Олимпийн аваргын “Хоум-порн видео” илэрчээ

2004 оны Афины зуны Олимпийн наадмын усан сэлэлтийн аварга Лаура Мануду /21 нас/ санамсаргүй байдлаас болон олныг гайхшруулсан скандалын эзэн болоод байна. Францын тамирчин бүсгүйн нүцгэн зураг болон хувийн порно бичлэг интернетэд байрласан өдгөө дэлхий нийт тэр дундаа спортынхны анхаарлыг татах болов. Жинхэнэ скандал гэж үүнийг л хэлэх байх гэсэн Олон улсын Олимпийн хорооныхоны харуусал ч их байна. Анх интернетэд тавигдсан зурагнуудтай холбоотой бүсгүйтэй хайр сэтгэлийн дотно холбоотой байсан гэх Италийн рестораны тогооч Люк Мартин энэ үйлдэлийг огт хийгээгүй хэмээн мэдэгдэж “-Би энэ талаар огт мэдэхгүй шүү. Ажиглаад байхад зураг цээр тэр үнэхээр мөн байна. Гэхдээ үүний төлөө намайг буруутгах нь инээдтэй санагдаж байна. Яахав, бид хэд хэдэн удаа уулзалдаж байсан. Гэвч би сексийнхээ үеэр бичлэг болоод зураг аваагүй шүү дээ” хэмээн тайлбарласан байна. Үүнтэй холбоотой хүсэлтийн дагуу цагдаагийнхан мөрдөх ажиллагаа явуулсны дүнд Манудугийн уг зургийг Францаас олон нийтэд тараасан болох нь тогтоогджээ.

Мануду болон Мартини хоёрын салалт саяхан Унгарт болсон Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр болсон байна. Тухайн үед тийм ч их олныг гайхшруулсан скандал дэгдээгүй аж, Хосуудын хэрүүл маргааны төгсгөлд тамирчин бүсгүй сүйт залуугийнхаа бэлэглэсэн бөгжийг гол руу чулуудсанаар тэдний харьцаа нэг мөсөн тасарчээ.Аварга шалгаруулах тэмцээн Мартинигийн хувьд амжилт муутай өндөрлөсөн бөгөөд Бээжингийн Олимпод оролцон домогт Майкл Фелпсийн гол өрсөлдөгч болсон Унгарын Ласло Чехэд ялагдсан байна.

Ийнхүү Мартиниг “дараалан дампуурч” байх яг тэр үед түүнээс салж байгаагаа мэдэгдсэн Мануду 100 болон 400 метрт мөн Европын аваргын алтан медалийн эзэн болсон байна. Уг тэмцээний өмнөхөн бүсгүй Мельбурнийн усан замаас аваргын медалийг энгэртээ зүүгээд байжээ. Үнэхээр Мартинигийн хор шар энэ үед буцалсан бололтой. Яг тэр үеэр буюу өнгөрсөн хавраас эхлэн 20 орчим скандал бүхий зураг олон орны интернетээр маш хурдан цацагдаж эхэлсэн байна. Үүнтэй холбоотой тамирчин бүсгүйн өмгөөлөгч Дидье Польмари зургийг байрлуулж байгаа бүх сайтын блоггеруудад хандан үйл ажиллагааг таслан зогсоо, ингээгүй тохиолдолд шүүхээр асуудлыг шийдэх болно гэсэн мэдэгдэл санамжийг тараасан гэдэг. Манудугийн ээжийн хувьд охин секс скандалд холбогдоод байгаа болон өмнө нь гурван ч найз залуутай байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Гэхдээ тэрээр ийм хэлбэрийн бичлэг, фото зураг авахуулах, үүнийг санаачлах ёс суртахуунгүй хэмээн мэдэгдээд байгаа. Иймээс охиноо ийм шившигтэй зүйлд холбогдох ёсгүй хэмээн үзэж байна. Гэхдээ эхийн сэтгэлд үрд гэдэгч тэрээр охиноо энэ скандалаас аварч чадаагүй ээ. Учир нь ОУОХ болон францын дээд шүүх ч эдгээр бичлэгийг Лаурагийн болчимгүй үйлдлээс болж хийгдсэн мөн хувийн амьдралдаа “хайнга хандсан” хэмээн үзсэн шийдвэрийг Бээжин-2008 болохын өмнө гаргасан. Иймээс Мануду дараагийн Олимп болон дэлхийн аваргад оролцох эрх нь хаагдсан байж магадгүй гэсэн таамаг бас бодлого спортынхны дунд тараад байгаа билээ.

