Эхнэр нөхөр хоёрын хэн нь ах байх нь дээр бол

Ахимаг насны нөхөр хэтэрхий их халамжтай байдаг

Залуу бүсгүйтэй гэрлэсэн ахимаг асны эрийг хүмүүс дооглодог. Энд бас ч гэж үнэний хувь бий. Ахимаг насандаа дурлалд автсан эрчүүд дотроо хөгшрөлтөөс айж байдаг. Ийм эрчүүд амьдралынхаа сүүлчийн дурлалыг амсаж, сүүлчийн хунгийнхаа дууг дуулдаг байна. Залуу бүсгүйн төлөө гэр бүлээ орхих, амжилт ололтоо нураах нь ховор биш. Гэхдээ гэрлэж чадвал хайр энхрийллээр дүүрэн сайн нөхөр болдог бөгөөд түүнийг ийм гэдгийг нь анхных нь эхнэр ч мэдээгүй байдаг. Ийм олон эрчүүд маш баяртайгаар хүүхэдтэй болж, хоёр дахь залуу насаа эдэлдэг байна. Ахимаг настай эр хүнтэй гэрлэж байгаа залуу эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд өмгөөлөл хамгаалал, халамжийг түүнээс хайдаг. Түүний хайр нь нэлээд төвөгтэй байх бөгөөд гэрлэх гэснээсээ өргөж авах гэдэг үг илүү таарах ба нөхрийнх нь сексийн туршлага ч бас их үүрэг гүйцэтгэдэг байна. Сэтгэл зүйн талаас нь авч үзвэл ийм тохиолдлыг эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хүндээр мэдэрдэг. Түүний залуу байх гэсэн хүсэл, өөрийнхөө боломжоос илүүгээр идэвхтэй байх, залуу эхнэртээ таарах гэсэн тэмүүлэл зэрэг нь сэтгэл санааны зовлонд учруулах нь бий. Эрт орой хэзээ нэгэн цагт ирэх ор хөнжлийн асуудал нь тэднийг маш хүнд асуудалтай тулгаруулдаг. Хэрэв ахимаг насны эртэй гэр бүл болох гэж байгаа эмэгтэй эртнээс энэ бэрхшээлийг ойлгож байсан бол асуудал үүсэх нь мэдээж бага байна. Бас заримдаа эр нөхрийнх нь хэтэрхий их халамж тээртэй санагдах нь бий. Эхнэр нь биш охин нь юм шиг санагдах нь эмэгтэй хүнд таатай байдаггүй байна.

Ахимаг насны эхнэр туршлагатай ч хартай байдаг

Ийм гэр бүлүүд олон байдаггүй ч сүүлийн үед нэлээд тааралдах болсон нь орчин үеийн техник технологи мөн янз бүрийн бүтээгдэхүүнүүдийн тусламжтайгаар эмэгтэй хүн наснаасаа залуу харагдах болсонтой холбоотой юм. Арав бүр хорин насаар дүү залуус ахимаг эмэгтэйд татагдах нь юутай холбоотой байдаг вэ? Нэн тэргүүнд тэд туршлагатай байдаг байна. Ихэнх эрчүүд залуу насандаа маш их сексийн дуршилтай байдаг. Гэвч тэдэнд сексийн наад захын туршлага дутагддаг. Иймээс өөрийн үеийн залуу охидтой харьцахаас айдаг. Харин ахимаг эмэгтэйтэй харьцахдаа тэд өөрийгөө илүү хүчирхэг юм шиг санадагаас гадна тэдний хооронд багш сурагч гэмээр харьцаа үүсдэг аж. Туршлагатай ахимаг эмэгтэй нь залуу эрд сексийн олон төрлийн гайхамшгийг амтлуулдгаас энэ харыдаа нь түүнийг ихээр татагдахад хүргэдэг байна. Гэвч ганц секс нь ийм холбоо үүсгэдэггүй. Олон залуу эр эгчмэд бүсгүйг гайхамшигтай хайр амтлуулахаас гадна ухаалаг найз болдог гэж боддог. Тэднийг тэр эмэгтэйн амьдралын туршлага, ухаан нь бишрүүлээд зогсохгүй мөн өөрөө түүний дэргэд өсч хөгждөг. Тэдэнд хүүгийн болон бага эрэгтэй дүүгийн дүрд тоглох нь хангалттай байдаг. Гуч хол гартлаа гэрлэж амжаагүй зарим эмэгтэйчүүд иймэрхүү холбоог олж тогтоон нэг сумаар нөхөр, хүүхэд гэсэн хоёр туулайг намнаж чаддаг байна. Түүнээс гадна залуу эртэй холбогдсон эмэгтэй нь өөртөө санаа тавьж, залуу сайхан төрхөө удаан хадгалдаг. Насаар ахимаг эмэгтэйд нэг зовлон байдаг нь хардалт юм. Нөхрийг нь залуу сайхан охид хүрээлж байгаа гэдгийг ямар хүн мартах билээ дээ. Хардалт, өөртөө итгэлгүй байдал, хөгширч байгаагаа анхаарах зэрэг нь хэрүүл шуугиан тарихын үндэс болж, бүр удаан хамт байж болох холбоог таслахад хүргэдэг. Бас нэг асуудал нь насанд хүрсэн эр хүн гэнэт өөрийгөө хүүгийн дүрд тоглож чадахаа байсныг анзаардагт оршино. Хуучин загвар санаанд нь таарахаа больсон учраас солих шаардлага гарч тэд салдаг байна.

