Мөрөөдөлдөө итгэж худалдагдсаар байх уу, охид минь

-Амьд явбал алтан аяганаас ус уудаг гэдэг. Миний хувьд нутагтаа, гэр бүлдээ ирсэн. Энэ л алтан аяганаас уусан ус маань болох байх-

..Миний нөхрийн гэр Сөүлээс таван цаг явж хүрдэг тосгонд байдаг байлаа. Тосгоныхон бараг бүгдээрээ танилууд. Хэнийд хэн гэдэг хүн хэзээ ирээд, хэдэн цаг болоод явсныг бүгд мэдэж байдаг. Тийм болохоор тэр үү, намайг очсоны маргааш л гэхэд миний тухай тосгон даяараа мэдэж байсан гэсэн. Харин манай хадмууд намайг монгол биш, япон гээд хэлсэн байсан болохоор тэд бүгдээрээ япон хэмээн ойлгодог байсан. Миний хувьд таних хүнгүй, хэл мэдэхгүй, танилцаад cap болж байгаа нөхрөөсөө өөр бараадах хүнгүй байсан болохоор эхэндээ хэцүү байсан.

Гэхдээ ард, монголд үлдсэн гэрийнхэн маань намайг ажил хийж их мөнгө явуулна. Бүр нэг дүү маань намайг өөрийг нь татахыг хүлээж байгаа болохоор юу ч байсан тэвчинэ хэмээн бодож байсан. Харамсалтай нь cap, хагас жил, нэг жил өнгөрөхөд би тэдний үнэгүй зарц, тэгсэн мөртлөө гар дээрээ мянган вон ч бэлнээр авч үзээгүй байсан…

Эндээс л би энэ айлаас оргоё гэж бодоод сэмхэн бэлтгэж эхэлсэн. Мэдээж.энэ бүхэн маш их нууц, бүр заримдаа өөрөөсөө нуух хэмжээнд хийгдэж байсан болохоор их хэцүү байсан. Нэг удаа захаас хүнсний ногоо аваад буцаж байх замд монгол залуутай таарсан юм. Эхлээд би түүнийг хятад хүн юм болов уу гэж харж байсан ч нэг л сэтгэл хоргодоод юм ярьж үзмээр санагдаад тэгээд өөрийн эрхгүй “Сайн байна уу” гээд мэндэлчихсэн. Харин тэр залууг монгол хэлээр маань эргүүлээд мэндлэхээр нь өөрийн эрхгүй л нулимс сул асгараад л… уйлж эхэлсэн. Харин тэр залуу, “Энэ тосгоны хумүүс чи бид хоёрыг анзаарч мэднэ. Би дараагийн долоо хоногоос дахиад ирнэ. Тэр үеэр уулзахыг бодьё. Харин одоо маш их завгүй явж байна. Бас би хараар амьдарч байгаа болохоор хамаагүй хүмүүсийн нүдэнд өртөж болохгүй” гэж хэлчихээд эргэн харалгүй яваад өгсөн. Долоо хоногийг хуруу даран хүлээсэн би огт танихгүй монгол залууг дагаад хаашаа ч хамаагүй явахаар шийдээд л… Харин азаар тэр залуу хэлсэн өдрөө ирсэн ч намайг авч яваагүй. Харин нэг утасны дугаар өгөөд, 15 мянган вон өгч, “Надад байгаа нь энэ. Харин энэ дугаар руу холбогдоорой. Хүмүүст, яг чам шиг болсон хүүхнүүдэд тусалдаг газар” гээд яваад өгсөн. Сонин юм шүү, тэр залуу надтай бараг юу ч яриагүй байж, намайг маш сайн ойлгож мэдсэн… Би түүнээс хойш долоо хоногийн дараа зах явах замдаа тэр утас руу залгаж ярьсан. Тэгээд л гурван хоногийн дараа Сөүлийн онгоцны буудал дээр монгол руу явах гээд л зогсч байсан… Хамгийн аймаар нь халаасандаа 1000 хүрэхгүй вонтой. Мөн сайн санаат хүмүүст гурван сая гаруй төгрөгийн өртэй ирсэн.

