Солонгос хүнтэй гэрлэсэн эмэгтэйчүүдийн олонхи нь хүчирхийлэлд өртдөг

БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон монгол эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар өчигдөр Солонгос болон манай улсын холбогдох яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүд санал бодлоо солилцлоо. Монгол орны хувьд гадаад гэрлэлт сүүлийн 10 жилийн дотор 21 дахин нэмэгдсэн байна. Гадаадын иргэдтэй гэрлэгсдийн 96 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа. Тэдний ихэнх нь солонгос хүнтэй гэр бүл болсон гэсэн судалгаа байна. Гадаад гэрлэлтийг дагаад хүний эрх зөрчигдөж, дарамт шахалтад орох, хүчирхийлэлд өртөх зэрэг эрсдэлүүд гарсаар байгаа талаар Солонгосын хүний эрхийн байгууллагуудын мэргэжилтнүүд мэдээлж байна. НҮБ-ын Солонгос дахь Хүний эрхийн бодлогын төвийн зөвлөх Ким Мин Жёоноос энэ талаар тодрууллаа.

-Монгол эмэгтэйчүүд солонгос хүнтэй гэр бүл болох нь ихэсч байна гэсэн?
-Ганц манай улсад ч биш дэлхий даяар цагаачлал нэмэгдсээр байна. Тэр дундаа гэрлэлтийн замыг сонгож цагаачлах эмэгтэйчүүд их болжээ. Цагаачлалаар гэрлэх явдал 2000 оноос эхлэн эрс нэмэгдэх болсон. Өнгөрсөн оны байдлаар солонгос хүнтэй гэр бүл болсон гадаад эмэгтэйчүүдийн багагүй хувийг монгол эмэгтэйчүүд эзэлж байна. Гэрлэлтээрээ хятад, вьетнам эмэгтэйчүүдийн дараа монгол эмэгтэйчүүд орж байна. Вьетнам орны хувьд гадаад гэрлэлтийг Засгийн газраас нь анхаарч ажилладаг тул хүний эрх зөрчигдөх нь харьцангуй бага ажиглагддаг,

-Зуучлалаар гэр бүл болж байгаа солонгос эрэгтэйчүүдийн талаар таагүй мэдээлэл их байдаг. Ихэнх нь хэдөө амьдардаг, нас ахимаг хүмүүс байдаг гэсэн?
-Тэгж ярьдаг боловч сүүлд хийсэн судалгаагаар солонгос хүнтэй гэрлэлтээ батлуулсан монгол эмэгтэйчүүдийн 60 хувь нь хот суурин газар амьдарч байгаа нь тогтоогдсон. Анх гэрлэж байгаа эрэгтэйчүүдийн тоо олон байна. Гэхдээ нэлээд ахимаг насны хүмүүс гэрлэдэг байгаа.

-Танай оронд зуучлалаар гэрлэх явдал өргөн байдаг. Монгол эмэгтэйчүүдийн хэдэн хувь нь зуучлалаар гэрлэсэн байдаг вэ?
-Таван жилийн өмнө хийсэн судалгаагаар солонгос хүнтэй гэр бүл болсон монгол эмэгтэйчүүдийн ихэнх нь зуучлах товчоогоор дамжин гэрлэсэн байсан. Харин өнгөрсөн онд хийсэн судалгаагаар хүнээр дамжуулах юм уу, өөрсдөө танилцаж суусан тохиолдол их байгаа юм. Энэ нь Солонгос улсад цагаачлан ажиллах иргэдийн тоо өссөнтэй холбоотой гэж дүгнэж болно. Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн тоо одоогийн байдлаар 32 мянгад хүрсэн. Үүнээс 14 мянга нь хууль бусаар амьдарч байна. Эдгээр хүмүүсээр дамжуулан танилцах, гэр бүл болох явдал ихэсч байгаа юм.

-Гадаад гэрлэлтээс шалтгаалан хүний эрх зөрчигдөж байгаа?
-Гадаад гэрлэлтэд хайр дурлалын асуудал ховор байдаг. Ихэнх хүмүүс санхүүгийн байдлаа дээшлүүлэх зорилгоор гадаад гэрлэлтийг сонгодог. Гадаад гэрлэлтэд хамгийн их тулгарч байгаа асуудал бол гэрлэх гэж байгаа хоёр тал бие биеийнхээ талаар үнэн бодит мэдээллийг авч чадахгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, гэрлэх гэж байгаа хүнийхээ эд хөрөнгө, эрүүл мэндийн талаарх мэдээллийг үнэн зөвөөр авч чадахгүйгээс хохирогч болох нь элбэг. Солонгос хүнтэй гэр бүл болох гээд очиход нь амьдралын түвшин доогуур, нэг бол хүнд өвчтэй байх зэрэг эрсдэлүүд олон тохиолддог. Манай улсад баян хоосны ялгаа нэлээд их. Энэ байдлаас үүдэн гэрлэх насандаа гэрлэж чадахгүй ажиллаж явсаар нас ахисан эрчүүд олон бий. Ийм хүмүүс голдуу гадаад гэрлэлтийг сонгодог. Өөрөөр хэлбэл, нийгмээс нэлээд тусгаарлагдсан хүмүүс байдаг гэж ойлгож болно.

