Нөхрийг нь булаачихаад, машины салхины шил хагалсан хэмээн мөнгө нэхэмжлэн авчээ

Манай сонинд амьдрал, гэр бүл, эд хөрөнгөөрөө хохирсон нэгэн эмэгтэй хандсан юм.

Одоогоос дөрвөн жилийн өмнө нөхөр гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд бусдын л адил хайр халамжаар дутахгүй амьдардаг байж. Гэтэл тэдний гэр бүлд хөндлөнгийн нэгэн этгээд орж ирснийг мэджээ. Тэр нь Б.Дэлгэрмаагийн нөхөр Б.Ганхуягтай амрагийн холбоо тогтоосон О.Амгалантөгс хэмээх эмэгтэй аж. О.Амгалантөгс нь “Алтан тариа” компанид нягтлан бодогчийн ажилтай, хоёр хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй аж. Тэр үеэс эхлэн Б.Дэлгэрмаа бүсгүйн амьдрал орвонгоороо эргэжээ. Орон гэр, аж амьдрал, сэтгэл санааны хүнд дарамтад орсон бүсгүйд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч л болж. Нөхрөө өөр эмэгтэйтэй уулздаг болсныг нь мэдсэн тэрбээр О.Амгалантөгстэй биечлэн уулзсан байна.

О.Амгалантөгс “Би Д.Ганхуягийг эхнэр хүүхэдтэй гэдгийг нь мэдээгүй. Тэр өөрөө надад эхнэрээсээ салсан гэж хэлсэн. Одоо би дахин танай нөхөртэй уулзахгүй ээ. Та хоёрын амьдралд дахин төвөг болохгүй” хэмээн Б.Дэлгэрмаад хэлсэн байна. Тухайн үед нөхрийгөө буруутган өнгөрсөн ч удалгүй О.Амгалантөгс нөхөртэй нь харилцаагаа таслаагүй болохыг мэджээ. Улмаар О.Алтантөгс нөхрийг нь ятган, толгойг нь эргүүлж, орон гэрийг нь хүртэл заруулсан байна. Орон гэргүй болсон Б.Дэлгэрмаа гурван хүүхдийн хамт гудамжинд гарч, айлын хашаа байшин хөлсөлдөг байж. Д.Ганхуяг өөрийн амьдралыг орхин О.Амгалантөгсийнд очсон тул Б.Дэлгэрмаа нөхрөөсөө албан ёсоор салахаар шүүхэд хандсан байна. Тэр үед Б.Дэлгэрмаагийн бие нь өвдөн эмнэлэгт хэвтсэн учир Б.Ганхуягийг хүүхдүүдээ түр харж хандахыг хүсчээ. Гэтэл түүнийг. эмнэлгээс гарч ирэхэд нөхөр нь хүүхдүүдээ хаян явсан байсанд бухимдсан Б.Дэлгэрмаа О.Амгалантөгсийнд очин нөхөртэйгээ уулзан улмаар маргалдан чулуу аван шидтэл О.Амгалантөгсийн машины цонхыг хагалчихаж. Тэр үед О.Амгалантөгс цагдаа дуудсан аж. Цагдаагийн газар очин Б.Дэлгэрмаа хамаг үнэнээ хэлэхэд гэр бүлийн маргаан хэмээн явуулсан байна. Энэ бүхийг тэвчин хүүхдүүдэд маань эцэг нь хэрэгтэй хэмээн нөхөртэйгөө дахин эвлэрэн хадмынхаа хашаанд гэр барин хэсэг хугацаанд байсан байна. Тэр үед ч О.Амгалантөгс байнга ирдэг байсан төдийгүй цагаан сарын шинийн нэгэнд Д.Ганхуягийн аав, ээжтэй нь золгох гээд иржээ. Энэ нь Б.Дэлгэрмаа бүсгүйг доромжилсон хамгийн том доромжлол байлаа. Аргагүйн эрхэнд Б.Дэлгэрмаа хүүхдүүдийн хамт өөр газар нүүн очсон байна. О.Амгалантөгс нөхрийг нь эхнэрээсээ салаад ир машин авч өгье гэх зэргээр эд хөрөнгөөр хуурах арга заль хэрэглэдэг байсныг найз нөхөд нь ч ярьдаг байна. Ингээд аргаа барсан бүсгүй 2005 онд өөрийн гэсэн гэр оронтой болж, албан ёсоор нөхрөөсөө салах гэтэл шүүхээс гурван сарын эвлэрэх хугацаа олгосон байна. Нөхөртэйгээ эвлэрэн амьдрал нь хуучин хэвэндээ орох тэр үед ч О.Амгалантөгс ирсээр л байсан аж. Энэхүү гэр бүлийн маргаан даамжирсаар эрүүгийн гэмт хэрэг рүү хөтөлжээ. Б.Дэлгэрмааг прокурорт өргөдөл бичээд өгөхөөр хэрэг биш байна гээд буцаадаг хэрнээ О.Амгалантөгсийг машин тэрэг эвдсэн гээд өргөдөл гаргахаар Б.Дэлгэрмаад эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 1.6-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл хэмээн үзсэн байна. Үүнийг нотлох ёстой аж. Гэтэл прокурор үүнийг анхаарч үзэлгүй Б.Дэлгэрмаад ял оноосон байна.