Амьд явбал алтан аяганаас ус уудаг гэдэг. Миний хувьд нутагтаа, гэр бүлдээ ирсэн. Энэ л, алтан аяганаас уусан ус маань болох байх. Би одоо өрөө төлөөд бараг дуусч байгаа. Солонгост хоёр жил шахам тарчлахдаа ганц ч воны цалин аваагүй. Харин голоод байсан монголдоо ирээд сард 250 мянган төгрөгийн цалин авсан. Би монгол захиралтай оёдлын үйлдвэрт ажиллаж байгаа. Надад солонгосоос ирэхэд маань тусалсан тэр хүмүүс, монголд ирээд хөлөө олоход маань бас тусалсан. Тиймээс бид тэр хүмүүст насан туршдаа өртэй явах болно… Энэхүү захидлын эзнийг Ц гэдэг. Тэрбээр солонгос хүнтэй зуучлалаар гэрлэсэн монгол бүсгүй. Манай улсад борооны дараах мөөг шиг олширсон, байшин болгоны буланд шахам байрласан нэгэн газрыг монгол охидыг гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучилдаг нэгэн төрийн бус байгууллага гэдгийг хүмүүс андахгүй болсон байх. Сүүлийн таван жилд нэлээдгүй хүчээ авсан энэ байгууллагын хандлага ерөнхийдөө бизнес чиглэлтэй. Тэд монголын ядуу, ядуувтар айлын охидыг хөгшин солонгос эрчүүдэд эхнэр болгон өгөх ажлыг хариуцдаг. Мөнгөтэй болох, гадаадын иргэнтэй ханилах, сайхан амьдрах, гадаадад амьдрах гэсэн олон мянган монгол охид, бүсгүйчүүд уг байгууллагын гол гишүүд. Мөн гол хангамжууд. Ийн хэлэх болсон нь учиртай. Солонгос иргэнтэй гэрлэх хүсэлтэй монгол бүсгүйчүүдэд тэд царайлаг, тун боломжийн залуугийн зураг үзүүлж гэрлэх саналыг тавьдаг. Түүгээр зогсохгүй уг залууг маш их мөнгөтэй хэмээн итгүүлж, эгээ л компаний эзэн, захирал мэтээр ярьдаг. Гэтэл мен чанартаа нөхөр болох хүн нь хөгшин, компанийн захирал биш ажилчин, хэн ч тоодоггүй тосгоны “хүнд гар” байх нь элбэг. Үүнийг мэдэхгүй монгол охид зуучлагчдын мэхэнд унаж, насан туршийн харууслыг өөрийн биеэр туулж байна.. Миний мэдэхээр сүүлийн гурван жилд харьд худалдагдаж байгаа монгол бүсгүйчүүдийн талаар ихээхэн ярьж, бичих болсон. Ялангуяа монгол охид хамгийн ихээр худалдагдаж байгаа улсаар, солонгос, хятад толгой цохих болсон.

Хэдийгээр хүн хэлэхээс нааш мэдэхгүй, цааш чичихээс нааш цоорохгүй гэдэг ч хэлсээр байхад зөрж явдаг хүмүүсийг яалтай. Гэхдээ яая гэхэв гээд тоохгүй орхиж бас болохгүй. Дэлхий дахины өмнө тулгараад байгаа асуудлын нэг нь хүний наймаа. Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж, хүрээгээ тэлэх болсон. Энд маргах хүн гарахгүй шиг энэ төрлийн гэмт хэргийн гаралт дэлхийн бусад орнуудтай харьцуулахад манай улсад харьцангуй бага гардаг гэх юм билээ. Гэхдээ сүүлийн үед зуучлуулж танилцах, сонин хэвлэлийн зард хууртан хүний наймааны хохирогч болох явдал цөөнгүй байгааг албаны эх сурвалж өгүүлдэг. Тухайлбал, 1999-2005 онд энэ төрлийн гэмт хэрэг 24 бүртгэгдсэн байгаа. Эдгээр хэргийг хэрхэн шийдвэрлэснийг үзвэл, Эрүүгийн хэрэг үүсгэхээс 22 хувь нь татгалзжээ.

