Эрчүүд эмэгтэй хүний ямар чанарыг секси хэмээн үздэг вэ

Хуучирсан пүүз, будаггүй царайтай бол эрчүүд “үргэдэг” гэж та бодож байна уу? Тэгвэл яаран ийм дүгнэлт хийх хэрэггүй гэнэ. Эр хүнд сексуальны мэдрэмж төрүүлдэг гэх арван зүйлийн жагсаалтыг сэтгэл зүйчид гаргажээ.

1. Косметик чухал биш

Ингэхэд эмэгтэй хүн бүх л амьдралынхаа туршид хэдий хэмжээний мөнгийг гоо сайхны бүтээгдэхүүнд зарцуулдаг юм бол. Эрдэмтэд энэ асуултад хариулт өгөхөө ч мартсангүй. Тэдний гаргасан тооцоогоор бол эмэгтэй хүн гоо сайхандаа ойролцоогоор 180 мянган ам. долларыг зарцуулдаг аж. Харин сэтгэл зүйчид ийм их мөнгийг үргүй цацаж байна хэмээн нотлохыг хүсчээ. Тэд, “ Будаж янзлаагүй үед л эмэгтэй хүний төрөлхийн гоо сайхан нь хамгийн тод илэрдэг. Ихэнх эрчүүд үнсэлтээс хамгийн их таашаал авдаг тул будагтай уруул тэдэнд таалагдах нь тун эргэлзээтэй” хэмээн тайлбарлаж байна. Иймд бүсгүйчүүдийн макияж эрчүүдэд таалагдахаас илүүтэй түлхдэг болов уу гэсэн дүгнэлт гарч байна.

2. “Цодгор” гэдэс

Баараг дийлэнх бүсгүйчүүд загвар өмсөгчдийн өөгүй тэр тусмаа гэдэсгүй галбиртай байхын мөрөөс болдог. Тэгвэл эрчүүдэд багахан “цодгор” гэдэстэй бүсгүйчүүд илүүтэй таалагддаг гэнэ. Эрчүүд эелдэг зөөлөн зан авиртай бүсгүйчүүдэд татагддаг бөгөөд бага зэргийн гэдэстэй байснаар эмэгтэй хүний төрөлх дүр төрх илүү тодорч харагддаг гэх.

3. Багахан үрчлээс

Үрчлээс нь эрчүүдээс илүүтэй эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь сэтгэлийг илүүтэй эмзэглүүлж байдаг. Яагаад гэвэл үрчлээс нь тэдний насыг илчилдэг гэж тэд үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ, бага зэргийн үрчлээс нь тэдний туршлагын илэрхийлэл болдог гэж сэтгэл зүйчид тайлбарлаж байна. Франц бүсгүйчүүд үрчлээснээс нэг их эмээдэггүй гэж та сонсч байсан уу. Тэгвэл тэд үнэхээр ч үрчлээснээс бус харин бие галбираа алдахаас л эмээдэг гэнэ.

4. Халамцуу утасны дуудлага

Найзууд эсвэл ажлыхантайгаа бага зэрэг наргисны дараа “Цагийг зугаатай өнгөрүүлсэн ч чамайг үгүйлээд байна” хэмээн хайрт руугаа утасдах тохиолдол бишгүй байдаг. Тэгвэл London Metropolitan University –ийн сэтгэл зүйн багш Simon Moore, “Хэрвээ та халамцуу түүн рүү утасдвал энэ нь түүнд итгэдгийн илрэл бөгөөд энэ нь ихэнх эрчүүдийн сэтгэлийг энэ нь илүүтэй хөдөлгөдөг” хэмээн баталж байна.

5. Хоолны сайн дуршил

Романтик үдийн зоог барих үед ихэнх эмэгтэйчүүд зууш, салат төдийхнийг идэж, хундага дарсыг арай хийн дуусгадаг. Тэгвэл Simon –ы үзэж буйгаар “ Хэрвээ эмэгтэй хүн хүссэнээрээ идэж, хүссэнээрээ дарс хундагалан эргэн тойрны хүмүүс юу гэж бодохоос үл эмээсэн дүр төрх нь тэднийг өөртөө илүү итгэлтэй, шийдвэр гаргах чадвартайн илрэл” болдог гэнэ.

