Монгол эрчүүдийг сонгох Солонгосын бодлогыг дэмжмээргүй байна

Гадаад хэргийн яамнаас гаргасан судалгаагаар манай улсын 120 гаруй мянган иргэн гадаадад ажиллаж амьдарч байна гэсэн байх юм. Үүнээс гадаадын улс орнуудад хууль ёсоор байгаа иргэд 87000, гэрээгээр ажиллагсад 29000, хууль бус хараар ажиллаж байгаа иргэд 33000, Казахстанд давхар харъяалалтай болсон иргэд 21000, дэлхийн улс онуудад цагаачлан суугаа 18000, оюутан 9000 гэх тоог гаргасан байна. Гэтэл өнөөдрийн байдлаар БНСУ-д л албан бус тоогоор 35 мянган Монгол иргэн ажиллаж амьдарч байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн 80 хувийг нь эрэгтэй хүмүүс эзэлдэг гэсэн тоо баримт байдаг аж. Үүнээс харахад Монгол эрчүүд маань хилийн чанадад гарч хацар гоо охид бүсгүйчүүд маань буйраа сахиад үлдэх хувь заяатайгаа эвлэрч Монголд эр хүйстэй хүн үлдэхгүй бололтой. Өнөөдрийн байдлаар манай улсын хэдэн мянган эрчүүд хилийн чандад ажиллаж байгаа талаар НХХЯ орж Хөдөлмөрийн бодлого зохицуулалтын газрын орлогч дарга Д.Алимаатайуулзсан болов ч “Манайд уг нь энэ талаар нас хүйсийг нь харуулсан нарийн тоо баримт байдаг л даа. Даан ч энэ бүгдийг одоо харах гэхээр нэлээд цаг орох учраас чи дараа ирж энэ талаар мэдээлэл ав” хэмээн ихэмсэг байдалтай хэлээд халгаасангүй. НХХ-ийн сайд Т.Ганди та, Д.Алимаа гэх ажлаа мэддэггүй, хийж чаддаггүй хүн дээ санаа тавих цаг болсон байна шүү.

Өнөөдөр манай улс шиг хамаг эрчүүдээ харь орон руу боолын гэрээгээр гаргаж байгаа улс орон гэж ер нь байдаг юм болов уу. Хэрвээ энэ байдал дахиад хэдэн жил давтагдах юм бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахаар асуудал босож ирэх нь гарцаагүй. Нэгэнт Т.Ганди сайдын цэргээс үг сонсч чадаагүй тул аргаа ядаад улсдаа ганц гэж хэлэгдэх Статистикийн төв газар орсон болов ч энэ байгууллага та бидний татварын мөнгөөр харин ч нэг тоглож суудаг газар бололтой. Манай улсын хэдэн хүн гадаад улс орнуудад ямар шугамаар яах гэж яваад хэд нь эргэж ирдэг, хэд нь тэндээ шингэдэг талаар ямар ч судалгаа шинжилгээ хийсэн юм байдаггүй бололтой. Үзээд эргүүлээд өгье гэсэн ч энэ талаар судалгаа хийсэн нэг ширхэг ч цаас байхгүй гэдэг хариултыг л хэд хэдэн хаалганы цаанаас сонсоод буцлаа. Нэгэнт холбогдох байгууллагуудаас нь гадаадад ажиллаж амьдарч байгаа хэдэн эрэгтэй хүн байдаг талаар юу ч мэдэж чадаагүй тул 5000 эрэгтэй хүнийг ялгаж, салгаж БНСУ-руу ажилтнаар гаргана гэж яриад байгаа “Гадаад ажиллах хүч илгээх төв” орж гүйцэтгэх захирал Г.Билэгсайхантай уулзаж энэ талаар тодруулсан юм.

– Энэ удаагийн Солонгос руу ажиллах хүч гаргах асуудал заавал эрэгтэй хүн гаргана гэж яриад байна. Ямар учиртай юм бол?

– Солонгос улс эдийн засгийн хямралтай байгаа юм. Гар үйлдвэр, газар тариалангийн салбартаа эмэгтэй хүн ажиллуулж байсан бол энэ салбар нь өөрөө хүндхэн асуудалтай тулгарсан учраас гадаадаас ажиллах хүч авахдаа хязгаарлалт хийж өгсөн. Нэг үгээр хэлбэл тухайн салбарт эмэгтэй хүн ажиллах боломж байсан бол энэ удаагаас эхлээд боломжгүй болж хүнд үйлдвэрт зөвхөн эрэгтэй хүн авна гэдэг саналыг манай улсад тавьсан. Иймээс л зөвхөн эрэгтэй хүн авна гэдэг зар тарсан гэж ойлгож болно.

