Жаргал эрсэн охидын жавар хургасан үйлийн үр

Өнгөрсөн даваа гарагт Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байраар орлоо. Бэрцэцэг гэж өөрийгөө нэрлэсэн охин намайг сэтгүүлч гэдгийг мэдмэгцээ “Эндээс авчих л даа, чухал мэдээлэл өгнө шүү” гээд хоргоож байна. Архинд гүнзгий орчихмооргүй бага насны охин хэр нь айж ичих явдал түүнд алгаа. Архи гээч юм манай залуу үеийг ийм л болгочихдог юм байна. Үүний зэрэгцээ бэлгийн гаж донтнууд Монголын охид, хүүхнүүдийг бузарлаж байгааг Бэрцэцэгийн яриа гэрчилж байлаа. Тэрбээр биеэ үнэлэгч гэнэ. Хэд хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн захын хорооллын бяцхан буудалд нэг залуу түүнийг цагийн таван мянгаар хөлслөн авч оржээ. Гэтэл тэр залуу буудалд оруутаа Бэрцэцэгийг нударган зодооч шиг ганц цохилтоор нам унагачихсан аж.

Түүнийг ухаан ороход хамраас нь гарсан цусыг өнөө залуу хэлээрээ зөөлөн долоож байх юм гэнэ. Бэрцэцэгийг бүрэн сэргэхэд халаасанд нь таван мянган төгрөг хийснээ хамраас нь үл мэдэг урсах цусыг дахиад л долоож, шүлсээ амтархан залгиж байх аж. Мөнөөх охин түүнд хандаж “Энэ чинь одоо юу болж байгаа юм бэ. Чи надтай унтаж хэвтэж, зугаагаа гаргах гэсэн юм биш үү” гэхэд “Би чамд мөнгөө төлсөн. Яаж таашаал авах нь миний дур” гэж омогджээ.

Тэгээд Бэрцэцэгийн шингэн ягаан цусыг хагас цаг хэртэй амтархаж байгаад энгэр зөрүүлэлгүй гараад явчихжээ. Бэрцэцэгийн өрөөсөн дугуй “У” гэдэг охин бий гэнэ. Тэр 15 настай. Мөнгө төлсөн харчууд охиныг дандаа анусаар нь хүчирхийлсээр байгаад өгзгийг нь задалснаар бүх бие нь өмхийрсэн аж. Нэгэн төрийн бус байгууллага охинд туслан, оёо тавиулж, хэд хоног эмнэлэгт хэдтүүлснээр охиныг зуурдын үхлээс аварчээ. Он гарсаар 13-16 яасны 100 гаруй хүүхэд сураггүй алга болсон тухай түгшүүрт мэдээ чих дэлсээд байгаагийн хоёр нь эднүүс ч юм билүү, хэн мэдлээ. Охиноо, эгчээ, дүүгээ хайж, цагдаад хандан, эрэл сурал болж яваа ээжүүдийн нэг нь хэвлэлийн хурлын үеэр ярихдаа “Миний зээ охиныг хориод хоног арваад газраар дамжуулахад тэнд маш олон охид, хүүхнүүд хоригдож байсан гэнэ.

Тэдний дотор насанд хүрээгүй зуугаад охид байсан” гэж хэдж байж билээ. Тэгэхээр 100 хүүхэд хүн наймаалагчдын гарт өртсөн гэдэг тооны үндэслэл эндээс гарсан биз. Тэгээд ч энэ тоо хэр бодитой болохыг баталж чадах ямар ч байгууллага манайд алга. Насанд хүрээгүй хүүхдийг хил дамжуулан худалдаалах, бэлгийн гаж мөлжлөгөд хүчээр оруулсан хэргийг манай шүүх нэг ч удаа шүүн хэлэлцэж байгаагүй нь үнэн. Насанд хүрээгүй хүүхдээр бизнес хийх нь олон улсын хэмжээнд хар тамхины дараа ордог том наймаа. Гэмт хэрэгтнүүд хохирогчийн талынхныг судлаад, тэдэнд хэрэгцээтэй зүйлийг нь “хангаж” дарамталж чаддаг учраас хохирогч нь цагдаагаас гомдлоо татаж, замхруулснаар хүний наймааны хэрэг шүүхэд хүрдэггүй аж.

Бэрцэцэг охины ярьснаар манай залуус бэлгийн гаж донтнуудад бүр живж охид хүүхнүүд нь харин ч тийм үйлчилгээг их сонирхдог болсон аж. Тэд ижил хүйстэн /гомосекс/, бага насны хүүхэдтэй хурьцах /педофилия/, малтай хурьцах /зоофилия/, зовоон тарчлааж дур хүслээ хангах /садизм/, нүцгэн бие харж таашаал авах /нудизм/, цуг үйлдэгчийнхээ цусыг гаргаж амтлагч /вампиризм/ зэрэг гаж донтнууд Монголд аль хэдийн бүрэн утгаараа оршин тогтнож амжжээ. Тэр ч байтугай хэрээ, галууг дуурайж хөлөө хөлдөөв гэгчээр Америк голдуу видео бичлэг үзчихээд лесбидэх гэгч өвчтэй болж байгаа гэнэ. Дээр дурдсан бүх л ёс бусын үйлдэлд гаршсан байх шаардлагыг өнөө цагийн биеэ үнэлэгчдэд овгорууд нь тулгадаг байна. Тиймээс ч овгорууд нь биеэ үнэлэгчдэд сургалт явуулдаг болсон аж. Бэрцэцэг ийн яриад эцэст нь “Хүүхнүүд атаархмаар жаргалтай амьдрах юм. Гэтэл надад чадах юм гэвэл биеэ үнэлэх. Өөр арга алга.

