Ганцаардал

Хvмvvс яагаад ганцаарддаг вэ? Ганцаардах нь эмгэг vv, эсвэл утга учир уу? Тодорхойлж, тооцоолж боломгvй олон янзын агшин хvний амьдралд тохиолддогийн нэг нь ганцаардал. Үvнийг хэрхэн даван туулахаас л бидний цаашдын амьдралын гэрэл асах уу, бvдгэрэх vv гэдэг нь шалтгаалдаг.

Зарим хvн ганцаардлаас айж, зvрх сэтгэлээ сонсох бvхий л арга замыг хаачихдагаас болж гэмт хэргийн сэтгэхvйг өөртөө бий болгодог бол зарим нь ганцаардлыг ухаалгаар сонсож, “тvvний” юу хvсээд байгааг нь хvлээн зөвшөөрч, тайтгаруулж сурсан байдаг. Тэгвэл өөр нэг хэсэг буюу цөөнх нь ганцаардлыг овжин ашиглаж урлагийн бvтээл болгон тvvхнээ vлдээсэн нь өдгөө бидний нvд, сэтгэлийг баясгаж байна.

Ганцаардал бол хvн төрөлхтний мөнхийн зовлон бөгөөд тэдний хөгжил дэвшлийн бvхий л шат зөвхөн ганцаардлын эсрэг зогсож байсан мэт санагдана. Өөрөөр хэлбэл хvн төрөлхтөн ганцаардлыг даван туулахын төлөө амьдарч, нийгэмшиж, зугаа цэнгэлийн газруудыг vй олноор нь бvтээн босгож, урлагийн бvтээл туурвиж, нvд сэтгэлээ хуурах боломж бvхнийг бvтээн босгосныг бид харж байна.

Тийм ч учраас өнөөдөр зугаа цэнгэлийн газрууд болон цаг нөхцөөх арга хэрэгслvvд нь мөнгийг уул овоо мэт хураах хамгийн хялбар арга болжээ. Яагаад гэвэл хvмvvс цаг vргэлж ганцаардаж байдгаас л тэр. Яг энэ л шалтгаанаар хvн төрөлхтөн гэмт хэрэгтнvvдийг гэсгээх хамгийн оновчтой арга бодож олсон нь тэдний эрх чөлөөг хасаж, олон нийтээс тусгаарладаг шорон гяндан. Шоронд аймшигтай ганцаардал тэнvvчлэн явдаг бөгөөд гэмт хэрэгтнийг хvмvvсийн дунд яагаад байж болохгvй болсныг нь зvй ёсоор ухааруулдаг.

Судалгаанаас vзвэл тамхи татдаг эмэгтэйчvvд бvгд л ямар нэгэн хэмжээгээр ганцаардлаас vvдсэн сэтгэл зvйн хямралыг биеэрээ амсаж, туулсан байдаг. Тvvнийг даван туулах хамгийн ойр дөт арга нь тамхи. Бусадтай хуваалцаж боломгvй сэтгэлийн зовлонд өртсөн эмэгтэйчvvд хэзээ ч тvvнээс татгалзаж чадахгvй болтлоо тамхинд орсон байдгийн нууц нь ердөө л энэ.

Харин эрчvvдийн хувьд ганцаардах гэгч эмгэгийг мэдрэх ч сөхөөгvй болтлоо хөлчvvрэх ганц боломж бол архи. Сархадын аагинд согтсон ямар ч хvнд тvvний амьдрал, ганцаардал нь хөгийн өчvvхэн санагддагаас тэд мансуурлын тэрхэн агшингаар амьдралаа солиход бэлэн болсон байдаг. Тэгвэл хэзээ ч ганцаардахгvй байж болох уу? гэсэн асуулт эндээс урган гарна. Хариулт нь “огтхон ч vгvй”.

Ганцаардана гэдэг эрvvл сэтгэхvйтэй хvн бvрт зайлшгvй тохиолдох ёстой сорил юм. Энд сорил гэж хэлэхийг анзаарав уу? Өөрөөр хэлбэл ганцаардал нь хатуу ширvvн, яхир чанга араншинтай амьдралыг даван туулах нэг талын сэтгэл зvйн бэлтгэл болж өгдөг учраас тvvнээс зугтан дайжихыг хичээнэ гэдэг таныг хожим амьдралын өмнө цагаан тугаа өргөөд нэг насныхаа утга учрыг хогийн сав руу чулуудах эхлэл болж ч мэднэ.

