Эрчүүд юуг мөрөөддөг вэ

Гүндүүгүй, томоотой, алиа марзан, дуу муутай гээд эрчүүдийг нүдэнд харагдах байдлаар нь тодорхойлох амархан. Харин тэднийг дотроо юу бодож сэтгэж, ямархан зүйлийг хүсч мөрөөдөж явдгийг нь тэр бүр мэдэхгүй биз ээ. Тиймээс эрчүүдийн нууц хүслийг хамтдаа сонирхъё.

Хаан
Удирдах, эзэрхэх дуртай эрчүүд үүнд хамаатай. Тэд өөрийгөө хаан, захирал, их гүрний эзэн мэтээр төсөөлнө. Түүнтэй учрахад амиа золихтой адил санагдах боловч бүсгүй нь удалгүй бууж өгснөөр гайхамшигтай таашаал, халамжийг эдэлдэг.
Анхаар: Ийм эрчүүд өөрийг нь ямар ч тохиолдолд хайрлахыг хүсдэг. Тэд юугаа ч золиосолж чадах бүсгүйчүүдийг мөрөөддөг.

Аз соригч
Ажлын өрөө, цонхны тавцан, хонгил гээд санаанд оромгүй газар секс хийж, аз сорихыг хүсдэг. Гэхдээ хөндлөнгийн хүмүүст огт сэжиг авахуулалгүй өнгөрвөл таашаал авдаг байна.
Анхаар: Ийм эр ямагт бусдын анхаарлын төвд байх дуртай хэрнээ эр хүнийхээ “ажилд” тийм ч чадварлаг бус.

Худал хардагч
Эхнэрийг нь өөр эр эзэмдэж байна хэмээн “мөрөөддөг” эрчүүд яах аргагүй худал хардагчид. Тэдний зарим нь хайртай бүсгүйгээ хэн нэгэнтэй секс хийж байна хэмээн төсөөлж, таашаал авдаг байна.
Анхаар: Ийм эр хүн эхнэрээ санаатайгаар харддаг. Зохиомлоор ургуулан бодсоноо бодит зүйл хэмээн итгэн, өөр эрд эхнэрээ “өгчихөөд”, “итгэл даадаггүй” эхнэрийнхээ адал явдлын эзэн болохыг хүсдэг байна.

Төмөр баг
Төмөр багны ард нуугдсан эрчүүд группэн сексийг мөрөөддөг. Найз нөхөдтэйгээ “нүгэл” үйлдэж байна гэж төсөөлөх дуртай. Гэхдээ чухам хэний нь гар, хэний уруул өөрийг нь таалж байгааг мэдэхгүйгээр шүү дээ.
Анхаар: Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар эрчүүдийн ийм мөрөөдөл хүүхэд насанд нь үүсдэг аж. Өөрийгөө хамгаалах чадваргүй байхад нь томчууд өхөөрдөн, бүх биеийг нь илж, энхрийлэх нь бий. Зарим хүүхэд үүнд дуртай, зарим нь үгүй.

Хоригдол
Зарим эрчүүд хүчиндүүлэхийг хүсдэг. Гэхдээ сайхан бүсгүйд шүү дээ. Сайхан эмэгтэйн дайрлагад өртөн, өөрийгөө хамгаалж чадсангүй мэтээр төсөөлөн мөрөөддөг байна.
Анхаар: Ийм эрчүүд сексийг бузар булай зүйл мэтээр үздэг тун ч даруу гэр бүлд өссөн байж болно. Мэдээж насанд хүрээд амьдралын бал бурмыг амталсан хойноо энэ үзэл нь гээгддэг ч эцэг, эхийнх нь байр суурь тодорхой хэмжээгээр үлдсэн байдаг.

Өөртөө үл итгэгчид
Зөвхөн залуу бүсгүйчүүдтэй энгэр зөрүүлэхийг хүсэгчид. Тэднийг бас амархан итгүүлж, уярааж чаддаг. Онгон охидод жинхэнэ мэдрэмж төрүүлнэ гэдэгтээ итгэлтэй явдаг.
Анхаар: Энэ нь өөртөө итгэлгүй эрчүүдийн мөрөөдөл. Туршлагатай, нас биед хүрсэн эмэгтэйн хүслийг хангаж чадахгүй гэж болгоомжилдог байна.

/Ням гариг/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.