Сексийн хувьсгал хийх 11 алхам

Хамтдаа удаан байсан хосын хувьд сексийн уйтгартай, нэгэн хэвийн улиг болсон хэмнэл тогтнон төлөвшсөн байдаг. Бүсгүй та үүнийг өөрчлөхийг хүсч байна уу? Тэгвэл секс хувьсгал хийхэд дор санал болгосон 11 алхамыг хийхэд л хангалттай. Туршаад үз, огтхон ч харамсахгүй.

1. Жирэмслэхээс хамгаалах хэрэгслээ соль
Бэлгэвч хэрэглэдэг бол эмээр соль. Энэ нь таны сексийн амьдралыг хурц тод болгож чадна. Эм хэрэглэдэг бол бэлгэвч сонго. Нэгэн бүсгүй “Би хэдэн жилийн турш эм хэрэглэсэн. Нэг удаа эм маань дууссан тул бэлгэвч хэрэглэхэд хүрсэн. Гэтэл бүх юм огт өөрөөр эргэсэн гээд бод Би үерхдэг залуугийнхаа эрхтэнд бэлгэвчийг нь углаж өгсөн. Найз залуу маань оргилж бадарсан сэрлээсээ болоод золтой л дэлбэрчихээгүй” гэж өчжээ.

2. Хэвшил болоогүй цаг үед секс хий
Хэрэв шөнө секс үйлдэж хэвшсэн бол, өглөө руу шилжуул. Энэ аргыг хэрэглэсэн нэгэн бүсгүй ярихдаа: “Би нөхрөөсөө хагас цагийн өмнө босож, усанд ороод өглөөний хоол ундаа бэлтгэснийхээ дараа түүнийг сэрээдэг байв. Нэгэнтээ босдог цагаасаа өмнө нөхрөө сэрээмээр санагдаад мөр, хөхний товчийг нь “хазаж” эхэлсэн. Гэтэл нөхрийн маань сэрэл хөдөлж, цааш юу болсон нь ойлгомжтой. Бид өглөөний хоол ундгүй ажилдаа гарцгаасан. Нөхөр маань дандаа ингэж сэрээж бай гэсэн. Бидний харьцаа хавьгүй дотно дулаан болсон шүү” гэсэн юм.

3. Сайн аальгүйт
Өдөөн хатгасан мэт боловч, үйлчлэл сайтай зөвлөгөө шүү. Албан байгууллагынхаа баяр, кафе, зочлон очсон айлдаа, дискотекэд гээд л хаа сайгүй аальгүйтэж, гэмгүйхэн сээтэн хаяж бай. Энэ нь бүсгүй таныг ихээхэн өдөөж өгнө. Найз залуутайгаа дотносох цэнэгийг бэлэглэнэ. Гэхдээ түүний дэргэд аальгүйтээд байж болохгүй нь мэдээж. Хэрэв ингэвэл хархүү тань оройжин муухай харах болно, аялгүйтвэл хэрүүл маргаан үүснэ. Сээтэгнэх нь самуун явдалд хүргэх учиргүй бөгөөд гагцхүү таныг эротик энергиэр цэнэглэх ёстой. Тэгэхээр энэ энергиэ найз залуутайгаа хуваалц.

4. Эротик чаатанд оролц
Энэ нь дээрх 3 аргатай төстэй. Гэхдээ хардалтаас найдвартай хамгаална. Энэ аргыг хэрэглэсэн бүсгүйд юу тохиолдсоныг сонсоцгооё л доо: “Найз залуу маань байнга эротик чаатанд оролцдогийг мэдээд би их гомдсон. Тэр “зүгээр л цаг нөхцөөх гэж оролцсон юм, ноцтой, но-той зүйл байхгүй шүү дээ” гээд л намайг аргадаад байсан. Хоорондоо би бас эротик сайт руу ороод чааталж гарсан. Сонирхолтой юм аа. Тэнд ичиж зоволгүйгээр юуг ч бичиж, уншиж, жинхэнэ сексийн эрх чөлөөтэй болох аж. Урин тачаангуй хүүхний дурд ч, улайж ичсэн охины дурд ч тоглож болно. Ийм сонин туршилтууд дур хүслийг өдөөлгүй яах вэ? Тэгтэл ч найз хархүүтэйгээ чаатад уулздаг болсон. Түүнтэй чааталсны дараа бидний секс яг анхны янаг учрал шигээ шинэхэн, оргилуун байдаг болсон”.

5. Фитнесс клубэд бүртгүүл
Амралтын өдрүүдэд биеийн тамирын дасгал хийж, хагас цаг саун суусны дараа секс- гавьяа байгуулах хүслэн лааны гэрэлд үдшийн зоог барьсны дараахийг бодвол хавьгүй илүү оргилно. Йогоор хичээллэвэл хайртай хүндээ сексийн тун онцгой байрлалыг бэлэглэх боломж олддог гэдгийг санаад авахад илүүдэхгүй.

