Эрчүүд амьдралд маш идэвхгүй ханддаг
Эр хүнийг айл гэрийн ноён нуруу гэж монголчууд бахархан ярьдаг. Тэгээд ч эр хүн өрх гэрийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Айл гэрийн амьдрал эрчүүдээс шууд хамааралтай. Айл гэрийн амьдрал хангалуун байх, эсвэл ядуу зүдүү байх нь гэрийн эзнээс л шалтгаалдаг. Мөнгө олох, орон гэрээ аятай тухтай авч явах нь гэрийн эзний үүрэх ачаа гэсэн амьдралын бичигдээгүй хууль бий. Гэтэл сүүлийн үед монгол эрчүүд гэртээ сууж эхнэрээрээ тэжээлгэдэг болсон. Байдал яагаад ийнхүү эсрэгээр эргэчихэв гэж эрхэм уншигч та гайхаж магадгүй. Энэ бол тухайн эр хүний амиа бодож хувиа хичээсэн арчаагүй зангаас л болсон хэрэг. Тийм эрчүүд биеэ зовоож амьдрах тун дургүй байдаг. Тэд бусдаар тэжээлгэж сэтгэл амар амьдрах сонирхолтой улс. Эр хүн амьдралын төлөө гэсэн тэмцэлгүй, одоо байгаагаасаа илүү сайхныг мөрөөддөггүй, өнөө маргаашаа аргацааж, эхнэрээрээ тэжээлгэж байгаа нь бусдын шим шүүсийг сорж амьдардаг шимэгч хорхойноос ялгаагүй юм.
Эрчүүд сэтгэлийн тэнхээ муутай
Ихэнх эрчүүд сэтгэлийн тэнхээгүй байдаг нь амьдрал дээр нотлогдсон зүйл. Тэд амьдралдаа алдлаа гэхэд өөрийгөв өөд нь татаад, хүн шиг амьдраад явахын оронд шууд л архичин болдог. Монголчууд эр хүнийг хүдэр том биетэй, ханхар өргөн цээжтэй, бух шиг эрүүл гэх мэтээр хамаг л сайхан үгээрээ магтдаг. Гэтэл амьдрал дээр эрчүүд тийм биш байдаг Тэд амархан сэтгэлээр унамтгай. Төвөгтэй асуудал тулгарахад зөв шийдвэр гаргаж чаддаггүй. Хүн бүхэн зовлон жаргалыг туулж өнгөрүүлдэг бөгөөд туулж өнгөрүүлсэн жаргал зовлонгийнхоо хэмжээгээр амьдралд ханддаг гэдэг. Тийм болохоор бага залуудаа хүнд бэрх замыг туулсан эрчүүд амьдралын өмнө тийм ч амархан сөхөрчихдөггүй. Харин хангалуун амьдралд зовлон жаргалын үнэ цэнийг мэдрээгүй өссөн эрчүүд жаахан саад тохиолдоход л барьц алддаг. Хүний амьдралд янз бүрийн асуудал тулгардаг. Эр хүн тэр бүхнийг ухаанаараа зохицуулах чадвартай байх ёстой. Шантарч сэтгэлээр унах юм бол юунд ч хүрэхгүй.
Эрчүүд хөнгөн хийсвэр зантай
Эр хүнийг айлын гэрийн ноён нуруу гэдэг ч тухайн айл гэрийн амьдрал ямар байх нь эрчүүдийн зан чанартай нягт холбоотой байдаг. Хэрэв эр хүн хэт хөнгөмсөг зантай бол тухайн өрх айлын амьдралд хэзээ ч сайн сайхан байдаггүй. Бодлогогүй ярьдаг, өөрийн хийж буй үйл хөдөлгөөнөө хянаж чаддаггүй эрчүүд амьдралдаа алдаа гаргахдаа амархан байдаг. Эр хүн хэдий чинээ амьдралын үнэ цэнийг мэдрэхгүй байна, төдий чинээ амар хялбар аргаар бие амар амьдрахыг хичээдэг явуургүй зантай. Хэдий чинээ хөнгөмсөг зантай байх тусам төдий чинээ элдэв болох болохгүй хэрэгт орооцолдох нь амархан байдаг. Тиймээс айл гэрийн эзэн эр хүн хэр тулхтай байна, тэр айлын амьдрал эвтэй найртай, бат бөх байна гэсэн үг. Амьдралд ухаалаг, ул суурьтай хандаж сурах нь эр хүний үүрэг юм. Ухаантай эр хүн амьдралын ямар ч асуудалд түүртэхгүй. Аливаад бодлогогүй, хөнгөн хуудамгай хандахаас аль болох зайлсхийж сурах хэрэгтэй. Юманд ул суурьтай хандана төдий хэмжээгээр ухаан сууна гэсэн үг.