7. Жижиг хөх

Ихэнх эрчүүдэд загвар өмсөгчдийн “хавтгай” цээж таалагддаггүй гэвэл эндүүрэл болно. Сэтгэл зүйч Simon , “ Жижиг хөх нь залуу, эрүүл бие физиологтойн илрэл. Харин эрчүүд ямагт залуу, амьдралын эрч хүчийг үнэлдэг” хэмээн нотолж байна.

8. Өдөр тутмын дотуур хувцас

Ихэнх залуу бүсгүйчүүд торгомсог, атласан, торон эмжээр болсон онцгой чамин дотуур хувцастай байвал илүү секси харагдана хэмээн үздэг. Харин сэтгэл зүйч Paula Hall энэ ойлголтыг зоригтой үгүйсгэж байна. Түүнийхээр бол, “ Эрчүүд эмэгтэй хүнийг өдөр тутмын энгийн дотуур хувцастай харахдаа дуртай байдаг. Энэ нь тэдэнд онцгой сексийн мэдрэмж төрүүлдэг” хэмээжээ. Яагаад гэвэл эмэгтэй хүний энэ байдал нь ямар нэг урьдчилан төлөвлөсөн биш, ямар нэг сексийн болзоог хүсэмжилсэн санагдуулдаггүйтэй холбоотой гэнэ.

9. Анекдотын утгыг үл ойлгох

Бид бүгд л найзуудтайгаа хамт байх үед хэн нэг нь анекдот ярихад бүгд инээхэд ганцхан та л ойлголгүй үлдсэн тохиолдолтой учирдаг. Хэт боловсролтой эмэгтэйгээс эрчүүд зай барьж харин хөнгөхөн “тэнэглэл” эмэгтэй хүнийг илүү ойр санагдуулдаг хэмээн сэтгэл зүйч Paula үзэж байна. Ийм эмэгтэйн дэргэд эр хүн илүү тайван тав тухтай байж чаддаг . Эр хүнд ухаантайгаа, боловсрол мэдлэг өндөртэйгээ байнга нотлох шаардлагагүй гэнэ.

10. Хүүхдэд хайртай байх

Хамаатны эсвэл танилыхаа бяцхан хүүхдүүдтэй тоглоход эрчүүд танаас хараагаа холдуулдаг гэж бодож байна уу? Тэгвэл та нэлээд том алдаж буй гэнэ. Paula –ийн нотолж буйгаар хүүхэдтэй ойлголцож, тэдэнтэй ойр дотно байж чадаж байгаа нь эрчүүдэд сайн ээж байж чадахыг нотолж буй хэрэг төдийгүй тэвчээртэй, халамжтай зан чанартайн илэрхийлэл болдог аж. Мөн эрчүүдэд тэдний эгч, ээжийг нь санагдуулдаг байна.

18 Comments

  1. Haliunaa says:

    хэхэ тэр балдангийн бичсэн ухна гэдэг угийг би яг сурчих шиг боллоо. яасан инээдтэй хогжилтэй хумуус энд ордийн бээ. надаа таалагдаж бн. манай залуус нэг нэгнийгэ хундэлж л байвал хэн юу гэх ни хамаагуй ээ. тийм биз дэ

  2. Guy says:

    harhad l hachin bolgodog hyyhnyyd sexyshdee… Dotooj ni hujaa bna uu haanah bna hamaagyi sanagdahiin

  3. JAVHAA says:

    БУГДИЙНЭ МЭДЭХ ЫУМ БНА ОООО

  4. say says:

    хэхэхэ…хамгийн эхний 2 хүн ямар инээдтэй бичээ вээ…зөндөө инээчихлээ..2уулаа л үнэн хэлжээ…

  5. sondor says:

    BALDANGIIN ZUV. SANAL NEG BNA. BUSGUICHUUDEE UURSDIIGUU SHUUMJILEHEE BOLITSGOOE

  6. diva says:

    MGLiin ihenh ohid origooro bdg sh de. Oogt budku n ch haashaan, zugeer l bugddig n oortoo tohiruulaad, ooroo oortoo taalagdah n chuhal bha

  7. soko says:

    mongoliin ixenx oxid yamar neg xemjeegeer mes zasal xiilsesen baidag sh de tednii araas xovguud uxaan aldatlaa guideg orig xuuxend durtai gedeg n unen bolvuudaa?