6. Орой бага ид
Тийм ээ, бага ид. Ялангуяа өөх тостой, халуун ногоотой, хайрч хуурсан, хурц амттай, давс ихтэй, мах ихтэй хоол бага ид. Тэдгээрийг загас, далайн ургамал, ногоо жимсний салат, түрсээр орлуул. Үр дунгийнх нь талаар нэгэн бүсгүй өгүүлж байна. “Нөхөр бид хоёрын ажил их, гэртээ ядарч өлссөн улс ирдэг. Цадталаа хооллосны дараа нойрмоглож эхэлнэ. Секс гэж ор нэрийн төдий зүйл л болдог. Нэг удаа хоол хийх ч тэнхэлгүй ядарсан болохоор хөнгөвтөр хооллохоор шийдсэн. Гэтэл тэр шөнө хавь ойрд байгаагүй сайхан янаглалыг амталсан шүү”

7. Сайн унт
Хангалттай сайн нойрсдоогүй хүний сексийн энерги бөхдөг. Эрдэмтэд зохих тайлбарыг нь олжээ. Хүний бэлгийн даавар унтаж байхад боловсордог байна. Ханатлаа унтдаггүй хүний даавар гүйцэд боловсордоггүй тул сөрөг үр дагаврыг авчирдаг. Хоногт дор хаяж 7 цагийн нойр авч байх шаардлагатай. Эс бөгөөс ор дэр чинь эротик хүслийг огтхон ч төрүүлэхгүй, тэдгээрийг харваас нойр л хүрэх болно.

8. Санаанд оромгүй газар янагла
Энэ нь орноос шал, угаалгын өрөөнд шилжих, хөдөө явах, гадаад оронд зорчих зэрэг ч байж болно. Машин, хувцас солих өрөө, гацсан лифт гээд хаана ч байж болох шүү дээ. Санаанд оромгүй газар санаанд оромгүй оргилуун сексийг бэлэглэж чаддаг. Энэ тухай: “нөхөртэйгөө бид зуслангаас буцаж явлаа. Миний сэрэл хөдлөөд нөхрөө ноолж гарав. Тэр эхэндээ осолд оруулах нь уу гэж дургүйцэж байснаа ой руу жолоогоо мушгив. Тэгээд л машин дотор бүх юм болсон доо. Анх удаа дур ханах шиг л шинэлэг сэтгэгдэл төрсөн гээд бод доо” гэж бүсгүй илэн далангүй ярьсан байна.

9 Хоёулхнаа бай
Сексийн амьдралыг гэрч нар сөнөөдөг. Та хоёр бусад хүмүүстэй хамт, ордонд бус жирийн орон сууцанд амьдардаг бол ичиж зовохоос болоод жинхэнэ ёсоор янаглан амраглаж чадахгүй хоёулхнаа байх боломжийг хайж олж бай. Халуун усны өрөөнөөс халаат нөмрөхгүйгээр гарч ирэх нь сексийн төрх төлөвийг юутай их өөрчилдөг гэж санана. Хэн нэгэн сонсоно гэж айлгүйгээр тэчъяадан орь дуу тавих нь сексийг огт өөр болгодог юм.

10. Гэрлийг өөрчил
Харанхуйд үүлэн борооны ажил хийж дассан бол гэрлээ асаа. Гэрэлтэйд секс хийдэг бол түнэр харанхуйд оролдоод үз. Гэрлийг өөрчилж үзсэн бүсгүй: Найз залуутайгаа танилцсаны нэг жилийн ойгоор би олон арван лааны гэрэлд нүцгэлсэн. Энэ нь болсон. Юугаар ч тогтоон барьшгүй, жинхэнэ галзуу сексийг өдөөсөн дөө” гэж ярьж байна. Гэрлийн байдал ямар ч байж болно. Зөвхөн нэг өөрчлөлт хангалттай бус.

11. Ярьж бай
Сексийн тухай, сексийн үед ярьж бай. Янаглал амраглалын мөрөөдлийнхөө тухай ярь. Оронд юу хийхийг хүсэж буйгаа ярь. Гар утас руу нь мэссэж илгээ. Орондоо ороод сексийн талаар бодож буй бүхнээ л илэн далангүй ярь. Секс хийх үеэрээ таг дуугүй болчих нь онцгүй ч байдаг, эвгүй ч байдаг. Та амрагтайгаа ярьдаг л бол, сексийн тухай ч сексийн үед ч ярьж бай. Тэгвэл бүрэн ойлголцоно

Нэмэлт мэдээлэл:
Англи хүүхнүүд сексийн амьдралаа сайжруулахын тулд эротик сайтыг байнга ашигладаг байна. Британий дэлгүүрүүдэд “секс-пицца” худалддаг. Сонгино, сармис, имбар, улаан чинжүү зэрэг бэлэг эрхтний цусан хангамжийг сайжруулдаг ногоо, түрс, нялцгай биетний мах орцонд нь багтдаг гэнэ.
Биеийн тамираар /фитнесс/ хичээллэдэг хүмүүсийн 90% нь сексийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг байна. Хичээллэдэггүй хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт нь 30% байдаг ажээ. Оросуудын 38% -д нь ядрал, бухимдал сексийн хувьд тун сөргөөр нөлөөлдөг байна. Европчуудын 40% нь хотоос зайдуу газар секс хийвэл илүү амттай байдаг гэжээ. Америк эрчүүдийн 20% нь гэрлэснийхээ дараа сексийн таашаал авахаа больдог, улмаар эхнэртэйгээ янаглан амраглахаас татгалздаг ажээ. Учир нь “Аальгүйтэн сээтэгнэж байдаг ааш нь алга болсноос тэр” гэж тэд тайлбарладаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.