Биеэ үнэлэлт хийгээд ягаан дэнлүүний гудамжийг дурсах нь

-Биеэ үнэлэгчдийг зуучлагч эмэгтэйчүүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ-

Биеэ үнэлэлт гэдэг угтаа нийгмийн хүнд сэдвүүдийн нэг ч манайхны хувьд цочир санагдахаа больж. Бидний хайнгадуу ийм зан биеэ үнэлэлтийг сүлжээ болтол дэвэргэж, системчилсэн хэлбэрт шилжихэд түлхэц үзүүлжээ. Ийнхүү худалдагч, худалдан авагч гэсэн бизнесийн харилцаанд шилжитлээ цэцэглэсэн нь хүний наймаанаас эхлээд олон сөрөг үр дагаврыг дагуулах болов. Тэгэхээр биеэ үнэлэлтийг “байж л байдаг юм” хэмээн хүлээж авахаа болимоор байна.

Хэдийгээр нийтэд зарлаагүй ч цагдаагийнхан саун, зочид буудал, массажны газарт гэнэтийн үзлэг хийж охид, бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлэх ажлыг зохион байгуулалттайгаар хийдэг 11 бүлэг илрүүлсэн тухай баттай эх сурвалжийн мэдээлэл байна. Аливаад бүлэглэл үүсэх нь тухайн үйл ажиллагааг бохирдуулах тал руу хандуулах хөнөөлтэй байдаг. Гэтэл нэг биш бүр хуруу дарахаас хальсан олон бүлэг байгаа нь юу хэлж байна вэ. Тэгээд ч бүлгийн “толгойлогчид нь” дан эмэгтэйчүүд байж. Тэд өөрсдөө анх биеэ үнэлдэг байсан агаад сүүлд охидыг биеэ үнэлэх ажилд уруу татаж эхэлснээ хүлээжээ. Тодруулбал, Бөхийн өргөөний орчимд болон “Улаанбаатар” зочид буудлын өмнө биеэ үнэлэгч худалддаг Оюунчимэг, Уянга, Чогдон, Туяа, Цэвээндарь, Мөнгөнжаргал, Булгантамир нарт эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж. Эдгээр эмэгтэйчүүд Хулхи, Онон, Барзаак, Бүдүүн гэхчилэн ямагт хочоороо дуудалцдаг байжээ. Гол нь тэдний өдгөө бараа, таваар мэт наймаалцаж буй охид хэдхэн жилийн дараа бас л хууль бус энэ бизнесийг нь үргэлжлүүлэх вий гэсэн эмзэглэл энэхэн зуур төрж байна.

Бас биеэ үнэлэлтийн өөр нэг дэвшилттэй хэлбэр манайд хүрээгээ тэлж байгаа ажээ. Массажны газарт охид, бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлдэг Д гэгчийг цагдаагийнхан шалгаж, прокурорын хяналтад шилжүүлэхээр болсон байна. Тэрбээр саун, массажны арав гаруй газар түрээслэн ажиллуулдаг аж. Тэдгээр газрууддаа тус бүр арван охины биеийг үнэлүүлж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Түүнчлэн “Монгол үндэстний нэгдэл” төрийн бус байгууллагын хийсэн судалгаанаас харахад нэр бүхий зочид буудлуудад байрлан гадаадын иргэнд биеэ үнэлдэг гурван мянга орчим бүсгүй байна. Их тоо биш гэж үү.

Нэг хэсэг хоногийн хоолны мөнгөгүйдэхдээ аргагүйн эрхээр биеэ үнэлдэг хүн олон байсан бол өнөөдөр хялбар аргаар байнгын орлого олох замыг сонгох хүн дэндүү олширчээ. Яг үнэнээ хэлэхэд улиг болсон энэ сэдвийн тухай олон үг нуршмааргүй санагдана. Зүгээр л эдгээр хэрэг, тоо баримт бүхэн хөгжиж буй жижигхэн оронд маань юу хэрэгтэйг хэлээд байна бус уу. Хэрэгтэй, үгүйг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ л манай улсад нэгэнт дийлдэхээ больсон биеэ үнэлэлтийг цэгцлэхийн тулд өнөө ягаан дэнлүүний гудамж ч юм уу, эсвэл эмсийн хүрээлэн маягийн газар баймаар ч юм шиг. Тэнд биеэ үнэлэгчид нь өдөр бүр эмчийн үзлэгт ордог тул эрүүл, үйлчлүүлэгчид нь хариуцлагатай гэхчилэн бүгд цэгцтэй байдаг тухай нэгэнтээ сонссоноо тодхон санаж байна. Гудамжны биеэ үнэлэлт гагцхүү ийм аргаар л хязгаарлагдсан туршлага олон оронд бий. Монголд байж яагаад болохгүй гэж. Хэдэн охид, бүсгүйчүүдээ биеэ үнэлдгийг нь ч мэдэхгүй байсаар хил давуулж барахын оронд хаана, хэрхэн байгааг нь анзаараад байх газартай болчихвол буруу зүйлгүй шүү дээ. Муугаар бодоход л газар, сайгүй зогсох биеэ үнэлэгчдийг ганцаас өөр зогсох газаргүй болгочихвол нэлээд хэд нь нэр, нүүрээ бодоод амархан ажлаасаа халшрах байлгүй. Ингэж л бодогдлоо.

SOURCE: unen.mn

2 Comments

  1. xench bish says:

    ugaasaa hend ch oilgomjtoi syljee bizdee. UB buhiin urguu geh meteer gudamjind biye yneldeg ynelyyldeg doroi hediig bariad baihaas bish tsaanaa tsagdaagiin neg baagii hamgaalaltandaa avsan gazruudiig shalgaj chaddag yumuu. Orosiin elchingiin urd MAYAMI geh gazar 4, 5n jil iim yil ajillagaa yavuulaad bj l bna. shalgalt ireheer mashinii zadgai zogsoolruugaa harsan hoid haalgaaraa ohiduudaa zugtaalgachihdag, byrged haalganii durangaaraa harj bgaad zuvhun hyyhen haisan zaluusiig oruuldag gazar bdag. ene metchilen bygdeeree bicheed, bidnii bichlegiig ter tsagdaagiin YNENCH (bas hen 1nii tanil ah dyy bish shyy) albad ulguj avaad shalgaj shiidverlevel sn l bna. tiimyy zaluusaa

  2. Tsagdaa says:

    Oilgoloo. Utasdaj bgaad shorond hiine dee. muu yanhang.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.