  8. bx says:

    chi shuu baldan yag zov. orig huuhen tsaanaa l saihan

  9. bx says:

    chi shuu baldan yag zov. orig huuhen tsaanaa l saihan

  10. he he says:

    Yoy Dorj+Dulmaa Baldan hoyer gurav eleg avaad hayachih um aa ha ha oird ingej goyo ineesengui.
    za za ali ali ni unenii huvitai ch uuriinhuuruu l bai he he.

  11. Bujee says:

    Baldang demjiv! Ayguu unen sudalgaa bn shde! Manai naiz zaluu bas yg iim engiin zuild aimar durtai baidagaa!
    Misheeld: Bitgii sanaa zovoo naadah bas neeh dutagdaj gachigdaad baigaagiin ilrel bishee! Tsaad hun chin ch buruugaar oilgohgui! Hairtai hunteigee l uchraad untaarai, bitgii uundee sanaa zovoj yaraarai!!!

  12. IZA says:

    Misheelee garmon-s gadna ervvl mended chin asuudal bj magadgvi l yum…Buruu bodoj yarav daa!

  13. anji says:

    misheelee sexees bolj bga gdgni unen bhaa ihenh hund garmonii dutagdal iim maygaar ilerdeg shuu de. gehdee chi jinhene hairtaigaa uchirch bj huntei untana gdg bodol chin ih zow shuu

  14. nemo says:

    misheel bi chamtai taniltsii 😛

  15. Misheel says:

    Hi all, neg zuiliig ta buhnees asuuh gesen yum a. Bi 22-toi buguud odoo boltol hairtaiga uchraagui bolohoor ongonoroo baigaa, suuliin uyed nuureer baga zereg yum garaad baih yum. Uuniig sex hiihguigees dutagdaj baina gej oilgoj boloh u? Bas minii nasnii busguichuul iim tohioldol hovor baiha, iim baih ni naiz zaluutai bolloo gehed buruugaar oilgoh zuil bish biz dee? Za ta buhend tsag gargan saatsand bayarlalaa.

  16. degi says:

    baldan minii hugshin yasan goe helee be

  17. baldan says:

    хөөе малаа тэгвэл чамд шаазан шиг будчихсан, селикон чихсэн томоо арьсаа дааж ядсан, хэрзийсэн туранхай, хатингар, нарийнтсан, нүүрэндээ элдэв мэс хүргэн арьсаа татуулсан, нэг л их ганган дотоожтой хүүхэн таалагддаг юм уу үхэр толгойтой малаа.
    энд эмэгтэй хүнийг энгийн л бай гэсэн байна шдээ. тэрийг заавал тэгж мушгих шаардлага байгаа юм уу муу эргүү ухна минь.

  18. Дорж + Дулмаа says:

    Харвинтай бөгөөд унжгар гэдэстэй, хөхгүй, онигоо ойлгодоггүй тэнэг, байдаг л хужаа дотоожтой, их иддэг, согтуугаараа залуучууд руу залгаж гардаг, тохируулаад жаахан ч гэсэн будаагүй барзгар нүүртэй хүүхнийг одоо яамаар ч юм дээ. Энэ нийтлэлд бичсэн хүүхнийг шулуухнаар дүрслэх юм бол ийм л байна шдээ. Жаахан хэтрүүлэгтэй ч гэсэн ийм хүүхэн секси санагдах нь юу л бол. Харин манай Монгол хүүхнүүдийн дийлэнх нь гайгүй шүү. Гадны орны элдэв тэнэг судалгаа бидэнд хэрэггүй шдээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.