Хамгийн ойрын жишээ гэвэл өөрөөсөө л эхлээд бодож байна. Ер нь ямар эрчүүд надад илүү таалагддаг байсан, таалагддаг юм бэ гэдгийг бодож үзлээ.
Өнөөдөр, өөрийнхөө үзэж туулсан амьдралаас эргээд харахад тэр охин үеийн сэтгэлдээ төсөөлдөг, мөрөөддөг залуу бол жинхэнэ үлгэр. Тэр бол зүгээр охин насны томоос том тэнэглэлүүдийн нэг. Нээх би тийм ч нөхөртэй болно, надаа тийм ч залуу таалагддаг гээд л худлаа ярьж л байдаг. Би ч бас яг тийм л байсан. Баахан шалгуур үзүүлэлтүүд тогтоочихсон, санаагаараа энэ хорвоо дээр бараг байхгүй сайн сайхны туйл болсон нэг эр хүнийг бий болгоод төсөөлчихсөн. Одоо бодохоор ёстой инээдтэй санагдаж байна.
Дунд сургуульд байхад тухайн үед мода болж байсан “чанамал” жинсэн хослол өмссөн, эсвэл тас хар рокер стилээр хувцасласан, хөгжим бүжиг хөөцөлдсөн этгээд маягийн хөвгүүд их таалагддаг байлаа. Дараа нь дээд сургуулийн оюутан болчихсон байхад цэвэрхэн царайтай, классик стилээр аятайхан хувцасласан, нүдний шил зүүсэн номын царайтай залуус дажгүй харагддаг болчихсон байсан.
За тэгээд миний амьдралд хэд хэдэн залуу байсан гээд нуулгүй хэлчихье. Өө тэгээд жирийн сайхан найз залуучууд ч бас зөндөө л байгаа. Тэр дундаас л надад ямар эр хүн илүү таалагддагийг би олж мэдсэн. Яг яс юман дээрээ бүсгүйчүүд аавтайгаа, ахтайгаа, эрэгтэй дүүтэйгээ ижил төстэй зан характертай залууд илүү татагддаг юм байна гэж би дүгнэсэн. Би л лав тийм юм байна лээ. Нэг залуутай танилцаад л том ахтайгаа адилхан зантай залууд дуртайгаа мэдсэн. Манай ахтай их адилхан зантай залуу байсан. Яагаад гэвэл охидууд ухаан орох цагаасаа аав, ах, эрэгтэй дүү гэдэг эр хүмүүстэй амьдраад, энэ хүмүүсийн ааш занд зохицоод амьдраад сурчихдаг болохоор тэгдэг юм болов уу гэж бодлоо. Тийм болохоор аав, ах, дүүтэйгээ ижил төстэй зантай залуутай ойлголцоход илүү амар байдаг байх. Эрчүүдийн хувьд ч ялгаагүй ээж, эгч охин дүүтэйгээ адилхан зантай бүсгүйтэй илүү нийцтэй байж магадгүй юм гэж бодож байна.