Хайр дурлалд насны ялгаа чухал биш

Гэвч насны ялгаатай гэрлэлт нь ирээдүйгүй гэж бодох хэрэггүй. Бүх талаараа зохицсон “дээд зэрэглэлийн” гэр бүлд ч асуудал байж л байдаг. Найдвартай үндсэн дээр тавигдсан хүчирхэг холбоо нь л та хоёрын хайрыг хамгаалж чадна. Хэн нь насаар ахимаг байх нь чухал биш шүү дээ, бүх насныхан хайранд умбах эрхтэй гэдгийг санаарай.

10 Comments

  1. Ugsaatan says:

    Нөxөр нь аx байсан нь дээрээ..
    Яаж ч бодсон эxнэр нь аx байx боломжгүй xаxа..
    эгч байж болно xаxа

  2. bolor says:

    Миний найз залуу надаас 16 насаар дүү. Би түүнийг биш тэр намайг харддаг. Учир нь надад дурласан залуучууд олон байдаг. Би төгс хөөрхөн биш ч хүн бүр л намайг сайхан бүсгүй гэдэг. Насны хувьд би найз залуугаасаа 3-4 насаар л эгч харагдах байх. Түүний үеийн овортой залуучуудын зарим нь надаас ах ч харагдаж магад. Насны зөрүү чухал биш…

  3. girl says:

    нохор маани надаас ах, халамж сайтай, сэтгэл тогтуун сайхан бдаг юмаа, бас амидралд хэрэгтэй юм их заана, амидралийн ухаан сайтай

  4. hair says:

    кк би бас оворгүй. би нэлээн жоохон харагддаг. тэгээд намайг бас дандаа л дүү залуус эргүүлдэг кк. гэхдээ би хэзээ ч овортой болох юмсан гэж боддоггүй.

  5. hi says:

    minii nz zaluu nadaas 7duu gehdee bi hezee ch teriig hardaj bgaagui.harin ter namaig harddag bi bolii geheer bolidoggui.Yagada gevel bi heterhii ovor bagatai barag ternees duu yum shig l haragddag.Bi bur esregeeree ovortoi haragdah yumsan gej boddog shuu.Ovor bagatai huuhed shig tsaraitai bolohoor namaig dandaa l duu humuus sonirhono.minii ueiin zaluus bolon nadaas ah humuus namaig sonirhdoggui yum.Yagaad gevel bi heterhii jaahan huuhed shig haragddag.Yaj ovortoi haragdah ve?

  6. Special One says:

    Үнэн байх шүү эгчмэд хүүхнүүдийн толгойны өвчин бол эр нөхрөө юмуу залуугаа залуухан охидуудад алдах вий гэсэн айдас гэж бодож байна.Эрт орой хэзээ нэгэн цагт тийм зүйл болно гэж бодох нь аргагүй ш дээ монголын маань охид бүсгүйчүүд улам л сайхан болж байгаа өнөө үeд бол бүр эр нөхрөө өөрөөсөө холдуулахгүй байна гэдэг их хэцүү шүүдээ

  7. sex says:

    Aximag nasnii emegteichvvd sexd jdardag ted noiroo diildeggyi chvvdee .olon ax erchvvd bas l ataarxmaar baidag chvvdee. Emegteichvvd xajgdandaa xajgdana neg l odor…………..

  8. bat says:

    uuruusuu duu hunyei yavhad shan bdg gj bodj bna uu?mash ih tevcheer heregtei bdg yum bna daa.nuguuh ni oilgj tuslj bva lbas ch gaigui l bdg bh ugui bol tegeed l…

  9. shvvder says:

    vgvi ee naadah chini hudal

  10. baldan says:

    насаар ахимаг эмэгтэйд нэг зовлон байдаг нь хардалт юм гэнэ үү? наадах чинь харин худлаа байхаа. миний мэдэхээр л бол тэгж их харддаггүй юм билээ. тийм хэд хэдэн гэр бүлийг мэдэхийн хувьд хэлж байна аа. тэгээд ч хардах гэдэг бол тэр насны зөрүүнээс биш хувь хүний араншингаас л хамаардаг зүйл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.