Амраг хосуудын харьцаанд нүүрлэсэн аюулаас яаж зайлсхийх вэ

Нэг. Завсарлага. Секс хийхээ түр завсарлах нь хямралд орсон харьцаанд жинхэнэ эм болно. Цаг үргэлж нэг оронд байдаг хосууд бие биенээсээ түр хугацаагаар уйдсан байж мэдэх юм. Хэсэг хугацаанд ор дэрний явдлаас татгалзсанаар хос хоёрын хооронд зай бий болж дараа нь яг шинэ юм шиг эхэлж болно.

Хоёр. Туршилтын салалт. Энэ бол өөр аргууд тус болоогүй үед хэрэглэх эцсийн арга юм. Түр хугацаанд тусдаа амьдраад үзэх. Бодож, дүгнэх хангалттай хугацаа байгаа тул магадгүй бүх юм сайхнаар ч эргэж болно. Туршилтын салалтын дээд хугацаа гурван cap. Харин хойшлуулах, сунгах нь эрсдэлтэй шүү.

Гурав. Уянгын бямба гариг. Хагас сайны үдэш сэтгэл зүрхнийхээ бөхөж буй галыг романтикаар бадраах хэрэгтэй. Өдөр бүрийн нэгэн хэвийн үйл явдлаас зайлсхийж сэтгэлийнхээ мухарт буй зүйлээс салах хэрэгтэй.

Онцгойлон зассан оройн хоолны ширээ, намуухан аялгуу, хундага оргилуун дарс, халуун дулаан орчныг бий болгоно.

Дөрөв. Хэрүүл маргаан дэгдээ. Энэ бол тоглоом бус, туршлагатай мэргэжилтнүүдийн зөвлөгөө юм. Хурц хэрүүл нь ханийн тань сэтгэл санаанд хүчтэй нөлөөлж, дараа нь тайван ярилцахад бүх зүйл өөдрөгөөр эргэж болно.

Тав. Хамтын адал явдал. Ямар нэгэн адал явдлыг хамтдаа туулсан хос хоёрын харьцаа ойртохгүй байхын аргагүй. Завиар сэлэх, уулаар аялах, байгалийн сайханд зугаалах зэрэг нь жинхэнэ ид шидийг буй болгоно. Танд итгэл төрж, жинхэнэ шинэ боломж нээгдэнэ.

Зургаа. Сэтгэл зүйчид ханд. Бүр болохгүй бол сэтгэл зүйчид хандахыг хосуудад зөвлөе. Учир нь мэргэжилтнүүд хүний анзаараагүй харьцаа нь жижиг сажиг өө согогийг олж харах чадвартай. Тэр бодит байдалд дүгнэлт хийж сэтгэл хөдлөлөө хэвийн хэмжээнд барьж байхад нь тусладаг.

/Хань/

1 Comment

  1. the phone says:

    Єнгєрсєн vеийнхээ булшин дээр амьдарч буй бид Євєг дээдсийнхээ цусаараа тамгалж Нулимсаараа бvлээцvvлсэн Єлгий сайхан эх орноо Єр зvрхнээсээ хайрлахгvй юм бол Татсан тамхиний иш, талаар тарсан лонх Дагтаршиж муудсан хєрс шороо болж Хатгах модгvй, урсах голгvй Халуун зун цас орж, хvйтэн євєл бороо шивэрч Цєл газар, цэвдэг мєс Цээрлэх ёсгvй Цагааныг хар гэж Ясаан тавих газаргvй Ядрах цаг ирж мэднэ Та хогоо хаана ч хамаагvй битгий хаяарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.