа ямар нэг зүйлийг өгч чадаагүй юм байна даа л гэж бодно. Ухантай эр хүн хичнээн нууц амрагтай байлаа ч гэр бүлээ орхидоггүй юм. Би энэ хүнтэй дөрвөн жил уулзаж, учирч байна. Эхнэрээсээ салдаг бол салахаар урт хугацаа гэж би боддог. Тэр хүнд чин сэтгэлээсээ ярилцаж, өөрийг нь ойлгох хүн хэрэгтэй болоод л намайг сонгосон. Түүнээс биш гэр бүл, үр хүүхэд, өмсөх, зүхээр дутсан юм байхгүй шүү дээ.

– Ганцаардал нууц амрагтай болох шалтгаан гээд байнаа даа?
– Олон шалтгаан байгаа байх. Хүн бүр өөртөө дутуу юмыг хүнээс эрэлхийлж байдаг. заримд нь нууц амрагийн харилцаа албан тушаал ахих шат болдог байхад нөгөө хэсэгт нь санхүүгийнхээ асуудлыг шийдэх хөшүүрэг болдог. Бас сексийн дур сонирхлоороо нийлдэг. Бид хоёрын хувьд гэвэл чин сэтгэл чухал байсан. Мөнгө олж ирсэнгүй гэж үглэх эхнэрээс нь илүү өөрийг нь хүлээж, догдолдог миний сэтгэл түүнд эрхэм байсан гэж ойлгож болно. Манайхны нэг сул тал байдаг. Бие биедээ хайртай гэж суучихаад гэрлэснийхээ дараа аль аль нь арав таван төгрөг, өнөө маргаашаа бодож, сэтгэл гэдэг зүйлээ хойш тавьдаг. Ингэж явсаар нэг мэдэхэд ойлголцохгүй болж, өөр өөр хүнийг хүсэмжилдэг байх гэж энэ бүсгүй ярьлаа.

Хэдийгээр энэ хүн өөрийгөө сэтгэл санааны хувьд түүний нууц амраг, эдийн засгийн хувьд хараат биш гэж байгаа ч үнэн чанартаа түүнээс ямар нэгэн зүйл хүсэмжилж байгаа нь илт мэдрэгдэж байна. Энэ эмэгтэйн хувьд дотроо шаналж явдаг нэг зүйл нь нөгөө эрийнхээ хэзээ ярьж, дуудна, тэр үед л бэлэн байх явдал. Түүнийг яриагүй байхад түрүүлж залгаж болохгүй, гэр лүү нь утасдах бүр хориотой. Эрэгтэйгийнхээ дохиогоор л амьдрана. Эхнэр нь гэртээ нөхрөө хүлээн хоол, цайг нь бэлдэж цонхон дээрээ торойтол зогсдог, нууц амраг нь амрагийн жаргалаас бусдыг амсаж чадахгүй ганцаарддаг.

Эрх чөлөө, соёл иргэншил, сексийн харилцаа…

1960-аад оны үед АНУ-д жирэмсэнээс хамгаалах эм бэлдмэл гарч, жирэмсэн болно гэсэн сэтгэл зүйн айдсыг үгүй хийснээр сексийн харьцаанд хувьсгалын шинжтэй өөрчлөлт гарсан……

Хайртай дуртай гэлцэн гэр бүл болж насан туршийн амьдралаа холбосон хос хоёрын хооронд гуравдагч этгээд гарч ирнэ гэдэг байж боломгүй зүйл мэт. Дээрх судалгааны дүнгээс харахад манай нийгэм өөрөө нууц амрагийг хүлээн зөвшөөрч, өөхшүүлж байгаа нь илт мэдрэгдэж байна. Үүнээс гадна эрх чөлөө, соёл иргэншил, хотын соёл гэх үгс ойрын хэдэн жил хүчтэй яригдах болсон. Гэсэн ч энэ зүйлүүд манайд жинхэнэ утгаараа хөгжиж байна гэж хэлэхэд учир дутагдалтай. Салсан, сарнисан, хаясан, хаягдсан гээд эхнэр нөхрүүд бие биеэ газар доор ортол муулж, чөлөөт гэгдэх сонинуудын зайг бөглөж өгдөг. Ер нь гэрлэлтээ цуцлуулах явдал тухайн хувь хүнийасуудал, нэгэнт бий олсон нөхцөл байдал учраас хэн хэндээ өс санах нь утгагүй юм болов уу? Барууны нийгэмд гэр бүл цуцлуулах үед бие биенээ муучилсан үзэгдэл бараг гардаггүй аж. Учир нь тэдгээр хүмүүс ёс суртахууны болоод эдийн засгийн чадавх нь гэр бүлийн хүнээс хамааралтай бус, бие даасан байдаг байна.