Манай аав бол хайр нь гаднаа, хал нь ч гаднаа гэхдээ хагас хал нь дотроо хүн байсан. Аав бол зөрүүд, бүхнийг өөрийнхөөрөө шийддэг. Ах бол хайр нь дотроо хал нь гаднаа хүн байсан. Аав эрхлүүлнэ, ах хялалзана, загнана. Надаас бараг 10 ах. Бараг л алхам бүрийг минь шүүмжилнэ, ядаргаатай залуу байсан. Багадаа ахдаа аймаар уур хүрдэг байж билээ. Эмэгтэй хүүхэд байж гэрт чанга чанга гишгэж явлаа, хаалга үүдээ зөөлхөн хаа, шкафны хаалга битгий тачигнуулаад бай, крантаа гүйцэд хааж сураач, гараа угаачихаад хоолоо идээч, хажууд битгий бохь зажлаад байгаач гээд л загнахгүй сэдэв ер нь байхгүй. Харсан хүн болгондоо донжий нь тааруулаад хоч өгчихнө. Үнэн ядаргаатай санагддаг байсан. Аавыг гэрт байхад бол олон юм ярихгүй тэгээд номоо уншаад л хэвтэж байдаг. Аав ээж эзгүйд бол хариуцлагаа сайн ухамсарладаг юм шиг байгаан, зайлуул. Гэрт байхад тэгээч, ингээч гэж үйл хөдлөл бүрийг минь заана, гадаа гарахаар цонхоор байн байн хараад хяналт тавьчихна. Ёстой жинхэнэ ядаргаатай санагддаг байлаа. Байрны хөвгүүд дээрэлхвэл гарч ирээд өмөөрөөд, нөгөө хэдийг будаа болгоно, гэрт оронгуутаа хүүхдэд дээрэлхүүлээд, арчаагүй гэж загнана. Манай байрны бүх хөвгүүд ахаас үхтлээ айдаг байсан. Цаадах чинь цагтаа бас л хүнд гаруудын нэг байлаа. Хүнд гар ахтай болохоор би эрэгтэй хүүхдүүдэд их дээрэлхүү, бас онгироо байсан. Одоо ч тэр зангийн үлдэгдэл байдаг шүү.
Гэхдээ манай том ах бас сахилгагүй, муухай ааштай ч гэсэн сайн л хүүхэд байсан юм шиг байгаан. Бага ах бол тийм хөдөлгөөнтэй сахилгагүй бишээ. Том ах гэр цэвэрлэх ажилд аягүй сайн, бага ах хоол хийхдээ аягүй сайн. Бага байхад тэр 2-ын хөдөлмөрийн хуваарь тийм байлаашд. Нэг нь гэрээ цэвэрлээд, нөгөөх нь хоолоо хийчихнэ. 3 охин дүүгээ загнадаг ч гэсэн бас халамжтай. Манай эгч бид 2-ыг бол сайн загнана, харин манай дүүг хамгийн бага болохоор нь юмуу огт загнадаггүй байсан юм байна. Аав ээжийг эзгүйд аашлаад байхаар нь толгой өвдлөө гээд баашлаад эхлэнэшд. Тэгэхээр яанаа, одоо яахуу, ямар эм уух уу, толгой дээр нь хүйтэн жин тавиад өгье гээд л урдуур бөндөгнөөд, аргадаад гүйчихдэг байсан. Тэгж байж ахынхаа хандыг дарж байгаа юм чинь. Наанаа аашлаж загнаж байдаг зэвүүн зантай ч гэсэн яг цагаа тулахаар бас уяхан, их зөөлөн. Охин дүүтэй залуучууд ер нь ийм байдаг байх.
За тэгтэл найз залуутай болсон чинь…. Хэсэг найзалж байгаад л уйдчихна. Надад дандаа даруухан, миний аясыг харсан залуучууд л таараад байдаг. Намайг нэг юм хэлэхээр миний амыг дагуулаад л, тэгсэн мөртлөө зарим нь уурлахаар аргадаж мэдэхгүй. Ер нь бол миний учирч байсан залуучууд дандаа даруухан, зөөлөн хүмүүс байсан юм шиг байнаа. Тийм зантай залуучууд надаа ёстой таалагддаггүй юм байна лээ. Уг нь бол их л сайн залуучууд л баймаар. Эсрэгээр би муу бүсгүй байх өө.
