БЭЛГИЙН ТҮРЭМГИЙЛЭЛ

310894-017

Сүүлийн үед бэлгийн түрэмгийллийн асуудал олны анхаарлыг ихээр татах болсон байна. Бэлгийн түрэмгийлэл нь хохирогч, түрэмгийлэгч хоёрыг аль алийг ажлаас нь салгаж чадах, том асуудал юм. Бэлгийн түрэмгийлэл гэдгийг АНУ-ийн Ажил эрхлэлтийн асуудлыг хариуцсан зөвлөлийн дүрэмд тодорхойлохдоо:

“Хүсээгүй байхад бэлгийн харилцааны давуу байдал гаргах, бэлгийн шинж чанартай үйлдэл хийхийг хүсэж шаардах, амаар болон үйл хөдлөлөөрөө илэрхийлэх хандлага дор дурдсан нөхцөл байдалд гарвал бэлгийн түрэмгийлэл” гэнэ гэж заажээ.

Үүнд:

  • Иймэрхүү зан байдлыг ил тод болон далд нууцлаг хэлбэрээр хэн нэгний ажил хөдөлмөр, хичээл сурлагын асуудалтай холбоотой гаргавал
  • Хэн нэгнийг ажил хөдөлмөр эрхлэх, хичээл сурлагатай холбоотой шийдвэр гаргахад иймэрхүү зан байдал гаргавал
  • Хэн нэгний ажлаа хийх, сурахад нөлөөлөх байдлаар доромжилсон, дайсагнасан, гомдоосон орчин бүрдүүлж иймэрхүү зан байдлыг гаргасан бол бэлгийн түрэмгийлэлд тооцно гэжээ.

Бэлгийн түрэмгийллийн гол шинж нь хохирогчийн ажил, сурлагын үзүүлэлтийг нь далимдуулан, давуу байдлаа ашиглан хохирогчийг бэлгийн зан үйлд уруу татах, энэ нь хүч хэрэглэсэн байдалтай байх явдал байна. Энд “чиний төлөө би ингэнэ, миний төлөө чи тэгэх хэрэгтэй” гэсэн байр сууринаас ханддаг байна.

Эндээс үзэхэд бэлгийн түрэмгийллийн асуудал нь ажлын байр болон сургууль, боловсрол олгодог байгуул лагатай холбоотой мэт байна. Гэхдээ бэлгийн түрэмгийлэл нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үед, гудамж талбай гээд бусад нөхцөлд ч гарч болох талтай.

Ажлын байран дахь бэлгийн түрэмгийлэл

Ажлын байран дахь бэлгийн түрэмгийлэл нь олон хэлбэртэй байдаг. Зарим ажил олгогч нар хүмүүсийг ажилд авахдаа бэлгийн харилцааг болзол болгодог байна. Бэлгийн харилцаа нь мөн ажлаа үргэлжлүүлж хийх, албан тушаал ахих, цалин нэмэх зэрэгт нөлөөлөх өхцөл болдог байна.

Судалгаанаас үзэхэд ажлын байран дахь бэлгийн түрэмгийлэл нь манайд ч нэлээд түгээмэл ажээ. Харамсалтай нь албан тушаал, эрх мэдэл, эд материалын болон өөр бусад байдлаар эмэгтэй хүнийг эрхшээлдээ оруулж, тулган хавчиж, бэлгийн хавьтал үйлдэх тохиолдол гардаг ба сүүлийн гурван жилийн байдлаар эрүүгийн хуулийн 114-р зүйл ангиар шийтгэгдсэн гэмт хэрэг 3 гарсан байна. Манай хуулинд арван зургаагаас доош насны хүнтэй бэлгийн харилцаанд орох явдлыг гэмт хэрэг гэж үздэг бөгөөд 1998-2000 оны байдлаар нийт 18 хэрэг гарсан байна4.