Аргагүйн эрхэнд орсон хүн нууц амрагийг хүлээн зөвшөөрөх шалтгаан

Эхнэрээ эсвэл нөхрөө хэн нэгэнтэй амраглаж байгааг мэдэж байсан ч салж чадахгүйгээс хойш гээд хүлээн зөвшөөрөх арга ядсан хүн байдаг. Тэд ихэвчлэн доорх шаардлагыг тавьдаг байна.

1. Ганцхан хүнтэй явах – Гэр бүлээс гадуурх сексийн харилцаа замбараагүй байх нь хэн хэндээ эрсдэлтэй. Тиймээс оюун санаагаараа ойлголцдог, таашаал авдаг ганцхан хүнтэй байхыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрдэг.

2. Удаан хугацааны харьцаа бус түр зуурын амраглал байж болно – Удах тусмаа “нууц амраг”-таа хайртай болчихно гэж эмээгээд ганц удаагийн болон түр зуурын амрагийн холбоог бол хүлээн зөвшөөрдөг.

3. Зарим нэгэн хүнтэй явалдахыг зөвшөөрөхгүй. Үүнд өөрийн сайн_ найз, ойр дотны хамаатан гэх мэт зарим хүнтэй уулзаж учрахыг тэвчиж чадахгүй бусдыг нь уучилна.

4. Сексийн харилцаанд орж болно, хайртай л болж болохгүй.

5. Гэр бүлийн сексийн харилцааны нууцыг өөр хүнтэй хуваалцаж болохгүй. Жишээлбэл өөрсдийн дуртай байрлал, орчныг нууц амрагтайгаа туршиж болохгүй.

6. Тохиолдлын харьцаанд орж болно. Ганцхан надад л мэдэгдэхгүй байгаарай.

Өөрийг чинь хэзээ нэгэн цагт бас л ийм маягаар хаяж явахаас буцахгүй

Нууц амрагийн талаар бичихээр олон хүнтэй уулзлаа. Уулзсан хүн бүр энэ явдлыг өөр өөрийн өнцгөөс харан буруушааж, зарим нь дэмжиж байлаа. Тэдний нэг нь доорх захидлыг бидэнд ирүүлж, зөвлөгөө хүссэн юм. Иймэрхүү зүйл өнөөгийн бидний эргэн тойронд олон байгаа учраас уншигч тантай хуваалцах нь зүйтэй гэж үзсэн юм.

Би гурван жилийн өмнөөс нэг залуутай уулзаж байгаа. Анх түүнийг гэр бүлтэй гэдгийг мэдээгүй. Харин түүнийг эхнэр, хүүхэдтэй гэдгийг мэдэх үед би түүнд хэдийнээ дасаж, хайрласан байсан. Утасны цаанаас хүүхдийнх нь “Ааваа та хэзээ ирэх вэ?” гэж асуух дууг сонсох тоолондоо зүрх зүсэгдэх шиг болдог. Гэсэн ч би салж чаддаггүй. Харин сүүлийн үед залуу маань “Чи өөр хүнтэй яваад үзээрэй. Би эхнэрээсээ салж чамтай сууна. Хүүг минь хайрлаж чадах уу? Надтай гэрлэхгүй гэвэл ална шүү” гэж айлгадаг болсон. Энэ явдал миний залуу насны алдаа гэж харамсаж байвч тэр гэр бүлийг үймүүлж, эх үр хоёрыг салгана гэдэг аймаар санагдаж байна.

