Эрчүүдийн бэлгийн амьдрал

Бэлгийн айдсаа дарснаар бие сэтгэлийн тааламжийг мэдэрнэ

Зарим эрчүүд эмэгтэй хүний бэлэг эрхтэнээс ялгарах үтрээний ялгадаснаас зэвүүцэж эвгүйцдэг. Энэ нь бэлгийн хавьтлыг бохир заваан зүйл гэж үзэх үзэл төрүүлдэг. Бэлгийн харьцаанаас үүдэх болон түүний өмнөх айдас түгшүүрийг “мэдрэхүйг үгүй болгох“ гэдэг тусгай аргаар арилгаж болдог. Энэ арга нь өөрийн чинь бэлгийн зөгнөл, мөрөөдөл болон харааны мэдрэмжинд тулгуурлана. Энэ аргыг тууштай дагаснаар таны сэтгэлийн түгшүүр багасна.

Энэ үеэс бэлгийн харьцааны талаар өгүүлсэн сонин сэтгүүл эргүүлж үз. Түүний дүрс зургуудыг сайтар ажиглахдаа бэлэг эрхтэн дээрээ хараагаа тогтоо. Эдгээр зургууд нь танд бага зэрэг ч гэсэн сэрэл төрүүлэх нь чухал юм. Магадгүй нэлээд хэдэн долоо хоног ийм байдал үргэлжилж болно. Таны хүчин чармайлт амжилттай болсон үед бэлэг эрхтэнээ харахаа болино. Ингээд та өөрийнхөө хүссэн хэмжээндээ хүрч чадсан тохиолдолд энэ бүх сэтгэхгүйн бэлтгэлээ гар хангалагтай хослуулж болох юм. Энэ маягаар бэлгийн хостойгоо ч мөн харьцаанд чөлөөтэй орж чадах болно. Эхлээд найзынхаа хувьцастай биеийг илэн таал, дараа нь түүний тусламжтайгаар “мэдрэмжээ төвлөрүүрлэх” дасгалаа хий. Ингэхдээ өөрийнхөө түгшүүрийг саринуулах үүднээс өөрийгөө дайчлах хэрэгтэйг үргэлж сана.

Бэлгийн ажлын өмнөх айдсыг хэрхэн арилгах вэ?

Бэлгийн харьцааны төвөг бэрхшээл нь зөвхөн оронд л үүсдэг, бэлгийн ажлаа хэр сайн амжуулах нь авъяас чадвараас шалтгаална гэж ихэнх эрчүүд боддог. Гэхдээ ихэнх эрчүүдэд бэлгийн айдас нь ямар нэгэн аргаар зохицуулах шаналгаагаар хязгаарлагдахгүй. Энэ хандлага нь түүний ямар ч эмэгтэйтэй ойр дотно харьцаа тогтоох чадвараас шалтгаална. Хэрэв та ийм эр хүн бол доор бичигдсэн харилцааа тогтоох жижигхэн зөвөлгөөг бүр эхнээс нь хэрэгжүүлээд үзээрэй. Хэрэв танд эмэгтэй хүнтэй харилцаа тогтоох нь амархан, харин бэлгийн хавьталд орох нь хэцүү байдаг бол 3-р заалтаас шууд эхлээрэй.

Удаан хугацаагаар холбоотой байгаа хүмүүст секс нь айх эмээх зүйлгүй байдаг. Ийм нөхцөлд та өөрийн хүсэл сэтэлээ татгалзсан хариу авах айдасгүй эсвэл инээдтэй харагдах бий гэсэн айдасгүйгээр илэрхийлж болдог. Гэхдээ ихэнх эрчүүд эмэгтэй хүнтэй ойр дотно байхын чухлыг хүлээн зөвшөөрдөг, хүсдэг ч үүнийг хэцүү зүйл гэж үздэг. Үнэн хэрэг дээрээ тэд үүнээс айж тэвддэг. Хэрэв та өөрийн найзтайгаа илүү ойр дотно байх хүсэлтэй байгаа бол дараагийн зөвөлгөөнүүд танд тус болно.

