Тачаангуй амраг байхын тулд

Магадгvй чи өөрийгөө ямар ч эрийг өмнөө сөхрvvлж бас тvvнд сексийн ханамж таашаал эдлvvлж чаддаг бvсгvй гэж боддог байж болох юм. Хэрэв чи ингэж чаддаг бол баяр хvргэе. Харин vvнтэй саналд нийлэхгvй буюу өөрийгөө тачаангуй амраг гэж хэлж чадахгvй хvvхнvvд хийж буй зvйлээ орхиод миний өгvvлэх гэж буй зvйлийг анхааран унш. Бид алхам тутамдаа бvр орондоо хvртэл эрчvvдтэй яаж хэл амаа ололцохоо мэддэггvй. Иймээс ч өнөөдөр би таньтай эрчvvдтэй хөнжил дотроо хэрхэн ярилцаж тэднийг буулгаж авах арга мэхэнд суралцах талаар өгvvлэх болно.

Эр хvн чинь чиний бодож байгаа шиг аймшиггvй зоригтой, халдашгvй дархан улс биш шvv дээ. Тэдний хөшvvн бас сэтгэл хөдлөлгvй хөлдvv байдал гаргадгийн учир шалтгаан нь ердөө тэднийг бага байхаас нь л “чи эр хvн шvv, эр хvн уйлдаггvй юм, эр хvн хатуу чанга зоригтой байх ёстой” гэж сургадагт оршино. Yнэхээр ч бид эмэгтэй хvн цэвэр ариун, дөлгөөн даруухан байх ёстой гэж сонсож өсдөг шиг ийм л зvйл сонсож өсдөг учраас тэд сэтгэлийн хөдлөлд автаж өөрийгөө байгаагаар нь харуулчихвал хулчгар, доожоогvй өрөвдөлтэй амьтан болоод хувирчих юм шиг санадаг. Yнэндээ тэдэнд ямар ч сонголт байдаггvй. Тэдний дотор орших бодол нь тvvнд vргэлж “Анхаарал болгоомжтой бай” гэж сануулж хэлж байдаг тул тэд хэзээ ч илэн далангvй байж чаддаггvй. Мөн тэр чамайг хайхрахгvй байгаадаа биш харин юу гэж хэлэхээ мэдэхгvй байгаа учир бас тэнэг хvн болж харагдахвий гэж эмээсэндээ хайхрамжгvй бас vл ойшоосон дvр эсгэж баг зvvдэг. Тэгэхээр хэн нь өрөвдөлтэй амьтад байна даа! Чамайг ванныхаа өрөөнд юм угааж байхад чинь нөхөр чинь эсвэл найз залуу чинь гэнэт тэвэрч илэн таалж секс хийхийг санал болгож байсан уу ? Тийм гэж хариулах биз ээ. Эрчvvд бидэн шиг цаг vргэлж хайртайгаа хэлж тvvний энгэрт наалдан эрхэлж суухаас илvvтэй хайрлаж бас хvсэж буйгаа сексээр илэрхийлэхийг эрмэлздэг. Энэ нь мөн л тэдний хаалттай хаалганы цаана сэтгэл зvрх нь оршиж буйгаар тайлбарлагдана. Мөн тэд асуудалд орж уурлаж бухимдсан vедээ сексийг санал болгох нь ч бий. Учир нь тэд хайр халамж тайвшралыг хvссэн болоод л тэр. Иймээс чи тvvнтэй сексийн харьцаанд орохдоо тvvний нvvрний хувирал, зан байдлыг нь сайтар анзаарч байгаарай. Гэхдээ чи тvvнийг хvсч байхад нь дургvйц гэж хэлэх гээгvй юм шvv. Тvvнд урам хайрлаж тvvнд халуун өврөө дэлгэн угтаж авахаас бvv татгалзаарай.

Харин одоо асуудлын хамгийн гол зvйл болох ямар vйлдэл бас зан эрчvvдийн дvргvйцлийг хvргэж секс хvслийг нь унтраадаг талаар ярилцъя.

Өөрийг нь хvсч байгаагаа илэрхийлдэггvй, тvрvvлж алхам хийхээс зайслхийдэг бvсгvйчvvд

Хэдийд ч чи өдөөгч байхаас бvv татгалз. Чамд сонирхолтой бас хамтрагчаа эзэгнэх гэсэн хvсэл чинь санаж төсөөлж байсан ханамж таашаал чинь хэд дахин ихийг хvртээх болно. Ийм хvйтэн хөндий байдал нь эрчvvдэд хөндий хvйтэн харьцааг санагдуулдаг байна.

Зааварлагчаас тэд vргэлж дөлдөг

Учир нь яг одоо, сайхан байна, дахиад гэх мэтчилэн vргэлж ам хамхилгvй заавар зөвлөгөө өгч бvгдийг удирдан жолоодох дуртай зан эрчvvдэд болгоомжлох сэтгэгдэл төрvvлээд зогсохгvй өөрийгөө юу ч чаддаггvй мэт санахад хvргэдэг.

Ямар ч идэвхигvй бvсгvйчvvдэд дургvй

Намайг яавал яаг гэсэн шиг өмнө нь алцайгаад хэвтэж буй ямар ч идэвхи санаачлагагvйгээр зогсохгvй дуу авиа ч гаргахгvй vхмэл байдал эрчvvдэд vргэлж тэнэг санагддаг.

