Хэрэв та хэн нэгэнд дурлаад,түүнтэйгээ амьдралаа холбохыг хүсч байгаа бол тэр чинь ямар хүн бэ гэдгийг мэдэх боломжтой юм. Тэгэхийн тулд түүний төрсөн он, сар, өдрийг мэдэхэд л хангалттай. Тухайлбал тэр чинь 1988 оны 1-р сарын 5-нд төрсөн бол энэ тоонуудыг хооронд нь нэмбэл /1988+1+5/ 1994 болно. Энэ тоог 1+9+9+4 гэж нэмбэл 23 гарна. Эцсийн тоог нэг оронтой тоо болгох ёстой тул 2+3 гээд 5 болгоно.
Одоо тулгацгаая
1-ийнхэн. Дарга, удирдагч байх дуртай хүмүүс. Тэд бие даасан, хараат бус, цуцашгүй тэмцэгчид учир ихээхэн амжилтад хүрдэг.
2-ынхон. Найдвартай хамтрагчид. Тэдэнтэй учраа олоход хялбар. Хэзээ ч хүнийг эвгүй байдалд оруулдаггүй, харьцааны соёлтой хүмүүс.
3-ынхан. Хүмүүст аз жаргал, хөгжил баясал бэлэглэгчид. Адал явдалд дуртай, бие даасан.
4-ийнхөн. Тэд хөлөн дээрээ бат зогсдог. Сахилга баттай, харьцааны соёлтой, ажил дээрээ амарна гэсэн ойлголт байхгүй.
5-ынхан. Тэд эрх чөлөөнд дуртай. Байнгын хөдөлгөөнтэй. Тайлагдашгүй оньсого мэт зүйлийг сонирхож, нэгэн зэрэг хоёр ажил хийж чаддаг.
6-гийнхан. Маш хариуцлагатай хүмүүс. Тэд сайн ээж, аав байдаг.
7-гийнхон. Энэ бол сэтгэгчид. Тэд ухаантай, юмыг хурдан ойлгодог, гэхдээ зөрүүд биш. Ийм хүмүүс бусдыг сайн сонсож чаддаг ч гэсэн өөрөө анализ хийж, дахин тунгаасны эцэст хүлээн авдаг.
8-ынхан. Сайн зохион байгуулалттай хүмүүс. Хариуцлагыг өөртөө авч, үргэлж өөрийгөө ажилтай байлгаж чаддаг.
9-ийнхөн. Сайн санаатай, сайхан сэтгэлтэй хүмүүс. Ерөөсөө харамч биш.
Тухайн хүнийхээ тухай мэдээд авчихсан ч түүнтэй та хэрхэн зохицохоо мэдэхгүй үлдэх нь хангалтгүй байгаа биз дээ.
1-ийнхэн. Лидер байх дуртай энэ хүмүүст 2-ынхон хамгийн сайн тохирдог.
2-ынхон. Гэр бүлдээ хайртай 6-гийнхантай сайн тохирдог.
3-ынхан. Эсрэг хүйсний гурвынхантайгаа зохицно, бас эрх чөлөөнд дуртай 5-ынхантай нийцтэй.
4-ийнхөн. 2-ынхонтой бат бэх гэр бүл болдог.
5-ынхан. Хариуцлагыг өөртөө авч чаддаг 8-ынхантай сайхан хосууд болдог. Тэд бие биедээ ээлжлэн дурлалцаж, бизнест сайн хамтрагчид байж чаддаг.
6-гийнхан. Гайхамшигтай аав, ээжүүд. 2-ынхонтой гэр бүл болоход алдах зүйлгүй.
7-гийнхон. 2-ыхонтой тохирдог. 2-ууд 7-г маш их хүндэлдэг.
8-ынхан. 1-ийнхний анхаарлыг татдаг. Бас тэд 1-ийнхний лидер чанарыг нь биширдэг.
9-ийнхөн. Тэд 9-төө л хайртай. Тоо судлаачид хоёр 9 нийлэхээрээ тэнгэрт гардаг гэдэг.
14 Comments
шаал худлааааа
заримдаа уулзаж юм яридаг эмэгтэйтэй болохийг хусдэг. эхнэр хуухдээ бодохоор тэгж зориглодогуй юм аа. гэхдээ зовлон нэг бусгуй байвал хаяа мэсэнжэрдэж байя итгэж болно шуу
batuchralhurlee@yahoo.com
4iinhontei tohiroh yum alga emegtei 4 alintai ni ch tohirohgui bolhoor huntei suuhgui gesen ug uu
arail towchhon ymaa
miniih bolon hairtiin mini yag taarch bna. hehe
4iihon 2iihontoi sain tohirdog gej bichsen atal 2iihon ni toohku 6giihanta sain tohirno genee heheh
setgegdel bichij bgaa zarim humuus yamar buduuleg yum be.bas iim bj bolohgui shdee. miniih 1 l sain taarahgui bna gehdee zarim ni unen bnaa.nogoo hun maani taarch bna.
miniihd neg too dutchihlaa hehe, manai huniih uul ni 9 bolsiin
ali ali taardagvi ee arai xudlaa. bi lider xvmvvsiig bishirdeggvi shd
5-iihantai tohirno gesen gantsa ch yum bhgui yum bna sh de.tegheer yag yu gej oilgoh yum boljiin aa ho?!
0 esvel 10 gej garch bolohgui yu? Miniih 10 garlaa hariug ni olsongui
yahaawee taar ch l bna
ug ni ch nuguu hunii tal ni zan harakter taarchil bn l daa gehdee miniihtei neg l taarahgui bh shig bhiin… 🙁
shagaad bgaach ta nar shan shaaan gj ene bhdaa haha
alaa saa aluda