Гэр бүл сална гэдэг тийм ч хүсээд байх зүйл биш. Цагтаа бие биенээ хайр гэрэлтсэн нүдээр ширтэж, нэг нэгнээ санан мөрөөдөж, чин сэтгэлээсээ энхрийлэн хайрлаж байсан эр эм хоёр нэг нэгнээ үзэж чадахаа больж сална гэдэг юутай аймшигтай. Хамгийн наад зах нь үр хүүхэд өнчирнө. Цаашлаад хайран сайхан амьдрал үрэн таран болж нэг айлын гэрт эцгийн ч юмуу, эхийн ч юмуу орон зай эзгүйрч, тэр хэрээр эхнэр нөхөр хоёрын нэр хүнд буурч амьтан хүний хэл амны зугаа болно.
Хүүхдүүд эхээ, эсвэл эцгээ санан бэтгэрнэ. Салж сарнисан гэр бүлд хүүхдүүд яаж тохь тухтай амар тайван амьдрах билээ. Хэрхэн цаашид сайн хүн болон хүмүүжиж улс эх орондоо сайн үйл бүтээх билээ. Энэ мэтээр олон хурц асуудлуудыг гэр бүл салалт гаргаж ирдэг байна.
Гэтэл эр эм хоёр хоорондоо таарч тохироогүйн төлөө энхрий бяцхан нялх үрс яагаад хохирох ёстой гэж. Тэдний буруу гэж юу байх сан билээ.
“Болж өгвөл бүү сал. Яагаад гэвэл ахиад гэрлэх нь салахаасаа хэцүү байдаг” гэж үг бий. Хэрэв эр хүн өөр хүүхэнд хайр сэтгэлтэй болоод түүнтэйгээ хамтран амьдрахын тулд эхнэрээсээ салсан бол өөрийн хийсэн алхамдаа төдийлөн их эмзэглэдэггүй. Үр хүүхдээ ч хайхрахгүй орхиод л явна. Тэр бүү хэл, үр хүүхдээ эргэж тойрч санаа тавих ч үгүй.
Харин өөр сэтгэл санааг нь урвуулах зүйл байхгүй, зүгээр л эхнэртэйгээ таарч тохирохгүй, санаа сэтгэл нийлдэггүйгээс болж эхнэрээсээ салсан бол үүнийхнээ дараа хэд хэдэн үе шаттай сэтгэл зүйн хямралд орж түүнийгээ даван туулах гэж архинд донтдог болох нь нэгэнт тодорхой болсон зүйл.
Харин эр нөхрөөсөө салсан эмэгтэй хүн хоёр янзын үе шатыг туулдаг байна. Хэрэв эр нөхөртэйгээ таарч тохироогүйгээс, санаа сэтгэл нийлдэггүйгээс болж салсан бол эргээд ууч сэтгэл гаргахад бэлэн байдаг. Хэрэв эр нөхөр нь буцаж ханилахыг гуйх юм бол ам өчгийг нь аваад эргээд суухад бэлэн байдаг.
Харин эр нөхрөөсөө гадуур хүнтэй явалддаг, хэд хэдэн нууц амрагтай байсан бол тийм эмэгтэй хүн нөхрөөсөө салсны дараа гинжнээсээ алдуурсан нохой шиг хаашаа л бол хаашаа харин ч нэг хамаа намаагүй гүйдэг болж яахаас ч буцахгүй нэгэн болдог аж. Ингэж гүйлээ гээд тэд юу ч хождоггүй өөрсдөө л хохирдог боловч, салаад явсан нөхрөө адгийн муугаар төсөөлөн бодож түүнээс хариугаа авахын тулд өөрт таалагдсан, татаж чангаасан ямар ч эрчүүдтэй шалиглахад бэлэн байдаг.
Тэгэхээр гэр бүл сална гэдэг ямар их хор хөнөөлтэй зүйл болохыг та бүхэн анзаарсан байх. Гэр бүлийн салалт хэрийн хэмжээнээс ихсэх нь нийгэмд маш муугаар нөлөөлдөг тул ихэнх улс орнууд гэр бүлийн бүрэн бүтэн байдалд ихээхэн анхаарал тавьдаг байна. Тиймээс хэзээ нэгэн цагт салахгүйн тулд залуус маань анх гэрлэхдээ л хань болох хүнээ сайтар тунгааж бодож, зөв сонгох нь л чухал шүү. Гэрлэх гэж яарах хэрэгүй. Юуны түрүүнд үерхэж сурах хэрэгтэй гэж өнөөгийн залуустаа захимаар байна.
6 Comments
энэ нээрээ үнэн үү, хоёр дах гэрлэлт үнэхээр анхныхаас
bi nuhurteigee suugaad 5 jil bolson.bi tuund uhaangui hairtai bsan.odoo bol ugui. 2 huuhedtei. gehdee bi ternees salj bgaa. ter nadad hairguig udur bur mederch amidrah uneheer hetsuu.hezeech namaig hairlaj bgaagui.zuwhun minii gaigui mungu oldogt nadtai tsug baij.nadaar tejeelgej irsen. hezeech amidraliinhaa tuluu zutgedeggui. buh yumaa belduuleel.arhi uuj gsam tawial.bi iim hunees salsan ni deer bizdee. hun hereggui zuileesee salj bh heregtei gesen.
хаха manai huniig avaad suuchih sanaatai irsen huuhen odoo uuriin gesen hani ijil ch baihgui ger buliig maani salgaj chadalgui dairaldsan erchuudiin honogiin zugaa bolj huiten hunjilduu hulburch yavna daa huuhnuudee uhaantai baij uursdiigu hundel es tegvees nohoi met amidarna shuu
Тийм юм байна лээ. Салсаны дараа шинэ хүнтэйгээ дотносох нь үнэхээр дарамттай юм байна лээ. Хуучин эхнэр минь бодогдоод, харьцуулаад л… Хүүхдээ санаад их хэцүү юм байна лээ. Юу ч болсон салаад хэрэггүй юм байна лээ гэдгийг хэлье
ugui yahu tegeed buuur neg gert baij uneheer bolmoor bol tegeel saldag bhda. zugeer hongon huumgai(nuuts amrag) yumnaas bolj salval t1 l bhda
herev gal, ys gedeg shig buur tiim taarj tohirohgui bol yah yy? ehner nuhur 2- gal, ys -tai bol hetsuu bizdee, tiim bolhoor syyhaasaa umnu sain bodoj, jil ysiig nj harj baij syysan deer shuu?