Эрчүүд их сонин улс. Өөрсдийнхөө хэр хэмжээг мэддэггүй нь даанч харамсалтай. өөрөө ердийн нэгэн байж хачин гоё хүүхэнд санаархана. Өөрсдөө ямар ч авьяасгүй, ямар ч мөнгөгүй, бас бусдаас ялгараад байх мэдлэг мэргэжил гэх юмгүй хэрнээ эрийн хийморьдоо найдан өөрөөсөө давуу нэр хүндтэй, олны танил, эсвэл хөрөнгө мөнгөтэй баян хүүхнүүдэд санаархан сээтэн хаяна. Үүнийгээ болохоор, “Даахин дор хүлэг, дахан дор эр” гэж үг байдаг юм. Эр хүнийг басаж болохгүй. Ирээдүйд хэн ч болох юм билээ… хэмээн эртний зүйр цэцэн үг хэлж цагаатгана. Зарим нь болохоор шууд л өөрөө өөрийгөө өөд нь татчихна. Тиймэрхүү хамраа сөхөх дуртай зарим нэг нь, “Эр муу ч эмийн дээр, эмээл муу ч морины дээр” хэмээн эрт балрын үеийн мэргэн түргэн үгийг хээв нэг хэлж хүүхнүүд өөрсдөө гүйж ирээд түүний дор хэвтэх ёстой юм шиг л даналзана. Үнэн хэрэг дээрээ бол, “Эм нь дороо, эр ньдээрээ” гэдэг чинь байгаль, физиологийн асуудал болохоос эмэгтэй хүн гэхээр л хэн нэгэн эрийн дор заавал ч үгүй хэвтэх ёстой ч гэсэн үг биш юм шүү дээ. Тэгж ярих юм бол секс хувьсгалын ачаар орчин үед эр эм хоёр хэн нь дээрээ хэн нь дороо байх талаар ч маргах шаардлагагүйгээр хүслээ хангадаг болчихоод байгаа. Алдартай хүүхнүүдэд дурлах нь эрчүүдийн гэм биш зан юмдаа. Цуутай хүүхнүүд хэзээ ч хэнд ч хань болж байгаагүй. Харин аз таарвал тэдэнтэй нэг шөнийг л хамтдаа өнгөрөөхөд хангалттай. Нэр алдартай хүүхнүүдтэй тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу дүрэх юмсан гэсэн мөрөөдлөө толгойноосоо авч хая. За яахав нэртэй зүстэй сайхан хүүхэнтэй ханилан суулаа гэж бодъё. Ингэхэд хүмүүс хамгийн түрүүнд таны нэрийг мартах болно гэдгийг санаарай. Тэгээд л таныг хүмүүс эцэг эхийн чинь өгсөн нэрээр чинь бус харин “Тэр хүүхний нөхөр” хэмээн эхнэрээр чинь дуудах болно. Төрүүлж өсгөсөн эцэг эхийн чинь өгсөн нэр ус байсаар байтал хэн нэгэн эмэгтэйгээр овоглочихоод “Тэрний нөхөр”, “Тэр хүүхний хуучин нөхөр”, “Тэр хүүхний шинэ” гэж дуудах болно. Эцэг эхээс заяасан дуудах нэр байсаар байтал ингэж дуудуулна гэдэг гомдмоор байгаа биз дээ. Хэн нэгэн эмэгтэй хүний сүр бараан дор амьдрах тийм сайхан гэж үү?
SOURCE: Хань
13 Comments
Ñàéõàíòàé íü ÿâàëäàæ ñàéíòàé íü õàíèë ãýæ ìýðãýí ¿ã áàéäàã äàà…
ene odoo henii site yum be .Ganbushyn site yum uu
Etsesiin SONGOLTIIG emegtei hun hiideg gedeg ugtei sanal bol er n niildeg gehde ER hun uuriiguu hir uneldegeesee hamaarch enher avdag… huurch bhad amar geed t1 ehner avah uu? tegvel chi ch bas t1 bolj taarna, uurtuu sain huuhentei suugaad tahigdan suuj bolj bn gevch setgel neg l hooson…
Сайхан хүүхэнтэй ханилна гэж байхгүй. Яахав ганц нэг явалдах юм бол байна. Гайгүй бие хаатай хүүхэнтэй зөвхөн секс хийж үзье гэвэл нэгэн гайгүй шиг яанхан аваад л унтахад хангалттай. Мөнгө л их орох байх. Царайлаг хүүхэнтэй сууна гэдэг чинь өөртөө бөөн ачаалал стресс нэмнэ гэсэн. Тэр хүүхнийг чинь харчуул болгон л эргүүлнэ чи байнга хардана, хэрүүл болно. Хэрэв чи бэл муутай бол гангарааных нь юмыг бэлдэх гэж үйлээ үзнэ. Магадгүй тэр чамаас энэ бүгдийг шаардахгүйгээр өөрөө зохицуулаад явах бол түүнийг нууцаар ивээн тэтгэгч мөнгөтэй нууц амраг байна аа л гэсэн үг. Тэгээд л баахан хардалт хэрүүл маргаан.Түүний оронд харин гадна төрхөөрөө бусдын анхаарлыг нэг их татаад байхааргүй, даруйхан, ухаантай, бие хаагаа эвтэйхэн цэвэрхэн аваад явчихдаг, ажилсаг аятайхан хүүхнүүд л жинхэнэ хань болно доо.