Мануду эл явдалдтай холбоотой SPORTIIIustrated сувгийн сэтгүүлчийн асуултанд: “-Миний амьдрал хэвлэлийнхэнд нээлттэй байсан. Би тэдний хүссэн мэдээлэл болгоныг чөлөөтэй өгдөг байлаа. Тэгтэл тэдэнд гомдох нэг том шалтаг гарч ирлээ.Энэ бол миний амжилтыг бууруулах мөн нэр хүндийг унагаах зорилгод хөтлөгдсөн явуулгад автсан үйлдэл боллоо гэж би үзнэ. Бээжинд би очих боломжгүй болсон ч дараагийн шанс надад үлдсэн. Түүнийг ашиглахын тулд би өөрт байгаа бүх бололцоог ашиглана гэдгээ мэдэгдэж байна” хэмээн нулимс дуслуулан хариулж байлаа.

Жич: Лаура Мануду энэ бүх скандалаас болон Бээжин-2008-д оролцоогүй. Тэрээр Францын өмнөө барьдаг усан сэлэлтийн тамирчин гэдгийг олон улс болоод манай усан спортынхон ч мэддэг. Ялангуяа энэ төрлөөр хичээллэдэг хүүхэд залуучууд, мэргэжлийнхэн түүний талаар болон хувийн амжилт, тив дэлхий, олимпод үзүүлж байсан амжилтыг нь лист гарган бүртгэл хийдэг талаар 2004 оны зуны Олимпийн үеэр ярьж байсныг санах юм, би. Би бас энэхүү тамирчны ялгуусан амжилтыг тухайн үед ТВ-ээр үзээд дараагийн /энэ нь Бээжин-2008 гэсэн Үг. Орч/ олимпод томоохон амжилт үзүүлэх юм байна гэж бодож байснаа нуух юун. Тухайн үед Автрали, АНУ, Их Британийн сэлэгчидтэй Лаура эн тэнцүү үзэж аварга болсон билээ.

Р.Хишиг-Алдар
Зиндаа сонин

13 Comments

  1. Handsome zaluu bna (Cylos_06) says:

    goy sex husch bna uu? Uneheer dajgui tseverhen aytaihan oortoo itgeltei dajgui zaluu bna sex parthner boloh dajgui huuhen bna uu? baival nadruu zalgaarai haramsahgui shuu 99151465

  2. 111 says:

    хүний мууг үзэх дуртай монголчуудааа гэж… тэр муу санаандаа хатаж мохож байгаа улс даа!!

  3. lol says:

    хаха ямар заваан биетэй юм бэ

  4. чебурашка says:

    юун Гүндэгмаа вэ?.та нар хүн доромжилхоо болиоч.балиар бүдүүлэг гэдэг нь.

  5. hair says:

    эр хүн шиг кк

  6. er hvn says:

    yu we hanahiin yamar emee we
    hoh n haichsan yum boloo

  7. AZ69 says:

    GUNDEGMAAGIIH HEEH ONTS BISH YUM BILEE

  8. gogo says:

    Hvnii l amidral shde,oorinhoo nvtsgen zurgiig awch vzeegvi hvn gj bdiimu?Aldartai tamirchin bolhoor l awch bolho bolichdiimu,harin taraasan gar n jihene hogiin gar bn da

  9. Dashka says:

    ªªºººººººº ëàéòàé ãî¸ àéí ÿíäýãìààãèéí ýíèéã îëîîä õàðàõ þóìñàí õàõà

  10. bulga says:

    manudu 2008 onii olimpod franciin umnuus oroltson shuu dee medeellee batalgaatai medeelelj bmaar yum

  11. Ulmedegch says:

    yu ni gundegmaa ve baliar yum
    Deerhi gar huduunii goo saihanii
    medremjgui dogi gar bhaa tiim uu

  12. Tanus says:

    Gundegmaagiinhiiig uzej setgeleer unaad yahnav de… hehe

  13. Наваан says:

    өөөөөөөөө лайтай…Гүндэгмаагийнхийг хүлээж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.