Тиймээс ганцаардалд нэгэнт хvлэгдсэн бол та юуны өмнө тvvнийг яг л ээж шиг нь анхааралтай сонсох хэрэгтэй. Учир нь ганцаардлыг vvсгэгч нь юуны өмнө хувь хvн өөрөө байдаг. Харин тvvнийг хэрхэн жолоодох вэ гэдэг нь ганцаардагчийн сэтгэл оюун. Бvр тодруулбал хvн ганцаардлыг удирдан жолоодож болно гэсэн vг.

Яаж гэж vv?

Зарим хvн “сайн дураараа” ганцаарддаг. Энэ нь тэдэнд утга учир авчирдгаас л тэр шvv дээ. Ийнхvv сайн дураараа ганцаарддаг хvмvvс ихэвчлэн амьдралыг бvтээгчид байдаг. Тэд ганцаардалтайгаа илэн далангvй ярилцаж чаддаг бөгөөд vр дvнд нь vзгээ шvvрэн авч, бийр янтайгаа бариад урлагийн бvтээл туурвидаг.

Жинхэнэ ганцаардал жинхэнэ урлагийг бvтээж чаддагийг тэд амьдралаасаа суралцсан байдгийн нэг жишээ энэ. Харин өөр нэг хэсэг нь ганцаардлаа сонсохоос vргэлж айдаг учраас аль болох оюун ухаанаа самууруулах, цаг хугацааг мартагнах хамгийн хялбар аргыг эрж олохоор гадуур хувцсаа шvvрэн аваад зугаа цэнгэлийн газруудаар хэрэн хэсдэг байхад vлдсэн хэсэг нь ганцаардлаа муйхраар таслан зогсоохоор олс, дээс барин өндөр байшин руу мацах юм уу, буруутныг эрж олохоор бухимдана. Хvн бvрт урлагийн авьяас байдаггvй тул та vзэг цаас бариад ганцаардлаа сонс гэх нь тийм ч оновчтой хувилбар биш.

Бид инээмээр байсан ч инээхгvйг хичээж, уйлмаар байсан ч нулимсаа тэвчин шvд зуусаар хэдэн жил, сарыг элээх нь бий. Хэрвээ танд сэтгэлээ онгойтол хэн нэгэнтэй ярилцмаар, гэнэт чангаар хашгирмаар, холын хол тэнvvчлэн одмоор, vгvй бол бvр хангинатал дуулмаар, уйлмаар сэтгэгдэл төрөөд байх болсон бол та ганцаардлын тун хvнд шатанд өөрийн мэдэлгvй орчихсон байна гэсэн vг.

Тэгвэл энэ бvхэн гарах ёстой зvйлсээ цаг тухайд нь гаргахгvй байсантай л холбоотой. Зарим хvн кино vзэж байхдаа дэргэдэх нь нулимс унагаж суухыг харвал арчаагvй доройг нь шоолон инээж, ингэснээрээ дэлгэцэн дээрх гунигтай агшныг мартагнан өнгөрөөхийн сацуу сул доройчуудын эгнээнд өөрийгөө оруулчихалгvй авч vлдэх гэж хичээж байхтай бид цөөнгvй таардаг. Тэднийг харин ч шоолон инээх хэрэгтэй.

Хvний нулимс, инээд хоёр маш их эрч хvч агуулж байдаг зvйл. Тэрхvv эрч хvчийг өөрөө өөрөөсөө харамлаж сууна гэдэг бие сэтгэлээ ганцаардлын харанхуйд сайн дураараа төөрvvлж байгаагаас өөрцгvй. Тиймээс уйлмаар санагдсан бол уйлж, инээмээр байгаа бол өөрийгөө хvчээр хорьж доромжлолгvй инээх л хэрэгтэй. Хөгжилтэй орнууд өөрийгөө хvндэтгэдэг хvн бvр сэтгэл зvйч эмч дээр нэг бус удаа очдог. Тэд сэтгэхvйн өвчтэйдөө юм уу, оюуны хомсдолтойдоо тийм алхам хийж байгаа хэрэг огтхон ч биш.

Хvний сэтгэхvй гэдэг цаг vргэлж дvvрч, дундарч байдаг нэг төрлийн сав учраас тvvнийгээ хэн нэгэнтэй хуваалцан дундалж, дvvргэж байх учиртайг тэд ойлгосон байдаг тул ийнхvv сэтгэл зvйч эмчид ханддаг байна. Гэхдээ бидний нөхцөлд ийнхvv байнга сэтгэл зvйч эмч дээр очоод байх боломжгvй учраас ойр дотныхондоо юм уу, найз нөхөддөө зvрх сэтгэлээ нээж байх нь чухал.