Тэгэхээр би ямар зан ааштай залууд дуртай вэ гэхээр, нэг тийм зөрүүд, өөрийнхөөрөө зүтгэдэг, эмэгтэй хүний ам хардаггүй, ямар ч асуудлыг өөрөө мэдээд шийдчихдэг, бас их цэвэрч, ааш муутай, хоол сайн хийдэг, гэр орноо цэвэрлэчихдэг, мөнгө төгрөгөө их зөв зохицуулдаг, харамч биш бас үрэлгэн биш, ямар нэгэн зүйл сэтгэлд нь нийцэхгүй бол шулуухан хэлээд загначихдаг залууд дуртай юм байна. Намайг шүүмжлэхээсээ айдаггүй. Бас араас байнга утасддаг, нэг үгээр хэлбэл хартай. Хартай залууд би нээрээ дуртай. Хардалтыг бол би хүндээр хүлээж авахгүй. Надад итгэхгүй байна гэж огт бодохгүй, харин надад санаа нь зовсондоо, миний төлөө санаа тавьж байгаадаа л тэгж байна гэж бодно. Яагаад гэхээр би багаасаа алхам бүрдээ хяналт тавиулаад сурчихсан болохоор тийм болчихсон юм байлгүй. Ер нь бол би хүмүүсийн “муу залуу” гэж тодорхойлох залууд л илүү татагддагаа мэдээд байна.
Үүнийг мэдсэн хойноо би найз залуугаа сонгохдоо юун дээр анхаарах ёстойгоо дараахь байдлаар тодорхойлсон:
1. Мэдээж эхлээд намайг гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Сэтгэлгүй бол хичнээн ч сайн, сайхан залуу байгаад яахав дээ.
2. Дараа нь гадаад төрхийг нь харна. Бас хэр зэрэг цэвэрхэн, биеэ зөв авч явдаг нь чухал. Таалагдвал…
3. Охин дүүтэй эсэхийг нь мэдэхийг хүсдэг байсан. Энэ бол миний хувьд их чухал. Би нэг айлын бага эрхийн тэнэг залуутай үерхдэг байсан. Ядаргаатай, ёстой таарахгүй, өдрийн 3 хэрэлдэнэшд.
4. Охин дүүтэй бол тэр дүү нь над шиг даварчихсан зөрүүд, бас ядаргаатай ааштай эсэхийг мэдэх хүсэл төрдөг байсан. Охин дүү нь надтай ойролцоо зантай бол намайг илүү ойлгоно гэж бодоод л тэр…
5. Багадаа ямар орчинд өссөн нь бас чухал. Гэр хороололд өссөн бол бүтэхгүй. Бас бүүр хөдөөнийх бол… Амьдралын хэвшил таарахгүй. Хотынх ч бай, хөдөөнийх ч бай орон сууцанд л өссөн байх хэрэгтэй.
6. Дараа нь боловсрол, мэргэжил, ажил. Энэ тал дээр надаас илүү байх ёстой гэж боддог. Эр хүн учраас.
7. Орлого нь бас их чухал. Бас эд хөрөнгө нь сонин. Ядаж л машингүй бол амьдралдаа арчаагүй юм шиг санагдаад байдаг. Одоо миний үеийн залуучуудын хувьд шүү. Мөнгө төгрөгөө хэрхэн зөв зохицуулдаг нь эндээс л харагдана. Амьдралаа авч явж чадахгүй арчаагүй бол ямар ч эд хөрөнгөгүй хоосон байна л гэсэн үг.
8. Хамгийн сүүлд нь намайг уурласан үед ааш зан нь номхон хүлцэнгүй болчихдог байх. Намайг уурлаж, тунирхахаар аргадаж чаддаг байх хэрэгтэй. Би чинь өдрийн хэд ч уурлаж, аашилж мэдэх хүн учраас.
Бусад зүйлд бол нэг их ач холбогдол өгөхгүй. Муухай ааштай байж болно, хааяа найзуудтайгаа нийлээд шоудаад, согтууруулах ундааг хэтрүүлдэг байж болно, намайг хардаад зогсоо зайгүй араас утасддаг байж болно, би дургүйг нь хүргээд байвал шулуухан хэлээд загнадаг байж болно.
Энэ бүхнээс дүгнэхэд бүсгүйчүүд нь аав, ах, эрэгтэй дүү шигээ ойролцоо зантай залуутай, залуус нь ээж, эгч охин дүүтэйгээ ойролцоо зантай бүсгүйтэй илүү нийцтэй байх юм байна. Гэвч 100% адилхан хүн хаанаас ч олдохов дээ.