Хариулт: Бүр анхнаасаа танд эхнэр хүүхэдтэй гэдгээ хэлэхгүй, нууна гэдэг маш анхаарах ёстой зүйл. Өөрөөр хэлбэл эхнээсээ хуурч мэхэлж байгаа хэрэг шүү дээ. Тэр хүний гэр бүлийн харьцаа ямар муухан байдалд байгаа нь таны захианаас төсөөлөгдөж байна. Нэг талаар өөрийнхөө гэр бүлийг, нөгөө талаас таныг ингэж дарамталж байгаа явдал бол өөрийг чинь хэзээ нэгэн цагт бас л ийм маягаар хаяж явахаас буцахгүй ёс суртахуунтай нь харагдаж байна. Мэдээж хэрэг ийм байдлыг үүсгэлцсэн хүн нь бол та өөрөө. Нэг үгээр хэлбэл та барьцаалагдаж байна гэсэн үг юм. Хамгийн гол нь та хэн нэгэн хүнийг гэр бүлээс нь салгаж, үр хүүхэд эхнэрийг нь өнчрүүлэхдээ зүрх чинь өвдөж байгаа биш өөрөө энэ хүнээс маш их айж байгаа юм уу гэж ойлгогдлоо. Хамгийн түрүүнд үүсээд байгаа нөхцөл байдлыг зөв ойлгож авах нь чухал учраас үүнийг бичиж байна. Харин яаж энэ байдлаас гарах вэ гэдэг асуудлыг олон талаас нь ойлгож байж ярих нь зүйтэй. Түүнээс бус шууд тэг гэж хэлэх гарц байхгүй, сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

Манайд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг газар ховор. Хүмүүс ч тэдэнд хандаж сураагүй. Ийм байдалтай байгаа учраас дотроо асуудлаа хуримтлуулж, шаналах, улмаар бүр даамжируулсанаас үүдэн гарах хор хохирол олон дахин нэмэгддэг. Өөртэйгөө ижил түвшний мэдээлэл, мэдлэгтэй хүмүүстэй ярьж зөв шийдэлд хүрнэ гэдэг бараг боломжгүй.

Хэзээ, хэнийг нууц амрагаараа сонгодог вэ?

Нууц амрагууд биенээ сонгохдоо насыг харгалзан үздэг гэсэн ойлголт байдаг. Эрчүүд өөрөөсөө олон дүү бүсгүйчүүдэд талтай ханддаг. Эр хүний байгалаас заяагдмал бүхнийг захирч, эзэмдэх хүсэл цухалздгийн дээр тэд ахих тусмаа сексийн болон амьдралын арвин туршлагатай болж, мөнгө санхүүгийн хувьд ч асуудалгүй болдог. Харин эмэгтэйчүүд тэр бүр өөрөөсөө дүү залуусыг сонирхдоггүй, үеийнхээ юмуу ахимаг эрчүүдийг сонгодог. Үүнийг эмэгтэй хүний хэн нэгэнд эрхэлж, хайр халамжинд нь умбах хүсэлтэж шууд холбож ч болох юм.

Бид тус тусдаа амьдралтай, хүүхэдтэй… Түүнийг би шөнө бүр надтай байна гэж төсөөлөөд байж болно гэж үү? Гэсэн ч үгүйлдэг, хүсдэг, хайрладаг… Амраг минь болъё гэдэг. Өөрийгөө үнэлэх үнэлэмж минь түүний амьдралд “нууц амраг” төдийхөн байр суурьтай байхыг хүлээн зөвшөөрдөггүй. Бид хоёрыг хамт байлгаад өгөөч, миний бодлыг үгүй хийж учруулаач хэмээн танихгүй, мэдэхгүй муу юмыг биелүүлдэг бурхан, бас чөтгөрөөс гуйдаг …

Дээрх захидалд бичсэнтэй адил нэр төрөө л бодож амраглахаас татгалздаг бүсгүйчүүд бий. Гэхдээ 30 гарсан бүсгүйчүүд эмэгтэй хүнийхээ хувьд бүрэн төгөлдөржсөн байдаг байна. Секслогичдын үзэж байгаагаар энэ үедээ эмэгтэйчүүд амрагийн явдалд уяанаасаа алдуурсан мэт ханддаг гэнэ. Харин энэ насны эрчүүд нийгэмд олж авсан байр сууриа хадгалж үлдэх, өрх гэрээ өөд татах зэрэг олон дарамттай байдгаас сексийн шохоорхол буурдаг. Ингээд л тэсэрч буй “галт уул” хүүхнүүд нөхрөө анхаарал халамж тавьсангүй, надад хайргүй боллоо гэж эндүүрэх тохиолдол цөөнгүй. Энэ үед ойлголцохгүй бол эхнэр тань хэн нэгнийг нууц амрагаараа сонгоход бэлэн байдаг.

