-Гэр бүлийн зуучлал хүлээн зөвшөөрөх үйлчилгээ мөн үү-
Хүмүүн төрөлхний дотроосоо
Хүнд бэрхийг амссан
Хөөрхий бидний бүсгүйчүүд
Хүмүүжихийн замыг сонголоо… гэж тэртээ зуунд монгол хүүхнүүд дуулж байсан сан. Зүүний завхралаар хувийн хөрөнгийг хурааж, хүүхнүүдийн үсийг хүчээр хяргаж байхад эрэлхэг Бор тэргүүтэй зоригт бүсгүйчүүд амь биеийг огоорон тэмцэж орчин цагийн жендэрийн хувьсгалыг эхлүүлсэн юм.
Монгол хүүхнүүдийн дарлагдсан түүх Азийн бусад орны бүсгүйчүүдтэй жишихэд бардам эрх чөлөөтэй. Уламжлалт монгол гэр бүлд эхийн эрхт ёс хадгалагдан үлдсэн нь шинэ цагийн хүүхнүүд соёлжин, эрдэмжихийн үндэс болсон. Цаг улирахын хэрээр монгол бүсгүйчүүдийн амьдралын хэм хэмжээнд дэвшил гарсаар өдгөө нөхрийн хоол хийж, хүүхэд гаргадаг тогооны хүн байхаа больж, өрх гэрээ авч явдаг эзэгтэй нар болжээ. Монгол бүсгүйчүүдийн төрөлх шинж чанарыг тодорхойлбол дайчин шаргуу, ухаалаг, хөдөлмөрч. Vгүй гэж хэлэх зүрхтэй эр олдохгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Амьдралаас харъя л даа. Өнгөтэй, өөдтэй, сайн сайхан яваа эрчүүдийг тандахад ар тал нь үнэнхүү бахархам гэргийгээр бэхлэгдсэн байдаг. Гэтэл унаж доройтсон олонхи гэр бүлийг ажиглахад унхиагүй эрчүүдээс болсон байдаг. Монгол бүсгүйчүүд эрдэм мэдлэгээрээ эрчүүдийг хол хаяж, өрх гэрээ толгойлон, улс орны амьдралын жолоог атгалцаж явна. Тийм ч учраас бүсгүй хүний үс урт, ухаан богино гэсэн хэллэгийг эр хүний хөл урт, ухаан ахар гэж шинэчилвэл таарна. Заяамал бус олдмол араншингаараа бүсгүйчүүдийнхээ сэтгэлд тэр бүр нийцэж чадахаа больсон эрчүүдээс болж гэр бүлийн тогтвортой байдал алдагдаж, өрх толгойлсон хүүхнүүд, эцэггүй хүүхдүүд олширч байгаа нь энэ цагийн эмзэглэл болжээ.
Байдлыг нь л оношильё. Таван монгол хүүхний хоёр нь гэрлэлтээ цуцлуулсан, хоёр нь нөхөргүй, ганц нь нөхөртэй байвал яах вэ? Таавар биш шүү, бодит байдал ийм л байна. Хадамд гарсан хүүхэн үнэд орж, ихэнх нь нөхрийн эрэлд морджээ. Хүн амын хүйсийн тэнцвэргүй байдал үүнд нөлөөлөв үү? Vндэсний статистикийн хорооны судалгаанаас харахад эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдийн тоо харьцангуй их байгаа бөгөөд төрөх үеийн хүйсийн харьцаа 100 эмэгтэйд 105 эрэгтэй ногддог ажээ. Эрчүүдийн нас барах магадлал эмэгтэйчүүдийнхээс илүү байдгаас шалтгаалан нас ахих тусам хүйсийн харьцаа буурч байгаа ч 20-24 нас хүртэл 100-гаас дээш байна. 25-64 насанд хүйсийн харьцаа 96-99 байгаа бол 70-аас дээш насанд 100 эмэгтэйд 64 эрэгтэй ногдож буй. Эндээс харахад хүйсийн харьцаа тийм ч санаа зовохоор төвшинд биш юм. “Нэг гэр бүл-Нэг хүүхэд” гэсэн зарчимтай Хятад Улсын бодлого хүн амынхаа хүйсийн тэнцвэрийг эрс алдагдуулаад буйг та бид сайн мэднэ. Эхнэрийн эрэлд хатсан хятад эрчүүд хөрш монголтой худ барилцах дуртай нь ч дээрх шалтгаан. Гэтэл ид нөхөн үржихүйн насны монгол эрчүүд маань харь улсад мөнгө олохоор олон мянгаараа “экспортлогдож” байгаа нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хөндөх ёстой асуудал болж байна. Хүний эрхийн болоод эмэгтэйчүүд, эрчүүдийн холбоо, төрийн бус байгууллагууд анхааралдаа авах зайлшгүй үе ирж. Нөхөн үржихүйн насны бүсгүйчүүд олноороо ганц бие явах нь ч хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлж буй.