-Тэгэхээр 5000 эрэгтэй хүнийг гадаад гаргаж байгаа учир манай улсад хүйсийн харьцаа алдагдахад хүрээд байна гэж ойлгоод байгаа юм?

– Нэгэнт л цаад газраас 5000 эрэгтэй хүн гэж заагаад өгсөн учраас үүнийг бид улс төржүүлэх шаардлага байхгүй. Бид хэнийг гадаадад гар гэж шаардахгүй. Тэр хувь хүний л асуудал.

– Яагаад?

– Энэ 5000 эрэгтэй хүний цаана хэдэн арван мянган хүний амьдрал хамт байгаа болохоор нэг ч гэсэн хүний амьдрал сайжирна гэсэн үг биз дээ. Өнөөдөр бид юмыг дандаа улс төртэй холбож байснаас өөдрөгөөр бодоод үзэх нь дээр биш гэж үү. Энд би нэг зүйлийг зориуд хэлэхэд энэ удаагийн бүртгэл орон даяар 11 сарын 10-наас гурав хоног зохион байгуулагдах бөгөөд аймаг, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газруудаар бүртгэнэ. Бүртгэлийн хураамж 21510 төгрөг байгаа ч хэлнийхээ тал дээр нэлээд анхаарах хэрэгтэй. Учир нь эрүүл мэнд болон бусад бүх зүйлээр тэнцсэн байлаа ч гэсэн хэлнийхээ шалгалтанд оноо нь хүрээгүй бол ямар ч найдвар байхгүй гэсэн үг.

– Манайханд арын хаалга гэж нэг сайхан юм байдаг?

– За яахав. Бүртгүүлчихээд арын хаалгаар эрүүл мэндээрээ тэнцээд хэлний шалгалтаа сайн өгөөд танд урилга ирлээ гэж бодоход солонгосын хил дээр эндээс очиж байгаа бүх хүмүүсийг дахин нэгдсэн журмаар эмчийн үзлэгт оруулж нарийн үзлэг хийнэ гэж байгаа. Хэрвээ танд ямар нэгэн хууч өвчин элэгний “в”, “с” вирус, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин байдаг бол ямар ч найдваргүй эргээд буцах болно. Энэ тал дээр солонгосын тал их анхаар ч байгаа.

-Танайх нийт хэдэн хүн гаргаад байгаагийн хэд нь эрэгтэй вэ?

– Өнөөдрийн байдлаар 4300 хүн гаргасны 90 гаруй хувь эрэгтэй хүн.

-Нийт зардал хэд болж байна?

-900 орчим долларт багтаж байгаа.

– Солонгост очоод хэдэн төгрөгний цалин авах вэ?

– 500 орчим ам. доллар авна.

-Яагаад гэр бүлээр нь гаргаж болдоггүй юм бол?

– Хоёр улсын гэрээнд гэр бүлээр нь гэж заагаагүй.

9 Comments

  1. MNG says:

    Дахиад би МНГ унхээр пизда пизда пизда гэж хэлиэдээ монголуун одоо бга тøр засаг суйрэсээ ухэрээ та нар 76 гэшүүн буг ухэрэээ пиздануудаа

  2. MNG says:

    Тэр новш юу гэнвээ солонгос улс химралтай бга танайхаас боол авя тэгээд 500хан ам доллар шуу туй чøтгøрлуугээ тонил тийм хунд нøхцøлд ажилчаад 500доллар унхээр бага бна шдээ тэр 2улсийн хоорондийн хэлэлцээр хийж бга хун ямар тэнэг юум бэ бухэл бутэн эв эрүүл 5000 залуус энэ унхээр их тоо хэлэхч уг алга тэд 5жилийн дараа биэгүй болоод ирнэ унхээр явж бга залуучууддаа харамсалтай бна гэмээр бна Тэр хэлэлцээр хийж бга хун унхээр илжэг юумаа ядаж 800 бол яая гэхэв ёстой пизда юумаа тэр хун

  3. Nega says:

    ßâæ ë áàéã ÿàäàã þì áý. Íýã ÷ ãýñýí Ìîíãîë çàëóó ãàçàð ¿çýýä ãàäààä õýë ñî¸ë ñóðààä ººðèéí ãýñýí õýäýí òºãðºãòºé áîëîîä èðýã. Òåëåôèç ðàäèîãîîð äàíäàà ë Ìîíãîë ýð÷¿¿ä àð ãýðýý àâààä, àâãàé õ¿¿õäýý òýæýýãýýä ÿâàõ àð÷ààã¿é, ÷àäâàðã¿é áàéíà ãýýä ë õóöàæ áàéäàã áèç äýý. Ýíä ë àðõè óóæ ÿâñíààñ äýýð. Òýãýýä îäîî àæèë õºäºëìºð ýðõëýõ ãýõýýð íü þó ãýýä ñîëèîðîîä áàéãàà þì áý? ßâñàí íýã íü áèòãèé ýðãýæ èðýýðýé. Á¿ð öààøàà Àíãëè Àìåðèê ÿâààä ñàéõàí àìüäðààðàé. Òýðòýé òýðã¿é òàíèäàã òàíèäàãã¿é õóæàà ñîëîíãîñ áîëãîíòîé ë Ìîíãîë õ¿¿õí¿¿ä áºãñ Ẻðººðºº õîëáîãä÷èõñîí ë áàéäàã þì áàéíà áèëýý. Òèéì ÿíõàíòàé ñóóæ áàéñíààñ ãàäààä õ¿¿õýíòýé ñóóñàí äýýð ø¿¿ ìàíàéõààí.