Хvмvvс яагаад бие биедээ хайртай гэдгээ илэрхийлж, тvvнийг нь хvлээж авсан тохиолдолд хязгааргvй догдлон баярладаг вэ гэдгийн тайлал нь энэ. Тиймээс та өөртөө хандаад ирсэн хэн нэгний vгийг тас цохин хөөхөөсөө өмнө анхааралтай сонсохыг хичээгээрэй. Ингэснээр та тvvнийг ганцаардлаас булаан авч чадах төдийгvй өөртөө ч сэтгэл хангалуун vлдэх болно.

Нэг гэр бvлийнхэн хоорондоо ойлголцохоо больсон байх нь цөөнгvй. Энэ тохиолдолд тэд бие биенээ жигшин vздэг. Сайн анзаарвал тэдний дотор маш их уйтгар, ганцаардал буглан явсаар бөөн хар энерги болон хуралдсан байхыг та мэдэрч болно. Тийм айлд ороход нэг л хvйтэн, гэрэлгvй мэт санагддаг.

Харин тун удахгvй зад тавих гэж байгаа тэр хар энергийн эх vvсвэр нь тухайн гэр бvлийн гишvvдийн хэн нэгний өөртөө итгэлгvй, хvндэтгэлгvй ханддаг болон ганцаардлаа механикаар тайлж сурсантай л холбоотой байдаг. Хар vvл мэт хуралдсан тэр энергийг тайлахын тулд vvсгэгчийг нь олох хэрэгтэй.

Нэгэнт тvvнийг олсон бол хамгийн гол нь тэр хvнийг анхааралтай сонсож, vнэн сэтгэлээсээ анд нөхөд бололцохыг хичээвэл хар энерги маш тvргэн задран сарних болно. Ер нь ганцаардлаас vvдсэн хар санаа маш хэврэг зvйл байдаг. Ганцхан тvvнийг задлан сарниах хамгийн ононвчтой аргыг л олох нь чухал.

Эцэст нь хэлэхэд удирдан жолоодож сурсан цагт ганцаардал гэдэг тийм ч аймшигтай зvйл биш бөгөөд харин ч таны амьдралыг утга учиртай болгож чадах Бурханы хишиг юм. Хэрвээ та яг одоо ганцаардаж байгаа бол таны зvрх сэтгэл танаас өөрийгөө хvндэтгэхийг шаардаж байна гэсэн vг. Бvр тодруулбал таны байгаа байдал зvрх сэтгэлээсээ ямар нэг хэмжээгээр дор орсон байгааг танд сануулж байгаа нь тэр. Тиймээс зvрх сэтгэлээ өндөрт өргөж, тvvнд таарч тохирох эмийг эрvvл ухаанаар эрж олох хэрэгтэй.

10 Comments

  1. kokoro says:

    gehdee bi hen negend gomdoj ter hynii amidraliig hetsyy bolgohiig hysehgyi bgaa bhoor, nzuudiigaa uuchilj ooriihoo setgeliig cholooloh heregtei. bi uuchilnaa, gehdee ene ni bi dahiad tednii nz bhiin ner bish yum… dahij haramsahgyi ee. ooriinhoo amidraliig tam bolgohgyin tuld nz zluugaasaa salsan. medeej hetsyy bsan ch ter bolgoniig dawan tuulj chadsan odoo salsandaa bayarlaj yyniig hiij chadasan oorooroo baharhdag. getel ene gashuun dursamjaa odor byr nzuudaasaa harj zyrhee sharhluuldag ch setgel sanaagar demjihiin hajuugaar zowlogoo ogdog. getel chi eniig oilgohgyi ee geed namaig ygyisgedeg. chi dendyy jargaltai geed ataarhliin hartsaar harhad ni hetsyy bsan ch ineegeed l ongordog. chi bid nariih shig amidraliig tuulhiin bol chi law tesehgyi ee bid nar l saindaa tesej bna gedeg. getel bi ted nariin teneg yariag, zowlontoi hartsiig, har energy-n dund ni bsnaaraa erdoosoo l buruutan bolson bna. odoo tiim bmaargyi bna.
    chinii maidral bol chiniih
    songolt ni ch chiniih
    zowlon ni ch chiniih gedeg ygend durtai
    zowlongoo busdad nyalzaah geed bdag hymyys hamgiin nowsh bdiin bna
    hyniig hairalj chadahgyi bj
    hynees hair neeheed byr shaardaal ichmeer yum

