Авах юмгүй царай муутай, муухай хүүхэн

Өчигдөр шөнө их гоё зүүд зүүдлээд, өнөө өглөө их гоё инээд алдаад л сэрлээ л дээ. Тэгсэн чинь үнэн царай муутай хүүхэн өөдөөс инээгээд байж байнаа. Сонин юм аа. Өчигдөр шөнө харанхуйд гайгүй л царайтай байх шиг байсан юм даа… Би энэ хүүхнийг дөнгөж өчигдөр харсан юм шиг ямар сонин юм биччихэв ээ?

Уг нь би энэ хүүхнийг олон жилийн өмнөөс танина л даа. Нэрийг нь Улаанаа гэдэг юм. Бид 2 олон ч жил орой хамт унтаж, өглөө хамт сэрж байгаа л даа. Анх зуны амралтаараа хөдөө явахдаа учиргүй санадаг байж билээ. Санаж санаж ирчихээд л хамтдаа унтаж, хамтдаа сэрээд л… Сайхан байж дээ тэр үе…

Сүүлийн үед харин Улаанаа маань харах тусам муухай болоод байх юмаа. Ер нь ч тэгээд олигтой байсан ч юм уу дөө? Бусдын хүүхдүүд гэж нүд, хөмсөг болсон сайхан, сайхан л амьтад байх юмаа. Хараад, хараад ханамгүй… Бусдын хүүхнүүд гэж гарт баригдаж, нүдэнд харагдахуйц хөх, бөгстэй байх юмаа. Тэнгэрийн амьтан л гэлтэй… Манай Улаанаа байдаггүй ээ… Нүд ч үгүй, хөмсөг ч үгүй. Хүнд үзүүлж харуулах юм юу ч үгүй. Хөх ч үгүй, бөгс ч үгүй. Хүнд гайхуулаад ярьчихаар юм юу ч алга. Халтайчихаад… Ядахдаа нүүрээ нэг угаачихдаггүй юм байх даа.

Анх яагаад тэгэж их сэтгэл хөдөлдөг байсан юм бол, бүү мэд… Нөгөө анхны дурлал сохор байдаг гэдэг нь юм бол уу? Магадгүй. Ямар ч байсан, өөрийгөө өмөөрөх үүднээс Улаанаагийн зарим дутагдалтай талыг нь биччихье.

Хатагтай Улаанаа ч тамхи их татнаа. Би орой гэртээ хамраа чимхэж ороод л, шууд орондоо ороод л, хөнжилөө толгой дээгүүрээ нөмрөөд л хэвтчихнэ. Тэгэхгүй бол татсан тамхиных нь утаанд ухаан алдчихна. Их хэцүү. Хөнжил дотор бол бүр ч хэцүү. Нөгөө Улаанаа чинь унгаад л… Бас болоогүй ээ, шивэр, хулмас гэх мэт анхилуун үнэрүүд бас бий. Ядаж байхад биеэ нь нил хир… Муухай, муухай. Авах юм байхгүй ээ. Ийм хүүхэнтэй насыг барна гэхээр энэ амьдралд гомдолтой л байна. Ядахад Улаанаа нөгөө ажилдаа бүр нойл. Би л нэг баахан тонгочиж, махаа зовооно. Тэгээд л… Ядараад л… Нам унтчихна. Улаанаа маань гоё болчихсон байна гэж шөнөжингөө зүүдлээд л… Даанч өглөө сэрэхэд бүх юм яг л байдагаараа… Жартайсан солир нүдтэй, баахан сорив болсон хөх бөгстэй, халтайсан нүүртэй, хиртэй биетэй гутмаар хүүхэн л өглөө угтана даа… Би ч уг нь өөдрөг үзэлтэй хүн л дээ. Гэхдээ энэ амьдрал ямар ч урам алга.

Болдог бол энэ Улаанаагаас салах юмсан. Даанч өөр сонголт байхгүй. Жавхлангийн дуун дээр юу гэж гардаг билээ? “Хайрлаж болохгүй хайр уу? Хагацаж болохгүй сэтгэл үү?” гэдэг байхаа. Урамгүй ч юм дөө… Энэ Улаанаа.

