-Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн шөнийн цагаар гардаг бөгөөд 12-21 насны охид золиослогддог байна-
Хүчирхийлэл… 18 настай охиныг гурван залуу, найман настай охиныг хамаатных нь залуу, бүр найз охиноо хайртай залуу нь … хүчирхийлж, доромжилсон тухай бид их сонсдог болж. Харамсмаар, жигшүүртэй энэхүү хэргийн талаар бид өдөр өнжихгүй сонссоор байгаад эдүгээ бараг дасч эхэлсэн байх юм. Ингэж болно гэж үү, хүчирхийлэл хүний дасах зүйл мөн билүү… Энэхүү асуултын би өнгөрсөн өдрүүдэд үргэлж өөртөө тавьж, хариултыг нь эрэх болсон. Тэгвэл өнөөдөр эрхэм уншигчид, захиалагчиддаа тавимаар санагдлаа. Учиргүй зүйл гэж үгүй.
Тэгвэл энэ асуултыг тавих болсон учир нь Монгол Улсад маань гарахгүй гэмт хэрэг гэж үтүй болж. Эхнэрээ нөхөр нь, эмээгээ ач нь, өргөмөл хүүгээ ээж нь, өчнөөн олон хүүхдийг төрүүлсэн байж, эр нөхрийнхөө амийг эхнэр нь тоохгүй хөнөөдөг болж.
Хүний амь чихрийн цаас шиг хямдхан үнэлэгдэж, хүчирхийлэл газар авсаар … Бид дасч эхлэв. Энэ аймшиг биш гэж үү, монголчууд аа… Өнгөрсөн сарын сүүлчээр нийслэлийн Баянгол дүүргийн нутаг Телевизийн гудамжинд нэгэн охиныг үл таних залуус хулгайлж, тав хоногийн турш гэртээ байлган хүчирхийлээд, дараа нь гудамжинд гаргаж хаясан хэрэг гарчээ. Энэ хэрэг одоогоор тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасагт “эзэн нь тодорхойгүй хэрэг” нэрээр шалгагдаж байгаа. Харин хохирогч охин өнөөдөр биеийн болон сэтгэлийн шархыг дийлж гарч чадсангүйгээс Шар хадны эмнэлэгт эмчлүүлж байна. Хэрэг гардаг өдөр охин хичээлээ тараад гэр рүүгээ харьж явж. Нар жаргаж байсан болохоор охин бага зэрэг яаран, гудамж хөндлөн гарах гээд замаа товчилсон нь насандаа мартахгүй гэмээр энэхүү гайтай учруулсан бололтой. Хохирогч охин 18, настай, МУИС-ийн оюутан байж. Харин уг хэргээс хойш хичээлдээ явах бүү хэл өөрийн ухаанаа алдаад байгаа гэсэн. Охины ээж эдүгээ 44 настай.
Гэтэл амь шигээ хайрладаг охиныг нь дайрсан гай өнөөдөр түүнийг бараг 20 насаар хөгшрүүлсэн байх юм. Тасрахгүй урсах нулимс, гэмт этгээдийг олоод дуудах байх гэсэн горьдлого, зовлонд шаналсан эх дэндүү өрөвдөлтэй харагдаж байсан юм. Хохирогч охиныг эмчилж байгаа эмчийн өгүүлснээр бол охиныг үл таних гурван залуу машиндаа чихэн суулгасан гэнэ. Хөх, эсвэл хар ч байж болох тэр машинд тэднээс өөр хүн байгаагүй бөгөөд, охины нүдийг боож, гарыг нь хойно нь зөрүүлэн хүлээд машиндаа суулгачихаад давхиад байсан аж. Хэсэг давхиж байгаад түр зогсоод л дахиад л давхиад байсан болохоор охин хаашаа, хэр хол явсанаа ч мэдэхгүй байгаа аж. Ухаан алдаад сэргэхэд түүнийг хүчирхийлсэн байсан бөгөөд цэвэр ус, талх, хиамнаас өөр зүйл өгөхгүй байж. Харин яаж ч хичээгээд байнга л нойр нь хүрч унтаж байсан болохоор хэдэн хоног өнгөрснийг тэр мэдэхгүй байгаа гэсэн.
Охиныг тав хоногийн дараа гэмт этгээдүүд гудамжных нь ойролцоох жалганд хаяад зугтсан байсныг гэрийнхэн нь олсон аж… Магадгүй зарим уншигчид маань өнгөрсөн жилийн өдийд яг ийм хэрэг гарч байсныг санаж байж болох юм. Хохирогч охин нэгэн үйлдвэрт ажилладаг 21-хэн настай байсан. Түүнийг мөн л үл таних залуус машиндаа чихэн, нүдийг нь боож, гарыг нь хүлээд мөн л үл мэдэх газар аваачиж, хүчирхийлж, зовоож байсан тухай бүхий л хэвлэлээр цацагдаж байсан.