Мөн хэрэгсэхгүй болгосон нь зургаан хувийг эзэлж байгаа бол түдгэлзүүлсэн нь хоёр хувийг эзэлсэн. Харин 11 хувийг нь шүүхээр шийдвэрлэсэн байх юм. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоны 58.3 хувь нь эрэгтэй, 41.7 хувь нь эмэгтэйчүүд байсныг судалгаагаар тогтоосон байна. Боловсролын хувьд бүрэн дунд боловсролтой иргэд дийлэнх хувийг буюу 45.8, дээд, дунд боловсролтой хүмүүс 20.8 хувийг эзэлжээ. Улсын мөрдөн байцаах газарт 2005 онд хүн худалдах, худалдан авах гэмт хэрэгт гурав, 2006 онд зургаа болж өсчээ. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар есөн хэрэг бүртгэгдсэн нь энэ төрлийн гэмт хэрэг нэмэгцэж байгаагийн жишээ гэсэн. Үүнээс зургаан хэргийг прокурорт, үлдсэн гурван хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа аж. Эдгээр тохиолдлуудын дийлэнхийг хятадад, гурвыг нь Макаод худалдсан бөгөөд нэг хэрэгт гурваас дөрвөн хүн холбогдсон байдаг юм байна.

SOURCE: Өнөөдрийн Монгол

14 Comments

  1. GuRee says:

    Eeee Gadaadad saihan amidarna gj bodoh hereggvi Mongoldoo l saihan amidarch uls orondoo ochvvhen ch boluu huwi nemer oruulwal saihan bha

  2. uka says:

    санаааг 100% дэмжиж байна дан ганц охидууд ч биш эцэг эх ни бас мэдээлэл сайтай баймаарийн. Хууртдаг ни байдаг л байх гэхдээ бас тэр гадагшаа хүнтэй суугаад явж байгаа охидууд дан ганц өөрийгөө биш бас ар гэр эцэг эхээ л гэж бодож явдаг байлгүй Үр хүүхдээ мөнгөөр солих гэсэн аав ээжүүд өнөөгийн зах зээлийн нийгэмд ч улам ихэсч байна шүүү нөгөө Сэндэр охин гээд ардын дуунд гардаг шиг л ….

  3. оогоо says:

    энэ хэсэгт Монголоо гэсэн сэтгэлтэй хүмсүүд сэтгэлээ үлдээжээ. Үнэн сэтгэлээсээ санаа зовон зөвлөгөө туршлага хуваалцаж байгаа нь хөндлөнгийн би уншиж байхад сайхан санагдаж байнаа. За тэгээд халхын сайхан бүсгүйчүүддээ амжилт хүсмой. ЦУСАА цэвэр байлгана шүү гол нь

  4. malaysiagaas says:

    mongol huuhnuud lobiochee.. erh cholootei bolgoj ogood bh tusam davartsgaagaad bhiin,, gadaad huntei hen gdgiin medku suuna ch geh shig,, government ees mongol emegtei hun zovhon mongol nuhurtei bn gdg huuli gargah n l dutaj gene dee,,

  5. coke says:

    mangar ymuu tiim medeejiin hudlaa zuild itgeed yavj bdag yu ch gehev de genen l bn da gj………

  6. korea says:

