Нөхөртэйгөө эвтэй байх таван зарчим


Хэрэв та эрчүүдийг цаг ямагт хааш нь ч явуулахгүй, хориод байвал нэг л өдөр таныг орхиод явж магадгүй. Найз нөхөдтэйгөө шар айраг шимж, загасанд ч яваг. Та ч гэсэн эр хүний хайр халамжийг байнга үгүйлдэг гэдгээ толгойг нь илэн үнсэхдээ хэлээд авахад гэмгүй шүү.

Нэг. Эр нөхрөө бүү шүүмжил!
Хүн бүхэн шүүмжлэлд дургүй. Та эрчүүдийг сайн ажигла. Өөрийгөө шүүмжлүүлэхгүйн тулд их хичээнэ. Ажил муутай, нөхрөө үглэж яншаад хэрэггүй. Байнга муу хэлүүлдэг хүн хэзээ ч сайхан зүйл хийхийг хүсдэггүй юм. Жижигхэн магтаалаар нөхрөө өөрчилж болно. Засаж болохооргүй дутагдалтай хүн гэж байдаггүй.

Хоёр. Нууцхан хайрла!
Бүсгүйчүүдээ та нөхрөө хэр зэрэг хайрладаг вэ? Эмэгтэй хүн эр хүнийг хайрлахдаа бүх сэтгэл ухаан бодлоо зориулдаг. Өөрийгөө ч бас тэр хэмжээгээр хайрлуулах гэж хүсдэг. Харин эрчүүд өөрсдөө зовж олсон хайрандаа дэндүү үнэнч явдаг юм шүү. Тэд хайраар бялхсан бүсгүй хүнээс зугтааж, өөрийг нь тоож ганц ч үг сольдоггүй бүсгүй рүү тэмүүлээд байдгийн учрыг тунгаа. Сэтгэлд багтахгүй байгаа их хайраа нууж, далдхан хайраар нууцхан хайрлаарай.

Гурав. Хайрт чинь ханиа алдчих вий гэсэн айдастай яваг!
Өдөр бүхэн эргэлзээ төрүүлж бай. Хаа ч явсан хамт яваад байх хэрэггүй. Та ажилдаа чадварлаг, хамт олондоо нэр хүндтэй, олон сайхан найз нөхөдтэй учир тэр ертөнцийн амин сүнс биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хайрт чинь таныг алдчих вий гэсэн айдастайгаа яваг. Хайртынхаа дэргэд хэнэггүй царайлан бусдад сээтэн хаяж яагаад болохгүй гэж. Ханиараа хардуулна гэдэг тийм ч айхтар зүйл биш. Танд хайртай байгаагийн илрэл юм шүү.

Дөрөв. Өглөөгүүр, харуй бүрийгээр маргалдсан айл өөдөлдөггүй!
Нөхрөө өглөө явахад нь инээд алдаад үдсэн мөртлөө орой ирэхэд нь арслан барс шиг болчихдог хүүхнүүд байдаг. Өглөөгүүр юмуу, харуй бүрийгээр маргалдсан айл өөдөлдөггүй. Үнэхээр таны уур чинь хүрээд байвал нөхрийнхөө сайн сайхан бүхнийг бодоод үз. Уурласныхаа дараа уучлалт гуйснаас, уураа дарж авах нь танд хэрэгтэй биш үү. Эр хүнийг ид шидтэн шиг бодож, хүссэн бүхнээ гүйцэлдүүлэх гээд байдгаа боль. Харин амьдралаа баяр баясгалантай өөдрөг болгох замыг өөрөөсөө эхэлж хай.