Энэхүү таамаглалаа батлахын тулд ойр дотны найзуудынхаа амьдралыг бодоод үзлээ.
Жишээ 1. Манай нэг найз 2 эрэгтэй дүүтэй айлын том охин. Хар багаасаа 2 дүүгээ захиргаадсаар байгаад сурчихсан. Тэгсэн бас 2 эрэгтэй дүүтэй залуутай гэрлэсэн юм л даа. Тэгсэн тэр 2 үргэлж муудалцдаг байсан. Шалтгаан нь гэвэл 2-лаа хүн загнаад, захиргаадаад сурчихсан. Хүнээс үг сонсох дургүй, зүгээр л хүнд заах дуртай. Бие биендээ заагаад л, чи миний үгэнд орсонгүй гээд л муудалцаад байдаг байж билээ. Энэ байдлаасаа болоод охиноо өнчрүүлээд 2 тийшээ болсон юм.
Жишээ 2. Манай бас нэг найз бас л айлын том охин. 1 эмэгтэй, 3 эрэгтэй дүүтэй. Их ажилсаг, бас дүү нартаа халамжтай охин байсан. Нөхөр нь дээрээ ахтай, эгчтэй айлын дундах хүү. Нөхөртэйгөө 10 жилд байхаасаа л үерхсэн. Одоо ч хамт амьдарч байгаа. Эхнэр нь халамжтай, нөхөр нь үгийг нь сайн сонсдог болохоор энэ 2-т асуудал бага гардаг байх.
За жишээг орхиё. Энэ 2 жишээ хангалттай байх. Тэгэхээр эцсийн дүгнэлт нь:
Хүн болгон адилгүйтэй адил хүн болгонд таалагддаг хүмүүс өөр. Яг тийм эр хүн бүсгүйчүүдэд таалагдана гэсэн тогтсон стандарт байхгүй. Байх ч боломжгүй.
За за энэ бол зөвхөн миний л бодол, миний л таамаглал шүү.
SOURCE: mynotes.blog.gogo.mn/
35 Comments
хэхэхэ ттэр 5 дахи шалгур гхуу арай бишээ т1 сда бн да ахаха
хээхэхэ энэ чинь харин цагаан морьтой хан хүү хүлээгээд байгаад авгай юу үгүй юу зайлуул одоо болтол тэр хартай тэгэд төгс цагаан морьтой ханхүү нь ирээгүй байх аа даа
oilgoj xerwee chadax bol OILGOno biz bi ch adilxan er xvn gexdee ta nar bol bishee
xari ornoos ex ornoo manaj xotsorson erchvvdee xarj bxad vnexeer gutarmaar zvil bas garaxiimaa
ta nar oorsdoo ingeed neelttei baij chadaxgvi baij neelttei xelj bgaa negniigee ingej xeldeg ch dee er ni er xvnii shinj bish dee
энэ эстөи унэн анх манай нухур миний тулуу надад их л сайн блаа халамжтай яг л надад таарсан залуу бна гэж бодож бсан амидраад 2хуухэд грагаад ирлээ эстөи зурчулдуун бий болсон тэр 7хуухэдтэй аавгуй ээжтэйгээ хамт амидардаг айлийн отгон хуухэд бух ах эгч нара чирч явна харин би гайгуйн айлийн гантс охин бур нэг баян биш л дэ зугээр л дээд боловсролтой 2 хуний бий гэртэ хуухдээ харна тэр мини ажиол хийж мунгу олно бид 3аасаа харамлаад л ах эгчийгээ урувдууд байнга санаа зовно ээжтэйгээ хамт удаан бсан ээж н унгурууд ээжийн уургийг гуйтсэтгэдэг болсон би олсоноо гантшан ууртуу ззартсуулаад сурсан айлийн гантс болохоороо их харамч бид 3ийг бараг л хадмууд тэжээнэ биз гэж боддог юм уу хаашаа юм хамаг юмаа харамлаад нуугаад бна наад гантс нуурний тос ч авж угж узээгүй гээд боддоо
