Цагдаагийн албан хаагч оюутан охинд хутга тулган сүрдүүлж байгаад хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн даваа гаригт гарчээ.
Эргүүл хамгаалалтын газрын эргүүлийн офицер О.Баянмөнх өнгөрсөн даваа гаригийн орой 22.00 цагийн үед өөрийн эзэмшлийн суудлын авто машинтай явж байгаад дөрөвдүгээр хороолол руу явахаар такси хүлээж зогссон 20 орчим насны охинтой замд таарчээ. Тэрээр охиныг суумагц машиныхаа хаалгыг түгжин “Бензин авъя” гэж хэлээд Туулын бургас руу авч давхисан байна. Улмаар охинд хутга тулгаж, “Ална” хэмээн сүрдүүлж байгаад хүчирхийлжээ.
Эл жигшүүрт хэргийг үйлдсэн О.Баянмөнх гэгч нь цагдаагийн байгууллагад 1992 оноос хойш ажилласан нэгэн. Хэргийг үйлдсэнийхээ дараа тэрээр охиныг машиндаа суулган хотын төвд ирэх үед хохирогч азаар зугтаж чаджээ. Ингэхдээ О.Баянмөнхийн машиных нь дугаарыг харж амжсан байна. Баянзүрх дүүргийн цагдаагийнхан хэргийг шуурхай эрэн сурвалжилж, хоёр хоногийн дотор хэрэгтнийг олжээ. Хохирогч охин аав ээжтэйгээ амьдардаг, эл хэргээс болоод сэтгэл санааны цоцролд орсон тухай эх сурвалж мэдээллээ.
О.Баянмөнх хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тухайн үед ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглээгүй байснаа мэдүүлж байгаа аж. Түүнд Эрүүгийн хуулийн 126 дугаарт заасан “Бусдыг хүчирхийлэх” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Түүнчлэн Эргүүл хамгаалалтын газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баярмагнайг эхнэр Мөнхцацралынх нь хамт залилангийн хэрэгт холбогдуулан 2005 оноос эхлэн шалгаж байгаа билээ. Тэдний хэргийг ирэх долоо хоногт багтаан прокурорт шилжүүлэхэд бэлэн болжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 148.3 дугаарт заасан “Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэдэг үндэслэлээр хэрэг үүсгээд байгаа аж. Н.Баярмагнай 1965 онд төрсөн бөгөөд цагдаагийн байгууллагад 40 гаруй жил ажиллаж байгаа хүн. Тэрээр албан тушаал, нэр хүндээ ашиглан бусдад итгэл төрүүлэх замаар дөрвөн хүнийг нийтдээ 20 сая гаруй төгрөгөөр хохироожээ. “Банкнаас зээл авахад чинь тусалъя” хэмээн эдгээр иргэний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр өөрийн нэрийг хамтран эзэмшигч болгуулж авдаг байжээ. Дараа нь тэдэнд “Зээлээ хөөцөлдөж байгаа, түр хүлээ” гэж хэлээд утсаа салган алга болдог байна. Тэднийг хүлээж байх хооронд Н.Баярмагнай бичиг баримтыг ашиглан банкнаас зээл авч, өөр банкинд төлөх ёстой өрөө дардаг, эсвэл аль нэг банкинд тавьж зээл авдаг байж. Түүний эхнэр Мөнхцацрал “Хан сүндэр–Оргил” Хадагаламж, зээлийн хоршооны захирал бөгөөд түүнийг нөхрийнхөө энэ үйлдэлд хамтран оролцдог байсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Түүний Хадгаламж, зээлийн хоршоо зээлээ татаж эхэлсэн, одоогоор дампуурлын ирмэг дээр байгаа аж. Энэ хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцсэн ч, хэргийн хохирогч дахиад байгаа эсэхийг тогтоох шаардлагатай байсан учраас мөрдөн байцаалтад буцаажээ. Н.Баярмагнай эл хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөггүй, “Энэ бол залилан биш. Хувь хүмүүсийн хоорондын бизнесийн харилцаа” хэмээдэг байна.
SOURCE: zuuniimedee.mn
2 Comments
ТСАГДАА НАР ИЙМ БДАГИЙН УГААСАА ялангуя мордон байтсаагч нар аймар заваан шалгаж бга xууxнуудээ дармталж унтдаг
teneg gichii ve chi.Muusain tsagdaa yas yuman deeree yag l iim baigaamdaa