Хүний амьдралын хамгийн догдлом, мартагдашгүй мөч байдаг. Анхны болзооноос хайр сэтгэлийн цаашдын хувь заяа ч шийдэгдэнэ. Энэ үед гарцаагүй бэлтгэлтэй байх шаардлагатай. Польшийн сэтгэл зүйчийн өгсөн зөвлөмжийг танд хүргэж байна.
1. Өөрт таалагдахаар хувцасла
Заавал партнёртоо таалагдах зорилго бүү тавиарай. Байдгаараа байхад боломжтой, хөдөлгөөн бариагүй эвтэйхэн хувцсыг сонго. Толинд өөрийгөө хар. Та дур булаам, бага зэрэг эротик мэдрэмж төрүүлэхүйц харагдахад анхаар. Таны секслэг байдлыг тэр анзаарна. Болзоонд очихдоо зарим залуус дэгжин харагдахын тулд бусдын хувцас, гоёлыг гуйж өмсдөг. Ингэх хэрэггүй шүү. Тэгээд ч хүний гангараа эрт оройгүй илэрч та өөрөө эвгүй байдалд орно.
2. Гомдоллох хэрэггүй
Илэн далангүй байх итгэж ярих нь хайр сэтгэлд түлхэц өгдөг нэг хүчин зүйл мөн. Гэхдээ сэтгэлээ нээхдээ партнёроо элдэв асуудлаар залхааж гомдоллох бус харин өөртөө итгэлтэй, цэгцтэй яриарай. Харьцааны эхэн үед л эрэгтэй, эмэгтэй хүнийг өрөвдөх чанар ойртуулж байгаа бол энэ нь мухардмал байдлыг үүсгэнэ. Хэрэв партнёрууд байнга л бие биедээ зовлон тоочиж, амьдрал ахуйн бэрхшээлийн талаар гоморхдог бол тэд жирийн сайн найз нар болж хувирна. Хайр сэтгэл үүсэх боломжгүй.
3. Гоо үзэсгэлэнг нь магт, харин магтаалыг хэтрүүлж болохгүй
Бүсгүй хүн сайхан харагдаж байгаагаа эрчүүдээс сонсох дуртай байдаг. Бүсгүйн тань юу танд таалагддагийг эхлээд тодорхойл. Дараа нь нүд, уруул, сормуус… нь таалагддаг, бахархдаг болохыг хэлэхэд зүгээр. Сарнай цэцэгтэй харьцуулах ч юм уу, улиг болсон загвар, зүйрлэлээс зайлсхий.
4. Эмэгтэй хүнийг сонсож сур
Эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэдэг ч сонсох нь бас дутахгүй ач холбогдолтойг бүү март. Түүний яриаг нь гүйцэд сонс. Ер нь эмэгтэйчүүд илүү яриасаг хүмүүсийн нэг. Зөвхөн тэр л таны сонирхлыг татаж байдгийг хайртай бүсгүйдээ ойлгуул. Дараа нь өөрийнхөө талаар “ололт, амжилтаа ч юм уу” ярьж болно.
3 Comments
хэхэ шүдээ угаа нтр гоэ юм бичхгуй
за нээх онц мэдээ биш л байнадаг
er ni ehnii bolzoo er ni chuhal bdag ym aa, hun bolgon sanal neg bh, gehdee neg zuil deer hun hun uur bdag bh shu, yu geheer erchuud bolzoond ochihdoo uursdiin arga bariltai bdag, ehleed magtaj eheldeg ch ym uu, esvel ehleed unuudriin ontsloh zuiliig yridag ch ym uu, magadgui ineedeer ehlej bolnoshd.