Сэтгэлээс арилдаггүй толбо

Залуухан, царайлаг охид санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүнтэй дотно танилцана гэсэн зар телевиз, радиогоор байнга явдаг. Эдийн засгийн хувьд биеэ даагаагүй, бэлэнчлэх, бүгдийг амарчлах сэтгэлгээ нь зарим охидын хувьд хэн нэгний нууц амраг болох алхам хийхэд хүргэдэг. Залуухан бүсгүй, хижээл эр хоёрын яриа нийлэхгүй, аливаад хандах хандлага өөр өөр байдаг. Тэгэхээр энд сэтгэл санааны асуудал бус эрэгтэйн зүгээс гадаад үзэмж, төрх шууд хэлэхэд объект чухал байдаг.

Харин хижээл насны эрчүүд ихэвчлэн залуу бүсгүйчүүд рүү тэмүүлж, гэр бүлээ орхих санаа төрөх нь бий. Ингэснээрээ тэд бэлгийн амьдралаа идэвхжүүлнэ гэж боддог. Эрчүүд бэлгийн сулралд орохыг тэсвэрлэж чаддаггүй. Эрчүүд хэрдээ бол эхнэрээсээ салдаггүй. Түр зуурын сэтгэл зүйн дарамт, дур хүслээ дарсны дараа эсвэл байнга холбоотой байлаа ч нууц амрагаасаа илүү гэр бүлээ эрхэмлэдэг гэж сэтгэл зүйчилд үздэг байна. Мөн нууцаар амраглах явдлыг эрчүүд биеийн жаргал хэмээн хүлээн авдаг бол бүсгүйчүүд сэтгэл санааны хувьд ойлгон хүлээж авдаг аж.

Эхнэр нь /нөхөр/ хэн нэгэнтэй явалдаад байгааг мэднэ гэдэг гэр бүлийнх нь хүний хувьд асар том шаналгаа, сэтгэл зүйн хүчтэй цочрол болдог. Энэ явдлын дараа хүнд итгэх итгэл алдарч, зарим тохиолдолд өөрөө ч бас түүнтэй ижил хууран мэхлэхийг хүсдэг. Нууц амрагийн талаарх хэрүүл намжсан ч мэхлүүлсэн нэгнийх нь сэтгэлд тэр тухай “хар дурсамж” хадгалагдаж, боломжтой үе гаруут хариугаа авахыг хүсдэг.

Бүсгүйчүүд түр зуурын амрагаасаа харьцаагаа таслан өөрийн амьдралыг зохиох боловч энэ тухай дурсамж тархиных нь нэгээхэн зайд хав дараастай үлддэг. Амьдралынхаа нэгээхэн хэсгийг хүний нөхөрт зориулж, эхнэр хүүхдээс нь “хулгайлан” амьдарч байснаа бодож сэтгэл зүйн хүнд дарамтанд орох нь бий. Сайн нэрийг хүсэвч олддоггүй, муу нэрийг хусавч арилдаггүй гэж бид ярьдаг. Өөрийн хийсэн буруу алхмыг цайруулж, цагаатгах олон хүчин зүйл байлаа ч нууц амрагийн амьдралыг туулсан л бол сэтгэлдээ ямар нэгэн толботой үлддэг нь бичигдээгүй хууль.

Эмсийн хүрээлэн байгуулах уу?

Гэр бүлээс гадуурх сексийн харилцааг үндсэндээ нууц амраглал ба тохиолдлын гэсэн хоёр хэсэгт хувааж ярилцаж байна. Биологийн хэрэгцээгээ хангах зорилготойгоор эхэлсэн сексийн харилцаа аажмаар бидний яриад байгаа нууц амрагийн шинж төлөвтэй болж хувирах явдал ч бий. Үүнээс үүдэн бодох нэг зүйл бол ер нь янхантай тохиролцоод нөхцөх бодит шаардлага, хэрэгцээ амьдрал дээр зайлшгүй байх ёстой юу? Эсвэл эрэгтэйчүүд өөрсдийн эрх чөлөөг хангах далд санаа юм уу?