Мөнгөгүй бол бор хоногийг өнгөрөөх ч бэрх шүү дээ” гээд гуниг дүүрэн нүдээр харж билээ. Биднийг “Улаанбаатарын” өмнөх хүүхнүүдийг бичсээр байтал янхандалт, хүний наймаа ийн залуужиж, бүр хууль хяналтаас гараад явчихсаныг охины яриа харуулж байна. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагынхан болон хүүхдээ сураггүй алдсан хүмүүс хууль хяналтын газарт ханддаг боловч цагдаад мэдэгдсэнч гуч хоногийн дараа эрэн сурвалжилж, жар хоногийн хойно сураггүй болсныг зарладаг дэндүү хоцрогдсон хууль үйлчилдгээс алга бологчдын ихэнх нь үйлийнхээ үрийг дагаж, алуулах нь алуулаад, худалдагдах нь худалдагдаад өнгөрдөг байх жишээтэй. Мөн хуулийн энэ цоорхойг ашиглаж, гэмт хэрэгтнүүд хөлжиж, баяждаг гаж тогтолцоо байгаа нь ч анзаарагдаж байна. Тиймээс ч хохирогчдыг хамгаалах хуультай төрийн цагдаа нь сураггүй болсон охидыг биеэ үнэлэгч, орон тэрээсээ оргон зугтагч хэмээн зарладаг нь хүний эрхийг зөрчих шалтгаан болдог төдийгүй энэ нь гэмт хэрэг даамжирч газар авахад хүргэж байна.

SOUREC: Улаанбаатар таймс

11 Comments

  1. adminstar says:

    арай ч дээ xүний наймаачид үxээсэй

  2. Ц. Нямдорж says:

    Кэ кэ кэ кудлаа шаагаад л бүк юм сайкан байкад

  3. tsakhirmaa says:

    Mongoliin min ireedui yana da. Phiduud ni hunii gart orood erchuud ni hunii nutag zorij ajillaad…

  4. tubshee says:

    uzen yadaj bna zevuun sadar umnuud hunii uriig amidaar ni anguuchlahaa bolinch ee

  5. enhdalai says:

    araichdeee mongolchuudaa er ni bas darhand iimerhuu yum bas boldog shuu jisheelbel oyuni ireedui tsogtsolboriin 2008oni 10-in 3 angiinhan angiinhantaigaa arxidaad oxiduudaa bainga belgiin ajilar hangadag shuu eniig unen gej amlay

  6. uur says:

    on garaad iim olon hereg garsan gej anh udaa l medlee…uneheer uur hurch uilmaarch bolj bna…arhi uulaa geed sain yum yuu bgaan be??? uuj yawj bgaad hen hezee iim gart urtugduhiig hench medehgui shdee uhamsartai amidartsgaay l daa!!!arai denduu yumaa hun am tsuuhuntei bhdaa l iim yum bolj bgaam chin ireeduid yu boloh yum be uneheer tugshuurtei bna….

  7. baagii says:

    ter gar hangalag hiideg bvsgvid zobolii ter bol chinii bodoj b,ga zob b,na chi sex iin b,ngiin neg hamtragchtai bol nohor esbel naiz zaluu ter zaluutaigaa untahdaa sex iin taashaal abah oor busad zviliig hii zobhon helvvgee garaar hodlogsonoos ooroor taashaal abah olon arga b,dag yum yu geh geed b,na bee gebel sex iin b,ngiin hamtragchtaigaa ilen dalangvi b,j olon yanzaar sex hii ichih zvil b,hgvi manai mongolchuud bvgd ichdeg uchir sexiin taashaaliig deed zergeer abch chaddaggvi yum daa hvssen vedee tegeed gar hangalag hiimeer sanagdsan vedee tebch tun udalgvi vr dvn ogonoo hereb ger hangalag hiigeed bainga surchibal ih l hets vv amidarana daa

  8. tuyanii says:

    mongoliin huuhnuud tor barisan tuuh ch bdag ohid mini hunii orchlond hun shig amidartsgaay l daa

  9. Azaa says:

    bie unelehees oor yum hiij chadahgui ch geh shig Shal ugaaj bolno shde. Ugaagch beltgegch tseverlegch hiij bolno shd

  10. Anonymous says:

    Yamar sejgiin balyar yum bee…. Iim yum bolj baihad ter ard irgediinhee erh ashgiig hamgaalag Tor n haana baina aa????!!!!!

  11. zochin says:

    bid tsuuhuulhnee baij bie bienee zarj barij idej duusah nuu dee ee halag gej

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.