    SAIN MEDEELEL ABJ BAIJ ALXAMAA XIIX NI ZOB BOLOB YY KOREA-D SAIXAN AMIDRAXIIG XVSEJ BNA YY JYYLCHILLAAR IREED VYN TSALINTAI AJIL 카카카….XARIIN XVND BOOL BOLOX VYN DYRTAI BAIDAG BNA DAA IREED VZEEL OILGOX BIZ DEE XEDEN JILIIN OMNO ODRIIN XOOLOONDOO OROOD ZYRAGT VZEED SUUJ BAITAL 1 MGL OXIN 23 24 TEI GEJ BAISAN BAIXAA XVVXED TEBERCHIXSEN SBS VNDESNII SYBGAAR NI GARCH BAISAN DAG TER IX AZTAI ZOLIG SHVV MGL-DEE BAIXAD VNDESNII SYBGAARAA GARAX BOLOMJ OLDOXGVI DEE NIRAI XVVXED TEBERCHIXSEN NOXOR NI GEJ …. 60 SHAXCHIXSAN OBOO TERIIG BI GANTSAARAA VZEEGVI XAMT AJILCHID GEXED 200 XVN BAISAN NADAAS ENE MGL GEJ BNA GEXED TM CH SAIXAN BGAAGVI BI SHYYD NAADAX CHINI XITADIIN MGL 2 OOR MGL BAIDAG VM NAADAX CHINI NOGOODOX MGL NI GEJ XYDLAA ZALRYYLJ BAILAA XOORXI…. MANAI OOR NAIZ NARCH VZSEN BAILAA MONGOL XVNII NERIIG BAASDAAD MONGOL XVN BOLGONII NERIIG BAASDAJ BNA GEDGEE MEDDEG BOLOB YY SAIXAN OOR MEDEE BGAA SAYXAN IDNEE TELEBIZIIN STARKING GEDEG NEBTERVVLEGT XYYRDDAG XOOMIILDOG MGL BANDI OROOD TVRVVLSEN SAIXAN SANAGDAJ BAISAN SHVV BI TEGEXED VY GESEN GEECH SAIN XARJ AB ENE MGL-D L IIM ABIYASTAI XVN BAIDAG VM OOR XAANACH BAIDAGGVI VM GESEN BAXARXMAAR…………………………………. XVVXNVVDDEE XANDAJ XELEXED AMAR SAIXAN VM XAANACH BAIDAGGVI VM MONGO-L ASYYDAL BOLOOD IIM SONGOLT XIIJ BGAA BIZ DEE ODOO CHAMD ASYYDAAL BAIJ BOLNO MAGDGVI XOGSHIRSON XONOCH ASYYDAL BAISAAR BAIX BOLNO ENDEES DVGNELT XIIGEED VZEEREI DEE.. JAAXANCH GESEN VM BODOGDYYLAX BOLOB YY OCHVVXEN MINII SANAA SAIN SAIXAN BVGDIIG XVSIE MGL ELEG NEGTEI MINI KOREA-S

  7. sanaa says:

    Ene haa gazart bgaa mongol elchinguud er ni yu hiij bdag bnaa.Hudlaa nair naadam hurim hurtel zuhion baiguulahdaa sain bolohoos heden mongol haana yu hiij yavaag ch sain medehgui ulsaar tejeelgeed suuj bdag yum shig.Heden zuun saya huntei tom guren 1 shirheg huniihee ami nasnii tuluu helelzeer hurtel hiij bhad, tusalj chaddaggui yum aa gehed heden hun ni buzaj ireed hed ni harlaj uldeed , hed ni huntei suuj , hed ni yamar ajil hiij bgaag huutsulduud holboo bariad yadaj jildee neg amid uguig ni medeelel avaad suuj boldoggui um bh daa.Ungursun hoino ni l neg ih ajil alba bichig barimt l zohizuulj ugvul ih um bol um.Er ni gadaadad huntei suuchihsan, esvel haraar bdag hund ajil hiideg, mongolchuudad uhuulga hiih, tuslamj uzuuleh tal deer mash muu bdag shdee.Yamar neg ami nasand ni asuudal tohioldson ued ted haashaa handah aa medehgui bolomjgui bna gedeg chini medleg bolomj muu bna gesen ug.Hil gaali deer gadagsh garch bgaa buh humuust, visa avch bgaa humuust ch ter hen ch bsan anhnaas ni jaahan medleg ugch bmaar um. Yagaj l tuslamj avdag utasnii dugaar.Bas ene ajild zuuchilj, huntei suulgah tovchoodiig huuli tsagdaagiin hyanaltand oruulj , hunii amiar denchin tavij mungu olj bgaag ni medruulmeer um.Anh ochij bgaa humuus er ni hel usnii medleg muutai bas huuli zuin talaar tuhain ornii yamar ch medleggui bdag um chini ene elchinguud ni l hunii erhiig ni hangaj uguh bolno shdee.Bi baruund amidardag l daa. Nadad visa nii yamar neg asuudal baihgui ch zarimdaa mongol elchingiin zohion baiguulj bgaa um ni dandaa l oyutan ch um uu bair suuria olchihson humuust,soyol urlag iluu bhaas taldaa l bhaas, busad ni bol suraggui bdag. End neg tv geer oper(huuhed asragchaar irsen 2 mongol ohinii tuhai garsan 18, 19 tei hyalhaaraa huuhduud bna lee) Neg ni ch gaigui aild taarsan, neg ni bol huurhii buh umiig hiij zarzlagdaj bgaa haragdsan.Ter ohin uuruu iluu ajil hiigeed bgaagaa medehgui, geree ih sanaj bna, gehdee bi tevcheertei sain ohin bna aa geed l yaraid suuj bsan.
    Manaihan zovson ard tumen bolohoor ajiltai l yu ch golohgui hiigeed, nuguuduul ni ineegeed suuj bh um.
    Tegeed l mongol huuhed asragch avah geed bugd hoshuuraad bgaa um chini.
    Er ni gadaadad bgaa muu muuhaig sain bichij niitelj baival manaihan gadagsh garahiig huseh ee bolino baih.
    Gadaad geheer kino n deer bdag zohiomol amidral bodood baidag chini argagui.
    Minii amidarch bui gazar dandaa l gadnii ornii muu muuhai gargadag, japanii gudamjnii yanhan, mongoliin transheinii huuhdiig 10 jil bolchihood baihad odoo ch gargaj l bna lee.Tegeed uursdiiguu ene delhiin hamgiin saihan amidraltai ni gej bodozgoodog.
    Unendee ene europchuud bidnees iluu amid yavah batalgaa muu.
    Eldev gaj uvchin ih, bugd l ur zeelneesee bolood setgeliin daramttai,
    bugd heg heviin amidraldaa ginjluulchihsen erch chuluugui uruvdmuur humuus.Er em ni yalgagdahaa bolchihson.Nas nasaaraa l buleg bolood yalgarchihsan , tsagtai uraldaad l tarhia ugaalguulaad l yanz buriin em taria heregleed yavj bdag humuus.
    Heden tom kompanuud ni l huulia er medeldee avchihsan mungu shutsen, setgeliin medremjgui humuus olnoor uildverlesen iim l niigemtei uld oronuud.
    Uuniigeegee dotroo shiideh gej bidnees nuuj haahdaa bol garguud humuus.
    Bichig tsaaz huulindaa daragdsan uneheer amidrahad hezuu uls oron gedgiig end amidarag mongol humuus ni l sain mederch bgaa.
    Za ter japan , korea bol bur hundersen uls oron.
    Heleed bdag ni l hed bdag bol, bodvol nad shig gadaadad uursdiiguu yay geed l yavj bgaa biz.
    End EU-d sayahan gadaad irgeded, dunguj tursun huuhded hurtel tatvariin dans hucheer neelguulj ehelsen.
    Ajil hiigeed mungu olj boloh ch,ulsaas ugsun mungu uu yaj iigeed buzaagaad avah aa sain medej bgaa.
    Mongold heregtei um suraad (he he hereg bolchih um ch hor bolchih bolov uu gej hurtel sanaa zovoh um) l yarshig bushuuhan nutagtaa ochih mini gej bodoj bna.
    Aduu mal shaagisan, airag tsagaa idej uusan, salhi soron erh chuluu hanhluulj davhisan ,hot huduu hosolson eruul tansag baigaltai, hureenii hedhen hottoi,huniig shutej deedelsen mongol maani hamgiin saihan uls shuu humuusee!