унэтэй юм узэж чадахгуй устэй толфойн арзайна би бас гантс биэ байхдаа гайгуй юм хэрэглээд уурийгуу хэрэгтсээг бугдийг хангадаг бсан болохоор надад юм юм дутагдаад аймаар хэзүү одоо хармсаж ухэж бна
чиний ах чин үглээ чавганц шиг авгай зантай юм.бас тэгээд хүнд гар бсан гэчихжээ.хүнд гарууд хэзээ ч үглээ бдаггүй л юм да.харин миний ах нар сайн муу нийлсэн 5 гар бдийм да.би том ах шигэ л хүнтэй сууна.тэр бол бараг дуугараад бдаггүй.илүү дутуу юм яриад бхгүй.ямар ч хүнд ажлийг мангар хурдан хүчирхэг хийдэг болохоор бусад эрчүүдийгэ яг өөр шигэ хийлгэх гэж захирдаг.эмэгтэй хүнд их зөөлөн.эрчүүдийг нэг зодохоороо ёстой нэг салж өгөхгүй зоддог салгах гээд бардаггүй.тамхи татахгүй архи бол заримдаа татчихна шүү.тэхдэ таг дуугай.чив чимээгүй.би яаж ч цохиод нүдэж бхад дуугарахгүй.гэртэ орж ирсэн л бол хаана ч хамаагүй унаад өгнө.армид ч мундаг бсан гэж үеийнхэн ни ярицгаадгийн.эцэст ни хэлэхэд чаддаг хүн даруухан бдаг гэдэг ни үнэн үг юм бн лэ.
ооооооооооооооо гэр хороололд өссөн хүн яадийн ай солиотой юм за арай л биш юмаа шаардлага хангасан тийм хүн зөнд л байгаа шдэ тэр залуус чамайг тоохгоүй байхооооооооо ккккккккккккк
íàñààðàà ãàíöààðàà ÿâàõ õ¿íèé áîäîë áàéíà äàà. ãýð õîðîîëîëûí çàëóóñûã äîîø íü õèéõýý áîëüöãîîãîî÷ ãýð õîðîîëîëä ÷èíü õàóñòàé õ¿ì¿¿ñ õ¿ðòýë õàìðàãäàíà ø¿¿ äýý. Áàñ íýìæ õýëõýä ÷èíèéõ øèã áîäîë áèø æèíõýíý ñóäàëãàà áè÷èæ áàéâàë ÿàñûí áý?
yamar zaluutai suuhaa medej baigaa, ene tal deer ooriigoo todorhoiltson bna gedeg mgl ohiduudiin huvid hovor l sanagdaj bna, ihenhi ni yugaa medehgyi tenegtej yavaad neg yumnaas hyyhedtei bolood tegeed hoorondoo suutsgaadagshdee. Ene uurlaj commentlood baigaa hyyhnyyd ihenhi ni tiimerhyy l garuud baigaa gej bodjiishd, bish bol sorry hehe. Ter ah ni gehdee bas shal shal gesen yanshaa gar yum shig bnaa ain.
DEERH BICHSEN ZUIL OLON BUSGUIN DOTROO BODOJ YAWDAG ZUILIIN NEG. ZALUU NAS BOGINO BAILAA GEED HETSUU HUNTEI DER NEGTGEWEL BOGINOHON ZALUU NASAA BISH HAIRAN OLDSON GANTS AMIDRAH AMIDRALAA BUHLEER NI DEMII URNE UCHIR NI EH BULINGARTAI BOL ADAG NI BULINGARTAI SHUUDEE. TIIMEES BUSGUI BUHEN DOTROO BODOLTOI BH HEREGTEI.