Адгууслаг шинж чанар нь илрэхийн цагт хорьж дийлэхгүй, заавал хүч хэрэглэх байдалд хүрэлгүйгээр мөнгөө төлөөд үйлчлүүлсэн болоод байгаа явдлыг арай дөнгүүрхэн болгох үүднээс л эмсийн хүрээлэнгийн талаар ярьдаг юм болов уу?

Үнэндээ бэлэн мөнгө төлөхгүй ч гэсэн янз бүрийн байдлаар биеэ үнэлэх олон янзын хэлбэр бий. Хэдийгээр өнгөн дээрээ янхан биш мэт харагдавч эд хөрөнгө, эрх мэдэл зэрэг зүйлийг олж авах далд сэдэлтэй амрагийн харилцаа олон байдаг. Гэвч эдгээр нь сайн юм авчирдаггүйг бид мэднэ. Тэгэхээр энэ бүхнээс хамаарч “Эмсийн хүрээлэн” гэгдэх чихэнд хоногшоогүй үг хэллэг заримдаа яригддаг юм болов уу

Жинхэнэ хайр шорон шиг байдаггүй

Бас нэгэн захиа өмнө минь хариугаа хүлээж байна.

Манай нөхөр намайг аймаар хардаад байх юм. Би үүнээс болж ажлынхаа хүнтэй ч ярих эрхгүй болчихоод байна. Хэн нэгэн эрэгтэй хүн над руу залгах л юм бол уурлаж, бөөн асуудал үүсдэг. Зургаан цагаас хойш 10 минутын дараа л ажлаасаа гарах юм бол хэнтэйгээ, юугаа хийгээд байгаа юм гээд л нэг нэг минутын зайтай утасдаж дарамталана. Саяхан телевизийн рекламанд тоглосон залууг хараад магтчихсан чинь “Хажуудах чинь багадаад байна уу? Яах гэж илүү харж, билүү долоогоод байгаа юм” гээд уурласан. Ямар нэгэн баяраар эрэгтэй хүн надад мэнд хүргэхийг байж болшгүй зүйл гэж үздэг. Сүүлийн үед ажил төрөл нь бүтэхгүй болохоор надад уураа гаргаж “Эмийн бузар эрд гэдэг. Чи явдалтай болоод л миний ажил бүтэхгүй байна” гэх боллоо. Энэ бүгдээс болж хэлэх ярихаасаа хүртэл эмээж, утас дугарах тоолонд айдаст автдаг болсон. Гэртээ харихаас ч урамгүй санагдаж, айдас түгшүүрийн дунд гөлөлзөхөөс залхаж байна. Сална гэхээр би нөхөртөө маш их хайртай, бид бас хоёр хүүхэдтэй. Хардаад байхаар нь хэн нэгэнтэй явалдмаар санагдаад байх юм.

Хариулт: Жинхэнэ хайр шорон шиг байдаггүй. Нэг үгээр хэлбэл нөхөр тань харгалзагч биш. Хардалт гэдэг бол тухайн хүний хүмүүжил, зан төлөвтэй шууд холбоотой зүйл. Эхнэрээ өөр хүнтэй явалдаж байна, эхнэр маань надаас өөр хэн нэгэнтэй өөрийн хүслээр сексийн харилцаанд орж байна гэж эр хүн төсөөлөх нь аймшиг. Ямар ч буруугүй хэрнээ ийм байдалд байна гэдэг тэвчишгүй хэцүү.

Гэр бүл болно гэдэг нэг нэгэндээ туйлын их итгэж байгаа хэрэг. Гэтэл ийм байдал үүсээд, цаашид улам дордох янзтай болно гэдэг хоёр хүний хоорондын харилцааны суурь хүчин зүйлээс энэ асуудлын учгийг хайх ёстой гэж үзэж байна. “Эмийн бузар эрд гэдэг. Чи явдалтай болоод л миний ажил бүтэхгүй байна” гэж хэлнэ гэдэг бол танай нөхрийн зан чанар, ёс суртахуун ямар хэмжээнд очиж унасныг гэрчилнэ. Өөрийнхөө болж бүтэхгүй байгаа ажлыг хийсвэрлэн бодсон зүйлдээ тулгуурлаж таныг буруутгана гэдэг байж боломгүй зүйл. Гэр бүл болоод харамсахгүй амьдрана, хамтдаа аз жаргалтай байна гэсэн итгэлцэл өнөөдөр алга болжээ.