  4. Redaktor says:

    Darga nar l PR hiij bval mongol oron hamaagui baihoo 🙁

  5. uugii says:

    deer bichsen mongol bvsgvitei sanal 1bna ene delhiid divaajin gej bdag bol ter chin mgl bna ene horvood haigaad haigaad mgl shig divaajin haa ch bhgvi bi yag odoo solongosiin jeju aral deer vvniig mederch bn bidend gants asuudal bna tur zasgiin bodlogo buruugaas bid hugjihgui udii hurchee haanii sentiid zalrah durtai deedsuud 1yum bodmoordoo mongol mongolooroo bhsan daa

  6. dimitrii says:

    ugsen baasniihan 500 dollar we iim mongonii toloo tend hunii bool bolj yadgiin pizda

  7. Mongol emegtei says:

    Hairan mongol erchuud mini , bi hentei suuh ve tegeed!Jinhene mongol er haanaas oloh ve? Ene heden haltar mungunuus bolj uls undesten maani suireh ni.Mongol hamgiin bayan tansag, hamgiin erh chuluutei, eruul yavah batalgaatai oron gedgiig hen ch olj harahgui bna gej uu.Naana chini hun turluhtun het soyoljilttoi temzeed, bidnii mongolchuudiin eruul amidarliig shuteed sudlaad niigemeeree eruul saruul ongon baigal, hun chanaraa olj avah gej uhen hatan zutgezgeej bhad manaihan booliin ajild zaluusaa shalgaruulj yavuulj baih gej dee!!!
    Bidnii buh mongolchuud nasaaraa edleed barahgui erh chuluu ,eruul ongon baigal , ed bayalag, az jargaltai yos zanshil, hundlel buh zuil bgaa, hernee yutai boloh gej hunii nutagruu zutgeed bgaa um bol oo.Mungu oloyo gevel mongoldoo olood bj bolno shuu dee, Shavar tagz shig bair aa hudaldaj avaad suurin irgen bolood iljirehiig l huseed bgaa um bol. Eldev ereen myaraan huraasan,busdiin duuriamal l bolzgooj bna shuudee. Moritoi mongol baival l saihan bna shdee.Yu ni buruudaad bgaan? Hezee baitlaa mongol erchuud sain duraaraa hariin nutagt bool bolj yavsan um be??? Nuguu bardam mongolchuud ingeed l koreagiin hog tuuj amidrah gej uu.
    Bidend gadnii hel us soyol ene ee ter ee uildver, yos surtahuun eldev mungu huvtsaz hunar, HEREGGUI. Bidend husvel buh um bgaa, huseed baival uursduu bii bolgoj chadna shuu dee.
    Uvug deedes maani bidend yugaar ch uneleshgui huvi zaya hairlasan!
    Tenger bidniig iveeg, ur hoichid mini mongolchuudiig maani mongol hun shig amidrahad ni urgelj iveeg yavag!
    Erchuudiin mini hiimori urgelj uudrug baih boltugai!

  8. unshigch says:

    Mongol erchuud maani hovordoj er hussen huuhnuud ihsej tuuniig ovjinoor gadaaduud ashiglaj mongol ehiin hevliid hyatad solongos geh metchilen uusdiin uree tsatsaj uls orniig maani doroituulj huvaah sonirhol ih baiga shuu zaluus mini bodoltoi l baigaaraidaa

  9. baby0620 says:

    ene darga nar mongol echuudee aldaj bgaa gedgee oilgodguin bhdaa solongos uls ediin zasgiin hyamraltai bgaa gneee manai uls hyamralgui bgaamuu ehleed ooriinhoo ulsiig harj uzeech hunii uls hun gargah geed ulairaad dairaad bhiin sonin um be yasn ooroo l mongo olj baival bolood bgaaz manai uls minii mongol minii ard tumen gj boddogguin bhdaa hedii 1 hunii tsaana hdn 10n hun bga ch 1 eregtei mongoliin tsaana mongol ard tumen bn oilgohgui umaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.