Секс ямар насанд амттай байдаг вэ?

Эмэгтэйчүүдийн дур хүсэл

30 нас хүртлээ эмэгтэй хүний бие организм жинхэнэ дур тавилт ханамж таашаал авах замыг хайсаар байдаг. Олонх эмэгтэйчүүд хамтрагч эрээ гомдоохгүйн тулд “Урьд хожид амсаж байгаагүй аз жаргалыг эдэлж буй” мэтээр худлаа дүр эсгэнэ. Энэ үед гол бэрхшээл нь түүний хүсэл, цаад хүнийхтэйгээ таарахгүй байх явдал юм. Гэхдээ та энэ үед туршилт хийхээс айх хэрэггүй. Учир нь энэ үед л секст зөвшөөрч болох бүхнийг хийж, өөрийн хэмжээ хязгаарыг тодорхойлох хэрэгтэй. Харин зөвхөн хамтрагчийнхаа хүслийг хангахын тулд өөрийнхөө дургүй юмыг хийх ёсгүй гэдгийг сана. Сексээс зөвхөн тааламжтай мэдрэмж л авах ёстой. 20-30 насанд секс бол тоглоом бөгөөд, тэдгээр нь тус бүрдээ өөр өөрийн дүрэмтэй билээ. Гэхдээ 30 дөхөөд ирэхээр эмэгтэй хүн гэр бүлийн тухай бодож эхэлдэг.

Ирээдүйн эр нөхрийн тухай, түүнд байх сайн сайхан зан чанарыг тоочин бичсэн зарим нэгэн тодорхойлолтуудыг эртхэн бэлтгэсэн нь дээр. Гэвч дээрх зарчмыг баримталж, ойр тойронд тань эргэлдэж байгаа залуусыг шалгууртаа нийцэхгүй хэмээн цөхрөн бодсоор нас хэдийнэ талийсан бүсгүйчүүд байдаг. Тэдний гол алдаа нь сэтгэл дотроо төсөөлсөн хүнийг л хайдгаас бус, хайр дурлалыг хайдаггүйд байгаа юм.

Эрчүүдийн дур хүсэл

20-иод насны эрэгтэй хүн бүр хүүхнүүдийн ертөнц зөвхөн түүнд хамаарагдаж, эмэгтэй хүн болгон түүнтэй хамт үдшийг өнгөрүүлэхдээ аз жаргалтайд өөрийгөө тооцно хэмээн боддог. Ер нь бараг бүгдээрээ ийм байдаг гэхэд хилсдэхгүй. 20-30 нас бол тэдний сексийн болоод биеийн хүч чадлын оргил үе. Ийм насандаа эрчүүд өчүүхэн жоохон дохио авмагц сэрэл үүсч, хоромхон хугацаанд бэлэн байдалд ордог. Энэ үедээ тэд эмэгтэй хүнийг урьдаар үнсэж, илж таалах ямар хэрэгтэйг ойлгодоггүй.
20 настай эрэгтэйд сексийн чанараас тоо нь илүү чухалд тооцогдоно. Тэд энэ үедээ ихэд амиа хичээгчид байдаг. Тэд хамтрагч бүсгүйдээ хамтын жаргал эдлүүлэх тухайд бараг боддоггүй. Секс бол тэдний хувьд нэгэн төрлийн тэмцээн.

20-30 насны эрчүүдэд секс нь таашаал эдлэхээсээ илүү өөрийгөө хэн болохыг харуулах чухал хэрэгтэй мэт санагдана. Эрчүүд 20-иод насандаа бие хүнийхээ хувьд бүрэн төлөвшиж амжаагүй байдаг. Түүнд өөрийн гэсэн зовлон, сэтгэл зүйн саад, хувийн комплекс (аливаа нэг талаар өөрийгөө голох үзэл) байдаг бөгөөд сексийн түншдээ эр хүн гэдгээ харуулах замаар уг асуудлаа шийдэх гэж оролддог. Физиологийн хувьд энэ насанд тэднийг зовоодог ганц зүйл бол цагаасаа өмнө дур тавих гээд байдаг аюул бий.

SOURCE: Хань

4 Comments

  1. the man says:

    Saikhan hariltsaatai, sanhuugiin bolomjtoi, zaluu- gualig, tsarailag, udriin tsagaar uulzah burt 100-300usd aar uguh bolomjtoi tul sonirholtoi emegteichuud manfirst30@yahoo.com ruu handana uu !

  2. badboy says:

    hi saihan vdshig unguruumuur bwal mailaa vldeechih bvsgvichvvdee

  3. tulgaa says:

    hi sex iin jargaliig amsay gevel mail bicheerei bas zovolj boloh yum tulgaa_helping@yahoo.com

  4. sex-ийн хамтрагч хайж байна says:

    хамтрагч хайж байна эмэгтэй хангаад өгеэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.