-Солонгос хүнтэй гэр бүл болсон монгол эмэгтэйчүүд хохирогч болох нь их байдаг гэсэн?
-Тиймээ хохирогч болох нь элбэг байдаг. Юуны өмнө гадаад хүн гэдэг утгаар нь хүмүүс ялгаварлан гадуурхах байдалтай тулгарна. Улмаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, бие, сэтгэлээрээ хохирч үлдэх нь олон бий. Солонгост байгаа монгол эмэгтэйчүүдээс судалгаа авахад 80 хувь нь биед халдах хүчирхийлэлд өртөөгүй гэж ярьсан байсан. Гэвч энэ бол бодит судалгаа биш юм. Амьдрал дээр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн тоо үүнээс илүү өндөр гарах байх. Учир нь монгол бүсгүйчүүд хүчирхийлэлд өртсөн ч хохирогч гэх нэрийг зүүх дургүй байдаг тул ийнхүү хариулдаг. Энэ нь эргэн тойрны хүмүүсийн ялгаварлан гадуурхах, үл хүндлэх хандлагаас шалтгаалдаг байна.

2005-2006 онд хүчирхийлэлд өртөн амьдарч байсан монгол бүсгүйчүүд хаана хандахаа мэдэхгүй байсан гэж ярьсан. Харин 2006 оноос хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгдөг төв байгуулагдснаас хойш энэ байдал багасч байгаа.

-Гадаад гэрлэлтэд салалт хэр их байдаг вэ?
-Өнгөрсөн жил манай улсын салах өргөдөл өгсөн хүн амын долоон хувь нь гадаад иргэний салах өргөдөл байсан. Үүнээс монгол эмэгтэйчүүдийн салалт хамгийн их хувийг эзэлж байна. Харин хятад, вьетнам эмэгтэйчүүдийн салалт бага байдаг. Солонгос хүнтэй гэр бүл болсон монгол эмэгтэйчүүдийн ихэнх нь дөрвөн жил болоод салдаг гэсэн судалгаа байна. Өөрөөр хэлбэл, Солонгосын иргэн болж чадаагүй байхдаа салдаг гэсэн үг. Энэ бол бодит судалгаа. Салсан эмэгтэйчүүд эх орон руугаа буцах дургүй байдаг. Буцаад очихоор хүмүүсийн таагүй хандлага, шүүмжлэлтэй тулгарна гэж айдаг гэж ярьж байсан. Тиймээс тэдгээр эмэгтэйчүүд хууль бусаар цагаачлан амьдарч эхэлдэг. Ингэхдээ мөнгө олох зорилгоор биеэ үнэлэх, эсвэл зугтан амьдрах болдог. Нөгөө талаар салалт нь Гадаад хэргийн яамны харьяа асуудал байдаг тул нэлээд хүндрэлтэй тулгардаг байгаа. Салсан эмэгтэйчүүд сэтгэлзүйн хувьд нэлээд хүнд дарамтад орсон байдаг тул салах шалтгаанаа зөвөөр илэрхийлж чадахгүйд хүрдэг. Тиймээс зугтаж, баривчилгаанаас нуугдан амьдрах болдог.

SOURCE: dailynews.mn

4 Comments

  1. vip cargo says:

    VIP CARGO VIP CARGO VIP CARGO VIP CARGO VIP CARGO ing Korea and Mongolia Ñîëîíãîñ ðóó èëãýýìæ ÿâóóëàõûã õ¿ñâýë ìàíàéä õàíäààðàé. Ñàëáà1: Õàÿã: Áàÿíç¿ðõ ä¿¿ðýã ÕÀÀ-í ÿàìíû çàìûí ýñðýã òàëä JILIE center-èéí 1 äàâõàðò “ ÂÈÏ ÊÀÐÃΔ 452850, 452850, 452850, 452850, 452850, 452850, 452850, 452850, 452850, 452850, 452850, 452850, Ñàëáàð 2: 3-ð õîðîîëîë Íàðëàã òºâèéí 1 äàâõàð “ÂÈÏ ÊÀÐÃΔ 361216, 361216, 361216, 361216, 361216, 361216, 361216, 361216, 361216, 361216, 361216, 361216, 361216, VIP CARGO ing Korea and Mongolia VIP CARGO VIP CARGO ing Korea and Mongolia VIP CARGO VIP CARGO VIP CARGO VIP CARGO VIP CARGO VIP CARGO

  2. jargal says:

    болормаа утасаа улдээгэрэй

  3. Уг нь ч says:

    Гадаад хүнтэй суугаад сайхан амьдарна, савангийн дуурийн гол баатар болно гэж төсөөлдөг эргүүнүүд зодуулаад явж байвал таарна

  4. bolormaa says:

    sain baintsagaanuu ta buhendee ajiliin amjilt husii bi gadaadiin erh ashgiig hamgaalsan tuw haana haana baidaggiig nadad helj ugch tuslaachee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.