Халхын сайхан эрчүүд минь хаана явна та нар?

Өлгийг нь хэн зэхэж, үнэг хэн хайчлах вэ?

“ Гадаа нэг л ер бусын намуухан, ганц нэгээр дуслах бороон чимээ гэрийн дээвэр дэлдэж, би цор ганцаар уйтгарлан хэвтэнэ. Хэнийгээ ч хүлээх билээ дээ. Хажуу хашаанд Саран хоёр хүүхэдтэйгээ ярилцаж суугаа л байх. Гэхдээ л өөдсийн чинээ тэр амьтад “ Аав “гэж ямар хүн байдгийг мэдрэх ч үгүй өслөө. Ингээд бодоход хаа сайгүй хөлхөлдөж, ааг бяраараа гайхуулж явдаг эрчүүд хайчив? Миний уйтгарлаад байгаагийн учир нь юунд байна? Хэдийгээр бие минь амрахыг хүсэвч сэтгэл минь, тархи толгой минь өчүүхэн ч амсхийхгүй элдэв бодол эргэлдэнэ. Ажлын газрынхаа хүмүүсийн тухай бодлоо. Есөн хүүхэн, манаач, сангийн слесарь , мужаан гэсэн гуравхан эр.Тэгээд бас тэр эрчүүд хэдэн настай гэж бодно? 35-45 настай. Бүгд л гэрлэсэн бас нэг нь салсан.Гэтэл манай хүүхнүүд 21-38 насныхан. Ажлын ачаалал дэндүү их. Гэр ажил, ажил гэр гэсэн маршруттай. Хагас сайн өдөр үдээс өмнө унтаж үдээс хойш хувцас хунараа угаана. Бүтэн сайнд бүтэн унтаж амрах сонирхолтой ер нь тэгээд хаачих ч билээ. Хааяа нэг найзуудтайгаа уулздаг ч хэдэн охид ирээдүйн амьдрал заяаны ханийхаа талаар зөгнөн ярилцаж Чимгээгийн мэргэлэхийг сонирхон сонсож бас заримдаа үнэн байх ч болов уу гэж горьдон заяаны ханиар заагдсан гуравдахь хүнийг тоолон хараад инээлдэнэ. Заримдаа махлаг эгч, заримдаа хөгшин ах заяаны ханиар минь тодорно.

Би одоо 30 настай. Амьдралын ханиа олоо ч үгүй яваа, хүн шиг амьдрах юмсан гэсэн хүсэл шингээсэн эгэл нэгэн бүсгүй. Сайхан ч биш бас муухай ч биш. Гэхдээ би гэрэл цацруулан инээд алдаж, бороотой гудамжаар хөтлөлцөн гүйхийг, “оройтож ирлээ” гэж аав, ээждээ загнуулсан ч сэтгэлдээ нууцхан хайр гэрэлтүүлсээр ичингүйрэн зогсохыг хүснэ. Ажлын маань охид ч бас л найзгүй. Саяхан Ганаа бааранд нэгэн дажгүй залуутай танилцаад арай гайгүй дотносож байтал Солонгосоос тэр залуугийн нэр, ажлын санал ирээд явах болов оо хөөрхий. Жил сараар нь хүлээлгэдэг тэр хариу хяслантай юм шиг ямар ч хурдан ирэв дээ. Ингээд ”борлогдох” найдвар төрүүлж байсан ганц найз минь арын эгнээ рүү алхаад ”марш”. Хамт ажилладаг хүүхнүүдийн гурав нь өрх толгойлсон эх. 1-3 хүүхэдтэй. Яах болж байна аа? Хүний хорвоог бид бас баярлаж, хөөрч, хайрлаж бас хайрлуулж туулмаар байна. Ер нь энэ бүхнийг зохицуулдаг төрийн бодлого гэж байна уу . Редакцийн хаягаар нэг ийм захидал иржээ. Үнэндээ ч хотын гудамж, албан газар, үйлчилгээний байгууллагын хаана ч очсон өнгө алагласан цэцэгс шиг сайхан охид бүсгүйчүүд.Харин халхын сайхан эрчүүд минь хаана явна вэ? Харьд одсон залуусын хэдэн хувийг нь эрчүүд эзлэж байна. Та гадаадад ажиллахаар сонгосон залуусын нэрсийг анзаарч сайн хараарай. Ихэнх нь идэр насны, өөрөөр хэлбэл “нөхөн үржихүйн” насны залуус.

