Хамгийн намхан эр хамгийн урт хєлтэй бvсгvйтэй Лондонд болзжээ

Лондон хотын Трафалгарын талбай мягмар гаригт хүний хөл хөдөлгөөн ихтэй, гайхаж дуу алдсан хүнээр дүүрэн өнжжээ.

Учир нь, энд манай дэлхийн хамгийн урт хөлтэй бүсгүй хамгийн намхан эртэй “болзсон” юм. Залуу нь бүсгүйнхээ өвдөгт ч хүрэхгүй ажээ. Тэдний өндөр намын эрс тэс харьцааг харахад хорвоо ямар ч баян юм, яасан ч сонин зүйлсийг агуулж явдаг юм гэж өөрийн эрхгүй бодогдохоор.

Хэ Пинпин хэмээх энэ залуу хамгийн намхан эрэгтэй гэж Гиннесийн номонд бүртгэгдээд хэдэн жилийн нүүр үзжээ. Бидэнтэй угсаа гарал нэгтэй Өвөрмонгол энэ залуу одоо 20 настай. Ердөө 73 см өндөр Хэ Пинпин эхээс мэндлэхдээ л гарын алга шиг жижигхэн байсан гэдэг. Эхнэр авах нас биед хүрсэн ч дөнгөж хөлд орсон хүүхэд мэт харагдах тэрээр “дээр нь зогсох” Светлана Панкратовагийн хөлийг үнэхээр үзэсгэлэнтэй гэж магтжээ.

Хойд хөрш брост төрсөн ч Испанид амьдардаг С.Панкратова 1.96 см өндөр ч хөл нь ер бусын урт. Түүний хөл 132 см урт ажээ.

Монгол дээл, гутлаар гоёж, үсээ хүрэн өнгөөр будаж, орчин үеийн хэв маягаар засуулсан Хэ Пинпин, урт хөлөө гайхуулах мэт богино даашинз өмссөн, үзэсгэлэнтэй бүсгүй С.Панкратова хоёрын болзоо нь 2009 оны Гиннесийн номыг сурталчлах зорилготой байжээ. Энэ долоо хоногт худалдаанд гарах Гиннесийн шинэ номонд олон дээд амжилт бүртгэн авсан байна. Тухайлбал, дуучин Бритни Спирс интернэт хайлтаар хамгийн их эрэлттэй хүнээр тодорсон бол АНУ-ын “Lost” телевизийн шоу бүх цаг үеийн хамгийн сонирхол татсан нэвтрүүлгээр шалгарчээ. Гиннесийн ном нь жил бүр 3,5 сая хувь борлогддог.

8 Comments

  1. Man says:

    Ýíý õî¸ð ñåêñäýæ áàéíà ãýýä òºñººëººä ¿ç äýý. ×èã÷èé õóðóó øèã íàðèéõàí þì ¿òðýýíèé íü èðìýã äýýð ¿ë ìýäýã ýðâýãí¿¿ëýýä áàéõ áàéõ äàà.

  2. Mr.Erelash says:

    xаxа үахахах

  3. hun gj says:

    teneg iin hujaa chni yun utgagui yum umsuu veeee, ter huuhen ch gesen yaaj bie biee olsiim bol

  4. Man says:

    äýýøýý õàðàà÷ ýý íýýðýý òýíä ãîãî þì áàéíà. Ìàãàäã¿é òîëãîéãîîðîî ÿâààä îð÷èõîæ ÷ ìýäýõ þì áàéãàà

  5. zochin says:

    deeshee haraach ee zaluu mini tend az jargaliin tulhuur bna

  6. Jaal says:

    Herwee chadhiin bol ene 2-iin dundaas standard hun garah bhdaa. whahahaha…

  7. er xun says:

    ug n xuurxii xyatadiin xamgiin undur xamgiin namxan 2 n uvurmongold bdg um tgd l mongol gd bgaa bcxgui yu

  8. zochin london-s says:

    Londongiin sonin deer mongol gej bichsen baihiig n harsin bna hachin sonin gajug yum bolohoor l mongliih gedeg ene hitaduud uu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.