Харамсалтай нь тус хэргийг үйлдсэн гэмт этгээдүүд өнөө хэр олдоогүй байгааг бид эх сурвалжаас мэдэв. Харин энэ хэрэгтэй адилхан хэрэг гурван сарын өмнө гарсан. Хохирогч охин насанд хүрээгүй, мөн түүний гэр бүлийнхэн ч олны танил, хөрөнгө чинээтэй айл байсан болохоор хэргийг тэгсгээд өнгөрүүлж, охиноо гадаадад эмчлүүлж байгаа тухай сураг сонсов… Ташрамд дурдахад, энэ мэтийн хэрэг ихэвчлэн хүн ам шигүү суурьшсан, хөл ихтэй захын дүүргүүдэд гарч байгаа нь аймшигтай. Мөн нийслэлийн төвийн дүүрэг болох Чингэлтэйн нутаг, телевиз, Баянхошуунд цөөнгүй гардаг аж. Ялангуяа телевизийн орчимд энэ төрлийн гэмт хэрэг багагүй гардаг бөтөөд бүр төрүүлсэн хүүхдээ мөчлөн уутанд хийж хаясан хэрэг ч гарч байсныг уншигчид маань мартаагүй байх аа. Юу л болоод байна даа, монголчууд минь. 2.7-хон сая хүн амтай Монгол Улс маань цөөхөн хэдэн бүсгүй үрээ цэцэглэх насан дээр нь хулгайлж, хүчирхийлж, бузарлан доромжлоод байвал гүрэн улс минь тун удахгүй мөхөх бус уу. Үгүй ядаж л биеийн шарх цагт эдгэрч, сэтгэлийн шарх насанд мөнхөрдөг гэдэг биз дээ. Ухаанаа уужруулж, мэдлэгээ сайжруулахын оронд бузрыг хийж, бусдыг тамлахыг юунд хүсэх болов. Магадгүй заримд нь энэ хэрэгт нийгмийг буруутгаж болох юм. Тэгвэл ийм болоод байгаа нийгмийг хүмүүс бид өөрсдөө бүрдүүлдэг гэдгийг бодоод үзэх нь зүйтэй санагдана.
SOURCE: Өнөөдрийн монгол
8 Comments
hunii naimaachid aa. bolioroi ta nar.
bi hunii sanaand oromgui, sert hiimeer ta nariig tamlan alahaar anguuchlah bolno.
Minii bodloor :
1.Nasand hursend ene sex iin gaj donton, huchiirhiilgch nariig niitiin hemjeend undur sonor seremjin door zuvhun tsagdaa gehgui ,irgen bur demjin uter turgen haij olj niigmees tusgaarlah…
2. Uridchilan sergiilehiin tuld niitiig hamarsan mash nariin burtgel gargah(hen yu erheldeg yamr bolovsrol gemt hereg uildej bsan, esvel uildeh magadlaltai talaar)
3. Ersdel ihtei humuust undur haraa hyanalt togtooh(2,4 saya huntei manai mongold uul ni asuudal bish sangdaj bna)
4.ireeduid iim gaj dontonguud bii bolgohgui tuld, dund surguulias ehleed, tsereg tatlaga huduu oron nutagt zaluuchuudad, belgiin amidraliin talaar mash gun gunzgii zuv medleg olgoh(bolj ogvol bagaas ni)
5.Ohid emegteichuuded yalgaagui… bas iim tohioldold yaj uuriiguu hamgaalah, yaaval ersdeld urtuhgui baih talaar baga geltgui medlegtei bolgoh.usvur nasnii huvguud ch uund hamaarna…
Odoonoos etseg ehchuud ur huuhedteigee belgiin amidraliin talaar neelttei yariltdag bolohiin tul irgen ail urh bur dor burnee hicheeh heregtei bh gej bodoj bna.
Uuntei adil mungunii talaar, hunii erhiin talaar,huisiin yalgaa er emiin eosnii talaar huduu oron nutag, emzeg bulegiinhend usvur nasniihand, zahiin horoolold odoonoos niigemiin soyoliin dovtolgoog zuvhun tur, bolovsorliin sistemd naidaj orhihguigeer hun bur dor burnee temzej,..urialj ajillaj ehelbel
ene mongoliin niigem maani tsereg tsagdaa bulan burt zogsoogood baihgui tegsh erchtei, gemt hereg bagatai amar taivan kanad, swezariin hemjeend ochtloo hugjij chadna gej itgeltei bgaa shuu.
Oroh oromjgui bolj bsnaas,turiin tuluu ortono booj uhsen ch yah ve dee he he…
mongolchuudaa negiig bodoj hoyriig tungaamaar yum daa tal heden ohiduudaa oorsdoo buzarlaad zarimiig gadaadhad ni aldaad mongold yu bolood bna
ajilgui humuus hichneen ih bna gemt hereg todii chinee ih bna
Europe-d bi 10-aad mgl ohin zaraad udaj bna daa, Mongoloos dajgui ohin Europe-d irj biee unelne gevel nadtai holboo bariarai, sard 2000 garui euro ugnu shuu!
Mongol zaluusiin uhamsar uneher doroitoj bn. Haramsaltai muusain buzar tamlagchdiig buudaj al.
Ter zaluuchuudiig barivchilbal tolgoig ni SYhbaatariin talbai deer olnii nyden deer tsavchij tsaazlan shiitgeh heregtei.
ene bol aimshag mongold amid yavah batalgaa alga
Manai toriin zugees erguuliin tsagaag olon bolgoj gudamj bulan nuh suv bolgond bailgah heregtei