  8. bataa says:

    hairan busguuchuud min yandaa yan mongol zaluuzaa deedelj yav ted chin tsagtaa delhiig ezlej yavsan hunii tsus shuu bid ta nartaa hairtai ohid min

  9. MN says:

    Õóóðòàãäààä õ¿íèé íóòàãò áóñäûí ýðõøýýë äîð àìüäàðíà ãýäýã õ¿¿õí¿¿äèéí õóâüä àìüäààðàà òàìä î÷ñîíîîñ ÿëãàà þó áàéõàâ. Ñàÿõàí MN-TV-ýýð “Õàðàëãàí óóë ” õýìýýõ õÿòàäûí õ¿íèé íàéìààíû çîëèîñ áîëñîí êèíîã îëîí îõèä á¿ñã¿é÷¿¿ä ¿çñýí áàéõ. Òèéì íºõöºë áàéäàëä îðñîí õ¿¿õí¿¿ä ÿìàð áàéäãèéã îéëãîæ òóñãàæ àâàõààð ñóðãàìæòàé ë êèíî áàéíà ëýý. Ò¿¿íèé îðîíä àðõè÷èí ÷ ãýñýí ìîíãîë çàëóó÷óóäòàéãàà õýðýëäýýä ñóóæ áàéñàí íü ºëçèéòýé áàéõ ø¿¿. Õàðü ãàçàð õ¿íèé ýðõýíä îðñîí õ¿ì¿¿ñ þóí óðäààñ íü õýðýëäýõ õèé ãýñíèéã íü õèéãýýä ºäºð íü õàð àæèëä íóõëóóëæ øºíºä íü õ¿÷èíä¿¿ëýí áàéæ äóð õ¿ñîèéã íü õàíãàõ ¿¿ðýã ã¿éöýòãýíý. Çà òýãýýä õ¿¿õýäòýé áîëîõ þì áîë á¿ð õýö¿¿ áàéäàëä îðíî. Äàðàà íü îðãîõ çóãòàõ ãýõýýð õ¿õýääýý õîðîãäîîä áîëîõã¿é. Õ¿¿õäýý îðõèîä ýõ îðîíäîî èðñýí ÷ ¿õòýë¿ð õàðàì ãýäýã øèã õ¿¿õäýý ñàíàæ áýòãýðíý. Ýý äýý îõèä á¿ñã¿é÷¿¿ä ìèíü ñàéõàí ìºðººäºë人 àâòàãäàæ áóñäàä õóóðòàãäàí àìüäààðàà áèòãèé òàìä î÷îîðîî.

  10. w says:

    Mongol huuhnuud mini ingej dooshoo oroh gej. Ta nariin maani erhemseg ihemgseg zan haachaa ve? Ene erchuud ni gj yamar oliggui humuus bnaa. Huuhnuud chini iim baidald orohod ta buhen ch bas buruutai shuu hatuuhan helehed. Archaagui zaluutai hen suuhiig huseh ve dee.

  11. hohin ee says:

    solongosd saihan amidardag gej hen heleed bgaa yum be.ta nar solongos huntei suuna gebel oron gergui tureesiin bairand amidardag monggui odor honogoo l argaldag guilgachin yumnuudtai l suuna za bayn mongotei n oorosdoo mongooroo abgai abdag yum.guilgachid n ta nariig hoshgruulaad baigaa za.harin haraar amidardag mongol zaluuchuud ed muusain guilgachidaas iluu tansag amidardag yum shuu.

  12. 423 says:

    Bmb-d helehed emegtei hun urt us bogino uhaantai gedeg hezeeni uhagdahuun be e, amidarch bui erin zuunihaa (XXI century) setgelgeegeer ugee ilerhiilmeer yumda hu. Iim ugiig tarhindaa hadchihaad tamhiniha ish, tser shuls, nusaa gudmand saviruulan, zurj unguruh emegtei buriig shunaliin nudeer shirtej, tegsen murtluu tsaana a hed heden yumni setgeleer togloson erchuud uursduu harin yamar IQ-tei baigaa boldo o.

  13. coolman says:

    Ээ хөөрхий хаа холоос өөрөө гүйж ирээд 2 жил үнэгүй хусуулаад дээр нь хамаг гэрийн ажлыг нь нугалж зарцлагдаад тэгээд монголдоо ирж дээ.

  14. Bmb says:

    haha odoo yay gehev hohi n gehees oor ug alga daa. em hun urt us bogino uhaantai gej.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.