Шашны номлол хийгээд нууц амраг

Буддын болон христийн шашинд гэр бүлээс гадуурх эр эмийн явдлыг буруу, байж боломгүй зүйл хэмээн номлосон байдаг. Өөрөөр хэлбэл энэ мэт аль ч шашинд гэр бүлээс гадуурх амрагийн харилцааг ёс суртахуунгүй хэмээн цээрлэсэн номлолууд байдаг. Буддын сургаалд амиа бодсон явдлаас үүдэлтэй нүгэл гэж үзсэн байхад библид сексийн харьцааг гэр бүлийн хоёрт бурхны хайрласан бэлэг, үүнийг бусадтай битгий хуваалц гэж сургаж байна.

Эмзэг асуудлын талаар илэн далангүй ярьцгаая

Гэр бүлээс гадуурх сексийн харилцааны тухай нэгэнт ярьж байгаа нөхцөлд ганц бие хижээл насны эмэгтэйчүүдийн сексийн харилцааны асуудлыг товчхон ч болов хөндөж ярихгүй байж боломгүй. Амьдралын эрхээр нийгмийн янз бүрийн учир шалтгааны эх үүсвэртэй эмэгтэйчүүд бэлэвсрэх, нөхөртөө хаягдах, салж нийлэх асуудал үнэндээ манайд маш их байна. Ялангуяа энэ насны эмэгтэйчүүдийн хамгийн зовиуртай асуудал бол хань ижлийн мөрөөсөл, эр хүний хайр халамж үгүйлэгдэх, ганцаардах явдал гэдгийг бид мэдэхгүй биш мэдэж байгаа. Улс орны хөгжил гээд зам тавих, уул уурхайгаас мөнгө олж тараах мэтээр хүний амьдралыг үргэлж материаллаг зүйлээр хэмжиж ирсэн явдал бол ядуугийн зовлон боловё нас бие гүйцсэн, өөрийгөө аваад явчих чадвартай ч сэтгэл санааны айхтар зовлон эдлэж яваа олон мянган хүн байгааг үгүйсгэхийн аргагүй. Тэдэнд хандсан төрийн бодлого лав алга. Тэгэхээр бүгд л өөрийнхөө асуудлыг өөрсдийнхөө боломжоор шийдэх л үлдэнэ. Мэдээж, өч төчнөөн сөрөг үр дагавартай.

Голдуу гэр бүлтэй эрчүүдтэй нууц амрагийн харилцаатай байх ёстой болох нь сэтгэл санааны ганцаардлыг давах арга гэж үзвэл илүү ойлгомжтой. Нийгэмд гадуурхал, ганцаардлыг бие сэтгэлээрээ амсч яваа хүмүүст нийгмийн бодлого хүрч очтол лав нэлээд хэдэн сонгууль дамжин амьдрах шаардлагатай байхаа.

Манай сэтгүүлийн зорилго бол хамгийн бага ялигддаг хэрнээ хамгийн эмзэг чухал сэдвүүдийг хөндөх явдал бөгөөд ийм асуудлыг эергээр шийдвэрлэх хамгийн сайн эхлэл нь тухайн асуудлыг дэлгэж тавих, задлаж ярих бас хамгийн чухал нь хүмүүс өөр хоорондоо илэн далангүй ярих нь зүйтэй гэж үздэг. Сэтгэл санааны байнгын шаналгаа зовиур нь ихэвчлэн тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэлгүй орхисноос үүсэлтэй гэж сэтгэл зүйчид үздэг юм билээ. Таныг бидэнд хандаж хамтарч ажиллана гэдэгт итгэж байна.

SOURCE: Цаг төр

8 Comments

  1. уншигч says:

    Нууц амраг ч бай хэн ч бай зөвхөн эр эмийн ажлаар д холбогдож байгаа нь дэндүү өрөвдөлтэй юмаа.Найз охин эхнэрээр яанаа арчаагүй эрчүүд.Таарсантайгаа унтаж яваад өвчин аваад үхвэл таарна.

