Та эрчvvдийг хэр ойлгодог вэ?

Эр хvний сэтгэл зvй эмэгтэйгээс ялгаатай байдаг нь мэдээж. Бvсгvй та эр хvний тэрхvv онцлогийг хэр мэддэг вэ? Доорх сонжооны асуулт бvрт нэг хариулт сонгоод оноогоо нэмээрэй.

Тэгээд өөрийнхөө энэ талын мэдлэг хэр болохыг мэдээд ав.

1. Эрчvvд өөрийнхөө баялаг секс туршлагатай болсныг найз бvсгvйчvvддээ ярьдаг уу?
а) Мэдээж, тэр өөрийгөө “хэрэгцээтэй” гэдгийг бvхэнд мэдvvлэхийг хvсдэг (1)
б) Үгvй, ийм задгайрал юугаар ч төгсч болно (2)
в) Хэрэв эр хvн өөрийн хайртад болгоомжтой ханддаг бол шалиг явдлаараа сагсуурахгvй (3)

2. Эр хvн эмэгтэй хамт олны дотор ямаршуухан сэтгэгдэлтэйгээр алба хаших бол?
а) Ийм олон эмэгтэйн дунд тэр ганцаараа гэж Балданлана (1)
б) Хэрэв тvvнд илvv эрх мэдэл, өндөр цалин амлавал сая зөвшөөрнө (2)
в) Бvх эрчvvд эрсдэх дуртай, онцгой сэтгэгдэл хvсэмжилж байдаг тул зөвшөөрнө (3)

3. Эр хvн таныг онцгой зугаалганд урьжээ. Зардал чирэгдлийг нь яаж зохицуулах бол?
а) Бvх зардлыг тал талаар нь (1)
б) Эр хvн бvгдийг нь даах ёстой (2)
в) Тэр санал гаргасан бол бvх асуудлыг өөрөө шийднэ (3)

4. Дийлэнх эрчvvд гэрлэх тухай бодоход тийм нэгэн эмэгтэйн тухай төсөөлдөг?
а) Мэрилин Монро шиг гоо бvсгvй (1)
б) Томоогvйхэн, гэхдээ өөрийгөө ердийнөөр vнэлдэг “зөв” бvсгvй (3)
в) Нухацтай бие даасан, хvнд нөхцөлд нөхөртэй туслахаар бvсгvй (2)

5. Эрчvvдэд эмэгтэй хvний ямар хувцаслалт таалагддаг вэ?
а) Илvv дутуу юмгvй даруухан хувцаслалт (2)
б) Хурц тод (1)
в) Дээрх хоёрын дундаж гэхээр хvний нvдэнд тусахуйц (3)

6. Гоонь эр эцэг эхтэй чинь танилцъя гэсэн бvсгvй хvний саналд яаж хандах бол?
а) Тэд намайг гэрлvvлэхийг хvсэхгvй болов уу гэж байж ядна (1)
б) Ухаангvй дурласан л бол зөвшөөрнө (2)
в) Энэ уулзалт нэг их сvртэй юм болохгvй болохоор зөвшөөрнө (3)

7. Залуу эрчvvд өөрсдийнхөө бие галбирын дутагдалд санаа зовдог уу?
а) Тийм ч их бус (2)
б) Тийм. Тэр эмэгтэйчvvдээс дутуугvй энэ талаар боддог (3)
в) Тийм. Тэд энэ тухай зvгээр л боддог (1)

8. Эм хvний ямар аргууд эр хvнд илvv нөлөөлдөг вэ?
а) Гуйлт ятгалт (1)
б) Зөвхөн чи л миний хувьд ганц гэсэн vг(3)
в) Хайртынхаа амин чухал мэдрэмжид дээд зэргээр нэвтрэн орох (2)

9. Дундаж орлоготой эр хvн ямар эмэгтэйтэй зохицох бол?
а) Өө сэвгvй бие хаатай (2)
б) Компьютер шиг ажилладаг толгойтой (1)
в) Тvvнтэй сонирхол нийцсэн байвал (3)

24-30 оноо:
Та өмнөх амьдралдаа эр хvн байсан юм биш биз. Эр хvний дотоод сэтгэлд нэвтрэх гайхалтай увидастай юм. Энэ нь таны хувийн баялаг туршлагад ч байж магадгvй бөгөөд та эр хvний санаа бодлыг хялбархан уншдаг юм байна.

17-23 оноо:
Хэрэв хvсвэл та “Эрэгтэй долгион” дээр ажиллаж чадах бололтой. Гэхдээ энд алдаа онооны аль аль нь бий. Эр хvний сэтгэлийг хахир хатуу гэж та боддоггvй юм байна.

10-16 оноо:
Эр хvний амьдралд хандах хандлагын талаарх таны мэдлэг тун маруухан бололтой. Нэг бол та эрчvvд яг л эмэгтэйчvvдтэй адил гэж боддог. Энэ бол том эндvvрэл. Эсвэл тэднийг харь гаригийн гийчид шиг танигдашгvй оньсого мэт vздэг. Энэ ч мөн алдаа.

2 Comments

  1. zulaaka says:

    minii huvid uneheer talagdlaa.taarch bna

  2. baby0620 says:

    za mdhgue mdhgu asuultuud n neeh sonin hariu n ch gsn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.