Жинхэнэ эр нөхрийг хэрхэн яаж эрж олох вэ?

78804382

Эмэгтэйчvvд өөрсдийгөө өөртөө итгэлтэй, бусдын хараат бус, дориун шvvмжлэгчид гэж vнэлдэг. Гэсэн хэдий ч жинхэнэ дурлалын эрэлд хатахаараа vлгэрт гардаг ханхvv бий гэдэгт хэн итгэн, тvvнээ хvсэн хvлээдэг билээ. Харамсалтай нь энэ мөрөөдөл тэр бvр биелдэггvй. Тэгэхдээ сайтар эрэл амжилтанд хvрч болдог гэж сэтгэл судлаачид vзэж байна.

Нэг удаа ч болов vнэнч байх гээд vзье. Чухамдаа хайртай ханхvvгийнхээ халуун vнсэлтээр нойрноосоо сэрдэг vлгэрийн гvнж мэтээр өөрийгөө мөрөөддөггvй эмэгтэй хvн ер байдаггvй болов уу.

Юуны өмнө хvvхнvvд бидний мөрөөдлийн эрчvvд сайн янаглагч, бас итгэлтэй эр байх ёстой. Тvvнээ өөр бусадтай хуваалцахыг бид хvсдэггvй. Тэр албан тушаал горилдоггvй ч ажилдаа сайн байх учиртай. Бас ар гэртээ халамжтай байвал бvр сайн. Vvнээс гадна бидний жаргал зовлонг сайтар ойлгодог, элэгсэг нэг vгээр хэлэхэд Ален Делон, Бельмондо мэтийн зартай эрчvvдээс бага боловч зvйлийг өөртөө шингээсэн байгаасай гэж хvснэ. Зарим хvvхнvvд хэн нэгэн эртэй учирчихаад одоо ч миний урхинд орчихлоо гэж боддог. Гэвч бvр ойртоод зvтгэтэл дэгээнд нь огт өөр “загас” орчихсон байх нь бий. Мэдээж дахиад л жинхэнэ дурлалын эрэлд хатах хэрэг гарна гэсэн vг. Энэ чиглэлд эмэгтэйчvvд бидний зарим нь азтай байдаг бол нөгөө хэсэг нь бvхий л амьдралынхаа турш хvлээн хvлээсээр дуусдаг.

Яагаад тэр билээ? Сэтгэл судлаачид эмэгтэйчvvд семинар дээр илтгэл тавихдаа “Яагаад гэвэл бид чухам хэнийг эрээд байгаагаа мэддэггvй. Бидний мөрөөдөл олон талтай, бас олон өнгөтэй. Ийм учраас өөрийнхөө бат хvсэл зорилгыг сайтар задлан тунгаах хэрэгтэй. Vvний дараа л тодорхой хvссэн хэн нэг эрийн эрэлд гарах нь зөв” гэж тайлбарласныг тун бодууштай юм.

Бид чухам юунд буруу ханддаг юм бол? Юуны өмнө аль нэг эрд сохроор дурлан хөл алдахынхаа оронд тавьсан зорилгодоо ажил хэрэгч хандах нь зvйтэй. Тэгэхдээ эхлээд “надад яагаад хань хэрэгтэй вэ?” гэсэн асуултыг өөртөө тавь. Чухамдаа би гэр бvл, vр хvvхэдтэй болохыг vнэхээр хvсч байна уу? Нэг vгээр хэлбэл болж бvтэхээсээ болохгvй зvйлсийг нь эн тvрvvнд тунгаах нь зөв юм. Хос хоёрын өдөр тутмын сонирхол нь оюун санааны хувьд яв цав тохирч байх нь гарцаагvй чухал.

Гэвч тvvнийг хэрхэн олж илрvvлэх вэ? Хvссэн залуугаа хайж олох эрлийг өөрийг тань сонирхдог эрчvvд байдаг тэр л газраас эхлээрэй.
Бас хvсэн мөрөөддөг эрийнхээ тухай тун тодорхой ургуулан бодоод, тvvний эрэлд системтэй хандах нь зvйтэй.

Тэгэхээр эхлээд чухам хаашаа явж эрэх вэ? Мэдээж өөрийн тань мөрөөдөл хvсэл сонирхолтой тулгарч болох тэр л зvг рvv явах хэрэгтэй. Хэрэв та бvжиглэх дуртай бол дискотек юм уу, бvжгийн сургуульд очих нь зөв. Эрvvл аж төрөхийг эрхэмлэдэг бол спортын танхимд очоорой. Гэнэтийн учралыг хvлээлгvй өөрөө идэвхтэй байх хэрэгтэй. Хэрэв хvссэн эрээ хараахан олоогvй бол бvv гутар. Шинэхэн танилтай учиръя гэвэл сонирхолтой, илэн далангvй байх нь чухал.

Тэгэхдээ таны ганц бие амьдрал зарим талаар давуу талтай байгааг бас мартаж болохгvй. Өөрөөр хэлбэл таныг амралтаа тав тухтай өнгөрөөхөд хэн ч саад болохгvй, өглөөгvvр хэн ч дуудаж сэрээхгvй, дургvй байхад чинь янаглая гэж хэн нэгэн зовоохгvй гэсэн vг. Ганц хvнд амьдралын тухай эерvv бодол таны аажимдаа жинхэнэ ханиа олох vндэс болно.

Гэхдээ vvний хамт ганц бие амьдралаасаа татгалзахад бэлэн байх чанарыг хадгалж явах нь зөв. Энэ нь сэтгэл судлаачийн хэлснээр “хэрэв чи ганцаараа амьдрах чадвартай бол хосоороо амьдарч бас чадна” гэсэн vгийн баталгаа юм шvv.

1 Comment

  1. Saraanaa says:

    хэрэгтэй мэдээлэл байна
    баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.