Мөрдөн байцаалтад хохирогч О.Амгалантөгсийн “2002 онд Б.Ганхуяг гэх залуутай танилцаж үерхсэн. Тэр үед Б.Ганхуяг нь өөрийгөө эхнэрээсээ салсан гэж хэлсэн. 2004 оноос дотно харилцаатай болж байтал 2004 оны 12 дугаар сард түүний эхнэр нь Б.Дэлгэрмаа гэдэг эмэгтэй гарч ирсэн. Тэгэхээр нь би Б.Дэлгэрмаа Б.Ганхуяг нартай уулзсан. Тэгээд би Б.Ганхуягтай асуудлыг зогсооё гэж тэр хоёрт хэлсэн. Б.Ганхуяг байж бай, хүлээж бай би асуудлыг шийднэ гэж хэлсэн. Түүнээс хойш Б.Ганхуяг бид хоёр хэл амтай хэрүүлтэй байсаар ирсэн. Гэтэл 2005 оны наймдугаар сарын 2-нд Б.Дэлгэрмаа нь манай гэрийн гадаа ирж цонхоор . Б.Ганхуягийг дуудсан. Тэр үед бид хоёр хамт байсан. Тэгээд Б.Ганхуяг гарсан. Тэгтэл Б.Дэлгэрмаа миний “Sportej” машины урд хойд гээд бүх цонхыг хагалсан. 2006 оны 12 дугаар сарын 6-нд дахин манай гэрт ирж хаалга нүдэлгүй шууд машины цонхнуудыг хагалчихаад Б.Ганхуягтай уулзаад л зогсоод байсан. Хохирол барагдуулах тухай энэ хоёр ярьдаггүй юм” хэмээн шүүхэд мэдүүлжээ. Харин шүүгдэгч Б.Дэлгэрмаа “Намайг прокурорт өргөдөл бичээд өгөхөөр хэрэг биш байна гэдэг. О.Амгалантөгс өргөдөл гаргахаар надад эрүү үүссэн . Би 2005 оны наймдугаар сарын 2-ны өдөр О.Амгалантөгсийн машины цонхыг хагалсан. Харин 2006 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр би О.Амгалантөгсийнд очоогүй. Надад О.Амгалантөгстэй уулзах шаардлага байхгүй, харахыг ч хүсэхгүй байна. Энэ үйлдлийг мэдээгүй.