Сүүлийн үед монгол хүүхнүүд гадаадын иргэдтэй гэр бүл болох нь ихэссэн. Аав ээж, албат ноёны “зуучлал”-аар зүс мэдэхгүй, зөвийг танихгүй эртэй тостой тогоонд хушуу холбож, тоонот гэрт толгой хорогдож байсан монгол хүүхнүүд ардчилсан нийгэмд наашаа харсан нэгнийг нар сар хэмээн зөрүүлж, цаашаа холд гэснийг нь зөн тавиланд нь орхиж сурчээ. Амьдралыг яалтай. Гэхдээ даяаршлагдлаа, хөгжлөө гээд үүдээ хамаагүй нээмээргүй байна. Тухайлбал гэр бүлийн зуучлал монголчуудад таарах зүйл мөн үү гэдгийг төр засгийн төвшинд хөндөж хэлэлцэх цаг болжээ. Хуульчлаагүй байхад л гадаад, дотоодын сүйхээтэй хэдхэн хүн бидний ая данд тааруулж байгаад л нэгэн төрлийн бизнес болгоод цэцэглүүлчихэж. Гэр бүлийн зуучлалаар сайн сайхан амьдарч яваа бүсгүйчүүд бий л биз. Даанч дийлэнх нь хүний наймааны золиос болоод зогсохгүй өрөвдөм гашуун амьдрал туулж явна. Гэр бүлийн зуучлалыг хяналтгүй орхисон нь ихээхэн хор уршиг дагуулж байна. Монгол эхнэр авахаар шийдсэн нэг солонгос эр дор хаяж арваад бүсгүйчүүдтэй дотносон сонголтоо хийдэг гэнэ. Гадагшаа л явж байвал юу ч хийхэд бэлэн охид бүсгүйчүүд маань сонгогдоогүй байхдаа л өврөө нээж жирэмсэн хоцрох, бэлгийн замын өвчин авах тохиолдол элбэг байдаг аж. Эмгэнэлтэй хэрэг шүү. Хэн дуртай нь бүсгүйчүүдийг маань бузарлаж, дураараа авирлаж байгаа нь “тэр хүүхний хохь” биш баймаар байна аа. Ганц муу хүүхэн нөхөртэй байна уу, гадаадтайгаа сууна уу юуны хамаа гэж эрхмүүд хэдий болтол чихээ бөглөж, нүдээ таглах юм бэ? Vүний цаана улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал хамт бий.
SOURCE: unen.mn
27 Comments
Хэн ч гадаад хүнтэй үр хүүхэд нь суухгүй гэж том амлах хэрэггүй. мөнхбат аваргыг л хар даа. Сүхбатыг Увсаас авгай авлаа гээд боорлоод байсан, гэтэл хүүхэд нь бүүр Монгол биш хүнтэй сууж байгаа, бүүр Монголын харьяаллаас гарах юм ярьж байгаа биз дээ. Хувь заяа хүнээр тохуурхана шүү. Хүн өөрөө л аз жаргалтай, эх орондоо ямар нэгэн байдлаар хэрэгтэй явбал бусад хүн юу гэнэ ямар хамаа байх вэ
Not exactly гое хэлсээн
ука-тай танилцмаар байна. би гадаад хунтэй
хэхэ би бас гадаад нз залуутай. бурхан мини урид ни монгол нз залуудаа хуртаад гун шоконд орж бж билээ. одоо би унэхээр аз жаргалтай бн.