АНУ-ын нэгэн судалгаанд эмэгтэй ажилтнуудын 21 хувь (эрэгтэйчүүдийн 9 хувь) нь бэлгийн түрэмгийлэлд өртөж байснаа мэдээлжээ. Ажлын байран дахь бэлгийн түрэмгийлэлд өртсөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь сэтгэл санааны болон биеийн эрүүл мэнд, ажлынхантайгаа хамтран ажиллах чадвар, ажлын талаарх сэтгэл ханамж зэргээрээ хохирсон гэж хэлсэн байна.

Бэлгийн түрэмгийлэл нь сэтгэл санааны дарамттай холбоотой болохыг харуулсан баримт цөөнгүй байна.

Ажлын байранд бэлгийн түрэмгийлэл яагаад гардаг вэ? Сэтгэл зүйч Сузан Фиске, Петр Клик (Susan Fiske, Peter Click,1995) нарын онолоор энэ нь жендэрийн уламжлалт үзэл, эрэгтэй хүний сэдлээс болдог гэжээ. Эмэгтэй хүнийг үзэх хэвшмэл ойлголт нь тэднийг дур булаам (sexy), феминист, уламжлалт (жишээ нь: ээж) байдлаар авч үздэг байна.

Судлаачид бэлгийн түрэмгийллийн дөрвөн хэлбэрийг тодорхойлсон байдаг.

  1. Нэгдэх хэлбэр нь earnest harassment буюу шууд чиглэсэн бэлгийн түрэмгийлэл гэж болох юм. Энэ нь бэлгийн дотно харилцаанд орох хүслээр сэдээгдэж, тэрээр үгүй гэсэн хариултыг хүлээж авахгүй, хүсээгүй байлаа ч бэлгийн харилцаанд давамгай байдлыг гаргана. Ийм эрэгтэй эмэгтэйчүүдийг дур булаам (sexy) гэж үздэг.
  2. Хоёрдахь хэлбэр нь hostile harassment буюу дайсагнасан бэлгийн түрэмгийлэл гэж орчуулж болох юм. Эрэгтэй нь эмэгтэй хүнд давуу гэдгээ харуулах гэж хийгддэг, энэ нь эмэгтэйг өрсөлдөгч гэж үзсэнтэй холбоотой байна. Ийм эрэгтэй, эмэгтэйг уламжлалт бус, феминист гэж үздэг.
  3. Гуравдахь бэлгийн түрэмгийллийн хэлбэр нь paternalisticambivalent harassment буюу үүнийг халамжлах маягаар эрхшээлдээ оруулах гэж орчуулж болмоор байгаа бөгөөд эрэгтэй нь эмэгтэйнхээ аав байх хүсэл, мөн эмэгтэйтэй бэлгийн дотно харилцаанд орох хүсэл бүхий сэдлээс үүддэг байна.
  4. Дөрөвдэх хэлбэр нь competitive-ambivalent harassment буюу өрсөлдөгч биш гэж үзэн эрхшээлдээ оруулдаг хэлбэр гэж болох бөгөөд энэ нь бэлгийн талаас эмэгтэйд сэтгэл татагддаг ч түүнээс илүү гарах гэсэн дайсагнасан хүсэл хоёрыг хослуулсан сэдлээр хийгддэг байна.

Гурав болон дөрөвдэх хэлбэрт дээрх хоёр хэлбэр нь давамгайлах ба бэлгийн дотно харилцаанд орох сэдлийг хосолсон сэдлээр хийгддэг байна. Дээрх онол нь эрэгтэйчүүд нь эмэгтэй хүнд бэлгийн түрэмгийлэл яагаад үзүүлдгийг ойлгоход чухал ач холбогдолтой юм.

Ажлын байран дахь бэлгийн түрэмгийлэл нь зөвхөн эмэгтэйд төвөгтэй үйлдэл болоод зогсохгүй эмэгтэйн ажлын өсөлт дэвшилтэд нөлөөтэй, мөн гэр бүлээ тэжээдэг эмэгтэйн хувьд амьдралд нь ямар нэг үр дагавартай үйлдэл юм.