Арчаагvй өөртөө анхаарал тавьдаггvй бvсгvйчvvдэд дургvй

Эмээгийн дотуур өмд өмсөж хуучирч сунасан хөхний даруулга зvvсэн бас цэвэрхэн биш эмэгтэйчvvдийг эрчvvд жигшдэг. Учир нь өөртөө анхаарал тавьж, хайрлаж чаддаггvй хvн хэнийг ч хайрлаж халамжилж чадахгvй гэж тэд боддог юм. Тэгээд ч ийм хайнга байдал нь эрчvvдэд өөрсдийг нь vл тоомсорлож буй мэт сэтгэгдэл төрvvлдэг.

Сексийг хvсдэггvй мэт дvр эсгэх

Өөрийг нь хvсэхгvй байгаа мэт дvр эсгэж vл тоомсорлож хайхрахгvй байгаа мэт байдал гаргахад эрчvvд өөрийгөө эмэгтэй хvний хайрыг татаж, анхаарлыг татаж чаддаггvй чадваргvй эр гэж vнэлдэг. Иймээс ч тэд өөрт итгэх итгэлээ алдаж сэтгэлээр унадаг.

Хэт их будаг нялсан царай

Yнэхээр эрчvvд зузаан будаг биш харин торгомсог зөөлөн булбарай арьс харахыг хvсдэг. Хэт их зузаан будаж өөрийнхөө жинхэнэ нvvр царайг далдалдсан байдал нь өөртөө итгэлгvй бас сэтгэл хангалуун биш нэгэн юм гэсэн vнэлэлтийг эрчvvдээс хvртэхэд хvргээд зогсохгvй хуурамч зан гаргаж харьцаад байгаа юм шиг эрчvvдэд санагдаж болгоомжлох сэтгэгдэл төрvvлдэг.

Хэт задгай, илэн далангvй байдал

Задгай хувцас, илэн далангvй байдал эрчvvдийн сэрлийн хөдөлгөж дур хvслийг эзэмддэг ч тэд нэг унтаад л өнгөрөхийг юун тvрvvн урьтал болгох болно. Иймээс чи эр хvнтэй дотно бас бат бөх урт удаан хугацааны харьцаанд орохыг хvсч байгаа бол шалиг залхай байхаас татгалз. Тэр чамайг секс бөмбөг биш хувь хvний чинь хувьд хvлээж авах ёстой.

Аман сексээс зайсхийдэг

Эрчvvд 100% аман сексд дуртай байдаг. Учир нь тэд аман сексийг сэтгэл зvрхээ нээж итгэлцэж чадаж байгаагийн илэрхийлэл гэж vздэг. Иймээс чи тvvнийг хvссэн vед нь аман секс хийж байгаарай. Мэдээж энэ хvсээгvй vедээ дургvй зvйлээ хийж бай гэсэн vг биш юм шvv. Тvvний эр бэлэг эрхтэнг бvхлээр нь vмхэлгvйгээр зvгээр л нэг тээрхий дээр нь vнсчихэд л хангалттай шvv дээ.

Юу хvсч байгаагаа хэлдэггvй байдал

Эрчvvд өөрсөдтэй нь сексийн талаар илэн далангvй ярилцаж яавал тааламжтай бас тааламжгvй байдаг талаар ярилцахыг хvсдэг. Харин бид хэзээ ч энэ тухай ам нээдэггvй. Муухай ч байсан сайхан ч байсан таг дуугvй тааламжтай сайхан байгаа мэт дvр эсгээд л өнгөрдөг. Иймээс яавал өөртөө сайхан байдаг, юу таалагддаггvй талаар ярилцаж бай. Ингэж ойлголцож чадвал та хоёрын харьцаа улам бэхжих болно.

Нэмж хэлэхэд чи vргэлж бvхнийг хяналтандаа байлгах гэж хичээж өөрийгөө хянах хэрэггvй. Биеэ суллан сэтгэл санаагаа тайван байлгаж элдэв бодол хvлээсээсээ мултарч хаалгыг чинь тогшиж буй тэр эрхэмд халуун өврөө нээ. Аз жаргал чамайг биш харин чи өөрөө аз жаргалыг олох ёстой юм шvv.

5 Comments

  1. svhee says:

    hi sexiin hamtragch boloh hvn bwal holboo bariarai svhee_9876@yahoo.com

  2. Ooy says:

    Bi hairtai ohintoigoo unshij bgaam chini. Ter lav neg yum oilgoj bgaa bhaa te zaluusaa.He he.

  3. Ooy says:

    Ter muug tsaazaar av.

  4. cekc.mn says:

    harsaar, medseer baihad L aimar yavsan ohin neg tomootoi zaluu avch suuchihaad, tegeed togtohgui araar ni taviad naiz-tai ni untaad bn aa! helvel heliye! eniig yah yum b?

  5. cekc.mn says:

    ankhni sex-iin tuhai blog, forum neegeech ee!
    eserguucej baigaa humuus L yanz buriin nuuctai baih!
    nadad bol nuuh yum alga oo!
    gehdee ongon gej hudlaa yarih baba!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.