Бидний Монголчууд хорвоо ертөнц дээр хэдүүлээ билээ дээ? Хаана хаанаа бодмоор, төр засгийн зүгээс бүр сэтгэл гаргаж зохицуулмаар тулгамдсан гэж хэлж болох энэ асуудлыг шийдэх ямар гарц байна? Эрчүүд ганц өрөө байрны мөнгө олох гэж харь газар зүтгэж явахад энд бас юу болж байна? Сүүлийн үед Монгол бүсгүйчүүд гадаадын иргэдтэй гэр бүл болох сонирхол ихтэй болоод байгаа. Энэ талаар Хүйсийн тэгш эрхийн төвөөс өнгөрсөн сард гадаадын иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн талаар судалгаа хийжээ. Судалгаанд БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон 30 бүсгүйг хамруулсан бөгөөд тэд амьдардаг газрынхаа нэрийг мэддэггүй , гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг нь судалгаанаас харагдсан байна. Судалгаанд дурдсан баримтаас үзвэл, солонгос иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн дундаж нас 25, эрэгтэйчүүдийнх нь нас 45 байжээ. Өөрөөр хэлбэл, нөхөр нь бүсгүйчүүдээс 20 насаар ах гэсэн үг. Мөн эмэгтэйчүүдийн олонх нь дээд боловсролтой гэсэн бол энэ 30 нөхрийн нэг нь ч дээд боловсрол эзэмшээгүй, хар ажилчин эсвэл тахир дутуу хүмүүс байсан байна. Энэ бүхэн юунаас болов? Эмэгтэйчүүд үүнийг зуучлалаар гэр бүл болсонтой холбон тайлбарлаж байна. Хэдийгээр харь газар хүний нутагт ирээд хоёроос гурван жил болж байгаа ч хаана ямар тосгонд амьдардагаа мэддэггүй, Монголд байгаа ар гэрийнхэнтэйгээ хааяа л холбоо барьдаг гэж тэд хариулсан аж. Олон хүн сайнтай, муутай байдаг шиг” сайн солонгос” бас байлгүй л яахав. Гэвч энэ гучин хүргэний дотор л лав алга. ”Эмсийнх нь хормой суларвал төрийн цус булингартна“ гэсэн утгатай үгийг их эзэн Чингис хэлсэн санагдана. Энэ даяаршиж буй ертөнцөд энэ бүхэн хэдийгээр ”хүний эрх“ мэт санагдавч Монгол Монголоороо үлдэх үү? Уусан алга болох уу гэдэг асуудал хариултаа хүлээсээр … Бидний гадаадынхныг шүтдэг үзэл хэзээ арилах вэ? Солонгос л бол баян, гадаад хүнтэй суусан л бол баян тансаг амьдарна гэж гэнэхэн сэтгэж байгаа. Нөгөө талаас эх оронд маань ажлын байр , залуусын хувьд орох орон гэрийн асуудал мөнхийн сэдэв болсоор тэд гарц хайж байна. Хаана байна? Тэр гарц. Хамтдаа хэлэлцье. “Сиймхий ч гэсэн гэр минь, Сэгсгэр ч гэсэн ээж минь” гэдэг биш бил үү? Асуудал хэдий төвөгтэй ч гарах гарц заавал байгаа. Ургах нартай уралдан хүү төрж байна. Төрдөө өрх нэмж, эцэг эхдээ бүл нэмэн, эх орондоо эзэн суухаар, цовоо цолгин дуугаа орчлонд хадаан хүү төрж байна. Хөх толбот Монгол хүү төрж байна. Өөдөсхөн энэ эрхэм хүний өлгийг хэн зэхэж, үнэг хэн хайчлах вэ? Халхын сайхан эрчүүд минь хаана явна та нар?

13 Comments

  1. jiriin mongol emegtei says:

    би гадаадийн нэгэн оронд амидардаг эмэгтэй.будилж тоорч явж явж тсуг ажилладаг нэг гадаад залуутай дотносоод одгоо 5даx жилдээ тсуг амидарч байна.тэр xун уг н сайн xун ч суулийн уэд монгол xунтэйгээ баймаар санагддаг болоод удаж байна.гэвч яаж гэдгээ мэдэxгүй байна даа.нэг сайxан одор намайг xайрлаx сайxан монгол залуу миний амидралид гарч ирэx байx гэж ургэлж итгэж явдаг.сайxан монгол эрчүүдээ оxид бусгуйчуудээ xайрлаж байгаарай.тэд чини та нарийн xайраар л дутаж яваа шуу.та нарийг xундэлсэн жирийн монгол эмэгтэй.

  2. b says:

    жааxан хулээж бай бид удаxгуй ожиноо

  3. JAVA says:

    Хуульч ах ямар гоё бичдэг юм. Их сайхан санагдлаа. Таньд амжилт хусэв.

