Ажил хэрэгч эмэгтэй яагаад сексийн ханамж авдаггүй вэ?

Ажил хэрэгч эмэгтэйн амьдралын хэв маяг нь сексийн таашаал авахад гол бэрхшээл болдог. “Менежерийн синдром” гэх нэр томьёо ч гарчээ. Хүний өдөр тутмын үйл ажиллагаа минут секундээр хэмжигдэхэд секс гээч нь хойшлуулж болох нэгэн хүчин зүйл болон хувирдаг байна. Аажимдаа сексдэх ямар ч сонирхолгүй болох, сексээс таашаал авахаа болих зэргээр хань нөхөр, хостойгоо үл ойлголцох байдал бий болдог. Хэрэв эмэгтэй та “менежерийн синдром”-той нэгэн бөгөөд үүндээ шаналдаг бол зоорх зөвлөмж гэр бүлийн тань уур амьсгалыг тааламжтай болгоход бага ч атугай нөлөөлнө гэдэгт найдаж байна.

-Гэртээ ажилтай холбоотой асуудлаа бүү авчир. Ажлын асуудал бол ажил дээр л байх ёстой гэсэн алтан дүрмийг баримтал.

-Хань нөхөр, хостойгоо тушаасан, захирангуй аясаар ярихгүй байхыг хичээ. Эрэгтэй хүн үүнийг их эшэглэн хүлээн авдаг. Ямар ч тохиолдолд эмэгтэйлэг байх нь танд ашигтай.

-Ажил хэрэгч эмэгтэйчүүд янз бүрийн хүлээн авалт, цайллаганд нилээд оролцох нь бий. Хоол унд, архи дарсны хэтрүүлэг нь гэр бүлийн сексийн амьдралд тааламжтай нөлөөлдөггүй тул үүнд маш болгоомжтой хандах хэрэгтэй.

-Сексийн хүслийг сэргээдэг халуун ногоог хоол хүнсэндээ аль болох түлхүү хэрэглэ /чинжүү, перец, сонгино, сармис/. Эдгээр нь эрүүл мэндэд ч тустай.

-Дандаа албархаг хувцаслах хэрэггүй. Баяр ёслол, амралтын үед ч юмуу даашинз өмсөх, эмэгтэйлэг байдлаар хувцаслахыг хичээгээрэй.

-Нөхөр хостойгоо хамтдаа өнгөрөөх боломж бүрийг ашигла. Ойр дотно байх мөч бүр /үзвэр ший хамтдаа үзэх, кафе ресторанд хооллох, үдэшлэг уулзалтанд очих гэх мэт/ та хоёрыг нягтруулж, сексийн амьдралд ч таатай нөлөөлөх нь гарцаагүй.

Эцэст нь хэлэхэд албан тушаал бол үүрдийнх биш, харин гэр бүлийн халуун дулаан уур амьсгал таныг ямар ч үед тэврэн угтаж авдгаараа ялгаатай. Тиймээс л гэр бүлээ эрхэмлэн, нэн тэргүүнд тавихыг зөвлөе.

SOURCE: Хань

3 Comments

  1. tyyl says:

    hi

  2. Mgl says:

    ажил хэрэгч хүүхнүүд минь та нарыг дээрх зурагтай чинь төстэй байдлаар эрчүүд байнга нууц дурангаараа ангуучилж байдаг юм шүү дээ. Аягүй бол танд мэдэгдэхгүйгээр ширээний чинь доор нууц камер тавьчихаад бүгдийг ажиглаж болно. Хэрэв та аятайхан хүүхэн бол бүр их эрчүүдийн сонирхол татаад доод хэсгийн зураг чинь NET-ээр тэнүүчлэх болно. Бүх эрчүүд биш юмаа гэхэд 80-90% нь та нарыг нууцаар харахад татгалзахгүй дэг. Үүгээрээ л та нар эрчүүдийг өөртөө татдаг шүү дээ. Битүү цамц, өмд өмссөн хүүхнүүдийг эрчүүд нэг их анхаараад байдаггүй. Нээрээ ч эршүүд маягаар хувцас өмссөн хүүхнийг хэн сонирхох билээ.

  3. er hun says:

    zovooo zov zov . zarim huuhnuud arai l denduu shuu. emegtei hn emegteileg bhad l erchuud soronzduulsiim shig tatagdii shd

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.