Эрчүүд аливааг өөлж гоочлох дуртай
Эрчүүд юмыг голж шилэх, өөлж гоочлохдоо гаргууд улс. Тэдний бас нэг дутагдал нь хүний алдаа дутагдлыг маш соргогоор мэдэрдэгт байгаа юм. Амьдрал дээр арван хуруу тэгш бүсгүй байдаггүй гэж ярьсаар, хэлсээр байтал тэд арван хуруу тэгш бүсгүйг л хайгаад байдаг. Яагаад гэвэл жирийн хүүхнүүдээс өө амархан олддог. Эрчүүдийг насан туршдаа сайхан хүүхний эрэлд хатдаг гэвэл хилс болохгүй. Тэд амьдралынхаа ханийг аль хэдийнэ сонгосон ч гэлээ сайхан хүүхний төлөө яахаас ч буцдаггүй. Эрчүүд эхнэрээ өөлж гоочлохдоо ч гарамгай. Яагаад гэвэл тэд эхнэрээ сайн хань байхын зэрэгцээ үргэлж сайхан бүсгүй хэвээрээ байгаасай гэж хүсдэг. Уг нь эрчүүд өөрийнхөө санаанд нийцүүлэх гэж л эхнэрээ тэгж өөлж гоочилж буй хэрэг. Хүний ааш араншинг засаж болохоос бус, өөрийг нь өөрчилж, засаж залруулж болдоггүй юм гэдгийг эрчүүд ухаарах ёстой. Эхнэрээ өмссөн зүүсэн, үг хэл, үйл хөдлөлөөр нь өөлж гоочлох нь эр хүний хувьд тийм ч сайн зүйл биш.
Эрчүүд хүний итгэлийг дааж чаддаггүй
Эрчүүдэд хүнд итгэдэггүй, бас маш их хардамтгай улс. Түүн шигээ бас хүний итгэл дааж чаддаггүй. Зарим нь хэлсэн үгэндээ заавал хүрдэг байхад зарим нь за гэчихээд ор тас мартчихдаг. Хүнд итгэлээ өгөхөөс илүү хүний итгэлийг даана гэдэг том хариуцлага гэдгийг эрчүүд тэр бүр мэддэггүй. Хүний итгэлийг олох хэцүү, харин алдах бол амархан. Эр хүн гэдэг хэлсэн үгэндээ эзэн болж, итгэл алдахгүй байвал ажил төрөл нь ч бүтэмжтэй байх нь мэдээж. Бас итгэл дааснаар бусдын хайр хүндэтгэлийг хүлээх болно. Дотно хүнийхээ итгэлийг алдаснаас эд хөрөнгө, мөнгө төгрөгөө алдсан нь хавьгүй дээр гэсэн мэргэн үг байдаг. Ханилсан хань, хайртай бүсгүйнхээ итгэлийг дааж хайр халамжаа бүрэн зориулж чадвал амьдрал нь гэрэл гэгээтэй, аз жаргалтай болдог. Эр хүнд байх ёстой хамгийн чухал зан чанар хүнд итгэж, бусдын итгэлийг нь даах явдал юм. Үүнийг ихэнх эрчүүд ухамсарладаггүй нь даанч харамсалтай.
SOURCE: Хань
12 Comments
Эр эмгүй адил доо Харин эрс нь арай л гайгүй байх.
Яг үнэн юм бичсэн байна ш дээ Ихэнх нь тийм,эр хүн нэртэй болохоос эм хүн л сэтгэлийн тэнхээлэг, ухаалаг, тэвчээртэй, зорилготой, ноён хуруутай, хүн чанартай байдаг шүү дээ.Хөнгөмсөг эрчүүд л хүүхнүүдийг эвддэг.
малнуудаа үнэн юм бичсэн л бнашд та нар өөрсдийгөө нэг шинж дээ эр хүн мөн юмуу та нар сайн бодоод үздээээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
амьдралаа авч явдаг зөндөө эр сайхан эрчүүд байгаа ш дээ тийм хүмүүсийн сайн талыг бичихгүй мөртлөө хөгийн гаруудын муу юмыг нь ямар сайн бичиж байх юм бэ
ER.N UTGAGUI NIITLEL BN BOLOWSROLGUI HUN BICHSENE.N SHUUD HARAGDAJ BN
Ene bichsen zuild buhimdaad eldeveer heleed bh zuil alga l bn shde… Zaluuchuudaa avahiig n avaad hayahiig n hayachihna gej neg shan um bn?! Zaaval 2 tal (er, em) bolood bie bienee muulaad bh hereg yun?! tertei tergui magadgui hussen huseehui er em humuus hamt l bh bolno. Taarch toiroh hunee haij yavna bid bugd!
olon niited ingej bichih ni hereggui yum shig sanagdaj bna
medehgui oilgodoggui negendee l zaaj surgawal bolloo
tiim bish gejuu
Хүүхнүүдээ та нар бид наргүй хаачих юм бэ? Олон ют яриад байвал Орос, Хужаа, Солногос Япон гээд Хүүхнүүд зөндөө байна шүү.
lesbi huuhnii erchuudiig doosh ni hiih gej yadsan archaagui niitlel bna.,
.
er nohor chin ugui bol
geriin zai ezguirne
er tsereg chin ugui bol
eh oron chin ezguirne,., gej Balbar agsan helsniig medeh uu,., teneg malaa. .
er hunii hiimori yagaad gunddag ve,.,
ems ohidiin sadar samuun baidalaas l boldog yumdaa,.
ems sadarlaval orh ger mohno
ohid sadarval guren mohno gej mergeduud surgasn bdg shdee,.,
tiimees ems ohid ni er nohroo hundelj hairlaj deedelj yavbal yun arhichin tamhichin,,, guilgachin boloh,. , ,
Эхний хоёр болон сүүлийх нь юу юм гэхээс бусад нь бол эхнийхийгээ үгүйсгэсэн утгагүй нийтлэл байна.
dandaal muuldag yum bishu? zailul horhii, hahaha!
gadad shar xox yumaa olol zailalda! Fucking bitches! orsdigoo yu ged bodtson yum be?
erchuudiig gants udaa ch gsn muulsand bayartai bna hehehehehee