  2. Taivan says:

    Xun xun uur l duu. Xun xuniig dugnexdee dandaa uurteiguu xaritsuuldag. Uund l busdiig shuumjleed bgaa, oilgoxgui bgaa xumuusiin aldaa bna. Bi uuruu eregtei xun. Gexdee niitelsen niitleliin sanaag oilgoj bna. Mun nuuts amrag bolood bgaa xuuxnuudiin zarimiig ni oilgoj bna. Zarim xun zorilgo taviad teren luugee temuulen busad yumaa xaixraxgui amidardag baixad zarim ni busad yumaa xaixardag. Jishee ni neg l udur uuriinxuu gantsaardliig mash xuchtei mederch uuriiguu uruvddug. Xairan saixan zaluu nas mini xen negeniig xuleeseer bgaad ingeed ungurunu gej uu? 1 jil xuleelee, 2 jil xuleelee buur 10 jil xuleelee ter xuleegeed bgaa id shid xezee bielex yum be? Xerevee ter zaya tuurug, esvel burxan nadad chi xeden nasandaa sain xuntei uchirch gerlex bolno geed xelchixsen bol ter xurtel teseed l baij bi chadna. Getel xen ch nadad xeleegui. Xelj ch chadaxgui iim ertuntsud bi uuriinxuuruu amidarya. Xumuus bie bienee oilgoj amidrax xeregtei. Nuuts amragiig xumuus zarim ni baix yostoi zarim ni baix yosgui geed tuilshiaad bna. Getel miniixeer bol yostoi yosgui gej temtseldex ni uuruu buruu zuil bolood bna. Ta nar namaig zuvuur oilgoxgui ch gesen bi neg zuiliig xelye. Bi exnertee xairtai baixiin tuld, mun sexiin xamtiin amidralaa ali bolox udaan saixan bailgaxiin tuld bi nuuts amragtai. Nuuts amragaa bi oilgoj xundeldeg, bas uruvddug. Exner mini shig ter nuur bardam baij chadaxgui gedgiig bi medne. Bi nuuts amraggui udaxaaraa l uuriin erxgui sexees zalxaj exeldeg. Suuldee sex yamar ch xeregtseegui zuil met medregddeg. Ene uyed bi amidraliin bayar xuurgui neg l xeviin uitgartai robot shig bolchixson baidag. Ta nar nadad exnerteigee sexiin talaar yaritsaach gej zuvlux baix l daa. Getel xun xunii amidraliig uzex uzel uur baidag yum.

  3. залуу says:

    huseegui bodoogui oilgoogui yumaa neg l odor hiij uzej taaraad baigaa yumaa

  4. S says:

    Bi emegtei hun l de. Gehdee ene nuuts amrag bolood bgaa huuhnuudiig eroosoo yaj ch hicheegeed oilgoj chadahgui bn. Yahav nohortei huuhen ehnertei er hoorondoo yavaldaj bolno. Uneheer l dutsan zuilee oor hunees haisan hereg. Harin belen zelen amidrah gej ehnertei huntei yavaldaj hamag amidralaa urj bgaa ohiduudiig eroosoo oilgohgui yum. Zaluu nasandaa surch bolovsorch ajillaj erh cholootei henees ch haraat bish huchtei baih ni iluu jargaltai bish gejuu. Neg hogshin har yum huleej guniglaj suusaar neg medehed zaluu nas chini duusna. Yu ch gui hotsorno sh te. Yagaad iim gunigtai hetsuu amidraliig songood bdg yum be? Minii setgegdliig unshij bui hen negnii nuuts amrag busgui ta zaaval dahin bodoj zorigtoi uhaantai alham hiij ene sejgiin baliar novshiin amidralaas salaarai. Chi uneheer mongo bhgui esvel tushij tulah hani heregtei bgaa bol zovhon chiniih bh zaluu haa neg gazar bgaa gedegt itgeerei. Zovhon miniih geed harlaj hardah erhtei, zovhon chinii toloo amidardag hunteigee jargaltai amidrah gej hicheegeed uzeerei. Gantshan amidrah amidralaa neg negnii nohriig jargaaj ongorooh hereg bnuu? Setgel oodrog, oorooroo baharhaj amidray.

  5. a says:

    hm… itgel gedeg zuiliig medreegui hosuud bn da

  6. ss says:

    bi ch gesen naiz ohinoosoo ondoo huuhnii talaar boddog bolchood bna. ter dajgui huuhen l dee. dandaa uuriinhuu tavidag bairlalaar uzeh geed zutgeed baidag bolohoor minii huvid bid 2-iin sex joohon amtgui bolood bna. bi ehleed naiz huuhnee boddog l doo. ehleed tuuniig dur taviulah gej hicheedeg, taviuldag. dur tavichaad bi bolchloo gesen shig yamar idevhgui bolchdogt ni minii durgui hureed baigaa yum daa.

