Секст сонирхолгүй болох нь хөгшрөлтийг түргэсгэдэг

Сексийн харьцаа хүйтрэх нь нас эсвэл цэвэршилттэй заавал холбоотой байх албагүй. Гэр бүлийн хосууд эрүүл эрч хүчээр дүүрэн мэт байх боловч, секс цөөрөх нь бий. Үүнийг сексологчид гурван хүчин зүйлтэй холбон тайлбарладаг.

Нэг. Ажил дээрээ ядрах (ажлын ачаалал). Эмэгтэйчүүдийн хувьд гэрийн ажил давхар нэмэгддэг.

Хоёр. Стресс

Гурав. Сексийн нэгэн хэвийн байдал.

Хүмүүс сэтгэл санааны ийм байдалд автахдаа улам бүр залхуурч, сексийг хойшлуулж, эцэст нь сексдэх ямар ч сонирхолгүй болох нь байдаг. Ингэснээр хосууд өөрсдийн бие организмын хөгшрөлтийг сайн дураараа түргэсгэж байгаагаа ойлгох хэрэгтэй. Тиймээс “сексийн хямрал” гэж цэвэрхэн нэрлэсэн энэ байдлаас тань гарахад тустай энгийн зөвлөмж хүргэвэл.

-Секслэг байхаас бүү ич, өөрийн хүслээ нуух гэж оролдсоны хэрэггүй. Ялангуяа эмэгтэйчүүд санаачлагыг гартаа авахаас зовж, нөхөртөө даатгадаг нь буруу. Орон дотроо илүү идэвхтэй байвал нөхрийн сэрэл ч сэргэнэ.

-Хамтдаа эротик кино, сэтгүүл үз. Энэ нь та хоёрын залхсан байршлыг өөрчлөхөд тустай.

-Үнэндээ та хоёр жинхэнээр (халуу оргитол) үнсэлцээгүй удсан гэдэгт итгэлтэй байна. Үнсэлтийг ер нь тоодоггүй ч байж болно. Гэтэл удаан, халуу оргитол үнсэлцэхэд шууд сексийн хүсэл төрөх нь байдаг. Өдөр алгасаад унтахын өмнө бие биедээ халуун дулаан үнсэлт “хайрлаж” занш.

-Хоол хүнсэндээ ч анхаар. Хатуу хоолны дэглэм барь гэж байгаа юм биш. Харин хоолондоо сексийн чадавхийг нэмэгдүүлдэг халуун ногоо (перец, чинжүү, гоньд) гэх мэтийг хийвэл тустай.
Гол нь аль болох бага залхуурч, шинийг сэдэх хүслээр жигүүрлэ. Ажил, амралтаа зөв зохицуул. Ажлын ачаалал, үүнтэй холбоотой асуудлыг гэртээ чирж ирэх хэрэггүй.

SOURCE: Хань

1 Comment

  1. Nam says:

    haluun nogoo? Malaizuud bol bainga sexiin erch huchtei bdag yum bn! Bas Mexico chuud

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.