harin zaluusaa, ta nar bugd ehiin hairand ih baga yamar negen hemjeegeer buuweilegdej ulgiiduulj ussun. emegtei hun bur muu humuus ta nariin helj haraaj bgaa shig bish. etstsiin etsest bugd l eej bolno ter tsagt ta nariin haraalaaraa oilguulah gesen tenegeer ni duudaj uhaaruulah gesen buhniig uree haraad l horomhon zuur uhaardagiim.tiimees bitgii iim buduuleg bai. ter pizda geed bgaa zuileesee ta nar horwood tolgoigooroo turen mendeldeg bizdee.,gichii geed bgaa em huei humuus chin ta nariig 10n sar hewliidee teej mah tsusaa tasdan bj uhaan balartan bj ta nart amidral belegledeg bizdee? bitgii iim hun chanargui bai.
etsest ni zaluusaas 1iig asuuya. herew emegtei hun ur huuhdee usguud er nuhruu halamjlaad gertee suuj emegtei hun shg amidarwal ta nar tedniig neg ch stressgui hangaluun bailgaj chadahuu??? chadah hun howor l bolowuudaa.
hunees her ih hair halamj awahiig husne ter chineegeeree hair halamj ugch bj awsan buhen chin AMTTAI bolno.
emegteichuudiig ingej eldweer helj doromjilj bgaa erchuud ehees tursun gedgee buu martagtun!
EMEGTEI HUN BH ERHEM UUREG BAHARHAL HULEESEN BUSGUI TA BUU SADARLAGTUN !
UURTUU TAARSAN SAIN ZALUU OLJ AWAAD ER NUHRUU HUNDELJ DEEDELJ, UR HUUHDEE HAIRAAR DUUREN USGUJ HUMUUJUULJ AZ JARGALTAI AMIDAR.
ER NI ERIINHEE UUREGIIG EM NI EMIINHEE UURGIIG SAIN BIELUUL OILGOWUU. TUGS YUM GEJ BDGUI YUM YO YADARCLAA
хулгай хийснээсээ айгаад сэтгэгдэл устгаад байгаан бол наад бичлэгээ тэр чигт нь устгаач.
amidral chinii bodsonoos uur shu, naadah chini joohon ohiduudiin teneg muruudul , ali esvel chi gaj donton iim l bn da busgui mini
Чиний ах дүү ер нь хэнд хамаатайн хартай залуутайгаа суугаад нүдээ бүлт цохиул за
ene busgui neere uurigu shan recklamdah yumaa zailuul muruuddug yum bnshde……………..
Tiimee tiin 17dahi commentiig demjij bna. Manai Mongol zaluuchuud bas arai l bish bolod bna joohon soyoltoi bj suraya l daa gehdee bugded ni hamaatai bas bish shuu. Uchirgui l haraalaa ursgaad ehelhiin. OOrsdoo ch gesen tsarailag, goyo bietei halamjtai ene tere ge l shaardlaga tavidag l yum bj. Medeej hun hunii bodol oor. Ene hunii bichsenees demjih zuil ch bna uguisgeh ch zuil bna. Tehleer minii huvid ehleed ni gadaad uzemj buyu tsaraig ni (gehdee ene ni tiim tsarailag gesen ug bish yahude tiim tsarai muutai l bish l bhgui yu) daraa ni gol ni setgelii ni harna daa. Yamar ve geheer uneheer namaig gesen setgeltei, uhaantai aliva yumand setgeleese handdag l gesen ug. Za teged busad ni bol neeh hamaagui l yum shig bgan. Gehdee tiim iim gj shaardlaga tavidag ch ayandaa yag yundaa bolood ch yum buu med ter huniihee toloo l bolchdiimdaa. Gehdee bi bol yer ni nz ohiniihoo l talaar bichchihlee. Bi nz ohintoigoo uyerheed 3n jil boloh gj bna. Tsag