  4. big says:

    tooroldood neg negnee olohgui bn doo. halhiin shan busguichuud ch bgaa mon erchuud ni ch bgaa.bgaa shuu humuuseee

  5. asdf says:

    tooroldood neg negniigee olohgui bna. halhiin saihan huuhnuudee ta nar haaguur yavaad bnaa.neg negniigee zorigtoihon odoj baiya. gaigui zaluu gaigui huuhen baival shuud odood baiyaa yadiin.

  6. erdene says:

    гоё бичдэг эмэгтэй байна …

  7. suren says:

    hi unen ym bichsen bn shu.

  8. Зоригоо says:

    Энд байна кккккккккк.
    Энэ Монгол охид чинь их зан гаргаад ерөөсөө тоохгүй л юм байна ш дээ.

  9. Jason says:

    Etseg min nadad er hun buhii l amidraldaa hoerhon tom songolt hiideg um…Neg n ajil mergejil nuguuh n hani ijil herev chi ali negiig n ch boltugai zuv songohgui bol amidral chin tam bolj huvirna. ajildaa sonirholgui ar ger chin heruul uruutail asuudal duusahgui bhaar er hun tsuhurdug um harin aav n azaar ene 2g zuv songoson tuunii ur dun n chi end minii uuduus ineegeed suuj bn gsn um bi ene yariag urgelj sanaj yavdag. bi ehii songoltoo uuruu hiij aldaagui gedgee mederdeg um, boroonii daraah muug shig olon bolson huulich /erh zich/ mergejiliig ezemshsen gehdee manai surguuliin uudeer orhod bdag “Erh zui bol nen tugeemel ner hundtei mergejil mun” gsn ugiin utga aguulgiig aldalgui uuriinhuu hemjeend urhuj l yavna…

    Harin odoo uuniig bichih bolson shaltgaan…2dah magadgui hamgiin chuhal songoltiinhoo umnu tulj ireed bh shig bi ger buliin noen nuruu bolj halamjtai hani hariutslagata etseg bolhod td hemjeend beltgegdej /25tai gedeg ingej helhed buruutahaar nas bish bh/… Harin songolt hiih geed ireheer:
    1rt: ue tengiin busguichuud maani bugd l ajildaa amjilt gargaj er hunees dutahgui gsn bodloor mahran ajillaj durlah zavgui /huselgui bish n yaamai/ bas boloogui arai zuulruulj helhed uhaan sanaa n iheehen hugjchihsun ,
    2rt:egchmed busgui ene bol inhehdee 1deheesee iluu hetsuu songolt,
    3rt: olnii heldegeer nyalh nogoo buyu odoonii huuhduudiin bodoj setgej bga n denduu, jaahan bazaahgui talruugaa ingej bodohoor hugshin hun shig sanagdaad bdag um hehe gehdee unen um da gehduu ene buh angilalt buh emegteichuuded hamaarah hediich bugdiig haraar budaagui budahiig ch huseegui gedegiig gunee oilgoj bga gej naidnam! bi huulich hun uchraas umiig bodit uchir shaltgaan talaas n harahaas gadna ger buliin humuujil maani ger buliig deedleh emegtei huniig hundleh setgeliig sain suusanii deer unshih sonson zuils ene buhen deer romantik ungu ayas nemdeg bolohoor itgej naidahaa bolihgui biz. Ireh 5n jild sain hani, /shan gsn ugiig ashiglasangui shan gdg tur zuuriin zuil/ gergiiteigee tohiroltsoond hurvel /hehe/ huurhun urtei bolnoo! Za zaluusdaa sain shaniig eruue! Tsag zavaa hairlalgui unshsan hen negen bh avaas bayarlasanaa ilerhiilie!

    cheers,

    Jason

  10. ganaa says:

    yamar ch bsan eregtei emegtei haritsaa ulaanbaatart bol aldagdsan ni unen, harin busad aimag sumdaar yamar bdgiig ni sain medku bn. Gehdee odoo humuusiin amidraliin hev mayag uurchlugdjee zarim ni hen negentei udaan haritsaatai bhiig husehgyi bga, zarim ni uchir zuigee ololtsoj chadahgyi bgaa ni itgel geech yum muudsanii shinj dee. Za tegeed chamd amjilt husey. Mongol zaluuchuud bjil bgaa shd. Baba babagiin nzuud geed,

  11. baba says:

    aa gehdee manai hamuud bas bugs single shde. nz ohin olddoggui yum shig bgaan. bi ch gesen single. Ug n hund yuugaaraach gologdohoorgui l zaluuchuud. Zus tsarai mongo ajil geed l …. bugd l bga yagaadiig n buu med

  12. ada says:

    bnaa bna

  13. hehe says:

    End L baina shdee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.