Баар, буудлууд биеэ үнэлэгчдийн орогнох газар болдог

Биеэ үнэлэгчдийг өөгшүүлэх болсон нэг шалтгаан нь баар, цэнгээний газрууд цаг хэтрүүлэн ажиллах, зочид буудлууд тэднийг орогнуулах явдал байдаг. Бидний шөнийн сурвалжлага Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг, “шаазан ваарны буудал” хэмээн нэрийдсэн зочид буудлаар орон үргэлжилсэн юм. Уг буудал нь засвартай, ажиллахгүй гэгдэж байсан ч биднийг газар дээр нь очиход дөрөв, таван өрөөндөө хүн хүлээж авсан байлаа. Мөн өрөөнүүд нь дотроо ариун цэврийн болон бие засах газаргүйгээс гадна зочдод өгсөн ор хөнжлийн давуу нь өмнө нь ямар өнгөтэй байсан нь мэдэгдэхгүй болсон байв. Бидний үзсэн хоёр өрөөнд үйлчлүүлэгчид нь хогийн савандаа хөнгөрсөн байлаа.

Цагдаагийнхан тус буудалд байсан хүмүүст хоногийн 15 мянган төгрөгийг нь ресепшинээр нь буцаан олгуулаад, тус буудлыг лацадсан юм. Мөн энэ үеэр Баянбүрдээс 100 айл руу уруудах замд байрладаг “Эгшиглэн” караоке, паб цаг хэтрүүлэн ажилласан дуудлагаар хоёр цаг өнгөрч байхад очиход ихэнх ширээ нь үйлчлүүлэгчээр дүүрэн байлаа. Харин тус караокены эзэд “манайх яг хаах гэж байлаа. Харин энэ хүмүүс ерөөсөө гардаггүй. Гар гэхээр хэл ам хийгээд байх юм” гэсэн 1тайлбарыг бидэнд өгсөн юм. Ямартай ч өнгөрөгч Баасан гарагийн шөнө Сүхбаатар дүүрэгт байрладаг “Hollywood”, “Muise” зэрэг баарууд мөн цаг хэтрүүлэн ажилласан тул цагдаагийн ажилтнууд тус газруудаас өсгөгч болон пиво, архи зэргийг нь хураан авсан юм.

Залуус эрүүлжүүлэхэд цэцэрлэгийн хүүхэд мэт унтана

Ингээд бидний сурвалжлага хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн ард байрлах эрүүжүүлэх байранд өндөрлөсөн юм. Гурван цаг өнгөрөн, дөрвөн цаг дөхөж байхад тус дүүргийн эрүүлжүүлэх байр битүү хүнтэй байлаа. Ер нь эрүүлжүүлэх байрны ачаалал Лхагва гарагаас эхлээд ихэсдэг байна. Гэр орондоо агсам тавьсан болон гадуур зодоон хийсэн этгээдүүдийг энд авчран эрүүлжүүлдэг. Биднийг очих үеэр мөн л эрүүлжүүлэх байр пиг хүнтэй байлаа. Эрүүлжүүлэхийн цагдаа нар эгээ л цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ унтуулах гэж тамаа цайдаг шиг “арай хийн унтуулж байхад битгий цонхоор хараад бай. сэрчихдэг юм” гэсээр угтлаа. Архинд толгойгоо мэдүүлсэн залуусын зарим нь хаана байгаагаа үл мэдэн нам унтана. Харин нэг хэсэг нь элдэв юм ярин, агсамнана. Тэдний ихэнх нь 20-40 орчим насныхан байлаа. Бйднийг эрүүлжүүлэх байртай танилцах үеэр М.Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын дээд сургуульд суралцдаг 16 настай гурван хүүхэд эрүүжүүлэгдэж байхтай таарсан юм. Тэд архи уун согтуурч яваад, өөрийнхөө аав шиг хүнийг бүлэглэж, толгой түрийгүй өшиглөн, зодож байхад нь цагдаагийнхан энд авчирчээ. Биднийг сурвалжлага хийх үеэр буюу 23.40 цагийн үед Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хуучин шаазан ваарны үйлдвэрийн хогийн цэг дээр хүн шатаж үхсэн хэрэг гарсан юм. Уг цогцосны нүүр ам нь хэн болох нь мэдэгдэхгүйгээр шатсан байжээ.Шөнийн сурвалжлага маань дөрвөн цаг өнгөрөөж дууслаа. Ийнхүү охид хүүхнүүд нь амар хялбар аргаар мөнгө олох гэж биеэ үнэлэн, харин залуус нь хар усанд толгойгоо мэдүүлэн, эрүүлжүүлэх байранд хоног төөрүүлнэ. Энэ зөвхөн нэг л өдөр болсон үйл явдал биш юм. Өнөөдөр Монголын нийгэм архи, янхандалтанд живээд буйгийн тод жишээг Баасан гарагийн шөнө болсон дээрх үйл явдал харуулж байна.

SOURCE: Өглөөний сонин

4 Comments

  1. Ranger says:

    Биеэ үнэлэгчидтэй тэмцэх биш тэднийг худалдаж авч байгаа хүмүүстэй тэмцэх хэрэгтэй. Энэ талын ухуулах сурталчилгааг болон ойлголтыг олон нийтийн дунд суулгаж байж зогсоох боломжтой. Тэрнээс эрэлт нь байвал нийлүүлэлт нь буурахгүй шүү дээ гэж хэхэ.

  2. javhaa says:

    bi neeree uridana negen zuud zuudelj baisan uym bna mah saihan zuud ene bol mongol us eh oron mine neg udaa bi naizuudtaiga shonojin tor zasgin tuhai yarij suulaa uurch hurehshig haramsah shig teged shono dund noir mine hureed untaj bilee..ingeed zuud ehelbee odo ihenhine martaj minii sanahnee mongolchuud tsoohon hernee bugdel house nd amidrah uym haa saiguil house yagl money house shig horoolol shig buh hun bayar hoor jargaltai ineesen bugdel mashin unaatai hot gej ondor barilgaar duureeguich tsev tseverhen humuusene bugdel bie biene hundelj bugdel nadtai mendelj baisan bi yag ter zuudiig boditoorono harahsan mongolchuudiigaa saihan baihiigel bi husch baina

  3. Cute says:

    Za ene bichsen humuus oorsdoo bas buudald ordog l biz dee

  4. baby0620 says:

    archaagui umaa unn shdee mgld tiim l bdg ohiduud n ch ohiduud zaluus ch gj zaluus bugd eh zadaggui tolgoi turuugui bolson hnd yaj hadagdahaa medhee bsn denduu zambraaagui archaagui ghees oor heleh ug alga gants l amidrah nasandaa iim utgagui amidraad yahvdee alivaa zuiliig goe saihn bolgj amidrah estoi baital hamgiin adgin muu muuhaig n ochij hiihiin yastn humuus ve

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.