Статистикаар бол эмэгтэйчүүдийн 60 хувь нь амраг эрийнхээ шодооны хэмжээ дамжаанд сэтгэл дундуур байдаг гэнэ. Эр хүний эрхтний талаар ямар бодолтой явдгаа сексологич доктор Марина Белоусова ийн хуваалцаж байна…
Том эрхтэнд уулга алддаг эмэгтэйчүүдийг огт ойлгодоггүй юм. Тэдэнд ердөө эр хүний луугар шодоо гэсэн хоосон шунал л байна. Аварга агрегат уг эзэндээ ч, хайртай хатагтайд нь ч зовлон зүдгүүр авчирдаг юм. Миний няцаадаг зөрүүтэй санал дүгнэлтүүдийг толилуулъя.
Ямар ч эмэгтэй хүн том эрхтнийг л сонгодог
Та дэлгүүр рүү харайн ормогцоо л эхний таарсан бараагаа шүүрэн авдаг уу? Өөрт таалагдсан хэмжээг л хайж яваа биз дээ! Шодоо мөн ялгаагүй. Хэмжээнүүд харилцан таарах учиртай. Харин дундаж эрхтний эзэмшигчдэд таарах боломж хавьгүй өндөр байдгийг хэлье. Хэрэв би бусад олон эмэгтэйчүүдтэй нэг адил 8 см (+1 -1 см) урт үтрээтэй бол аварга том боовны хэрэг юун билээ.
Том эрхтэн – эр хүний бахархал
Хэрэв бахархах аваас хэмжээгээр нь бус, харин тэр лут эдээ хэрхэн зөв ашиглах ухаанаар л бахарх. Би нэг том шодоотны гомдлыг сонсож байсан юм. Хөөрхий элсэн шарлага руу ховорхон очдог гэнэ. Яагаад гэвэл, дотоож өмсөхөөр өнөөх нь таарахгүй шахам эвгүй, шуумагтай дотоож углах гэхээр ичээд байдаг ажээ.
Том шодоог зүгээр л харах таатай байдаг
Маргаантай л асуудал. Миний хувьд урт гонзгой хиам хэзээ ч таалагддаггүй ээ. Хүн хүний л дурын хэрэг юм даа.
Том эрхтэн энэ бол секс байрлалын олон хэв маяг. Зөвхөн тэр л умдаг үтрээ рүү гүн орж чадна.
Луугар шодооны секс байрлал, сонголт тун хязгаарлагдмал. Хэрэв өөртөө амраглагчийнхыгаа яз татах зорилго тавиагүй бол шүү дээ. Таашаал хүртэх цор ганц байрлал эмэгтэй нь дээр гарч байдлыг хянах л юм.
Том эрхтэн үтрээний булчингуудыг бүрэн тэлж өгдөг. Дур ханалт гайхалтай!
Өвчин зовиураар таашаал авдаг мазохист эмэгтэйчүүд л урт хиаманд дур тавих байх. Бүр мега (дундаж) том агрегат ч ердийн эмэгтэй хүнд зовиуртай байдаг юм.
Том зэвсэгтэй эр хүн л олон цагийн ор дэрний марафоныг даадаг
Мөрөөдөлд юмуу порно кинонд л тийм байдаг байх. Түргэн босолтыг ийм боовноос хүлээх хэрэггүй ээ. Гол төлөв хангалттай удаан харах шаардлага гарна. Агшин зуур өндийн хүч хүрэхгүй шүү дээ…