  2. kokoro says:

    oghoor ni tsagdaagaasaa multarchih yum bol namaig gert mini hyrgej ogih boluu gej hichneen bodson ch hyn gedeg muuhai l bdgiin bna lee. nohor ni tsagdaadaa mongiig maani ogchihson. bi ehnerees ni nadad 5n tsaas bwal ogchyyl bi harilaa gesen chini bgyi gehceed nohor ni tamhinii mongo gesen chini bgaa geed mongo gargaad oghoor ni hichneen yum bodhgyi baiya gesen ch yneheer sonin boldiin bna lee. nohor ni chi endeesee yawchihgyi yu daa modgyi yum bna gesen chini ehner ni bjii l daa genee zygeer l minii utsaar iishee tiishee utsaar zalgah gej ter. nohortoo yadaj nadaas mongo awsan gedgee helsen bol nohor ni nadtai tegj haritsahgyi ch bsiin bilyy? bi tiim archaagyi bdald oroochuu gyichyy. tsagdaa ni yadhad butsaad yaw hotruu yawuulahgyi gej helsen. butsaad yawj bgaad zogschihson. tegheer ni mongo bgyi biz bi harih gesiin gesen chini bgyi ee geed tegheer ni butsaj ochood tend bgaa hymyysiin negnees ni mongo awaad ogchih tehyy bi yaaj butsaj ochhow dee gesen chini nohor ni ene neg yumnaas l bolloo gesen shig benzin bgyi ee geel neeh ih uurtaigaar helsen. bi teghed dingoj solongosoos amraltaaraa irsen nz ohin, salaad 3n jil bolson eks zaluugaasaa ogloonii 6n tsagt utasdaj mongo guij bna shd. yneheer ichmeer. daanch yneheer namaig orowdsonyy ireed aw gehed ni ter aimar gazraas yawhiin tyys bolood ter hymyys yneheer benzingyi bolson bsnuu byy med hayaad l yawaad ogchihson. hyn amia bodood bhad bi yaagaad bolohgyi gej? gedeg bodol l bdgiin bna lee. tegeed ter ehner nohor 2 hariad yu gej yarisan ch bsan bi dahij tiim nzuudtai bsan ni demii yum bna gej l bodogdson, yneheer. ter hymyys namaig yu gej bodoh ni hamaagyi ch etssiin etsest minii ajliig oilgohgyi namaig hyndlehgyi bi tegj doromjluulaad bh ajil hiideg archaagaa aldsan hyniii gar harj amidardag hyn bish gej setgel dotroo changa hashgirsan. tedniig nadtai dahij tegj haritsahiig ni bi yneheer zowshoorohgyi. odoo nadruu zalgaj bgaa ch hamgiin gol ni zygeer l awhuulsan zuragnuudaa awah gej yaarch bgaa ni l ynen bh…

  3. kokoro says:

    salhind garaad hedii hyiten bsan ch bi l gantsaaraa palate-tai busad ni bygd beltgeliin huwtsstai bgaag ni haraad uur hyrsen. bygd palate=tai garna gej yarihad ni ogloo ajildaa gereesee garahdaa l palate omsood garchihsan bi etssiin etsest teneg bdald l orj bgaa bgyi yu. amraltand ochchood huwtsasa soliod omsood bhaar ni hichneen uur hyrch gomdson geech. bid nar beltgeliin huwtsas awaad garchlaa chi gyals gertee hariad huwtsaa solichhuu geed asiichihad yu ni bolohgyi bsiin bol? jinhene amia bodoltiin yner hanh hiisen. amraltans ochchood oroi harilaa gesen chini yawuulahgyi geed bi byr hichneen guigaad yadchihsan. nz ni ogloo ajiltai shdee guijiina aimar chuhal shdee gesen chini
    – gants udaa ajlaa zohitsuulaad irhed yaadiin
    – bitgii hudlaa yariad bai. amraltiin odor tanaih hezee ajillaj bsiin
    – yun syrtei yum tasalchihgyi yu
    – ajiltai ni gantsaaraa chi yumuu ntr geel
    – chi sogtuu bnaa, untaad yaw geheer ni bayarlaad yaahiin be nz ni irj awah hyn duudchihiyaa gesen chini byr 7n dor bdald orood chi iim sogtuu bj geedl yaj tiim teneg bdald ooriigoo oruulah geed bgaan chi daraa ni yag namaig yaah gej yawuulsiin geel helne geed l namaig yaasan ch sain meddegiin byr aimar aimar oluulaa hynlyy dairaal. bi zygeer bnaa geed bhad chini tal talas dairaal yamar aimar bsan geech hyn yneheer uurladag yum bna lee. galzuurah gej bgaa yum chini. medeej tiim bdald orson hyn muuhai haragdsan bh l daa tegsen chini yamar aimar yum be eniig iim gej bodsongyi yamar aimar agsan yum be geel gazar deeree buruutan bolj bga bgyi yu. neeree hen negen oort ni itgehgyi bh yneheer orowdoltei bdgiin bna lee. herwee bi sogtuu agsan tawisan bol odiid ingeed gomdood suuh uhaan bna gejyy? hamgiin gol ni torson odriin ezen namaig oilgohgyi bsand ni hichneen gomdson be. gehdee nz nohod ni ajiliig ni oilgohgyi, hyndlehgyi bh shig muuhai yum bdaggyi yum bna lee. arai gej yyreer yawah gej bgaa 2t daigdaad yawchii gesen chini chamaig awch yawahgyi geed l boon yum bolool guijiishdee gesen chini za za ged hyrgej ogoh gej bgaan. tegsnee eniig haana buulgahiin geedl ee burhan mini bi tend zygeer l boon gai. harij yawsan chini gai bolood tsagdaa zogsoogool, ehner ni sandraad utsaa gargaj irsnee yarih gej bgaan negj ni duustsan bhaar ni miniiheer yarihuu gesen chini za za geed baahan zalgaj bsnaa, mongo bnuu geheer ni bgaa mongoo ogson chini nohortoo ogood tsagdaagaa argalchih geed

  4. kokoro says:

    gantsaardliin talaar hondoj bcihsend bayarlalaa. yag odoo mash ih gantsaardaj bna. hen negnees tuslamj guihgyigeer ene bdlaa dawan tuulahiin tuld sportoor hicheelledeg yum bilyy gej bodoj bna. deer ni ajlaa hiigeed yawhaar ayandaa byh zyildee dasaad shine nz nohodtei ch boloh bh gej bodhiin
    hetsyy yedee odriin temdeglel bichdeg ch oortoo toihioldood bgaa uitgariin talaar hariultaa olj awsan bhoor hariu bichheer shiidlee. urid ni gantsaardaj bsan ch hen negnii sain nz yumuu sain sonsogch bj chdah yum bol ene bdlaasaa garch hcdah bh gej naidaad ooriin chadhaar l hyn byrt tusalj yawahiig hichedeg bsan. getel ene bdal hymyysiig dawraadag yum bna gedgiig medsen
    2 honogiin zn ohiniihoo torson odort ochson. yamwaargyi bsan ch il gargaj chadaagyi ni minii buruu bh. ih borootoi hyiten odor bsan ch torson odriin ezen salhind garii geed zytgeed bsan. neg nz ohin byr bi oritoj chadahgyi gsen chini salhind garch chadahgyi yum bol er ni yaah gej irsiin gants odor argalaad yawj chadahgyi bnuu gej uurlahad ni yawaad ogson. bi ug ni helsen l dee, margaash ni ajiltai gej tegsen chini gants odor ajlaa zohitsuulaad bj chadahgyi bnuu gej helhed ni hediigeer uur hyrch bsan ch gomdoogood yaahaw geed yu ch helj chadaagyi. dawhar bietei deer ni minii erhemlej yawdag hyn uchraas yaaj ch chadaagyi

  5. temka says:

    ene aaw muu hun yumaa

  6. temka says:

    herwee minii aaw nadad ingej helsen bol bi yamar ih uilah bsan boloo

  7. hariu zahia says:

    ҮРГЭЛЖЛЭЛИЙГ НЬ УНШИЖ БОЛНО ШҮҮ

  8. SEX says:

    Миний охин сайн хvн болоорой
    Сайн байна уу, охин минь. Аав нь ажлаа хийгээд сайн байгаа.
    Одоо чи минь єсч том боллоо. Тиймээс аав нь уучлал гуйж, сэтгэлээ хуваалцах гэсэн юм. Аавыгаа ойлгоорой. Охиныгоо гуравхан настай байхад ээж дvv хоёртой нь орхиод хэзээ эргэж ирэхээ ч хэлэлгvй Солонгос орныг зорьсон. Тэгэхэд дvv чинь дєнгєж дєрвєн сартай байсан. Анхандаа та гурвыгаа санаж бэтгэрээд хурдхан буцах юмсан гэж єдрийн бодол, шєнийн зvvд болж байлаа. Аажимдаа орчиндоо дасч, ажилдаа хамаг анхаарлаа хандуулж єєрийгєє саатуулаад арай дээрдсэн. Солонгос хэл сурч, барилгын засал чимэглэлийн ажилдаа ч дадсан. Эхлээд барилгын компанид засал чимэглэл хийсэн. Дараа нь арай дээшилж уран барилгын мужааны багийн ахлагч болсон. Гэхдээ л хууль бус амьдарч байгаа учраас хvн гэдгээ мартсан.

    Эхлээд агаар, хоол нь таарахгvй бие хямарч билээ. Одоо дасчихсан. Хууль бус амьдардаг болохоор євдєх ч эрхгvй. Хуруугаа мужааны єрмєнд тайруулчихаад гэртээ эмчилсэн гээд бод доо. Эмчлvvлэхээр эмнэлэгт очвол баригдчих гээд.
    Хоёр хvvхдээ хэнээс ч дутаахгvй єсгєчих юмсан, єєрийн гэр оронтой болчихоод харих юмсан гэж хуруу хумсаа хугалчих шахан ажиллаж байлаа. Хvний шунал их юм байна. Та хоёрыгоо сайн сургуульд сургаж, сайхан орчинд амьдарч байгааг ээжээс чинь сонссон. Ингээд боллоо гэж боддоггvй юм байна. Дахиад нэг машин авъя, хэдэн тєгрєг хадгаламжинд нь хийгээд ирээдvйг нь баталгаажуулъя гэж явсаар байтал нэг л мэдэхэд чи минь 16 нас хvрчихэж. Би та гурваас холдоод 13 жил єнгєрчихєж. Одоо л нэг харья гэж бодтол айх, бишvvрхэх сэтгэл тєрєєд байх юм. Очоод хvvхдvvд минь надаас хєндийрєє болов уу, бага хvv маань аавыгаа танихгvй гэж бодохоор очиж зvрхэлдэггvй. Ээж чинь ирээч гэж зєндєє гуйсан л даа.

    Гэхдээ л айгаад байна. Ингээд сар єдрєєр хойшлуулаад, заримдаа бvр очмооргvй санагдах юм. 13 жил гэж их хугацаа юм билээ. Дvv чинь намайг яаж хvлээж авах бол. Ингээд л элдвийн юм бодож єєрийгєє зовоогоод харихаас зvрхшээгээд байх боллоо. Монголд очсон найзууд маань “Энд ирээд хэрэггvй. Монголд амьдрал vнэхээр хvнд байна. Бид буцахыг л хvсч байна” гэж хэлэх юм. Та хэдийгээ татаж авъя гэхээр аав нь энд хууль бусаар амьдардаг учраас болохгvй.

    Аавыгаа ойлгоорой. Би мєд очих бодолгvй байна. Ээжид чинь хэлсэн боловч “Наанаа хvнтэй суугаа юу” гээд нулимс унагасан. Охиноосоо юугаа нуух вэ. Энд ирээд ганцаараа их л зовлон амслаа. Аав нь хоёр жилийн ємнє дєрвєн хуруугvй болсон шvv дээ. Айлгачихна гээд хэлээгvй юм. Тэгээд ганцаараа харь оронд амьдрахад ємєг тvшиг хэрэгтэй байсан учраас нэг эмэгтэйтэй хамт амьдарсан. Хоёулаа хууль бусаар амьдардаг болохоор хvvхэд гаргадаггvй л дээ. Одоо том болсон юм чинь аавыгаа ойлгоно гэж итгэсэн юм шvv. Чи дvv болон ээжийгээ ирээдvйд ачилж явах нь дээ. Аавыгаа уучлаарай, хэцvv vедээ хэлээрэй, тусална шvv. Аав нь тэнгэрт халихдаа л нутагтаа ясаа тавина. Тvvнээс нааш нvгэл маань ихдээд очиж зvрхлэхгvй нь ээ. Та нар надгvйгээр сайхан амьдарч чадна. Битгий уйлаарай. Аав нь очиж чадахгvй нь.

  9. man says:

    gantsaardaj bgaa ohid bval 88835757 zalgahad l bolool yavchina bitgii icheerei cholootei

  10. thanks says:

    heregtei goyo yum bna aa. bayarlalaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.