Сургууль, боловсролын байгууллага дахь бэлгийн түрэмгийлэл

1977 онд АНУ-ын нэгэн их сургуульд болсон нэг үйл явдлыг шүүхээр авч үзсэнээс хойш сургууль, боловсролын байгууллага дээр гардаг бэлгийн түрэмгийллийн асуудлыг олон нийт анхаарах болжээ. Судалгааны дүнгээс үзэхэд эмэгтэй оюутны 50 орчим хувь нь эрэгтэй профессоруудын бэлгийн түрэмгийлэлд өртөж байсан байна. Үүнээс болж эмэгтэй оюутнууд хичээлдээ явахаа больж, мэргэжлээ сольж, тэр ч байтугай сургуулиасаа гарч байжээ.

Манайд энэ асуудлын талаар хийгдсэн судалгаа байхгүй ч амьдрал дээр энэ дүр зураг бодитоор оршсоор байдаг нь оюутан охид бүсгүйчүүдийн (магадгүй дунд сургуулийн охидын) “жирийн” гэмээр ярианаас байнга ажиглагддаг нь нэлээд газар авсан асуудал болохыг илтгэж байгаа хэрэг юм.

Харин орчин үед гадаадын зарим их дээд сургууль бэлгийн түрэмгийллийн талаар тодорхой бодлого баримталж, дүрэм журамдаа тусгасан байдгийг манайд ч ажил хэрэг болгон хэрэгжүүлэх цаг нь болсон болов уу.

Үйлчлэгч, үйлчлүүлэгч хоёрын хоорондын харилцаан дахь бэлгийн түрэмгийлэл

Бэлгийн түрэмгийлэл нь зөвхөн ажлын байр, болон сургууль боловсролын байгууллага дээр гардаг төдийгүй өөр тохиолдолд гардгийн нэг жишээ нь зөвлөгөө өгөгч мэргэжилтэн, үйлчлүүлэгч хоёрын хооронд, тухайлбал эмч, өвчтөн хоёрын хооронд, үйлчлэгч, үйлчлүүлэгчдийн хооронд гардаг байна. Мэргэжлийн байгууллагууд иймэрхүү үйлдлийг ёс журамгүй үйлдэл гэж байгууллагынхаа дүрэм журамд тусгасан байдаг.

Гэвч ийм хэрэг гарсаар байдаг байна. Ийм нөхцөл байдал нь үйлчлүүлэгчид сэтгэл зүйн түрэмгийлэл, сөрөг үр дагавар бүхий нөлөө үзүүлдгийг мэргэжилтнүүд тэмдэглэсэн байна.

SOURCE: Хүний бэлгийн амьдрал

3 Comments

  1. unshigcvh says:

    Tegj yavaad uuliin b ugach ugui unasan bauga ch ugui ailiin nuher huuhded zoduulaad gertee irj hevtej baigaad uhdeg baihaa

  2. unshigcvh says:

    UU ene erchuud er ni hamt ajilladag emegteiteigee sexdeh husel ni bainga orgilj baidag yum bishj uu Ter ni bas argagui ch yumuu amidraliin hamgiin idevhiteio muchuud ter 2 hoorondoo hamt baina sh dee Uursdiinhteigee bol oroi l uulzana uulzahdaa geriinhee huvtsastai uulzana yaridag yum ni mah talh ger oron Ajll deeree uulzdag huuhen ni bol hamag oodtei ongoteigee omsoj ireed end tendehiin shou bolon unetei degjin huvtsas arhi dars tansag zuluud Ennees shaltgaalaad l tiim baidag yum bolovuu gej boddog Uul ni ter humuus gertee hariad l bas l mah talh ger oron sh dee teriig yalgaj chadahgui erchuud tegj ehneree golj uuriig songoj baidag baihaa

  3. er hun says:

    nasiig ni medej baij sex hiihgui bol shorond oroh ni bn shuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.