Сайхан хүүхэнтэй ханилна гэж байхгүй. Яахав ганц нэг явалдах юм бол байна. Гайгүй бие хаатай хүүхэнтэй зөвхөн секс хийж үзье гэвэл нэгэн гайгүй шиг яанхан аваад л унтахад хангалттай. Мөнгө л их орох байх. Царайлаг хүүхэнтэй сууна гэдэг чинь өөртөө бөөн ачаалал стресс нэмнэ гэсэн. Тэр хүүхнийг чинь харчуул болгон л эргүүлнэ чи байнга хардана, хэрүүл болно. Хэрэв чи бэл муутай бол гангарааных нь юмыг бэлдэх гэж үйлээ үзнэ. Магадгүй тэр чамаас энэ бүгдийг шаардахгүйгээр өөрөө зохицуулаад явах бол түүнийг нууцаар ивээн тэтгэгч мөнгөтэй нууц амраг байна аа л гэсэн үг. Тэгээд л баахан хардалт хэрүүл маргаан.Түүний оронд харин гадна төрхөөрөө бусдын анхаарлыг нэг их татаад байхааргүй, даруйхан, ухаантай, бие хаагаа эвтэйхэн цэвэрхэн аваад явчихдаг, ажилсаг аятайхан хүүхнүүд л жинхэнэ хань болно доо.
odo yed er emgyi l mungu hardag shde.gehde gants erchuudee buruutgaj emegteichuudee zuvtguj bhyiee.hun hun l uur uurin gsn bodoltoi.ter buh asuudal ger buliin humuujlees l shaltgaalna shu dee.
Ta nar dandaa olon toon deer yrihiimaa, ene erchuud geel. Bugd adilgui shuu, uneheer t1 ohiduudaas uhaantai, tsarailag, mungutei bol yahiin, uursdiiguu meddeggui erchuud bdag bas uursdiiguu meddeg ni ch bdiin shuu. Tgeel neg bol dandaa erchuud esvel dandaa emegteichuud gehiin, ali alinaas l bgaashd, huis bish hunees ni shaltgaaldiin za
myysain yshkaanyydiig odriin negiig mongoor zodood shaana shyy dee
Tiim shuu ene belevsen huuhnuudiin
teneghen bodol gehdee mgliin emegteichuud
bolovsroltoi bie chadvarlag soyoltoi avch
yavch bval bid ta naraar baharhah bnoo
bid uneleh bno ene ugiig mushgiad yum bvol
Erchuudee bitgii muul Hun bur adilgui
emegtei hun songodog genuu erchuul oldsontoi ni hiideg genuu yasan tenegii.odoonii ohid heden haltar togrog uzuulhed yun songolt ene ter hogshin hujaagiin door yantsaglaal hebtej bgaa shdee ter tegeed songolt yu.yamar neg yuman deer ingej tuilshirhaa bolioch.ene belebsen abgai nar bolimoor yum.
yaadgii chadaj bga yum chin. harin ta nar shig oorsdiigoo golood oorteigee adilhan gutlaa chirsen yum haih herguu us n urt uhaan n bogino bn da yaashkaanuudaaa
hehehe, unen sh dee, erchuudiig ooriigoo golohgui ee, tsarai muutai bj tsarailag emegteig haina sh dee, bas ih zantai suuliin ueiin zlauus bol mongotoi emegteitei yavah sonirholtoi bson, yag amidralaa avaad yavj chadaj bga er hun hed bga yum ve bhgui sh dee, ene amidraliig emegtei hun l avch yavj bga yum sh dee,
ahahaha unen ug. tegj yarival emegteichuud bid oorsdoo erchuudiig songoj untdag yum shuu dee. oorsdoo mundagtaa bidniig erguultsen gej oilgood yavad bdiin bish biz dee!!! erchuud bol hen ch bsan yu ch bsav material golohguu shuud l hiine, harin bid bol er hun sheg er hun gej harj golj yavdgiim shdee ehehehehe.