hugatsaa ongoroh tusam bid 2 neg negniigee ulam l sain oilgodog bolood ooroor helbel neg negniige tanidag boljiino gehude. Muudaltsah zuil zondoo l garna gehdee daraa ni yunas bolov yagad muudaltsav gedgee yariad l oilgoltschihono, neg ni uurlaj bhad nogooh ni argadna, hen hen ni ch bie biendee unen setgeleesee handdag gj bodjiino. Za teged minii bodol gedeg 1 iimerhuu l bna. Suuliin uyed haraad bhad gaigui ohiduudiin ihenh ni l yer ni horongo mongo mashin l hardag bolsiin bishuu. Enentei neeh olon hun margahgui bh gj bodjiin. Ter eldev yanziin aash aranshintai bh, eldev yavdaltai bh enee teree hamaagui yum shig bgaan. Ene ni bas 1 bodliin argagui ch yum shig. Gehde buh ohiduudiig helsenguiee gj jishee ni my nz ohin gehed l tiim bish l dee. Za teged etsest ni zaluuchuud mini ta nart l gj helhed arhia joohon baga uugad joohon soyoltoi, ene uls eh oron, ohid busguichuudiinhee toloo gesen setgeltei bgaach. Tsoohon hedhen Mongolchuud bj archaagui ni dendeed bgaan bishuu. Bi ooroo odoohondoo neeh mundag hun bolchoogui ch ene bugdiin toloo bas sanaa zovj yavdiin. Ooriihoo ali chadhaar l ene buhnii toloo yamar 1 zuil ireeduid hiine. Ta hediig arhia uugad az jargaldaa umbaj yavsaar btal heden ohid busguichuud chin harid ochood, gadna dotno heden talaas ene ulsiig chin huvaaj ideed, Mongol gedeg uls mohohod oirhon bna!!! Oilgojiinuuu naad bondgoruud chin!!! Ur udam chin teged haana yamar gazar amidrah bolj bna?!? Margaashig bish joohon holiig harj amidraach…
17 g demjij baina
hehe yag minii zang helchileede chi djamaraa@yahoo.com holbogdooroi sonirholtoi bna hehe
Ýíý ýä õºðºíãº, ìàøèí òýðýã õàðæ ñóóæ áàéãàà õ¿¿õí¿¿äèéí õóâüä þóí øààðäëàãà òàâèõ õàðèí ýñðýãýýðýý òýð õ¿íèéõýý øàðäëàãàä íèéöýæ áàéíà óó ãýäýã íü ñîíèí. Íýã ¿ãýýð õóóëü ¸ñíû áèåý ¿íýëýã÷èä ó÷èð òýð ¿éë÷ë¿¿ëýã÷èéíõýý òààøààëä íèéö¿¿ëæ àìüäðàõ áîëíî ø¿¿ äýý.
Õàðèí òýð çàëóó íü òýíýãä¿¿ áàéâàë çàëüòàé õ¿¿õí¿¿äýä áîë ñàéõàí ºãººø áîëíî äîî. Ýä ìºí㺺ð íü áààõàí òàíñàãëàæ, þì ñàëãàæ àâààä ãýíýò õàÿàä àëãà áîëæ ºãíº.
yo, guys, what’s wrong with this. this is not big deal….
ta nar bas oorsdoo shaardlaga tavidag biz deee, tiim bj bas tavisan shaardlagaiig ni bieluulchiheer yaadiiin, neeh surtei aimar shaardlaga bish l bna shd eee. ter 8iin ard bgaa heden ugs ni bol uneheer bolj l bn shd eee…. harin ch baga shaardlagatai ohin bhad chini… naiz busguigee argadahgui geed yaah geed bgaa zaluus veeee…
ene yanhan, gichii, banzalaar ni duudsan humuus huntei uyerhej uzeegui bhaaa… hodooniih yumuu haishaa iiin, ar ger, mongo togrog haralgui yaadiiin…
zov shaardlaga bna…..
bi ch dee ohiduudaas bas shaarldlaga husdeg, zarim ni hund,,, terend bolohgui yum yu ni bgaaan… deglee geed davartsan pizda bn uuu…. ain?