О.Амгалантөгсийнхийг шинэ байранд орсмыг мэдээгүй. Би хүн шүү дээ, хүнтэйгээ л ярина. Би юмыг нь эвдээд яах юм бэ. Эхний удаад сэтгэл санаа их цочирдсон болохоор сүйтгэсэн нь үнэн. Намайг хаалга эвдсэн гэж байна энэ үйлдлийг зөвшөөрөхгүй. Ядарсан эмэгтэй бүргэд хаалга эвдэлнэ гэж юу байхав. Хаалганд жижигхэн нүх гарсан гэсэн тэрний төлөө бүтэн хаалганы мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй байна. Үүнийгээ нотлох хэрэгтэй” гэсэн байх юм. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дэлгэрмааг иргэн О.Амгалантөгсийг өөрийн нөхөр Б.Ганхуягтай гэр бүлийн харьцаатай болсон гэсэн гэр бүлийн маргааны улмаас О.Амгалантөгсийн эзэмшлийн “Sportej” автомашины бүх шилийг хагалж 365.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн гэрийн цахилгаан тоолуурыг эвдэж 15.000 төгрөгийн хохирол учруулсан. 2006 оны 12 дугаар сард дахин машины шилийг хагалж 325.000 төгрөгийн хохирол учруулсан. Гэрийн хаалгийг өшиглөж 153.000 төгрөгийн нийт 858.000 хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байх юм.

Б.Дэлгэрмааг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож тус дүүргийн шүүхээс Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн нэгд зааснаар нэг жилийн хорих ял оноожээ. Бага насны хүүхэдтэй тул Б.Дэлгэрмаад оноосон ял Өршөөлийн хуульд багтаж тэрбээр ялыг биечлэн эдлээгүй байна. Шүүгдэгч бүсгүйн тухайд хэдэн хүүхдээ элэг бүтэн байлгахын тулд явсныг буруутгах аргагүй ч болчимгүй үйлдлийнхээ төлөө ял сонссон нь энэ. Гагцхүү хүний нөхрийг өөрийн болгож, амьдралаар нь тоглочихоод эд хөрөнгө мөнгө нэхэмжлэн авч суугаа эмэгтэйн хувьд болоод хүүхдүүдийнхээ эсрэг хандаж ээжийг нь буруутган, тэдний эхийг ийм байдалд оруулчихаад хээвнэг алхах эр нөхрийг бодохоор хүний мөс гэдэг асар том зүйлээс өчүүхэн хэлтэрхий ч эд нарт алга даа гэх бодол төрсөн юм.

SOURCE: Монголын мэдээ

9 Comments

  1. Anonymous says:

    Нөхөр нь ямар арчаагүй юм бэ. ийм хүний төлөө өөрсдийгөө хохироодог яасан тэнэгийн  тэнэг хүүхнүүд вэ. Хүүхэд л чухал шүү дээ.тэднийгээ тайван  байлгаач. тэн

  2. bilgee says:

    erchuud iim teneg sh de. sayahan manaid nohor bas uur hurgeed .odoo bodohoor ch zewuu hureed bn. dandaa ajiltai gj oroitono. neg udaa mailiinh nuuts ugiig mdj awaad orj uzsen yum. msngrruu n. tegsen neg awgaitai ih surhii yarijee. uulziy uchriy ch geh shig. nohriig chin irehees omno uulziy. nogooh n bi chamaig dandaa guih yum aa gd l. ter huuhniig yaponoos irehed n manai hun nadtai suuchihsan bsn yujm bh oo. tgd bi nohriigoo oroi ch gj dee shono irehed n uurlasan yum. ghdee yag teriig n unshsan gdgee helegui l de. yanz buriin awgaitai uulzaad bn uu ugui yu gd. nohor maani maani tm yum bhgui. hen chamd tegej helj bn. gd l. bi ter huuhniih n msngreer orj oor hayag neej bgad hunii nohor erguulehee bollioroi. ta 2g mdsn shuu gj bichsen. tgd hed honoj bgad dahiad nohriinhoo msngrruu n orson yum. tgsn nogoo awgaitaigaa ih surhii yariltsjee. nogoo awgai n tanai ehner yum uu neg tanihgui hayagnaas iim yum bicheed gsn bsn nohor maani yu gsn bsn geech. mdhgui ee. magadgui. uuchlaarai gn ee. nogoo huuhen chi bid 2n yanz buriin yum yarisniig ehner chin medmeergui yum daa gsn bsn. nohor bolohoor harin tm ee. neg yum yariad l bsn. daraa uulziy daa gsn bga yum da. ternees hoish nohroo harahaar uur hureed, zewuu hureed togtoj suuj chadahgui bn aa. bi ajil amidraltai hun. ajilgui awgai gj bitgii bodooroi.