1. Найзаа зөв сонго, эсвэл хамгийн наад зах нь танд тохирохгүй эмэгтэйг шилж сонгохоос аль болох зайлхийгээрэй. /Удаан хугацааны харилцааг хэрхэн тогтоох талаар бид дараа дараагийнхаа дугаарт нийтлэх болно/

2. Та найзтайгаа амьдралд тулгардаг үйл явдал асуудлын талаар ярилцах цаг зав заавал гаргаарай. Өөрийнхөө санаа зовоож байгаа асуудалд, ялангуяа бэлгийн харилцааны асуудлаа ярилцахаас битгий зайлсхий

3. Эмэгтэй таны “муу, муухай“ талуудыг мэдвэл мэдэж байг. Хүний өөрийн сайн талыг ярих нь амархан, харин муу муухай зангаа ярьж хэлэхэд маш хэцүү байдаг. Ичиж зовно, гэмшинэ. Гэхдээ сэтгэл зовоосон энэ асуудлаа цухас дурьдвал та хоёрын харилцаанд итгэлцэл гүнзгийрч улам ойр дотно байдлыг бий болгоно.

4. Өөрийнхөө хүслэнг битгий нуугаарай. Хүндэтгэлтэйгээр ойртож дотносох нь хамгийн шуудаар ойртох арга юм. Хэрэв таны уур хүрээд бйавал уураа гаргаж болно. Гэхдээ энэ уур харилцаагаа сүйтгэх өнгө аястай байж болохгүй. Бид танд уур уцаараа хэрхэн дарах талаар дараа зөвлөх болно.

5. Найздаа таны төлөө ямар нэгэн зүйл хийх боломж олго. Зарим үед түүнээс ямар нэгэн зүйл хүсч сур. Ингэснээрээ та зөвхөн тэр эмэгтэй л таны хүслийг хангаж чадахыг ойлгоно.

6. Чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөгөөрэй. Ажил ихтэй гэх мэт шалтаг битгий гаргаарай.

7. Эмэгтэй тань танд л ойр дотно мэт санагдаж байгаа бол хэрүүл хийсэн ч битгий салж яваарай

8. Эмэгтэйнхээ сул муу талыг битгий анхаар. Хэрэв ийм байдалд хүрвэл түүнд хандах таны бэлгийн сонирхол мөн унтарч болох юм.

9. Сэтгэл ханамжаа хуваалцаж сур. Өөрийгөө хэт ядарсан байдалд бүү оруул, болж өнгөрсөн шудрага бус явдлыг битгий эргэн сана, бие эрхтэний доголдолтой талыг бүү ажигла. Ингэх чадвал та бэлгийн айдсаа дарж, бие сэтгэлийн тааламжтай байдлыг мэдэрч эхлэх болно.

2 Comments

  1. jura says:

    hun.t untaj uzmeer l bna daanch sanaand taarchih ohin alga zarin ni heterhii banzal zarim ni tas ongon ymaa odoo bur nz ohin.g bollo unen butel.g yma aa iim amidral gj yu bdag ym be??? pizda hicheel ih.t bolohoor ihenh tsag nomiin sand ongoroh ymaa tgd ydaj bhad jaahan tsag garval nz nartaigaa uuh suuh surtai boloh ohind tsag gargaj chadah.g ymaa urd ni bsn ohinduud jinhene ood.g llruud arhi uulaa geed uurlaad salah ym ene chin uumaar bna shde durtai ym chin terend ymar gai bolood bgaa bish tiim bizdee nzuuda aaaa\

  2. jura says:

    hun.t untaj uzmeer l bna daanch sanaand taarchih ohin alga zarin ni heterhii banzal zarim ni tas ongon ymaa odoo bur nz ohin.g bollo unen butel.g yma aa iim amidral gj yu bdag ym be??? pizda hicheel ih.t bolohoor ihenh tsag nomiin sand ongoroh ymaa tgd ydaj bhad jaahan tsag garval nz nartaigaa uuh suuh surtai boloh ohind tsag gargaj chadah.g ymaa urd ni bsn ohinduud jinhene ood.g llruud arhi uulaa geed uurlaad salah ym ene chin uumaar bna shde durtai ym chin terend ymar gai bolood bgaa bish tiim bizdee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.