fuck that bitch
очуухэн л бодолтой бнада зайлуул эмэгтэй хуний ус ни урт ухаан ни богино гэж унэн юм да
нада орос монгол энэтхэг гэсэн 3 цус гүйж байна. миний аав цэвэр орос , ээж монгол энэтхэг эрлийз , өвөө энэтхэг харин эмээ монгол , би өөрөө бас энэтхэг англин холицтой нөхөртэй. одоо бид монгол нөхөртэй хүүхнүүдээс илүү сайхан амидардагшүү хэзээч эмээд, ээжид миний аав, өвөө гар хүрч байгаагүй. харин бидний хөрш айлын монгол залуучууд дандаа л эхнэрээ хүүхдээ зоддог бүр нилээн олон хөрш айлийн эгч нар манайд зодуулцан тусламж гуйж орж ирдэг. хэхэ бүр дандаа шахуу шүү
би гадаад найз залуутай тгд та тар яах гээд байгаан жаргажил байвал монгол , солонгос, хужаа , энэтхэг, англи, алинтайч суусаы яадийн энэ бол хуухнууд бидний сонголт тиймээ
Not exactly yostoi goy helsen
Монголд ажил байxгуй,цалин муу байгаа болоxоор залуучууд амидрал зоxиож чадаxгуй байгаа шуу дээ.тэрнээс гадна буx монгол залуучууд арxичин гэж туйлшраад яаxав дээ. Дээр бичсэн оxидуудад л тийм залуучууд таарч дээ. энд Англид ч гэсэн залуучууд ажлаа тараад 1-2 шар айраг уугаад л гэр руугээ xариж байна. 5 даxийн орой болгон пуб бар руу явж байна. Xууxнууд ни тэднийг арxичин гээд байгаа юм алга.Арxи уудаггуй xэн байна? Оросуудийг xар.Зүүн Эрөпчүүдийг xар. Бүx л шилжилтийн орнууд xунд үэдээ явж байгаа биз дээ.
та нар мусалман оронд эм xүн болж төрөөгүйдээ баярла! Үс толгойгоо xар алчуураар боочоод, xуний оодоос ч xарж чадаxгуй 14-15 настайдаа xөгшин xүний 13 даxи эxнэр болоод явж л байгаа оxидуудтай барицаад байгаа юмуу. Монгол эрчүүд эмэгтэйчүүдийг xундэтгэсээр ирсэн xундэтгэсээр ч байна. Уулийн мод урттай богинотой, Олон xүн сайтай муутай гэж үү бий байxаа. Оxидуудаа xүний наймааний золиос болов!!!!!!!
Хүүхнүүдэд эр ороны тухай ярихаар ойлгодоггүй юм өө. Эх орон, эх оронч сэтгэлгээ эрчүүдэд л хамаатай юм шиг байгаа юм. Эх ороны тухай ярихаар тэгээд би яах юм бэ ингээд л зовоод байж байх уу гээд өөрийхөө тухай яриад эхлэдэг юм. Аймаар сонин. Хүүхнүүдийг ер нь яах гэж сонгууль өгүүлдэг байна аа. Хэн сайхан царайтай, эхнэргүйг нь сонгоно шдээ. Хэхэ. шар малтахаа гэж
hunii nutag ch nutag l bdg yum bi bas gadaadad surdag oyutan medelgui yadgiin ghdee ter yum uzeegui yumnuud l havi oiriin haa hamaagui yumnuudiin uuduus uruu neej bhgui yu tgd l mgl ohid bugd buzar gd l 20 21 22 garstan ongon ohiguud gadaadad suraad l mgl erchuuddee ohin biee hadaglaad bjil bndag sumtaichuud l gants muu yankanaas bolood buh mgl ohid gj heluulmeergui l bn shu
gaigui tsarai zustei mongol zaluuchuud dandaa bayan ailiin erh tolgoi hooson ohiduudiin araas l guilddeg shdee.esuul pizda archaagui gachin gachin tsaraitai yumnuud l b.dag shd.mongol zaluuchuud
UULNA HOORHON OHIN BAIN DA GEJ