  3. luuni says:

    yaj iim teneg yumnuud amidraad baidag baina aa iim huuhnuud zailaasai nohor ni chigsen yum be bolimor in hunii aav baij yaj oorin huuhden hayad oor hun deer ochij baina aa

  4. bi says:

    er hun gedeg tsagaa tulahaar yamar muuhai geech. tegeed ted narin tolgoig erguuleed uuriihuu amiig bodood yavdag, ger bul uimuuldeg huuhnuud ni buur muuhaig yanaa. manai nuhurtei neg huuhen yavaad, tegeed nad ruu hoyulaa naiz bolyo geed email bichij bgaa yum daa. Yostoi zevuun novsh. ter huuhnii mashinig uuruu gemteedeg ni buruu. uur huneer buur shataalgah bsan yum. ter 2 hezee ch uudluhgui ee. harj l bgaarai. karma gej bdag. What goes around come around!

  5. ba says:

    ЯДАРСАН ЭР ВЭ ТЭР НӨХӨР НЬ,БИ БОЛ ХЭЗЭЭЧ ТИЙМ ЮМ ХИЙХГҮЙ,ТЭГЭХДЭЭ АМЬДРАЛ ХАТУУ БИ ХҮҮХДЭЭ ӨӨР ДЭЭРЭЭ АВАХ ГЭЖ ИХ ЗОВСОН ДОО,ТЭГЭЭД Ч САНСАНДАА ХҮРСЭН,ОДОО САЙХАН БАЙНАА,,,АМЬДАРЛИЙН ТОДОРХОЙ ЗОРИЛГОТОЙ

  6. busgui says:

    eooe ter nohor shvv um ni odoo manyyhai um yy haashaa um be chaawaas da eriin ner zvvsen mal we iim yumnyydtai zyyraldaad yadag um be oshiglood gargah heregtei adgiin amitad

  7. er hun says:

    iim yum bolchihvii geed emegteichuud maani sain surj ajillaj bair suuria ezleh heregtei tehgui bol munhag eriin gaigaar iim l yum bolii shu

  8. asahi says:

    IIM MUUHAI HUUHNUUD BDGIIMAA. ZOVHON OORIINHOO TOLOO YU CH HIIHEES BUTSAHGUI. YAMAR CH OROVDOH SETGELGUI HUUHNUUD. ODOO BUR OLON BGA DAA. NER USTAI N BICHSEN N BOLJ! HEZEE 1N TSAGT NUGEL N UURT N BUUJ L TAARNA! TER SEJGIIN NUHUR AMID YAVAAD CH HEREGGUI!

  9. the phone says:

    SETGEL GEDEG TOGTVORGYI BDG UCHIRAAS SETGEL HUDLULUU UHAANAARAA ZAHIRCH SURMAAR YUM. HYND DASAH, DURLAH, HAIRLAH ZYIL GARCH BOLNO. GEHDEE GER BYLTEI HYNTEI OROOTSOLDOJ, UUR SHIGEE BYSGYI YRIIG ZOVOOHOOSOO UMNU SN BODMOOR YUMDAA. EHNER HYYHEDGYI GEJ GER BYL HANI IJILEE HUURDAG ERCHYYD CH GESEN MASH IH BURUUTAI. ZAYANII HANIIG HAIJ YAVDAGGYI BIZDEE.
    ETSESIIN ETSEST HAIR GEDEG DASSAN SETGEL BDG, UGSUN YUMIIG BUTSAAGAAD AVCH BOLNOODOO!!! SANAMSARGYI ALDAA GARGALAA GEHED OROITOOGYI DEEREE TATAAD AVCH BOLOH ZYIL SHYY DEE

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.