mongol zaluus neeree mal boljeeee,
Çà ÿàõàâ. Çàí òºðõººðºº ÷àìä òîõèðäîã õ¿í îëäëîî ãýæ áîäüå. Ãýòýë ñåêñýýðýý òîõèðîõã¿é áîë ÿàõ þì. ªºðèéíõºº õ¿ñýë áîäîëä 100% òîõèðñîí çàëóóã õàéñààð áàéòàë íàñ ÷èíü ÿâæ ºãíº. Òýð ¿åä ÷èíèé ¿åèéí ãàíö áèå ýð÷¿¿ä õîâîð áîëñîí áàéíà. Ýõíýð õ¿¿õäýýñ íü ñàëãàæ ñóóõã¿é ë þì áîë.
Chi chin yostoi uuriiguu hatan haan ELIZABETH geed bodtsiin bish bizdee? Chi delhiig zahirch baigaa ANGEL uu? Yamar dawartsan shaardlagatai UMAI we ain? pizdaak iimerhu lalaruudad unen goloso durgui. Zailj uz!
UUG NI NEEH HETSUU SHAARDLAGA ALGA, TER DUU BAIHGUI L BOLOHOOS BISH, ER NI OHIDUUD NEG IIMERHUU SHAARDLAGA TOLGOIN DOTROO BODOJ BAIH HEREGTEI!!!
TEGEHGUI BOL UURSDUU NEG HOG SHAAR HUDUUNII ARHICHIN OLJ BAAHAN DARAMTLUULAAD BUGD IIM MUUHAI ZAVAAN ODOO BI YANHAN BOLSON GEED EHELDEG…
ENE BOL AIMAAR HOVOR HUN HUSSEEN ZUIL ALGA BAINA…
chi ch t1 gehed dendvv t1 huurtsun al bNdaa ! bi yer ni ingej topic uldeedguien chamg harsan chin bur yum hudulchluu erguu gichii min
ккк, эмэгтэй хүний залуу нас богино байдагийшд, залуу нас чинь дуусах тийшээ хандахаар чи юун шаардлага, таалагдах энэ тэр, олдсондоо л түргэн борлогдохыг бодно доо, ккк
10 dahi comment-g demjiv. hehehe. gehdee chamd az taaraad neg medrel muutai hartai zaluu taarj magadgui eee hehehehehhe.
10 dahi comment-g demjiv. hehehe. gehdee chamd az taaraad neg medrel muutai hartai zaluu taarj magadgui eee hehehehehhe
ok
Chi bid 2 ujilhen yum bna.Manai naiz zaluu nadiig argadahgui ulam gomdoogood l .Lag teneg .Tegeed bid 2 salj baigaa .bi deeree 3n ahtai l daa.
emegtei hun hussen uedee uilj,chadah uedee ineedeg
Hehe. Ene 8-n shaardlagiig chin hangasan zaluu oldohgui l bolov u !
Yawj yawj ali ch ugui hotsorno doo
yo zailaa, yostoi uuriinhuuruu bursan baih shiv dee,yadaj yamar negen sudalgaa ene ter bhgui yum uu? tegj bj naa chin joohon unemshiltei bolii shdee …
насан туршдаа тийм залуугаа хайгаад олохгүй дээ. өөрийгөө яг юу гээд бодцорсон золиг вэ энэ чинь харин
хахаха. жаахан бүдүүлэг үгээр хэлбэл битгий мөрөөдөөд бай. Ёстой нэг даварцан дух уу гүү юу
za medehgui ee chinii helj bgaa ug yahav xun xund l oor bh mashingui geheer l mongo togrogoo zohitsuulj chadahgui bdag ym uu bitgii huts zaa val mashintai blaa gd xun amidarch chadahgui yu chi chini xarin ovoo ed xorongnii shulaltai baagii bna shuu zondoo xun amidralaa ar geree bolgood yvj bna medee OHID SADARALVAL ULS MOHNO doodohoo medej YVAHTUN SAHIHTUN
lol…