Etsiin etsest mgl zaluuchuud uhaantai yumnuud n archaagyigeesee bolood heden huuhnuudee gadaad zaluuchuudad aldaj bgaashdee nii nuugui helehed arhichin showchin tolgoi n gej usaar duurtsen mgl zaluug songoj bsnaas arai uhaantai tolgoidoo medleg bolovsroltoi iluu soyoltoi gadaadad zaluug hen ch gecen dagaad guinshdee ene bol emegteichuudiin aldaa bish archaagyi mgl zaluuchuudiin buruushdee er n bol medeej bugdii n bol heleegyi diilenh n tiim baihshivdee amidral medehgyi eej aaviinhaa tavan tsaasnaas zulgaasan heden archaagyi yumnuud l bna shd mgl erchuudiig harahad bi hedii uuruu er hun ch gecen ene erchuudiig harhad tiim l bgaam chine nadtai er ch ter em ch ter sanal niileh baih gej bodoj ediin shunaltai l gene mungunii tuluu hari huntei suulaal gene ta nar uursnuu ediin shunalgyi mungunii shunalgyi yumuu bitii tiim jaahan huuhed shig setgej baildaa ene heden comment bichsen zarim negen mulguu amitad n
ene ohiduudiigdee. mgl erchuudteigee suuj amidralaa tsug bosgoltsoj buh yumaa oorsdoo bii bolgoj amidarch jadval ter chine jinhene amidraliin sain saihan bhgui yuu.
haramsaltain tiim bish. ted zovhon belen yum huseed gadaadiin mongtoi huntei suuhiig husdeg. tegeedel eroosoo ted naraaraa tejeelgeedel tegeed oorsdiigoo ih saihan amidarch bna gej boddog. ter bol sain saihan amidral bish.
ohiduudaa ta nar torson huuhdee solongosiin erliiz hyatadiin erliiz hurliiz gej duuduulan gaduurhagdahiig husehgui bizdee.
bi ih ornoo gesen setgeltei uhaalag ohiduud mgld zondoo baidag gedegt itgeltei bna.
mgl erchuudiig arhi uudag arhichid l geed baidag. ene bol het tuilshirsan bodol esvel zarim ohiduud aavaaraa esvel ahaaraa tegj boddog baihaldaa.
unheer bolovsroltoi oortoo itgeltei zaluus mongold olon bna.
bidnii ovog deedes ur ach nar ni ingej yavhiig medsen bol ene ih gazar nutgiin toloo tsusaa ursgahguil baisan baihdaa.
odoohondoo chamd yahav saihan l bgaa bh. udahgui chi oilgonoo tenegee. gadaad bol gadaad l bdag yum shuu. argagui l bogino uhaantai urt ustei yumnuud. ireeduigh hooson shnan moroodloor l boddog.
hairan saihan mongol ohin iim saihan torchood gadnii hvntee suusana nl ih haramsaltai yum daatewcheer zaagaad tvr hvleehgvi dee mongol ertee suusan bol ih zvgeer bsiin
Huudhuudiig bagaas ni eh oronch uzleer humujuuleh heregtei gedeg ch mas zow asuudal l daa’ Tehdee end yarigdaj baigaa asuudal chin hunii erh shvvv dee, odoo delhiin ali untsugt heden mgl eregtei emegtei gadaad nuhur avgaitai saihan amidraad yavj baigaag medehgui sh deee’ ene bol huwi hunii l shiideh asuudal, beyee uneldeg gadniihand sul hormoitoi ohiduud gej yarij baigaa mgl zaluusd handaj helehed zaaval tiim baih albagui sh dee, jinhene hair setgeleeree uchraad yavj baigaa humuus zunduu bii… mgl eregteichuud heterhii havchig, tuilshruu, setgelgeeneesee salmaar yom…
not exactly chi shu yag helsen bn shu manai zaluuchuud yum bolohoor saihan bietei gej bdag ter huuhnii uhaan tai uhaangui eroosoo hamaagui saiahn bietei bol hamaagui bid yaamr yanhan chig bdaltai bich bi ch gesen nohoro gadnii amerik huneer songoj bgaa uneheer halamjtai saihan bnoo
юу юу гэнэ вэ солиотой юмнууд mgl залуус энэ шуналтай охидоор дутахгүй
Монгол залуус хиймэл хөөрхөн, яс арьс болсон туранхай, хоосон толгойтой хөнгөн явдалтай охид руу л тэмүүлдэг болхоор гавал дотор нь тархи гэдэг эрхтэн байгаа хэдэн эмэгтэйчүүд нь арай дээр юмны эрэлд гараад тэрийгээ гадаадаас олдог байхгүй юу. Монгол залууст таалагдах гэж биеэ үнэлэгч бололтой биш. Тэгээд ч гадаадад боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүдэд бөгснөөс өөр юм толгойд нь эргэлддэггүй монгол залуус таалагдаггүй байх.