Балай хүүхний тухай гар, хуруугаа өвдтөл баахан юм биччихлээ. Болъё. Дуусгая.

Ингэхэд, миний энэ нийтлэлийг уншаад танд юу бодогдов? Намайг аймар муухай хүүхэнтэй учир ургуулаад, унтаж хэвтээд… Тэгээд тэрнийхээ тухай баахан юм биччихэж гэж хардаж байна уу? Ээ, андуураад байнаа, андуураад байна.

Энэ чинь далд утгатай өгүүлбэрүүд байхгүй юу даа… Ойлгохгүй байна уу? Далд. Улаанаа гэдэг чинь Улаанбаатар. Хүүхэн гэдэг чинь хот. Ийм түлхүүр үг хэрэглээд дахиад уншаад үз дээ? Одоо ойлгож байгаа биз дээ? Жартайсан солир нүд гэхээр юу байх уу? Энд тэнд шонгийн модны оройд байгаа гудамжны гэрлүүд байх нь байна. Сорив болсон хөх, бөгс нь юу байж таарах уу? Нурж унах гэж байгаа балгас гэмээр хэдэн байшингууд байх нь байна шүү дээ…

Энэ маягаар та цааш нь бодоод үз дээ…

Юутай ч Улаанаа хүүхнийг гоо сайхны мэс засалд өгөх цаг болсон байхаа…

SOURCE: www.bayarhuu.com

15 Comments

  1. b says:

    хаха

  2. j says:

    eoooe tim blguidee tim muxai baliar xuuxen baidga gej bdoj bailaa gej

  3. lol says:

    хаха эрэгчин ойлгоогуй бн

  4. suugii says:

    улаанаа хүүхэн засал сэхэл авахаасаа бүр мөсөн өнгөрчэээээээээ

  5. magic says:

    ккккккккккккккккккккккккккккк

  6. Дусал says:

    энэ Эрэгчин одоо хүртэл УБг хэлж байна гэж ойлгоогүй юм уу хаашаа юм.

  7. viva says:

    oh ho ho ho. goyi bichjee. avyastai yum geech

  8. caak says:

    ha ha ha
    chi bichihde sain bn shuu. ilvv ilvv

  9. Eregchin says:

    HA HA CHAMAIG CH GESEN TER ULAANAA CHIN GOO SAIHNII OPERATSID ORUULMAAR BAIGAA BAILGUI…
    TA HOER TAARSAN GARUUD BOLOOD L HAMT BAIGAAN ZA

  10. ReallyBigFish says:

    Ulaanaag odoo zasii gevel ers shiidemgii hudulj asar ih zolios, zardal gargah heregtei. Goo saihnii mes zasal iim l bdag shuu dee

  11. er hun says:

    haha ene ulaanaa huuhen ch odoo zasal avhaargui bolson bha

  12. Cute says:

    Сайн байна уу? Намайг Амараа гэдэг. Би дундаж амьдралтай энгийн нэгэн байсан. Гэхдээ хааяа АПУ тамгатай үндэсний гэгдэх сархадыг идээний дээж гэж бодоод уусаар Ерөөл өргөж эхэлсэн амьдрал маань Eроол болж дууссаан.
    Яадгийм, шартсан шараа Боргиогоор тайлж, амт муутай ч Алтантүрүүгээ ууж, гутлаар гишгүүлсэн нүүрээ малын тамгаар тамгалан Чингис хаанаа дуурайж, үнэртэй усны саваар Болор сархадаа зооголсоор өнгөт энэ хорвоог сааралаар харсаар дуусгана.
    Баярлалаа, намайг Амараа гэдэг. Би Соёмбоороо архи хийж уусан МОНГОЛ хүн.

  13. siilen says:

    ihleed ih gaihlaa svvld ni taruulaad unshsan vnen bna shvvv heheh

  14. AMIR says:

    TIIM BAILGUI DE HEHEHE

  15. fereee says:

    wahaahah

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.