  7. Bush says:

    Nz ohin chini medvel yostoi shokond orj chamd gomdoh bh daa. Setgeleer unaj yag tegeheer tipe-n yum bn tei. Olon huntei yavahaar chini tegj l taaraa shd. Sejigiin yum. Amand ni tavij, anus rru ni hiine chihshig chi yamar baliar buduuleg yum be. Terend durtai hun gej neg ch bhgui za. Bitgii gorid. Uneneesee chamd hairtai bolj8 durlaagui l bol ter bol goridsoni chini garz. Nua chini taalagdahgui bga yum bol tseverhen amidral ruugaa hurdan orooch tegeed.

  8. залуу says:

    Bi end ooriinhoo odoo bolj bgaa sex tuuhiig bichmeer sanagdchihlaa.
    Bi gftei, bas nuuts amragtai. Bi ch bas nuuts amragiinhaa nuuts n. Ter nohortei, huuhedtei. Ehendee uulzah sex hiih ch ayultai sanagddag bsan bol odoo zugeer l amidraliin hev mayagt orchihson. Sardaa 1-3 uulzsaar baigaad barag 3 jil bolchihson bn shuu dee. Gf maani gerseg bolhoor manaid baih n hovor. Tgeed l bi nuuts ajilaa hiih bolomj ihtei. Heregtsee n garsan ued nadad message ireed l yarij bgaad odroo tovlood uchirna daa. NuA huuhen maani nohroo ezguichlene, esvel ganz bie naiz busguidee hani bolj honloo gj garna, esvel naizuudtaigaa showdah hugatsaandaa biee otorloj manaid irne, ihenhdee shono. Nadaas iluu yum shaardahgui, nadtai yanz bureer sexdeh, hohoh uchirgui durtai. Nadad hamgiin taalagddag n amaaraa taviulaad uriin shingeniig zalgih. Harin taalagddaggui n gedseeree buduurchihsen, bas anal hiie uzii ghdeer durguitseed bdg n. Nad deer irj bgaa geed bodhoor l shuud boov boschihdog. Harin Gf mani irehed serel neeh hodoldoggui. Nutsgeleed bie bienee odooj ehelhed l bosch eheldeg. Olon bairlalaar sexddeggui, ooriinhoo tavidag bairlalaar l sexdeed bdg bolhoor minii sonirhol buurchihsan bh l daa. Ghdee GF min ih hoorhon ohin bolhoor tuuniig harj bh, hamt gaduur yavah saihan sanagddgiin, tgeed ch ter taviad bdg bolhoor bidnii haritsaa neeh haluun bish ch, bas huiten bish. Odoohondoo iimerhuu baidaltai amidral urgeljilj bn. Tsaashdaa tseverhen amidrah sonirholtoi bgaa ch gesen GFiinhee negen heviin uidlees bolood oor huuhen sonirhood bhiin. Ghdee yag eniig bichij bhdaa NuAgui bolson n deer yum bn gj bodov. Uchir n bi heden jiliin omno del sul ohiduudtai yavaldaj bgaad neg ohin taaldagdaj nairch bgaad gfee bolgood sex hiisen chn moongontsor haldaachihsan bsan. Ooroosoo ch ichsen, ter gf bid 2iin haritsaa ch hondiirson… Tiim yavdal tsaashid tohioldohgui gh batalgaa bhgui. Gai bolj DOH teegeed yavj bval ayul bolno shude…
    Zavtai baisandaa iim yum bichsen chn ooriigoo hurtel bodold oruuldag yum bn. Nuuts bolhoor manai naizuud ch meddeggui, namaig ih unench zaluu gj bugd boddog yaridag, ineedtei um… Ghdee manai naizuud ter huuhniig tanina, hain minii nua gdgiig medehgui. Anh NuA gaa anh nohortei huuhedtei gdgiig n medehgui uuj bgaad taxid suulgaj ogdog hun bolood yavj bhdaa sogtuudaa unseltseed tegeed l bidnii haritsaa ehelj bilee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.