Yer ni suuliin uyed ene sedev ih neg tiishee khazaigaad baina. Mongoliin ulsiin khugjliig shuud l gadaad ber bolson yum uu gadaad naiz ohiduutdai kholbood baih yum. Emegteichuud bid nar chini bas khumuus ene yavaa nasandaa khunii jamaar amidarkhiig khusne. Khervee mongol erchuud mani uuj iddeg ni baga eh oron amidraliin tuluu gesen bol bid yu gej khari gazriin khumuus boloh bilee. Ehleed erchuud mani khunii jishigd baij khuuhnuud bid nariigaa khairlaj baij bidnii khairiig tatna shuu dee. Bi khichneen gadaad khuntei baigaa ch zovoogui jargaj baina…… khun khuneee khairlaj chadval khen ni khendee baih ni chuhal gej uu??????!!!!!
hun bolgon hucheer gadaad huntei gerledeggui yum.tednii neg jishee n bi ooroo bn. bi nohorteigee japand oyutan bhdaa taniltsaj gerlesen. uneheer tom aguu hairaar gerlesen. manai hadmuud ch gesen nadad mash sain. bid mash az jargaltai bn!
Хүүхдүүддээ үлгэрлэхэд эцэг эхчүүд их үүрэг гүйцэтгэнэ гэж үнэн шүү. Их үнэтэй хувцас хунар авснаараа гайхуулахаасаа. чанартай юмыг үнэ хямдтай авснаараа уралдах цаг болжээ.
nohorgui ch gesen mongol hunii huuhed toruul gej yu hutsaad baiga ayum be!teriig chin tegeed hen tejeeh yum?!
Гадаад иргэдтэй гэр бүл болох цөөн тохиолдол байж болох юм. Гэхдээ энэ нь нийтийг хамарсан зохион байгуулалттайгаар явагдах юм бол улс үндэстний аюулгүй байдалд заналхийлж эхэлж байгаа нь тэр дээ. Монгол хүүхнүүд минь та нар ядахдаа эх оронч байл даа. Нөхөргүй ч гэсэн монгол эр хүний хүүхдийг төрүүлээч гэж гуйя. хужаа со нарын хүүхдийг болж өгвөл төрүүлэхгүй байх хэрэгтэй. Одоогийн болон ирээдүйн эцэг эхчүүд минь хүүхдүүдээ эр ч бай эм ч бай эх оронч үзлээр хүмүүжүүл. үндэсний үзэлтэй болго. охидуудаа ямарч хараа хяналтгүй, тархинд нь ямарч эх оронч үзэл суулгаагүйгээс тэд томроод ирэхээрээ мөнгөний хойноос биеэ үнэлж, гадаад эрчүүдтэй сууж, хүний наймааны золиос болж үлдсэн та нарыг шар махтай чинь хатааж байна шүү дээ. Одоогийн насанд хүрсэн хүүхнүүд ч дүүрч гэж бодьё. Тэгвэл тэдний залгамж халаа болсон одоохондоо жоохон гэж өхөөрдүүлээд байгаа охидуудынхаа тархинд багаас нь юм суулгаж өгөхгүй бол одоогийн эгч нарынхаа араас орно шүү эцэг эхчүүд минь. банди нарыг ч гэсэн эмэгтэй хүнийг хүндэлдэг болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Үүнд эцэг эхчүүд их үүрэг гүйцэтгэнэ.