Тав. Шөнө орондоо өвчин бүү ярь!
Эр хүнд секс хамгийн чухал байдаг. Орондоо ороод өр шир, өнгөрсөн хэрүүл, толгойн өвчин гээд элдэв зүйлээ битгий бодож бай. Бүсгүй та өөрийгөө орчлонгийн хамгийн аз жаргалтай бүсгүй гэж төсөөлөөд нээлттэй, итгэлтэй янаг гал халуун байсан цагт нөхөр чинь таныг хэзээд хүснэ. Сексгүй амьдрал хөндий хүйтэн, зэвхий байдаг гэдгийг санаж явахад илүүдэхгүй.

SOURCE: /Хань/

5 Comments

  1. Анжелика says:

    4-р зоволгоо яаг надад хэрэгтэй зоволгоо байна. Миний том дутагдал бол заримдаа ямар ч шалтгаангуй хайртдаа уурлаад зовоочдог. Хайрт маань харин намайг угаасаа л ийм зантай гэж хулээж авч уучлаад мартчдаг хайртдаа зондоо баярлаж улам их хайр хурэх юмдаа. Би ч оорийгоо засах гэж их хичээж байгаа Энэ муухай зангаа засчихвал их гое болно. Тэвчээр ухаан хоёр ялдаг гэж унэн уг юмдаа. Харин уураа би оороо л ялах байх даа. Надтай адилхан хайртыгаа уурлаж гомдоочоод харамсдаг хумуусдээ уурынхаа боол нь бус уураа захирч чаддаг уурынхаа эзэн нь байцгааяа гэж хэлмээр байна. Мон оорсддоо хэрэглэдэг уураа барих зоволгоо байвал надаа бичээрэй, их баярлана шүү. Баярлаллаа.Бүгдээрэнд нь амжилт!

  2. tila says:

    ooh talarhlaa yasan saihan zowlogoo we. tiimee ene bol emegtei xvmvvs sanaj yawhad ilvvdehgvi. gehdee bi dawraad huurhii hairiigaa zowoogood bdag yumaa ter maani nadaas salhaas monhod aij awdag vnendee dotroo bol bi zondoon aidag ch gadnaa xezee ch aij vzeegvi gehde aih ailgahdaa bish hamgiin gol ni vnench huwirashgvi hairaar asan turshdaa amidrah gej l bi ingej jvjigledeg yum l daa he he gehdee zarimdaa bol sonirholtoi bdag shvv monhiin ewtei bgaa hosuudiig harhaar jaahan uitgartai bdiin he he etsest ni helehed mongoliin saranguya bvsgvichvvd mini er nuhruu mongol saihan zaluuchuudaa erhemlen deedelj xvndelj yawaarai az jargal xvsii

  3. sarnai says:

    sauhan zuwluguu bnaa heregteig ni awaad heregjvvleh heregtei bvsgvichvvdee

  4. Anonymous says:

    Deer yag unen bichsen b.Ene hediig sanaad yavj baihad iluudehgui shu huuhnuudee.Hedii sain nuhurtei ch er hun gedeg neg l medehed uur bolson baidag bilee.Bid yugaaraa dutah ve.Bugdeeree saikhan amidartsgaaya.(harin door bichsen zaluud: odoo yaaltai ch bilee de tiim yadargaatai amidraliin daisnuudiig,tanai ehner medeej bish baih tmuu,hamaatan sadan bol huuj yavuul buu nuur ug,harin aav bol tevchihees uur yaah bilee de)

  5. ÕÐÎ says:

    Гэхдээ энэ нь архичин бүдүүлэг, дарамтлагч нөхрүүдийг тэвчээд бай гэсэн үг биш шүү хүүхнүүдээ. Би эр хүн. Архи хаяа уудаг. Гэхдээ архи уучихаад элдэв олон юм донгосоод амар заяа үзүүлдэггүй хүмүүс хэцүү шүү. Тэр хүн та нарын хадам аав, ах эгч, төрсөн эцэг, ах дүү, танил, найз байж болно. Энэ хүмүүсийг хөөх хэцүү байлгах хэцүү яах вэ?. Бид хамтдаа амьдрах тохииолдолд бүр хэцүү асуудал тохиож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.